Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч Э.Нямбилэгт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-, ******* аймгийн сумын дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЮ67**************/.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

 Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2******* оны дугаар сарын 0-ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг, Зоогийн тоот хашаанд байрлах 74-27 улсын дугаартай Бонго- маркийн автомашин дотроос иргэн , нарын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх тус бүр 2 ширхэг, жи мобайлын гар утас ширхэг, эмэгтэй хүний жижиг бор гар цүнх ширхэг, настай хүүхдийн өмд, цамц тус бүр 2 ширхэг, хаан банкны карт ширхэг, бэлнээр 29.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 70.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Архинаас болоод ийм зүйл хийсэн” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2******* оны сарын 0-ны өдөр сумын дугаар багийн нутаг Зоогийн дугаар гудамжинд явж байтал нэг айлын хашаа онгорхой байхаар нь дотогшоо орсон чинь ачааны машин зогсож байхаар нь хаалгыг нь нээсэн. Дотор нь том цүнх байхаар нь аваад гараад явсан. Тэгээд ойрхон танихгүй айлд ороод хүүхдүүдээр нь энэ мөнгийг тоолоод өгөөч гэж хэлээд тоолуулсан чинь 00.000 орчим төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд тэр айлаас гараад аймгийн төвд байх дэлгүүр орж юм авчихаад гараад явж байгаад цагдаад баригдсан. Ганц шил архи олж ууя гэж бодоод явж байсан чинь онгорхой хашаа байхаар нь ороод цүнх байхаар нь авчихсан. Би тухайн үед согтуу байсан. Хохирлыг төлөөгүй байгаа. Ажил хийж мөнгө олж байгаад хохирлыг барагдуулна. Би ял эдэлж байгаагүй. ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн суманд төрсөн, сургуульд суралцаж боловсрол эзэмшээгүй, Цэргийн албыг Улаанбаатар хотод *******2-р барилгын цэргийн ангид 9 онд хаасан. Цэргээс ирээд аймгийн захиргаанд морин тэрэгчин хийж байсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдарч байгаа. Дэлгэрхангай суманд дүү Батбаатарынд очиж мал малладаг. Би ******* оны 04 сарын 29-ний өдрийн 0 дугаартай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-4, 07/

         Хохирогч гийн “...******* аймгийн сумын -р багийн нутаг Зоогийн тоотод манай ах байдаг юм. Би хөдөөнөөс портер маркийн машинтай ахынд ирээд хашаанд нь машинаа үлдээчхээд гадагшаа гараад 2 цаг орчим болоод орой 9 цагийн үед ирэхэд машины хаалга онгорхой байхаар нь үзтэл манай эхнэрийн жижиг бор эмэгтэй хүний гар цүнх, бас хүүхдийн цүнхтэй хувцас алга болчихсон байсан. Эхнэрийн жижиг бор цүнхэнд эхнэр бид хоёрын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны карт, бэлнээр 29.000 төгрөг зэрэг эд зүйл байсан алга болсон. Мөн хүүхдийн цүнхэнд байсан хүүхдийн хувцаснууд, жи мобайлын шар өнгийн утас байсан алга болсон. Хаалга нь түгжээгүй байсан. Алдсан эд зүйлээ буцааж олж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-22, 4/

Хохирогч гийн “2******* оны дугаар сарын 0-ны өдөр би хөдөөнөөс нөхөр Ууганнасан, охины хамт ******* аймгийн сумын -р баг Зоогийн тоотод байх ах Бат-Эрдэнийд ирээд машинаа тэнд үлдээчхээд гадуур ажилтай явж байгаад цаг орчим болоод цагийн үед эргээд ирсэн чинь машины хаалга онгорхой хаалгаар хувцас хунар газарт тарж унасан байдалтай байсан. Тэгээд машинд байгаа эд зүйлээ үзтэл миний бор өнгийн жижиг цүнх алга болсон байсан. Миний цүнхэнд нөхөр бид 2-ын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, жи мобайлын товчлууртай антентай шар өнгийн гар утас, хаан банкны карт, бэлнээр 00.000 орчим төгрөг, манай настай охины өмд 2 ширхэг, цамц 2 ширхэг зэрэг эд зүйл алга байсан. Хуулийн дагуу шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 2/

Гэрч “******* оны сарын 0-ны өдөр манай үеэл ах Ууганнасан хөдөөнөөс эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд Ууганнасан ах гадуур яваад ирье гээд эхнэр хүүхдийн хамт явсан. Машинаа манай хашаан дотор үлдээсэн. Тэгээд орой Ууганнасан ах эргэж ирээд гэрт орж ирснээ машинаас цүнх алга болчихсон байна хүн хулгайлсан юм шиг байна гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-/

Гэрч : “2******* оны дугаар сард өдрийг нь санахгүй байна. Аймгийн төвд үдээс хойно Ундрам дэлгүүрийн үүдэнд машинтайгаа таксинд явах гээд зогсож байтал танил ирж миний машинд суугаад би баруун лагерь Айраг хороолол оръё гэсэн. Тэндээс суулгаж хөдлөөд Мандал хорооллоос Айраг хороолол орох засмал замаар яваад “Амар” дэлгүүрийн ойролцоо ирээд буулгасан. буухдаа таксины төлбөр 000 төгрөг төлөөд бас 0.000 төгрөгийн дэвсгэрт өгсөн. Үүнийг яах юм бэ? гэсэн чинь “Дэлгэрхангай сум руу явах гэж байгаа замын зардал байгаа юм хадгалуулчихъя” гэсэн. Тэгээд би Ундрам дэлгүүрийн үүдэнд таксины зогсоол дээр ирээд зогсож байх үед цагдаагаас гэх байцаагч залгаад та хаана яваа юм бэ? гэхээр би аймгийн төвд байна гэсэн. Удалгүй байцаагч аваад ирсэн. Тэгээд хадгалуулсан гэх 0.000 төгрөгийн дэвсгэртийг байцаагч авсан. согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-0/

******* аймгийн сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын 2******* оны дугаар сарын 09-ний өдрийн дугаартай “... жи мобайлын гар утас ширхэг 0,000 төгрөг ...” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-ийн 2-/

******* аймгийн сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын 2******* оны 2 дугаар сарын -ны өдрийн 0 дугаартай “... эмэгтэй хүний жижиг бор гар цүнх ширхэг, иргэний үнэмлэх 2 ширхэг, жолооны үнэмлэх 2 ширхэг, настай хүүхдийн өмд 2 ширхэг, настай хүүхдийн цамц 2 ширхэг, хаан банкны карт ширхэг нийт 0.600 төгрөг ...” гэх эд зүйлийн үнэлгээ хийсэн акт /хх-ийн  90-9/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн , 04/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

        Хэрэгт авагдсан  болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

            Үйл баримтын талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч , нар нь 2******* оны сарын 0-ны өдөр Портер маркийн автомашин дотроосоо иргэний үнэмлэх-2 ширхэг, жолооны үнэмлэх 2 ширхэг, жи мобайлын гар утас ширхэг, эмэгтэй хүний жижиг гар цүнх ширхэг, настай хүүхдийн өмд 2 ширхэг, настай хүүхдийн цамц 2 ширхэг, хаан банкны карт ширхэг, бэлнээр 29.000 төгрөгийг хулгайд алдсан үйл явдал болсон байна.

        Шүүгдэгч ******* нь хохирогч гийн ******* аймгийн сумын дугаар баг Зоогийн тоот хашаанд байсан Портер маркийн автомашинаас иргэний үнэмлэх-2 ширхэг, жолооны үнэмлэх 2 ширхэг, жи мобайлын гар утас ширхэг, эмэгтэй хүний жижиг гар цүнх ширхэг, настай хүүхдийн өмд 2 ширхэг, настай хүүхдийн цамц 2 ширхэг, хаан банкны карт ширхэг, бэлнээр 29.000 төгрөгийг дээрх эд зүйлүүдийн эзэмшигч, өмчлөгч болох , нарт мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

        Хохирогч гийн “.... Би хөдөөнөөс портер маркийн машинтай ирээд ахын хашаанд машинаа үлдээчхээд гадагшаа гараад 2 цаг орчим болоод орой 9 цагийн үед ирэхэд машины хаалга онгорхой байхаар нь үзтэл манай эхнэрийн жижиг бор /эмэгтэй хүний/ гар цүнх, бас хүүхдийн цүнхтэй хувцас алга болчихсон байсан. Эхнэрийн цүнхэнд эхнэр бид хоёрын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны карт, бэлнээр 29.000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон. Мөн хүүхдийн цүнхэнд байсан хүүхдийн хувцаснууд, жи мобайлын шар өнгийн утас байсан алга болсон...” гэх,

Хохирогч гийн “2******* оны дугаар сарын 0-ны өдөр би хөдөөнөөс нөхөр, охины хамт ******* аймгийн сумын -р баг Зоогийн тоотод байх ах Бат-Эрдэнийд ирээд машинаа тэнд үлдээчхээд гадуур ажилтай явж байгаад ... ирсэн чинь машины хаалга онгорхой хаалгаар хувцас хунар газарт тарж унасан байдалтай байсан. Тэгээд машинд байгаа эд зүйлээ үзтэл миний бор өнгийн жижиг цүнх алга болсон байсан. Миний цүнхэнд нөхөр бид 2-ын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, жи мобайлын товчлууртай антентай шар өнгийн гар утас, хаан банкны карт, бэлнээр 00.000 орчим төгрөг, манай настай охины өмд 2 ширхэг, цамц 2 ширхэг зэрэг эд зүйл алга байсан.” гэх,

Гэрч “******* оны сарын 0-ны өдөр манай үеэл ах Ууганнасан хөдөөнөөс эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд Ууганнасан ах гадуур яваад ирье гээд эхнэр хүүхдийн хамт явсан. Машинаа манай хашаан дотор үлдээсэн. Тэгээд орой Ууганнасан ах эргэж ирээд гэрт орж ирснээ машинаас цүнх алга болчихсон байна хүн хулгайлсан юм шиг байна гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлгүүд болон эд зүйл хураан авсан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр нотлогдож байна.

 

 Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

       Прокуророос шүүгдэгч *******ыг 2******* оны сарын 0-ны өдөр Портер маркийн автомашин дотроос иргэний үнэмлэх-2 ширхэг, жолооны үнэмлэх 2 ширхэг, жи мобайлын гар утас ширхэг, эмэгтэй хүний жижиг гар цүнх ширхэг, настай хүүхдийн өмд 2 ширхэг, настай хүүхдийн цамц 2 ширхэг, хаан банкны карт ширхэг, бэлнээр 29.000 төгрөгийг тус тус хулгайлж хохирогч , нарт 70.600 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж иррүлсэн байна.

        Шүүгдэгч *******ын эзэмшигч, өмчлөгч нарт нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар дээрх эд зүйлүүдийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

       

           Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч , нарт 70.600 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* аймгийн сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комиссын 2******* оны дугаар сарын 09-ний өдрийн дугаартай, 2******* оны 2 дугаар сарын -ны өдрийн 0 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн актуудаар  тогтоогдож байна.

Хохирогч д 2******* оны сарын 24-ний өдөр 0.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 000 төгрөгийн дэвсгэрт 0 ширхэг, 000 төгрөгийн дэвсгэрт ширхэг, 00 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 00 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 0 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт ширхэг, нийт 96.0 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх27/ талд авагдсан байна. Иймд шүүгдэгч *******ын хохирогч нарт учруулсан 70.600 төгрөгийн хохирлоос хохирогч д хүлээлгэн өгсөн 96.0 төгрөгийг хасаж тооцон үлдэх 60.0 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч , нарт олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч , нар нь нэг гэр бүлийн гишүүд /эхнэр, нөхөр/ болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирлыг нэгтгэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

         Шүүгдэгчийн хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэх хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэг заасан ялаас хорих ялыг сонгон оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

   

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулан шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

     

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6., 6.2 дугаар зүйлийн , 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6., 6.0, 6., ., .2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          . Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Энхбаатарт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 0 дугаар зүйлийн 0. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 60.0 /зургаан зуун таван мянга гучин/ төгрөг гаргуулан хохирогч , нарт олгосугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.УУГАНБАЯР