Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, аймгийн сумын эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын 2-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:КЮ88**************73/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.Хүрлээхүү нь согтуурсан үедээ буюу ******* оны дугаар сарын -ний өдөр Дундговь аймгийн сумын гэх газар оторлож байсан гэрт хохирогч агсам тавилаа гэх шалтгаанаар хэвтэж байхад нь хохирогчийн зүүн нүд рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ******* оны сарын -ний өдрөөс аймгийн сумаас отрын малчдаа эргэх, эрүүл мэндийн үзлэг хийх, малд цэцэг өвчний тариа хийх гэж засаг даргын орлогч , тамгын газрын нягтлан , Өгөөмөр багийн засаг дарга , багийн малын эмч , тамгын газар өргөдлөө өгсөн гэх , жолооч нарын хамт явсан. Бид Дундговь аймгийн суманд отроор явж байсан очсон. Очоод хоол унд идээд айлын эзэн 1 шил архи гаргаж ирснийг тойруулан сууж байхад гэдэг залуу бид хэдийг мөрийтэй тоглоё. Адуугаар, хониор тоглоё гээд хажууд том, том яриад та хэд надад алдана гээд айгаад тоглохгүй байна гээд тэгснээ айлын тавагтай идээ газар байхад нь хөлөө тавиад байсан. Айлын эзэн Баярсайхан уурлаад яасан тавьтаргүй хүн бэ? гэсэн чинь хүний үг авахгүй тэрүүгээр хашгираад том, том яриад бас гэрт нь тамхи татаад байсан. ах унтаж байхад хажуугаар нь ороод унтлаа гээд хэвтсэнээ ахыг татаж чангаагаад байхаар нь би нэг удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-109/

Хохирогч Б.ын  “...******* оны дугаар сарын -ний өглөө 10 цагийн үед сумын оторлож байгаа малчдад тэжээл тараах, малд нь вакцин хийх ажлаар сумын засаг даргын орлогч Б., эрүүл мэндийн төвийн эрхлэгч Хүрэлхүү, Өгөөмөр багийн засаг дарга, тамгын газрын нягтлан, малын эмч , засаг даргын тамгын газрын жолооч Мягаа нарын хамт Дундговь аймаг руу уаз фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй явцгааж орой 17 цагийн үед Дундговь аймагт очиж хоол идчихээд цаашаа Дундговь аймгийн сум руу явж 22 цагийн үед суманд очиж сумаас зүүн тийш 15 километрт байх Гашуун ус гэх газарт оторлож байсан аймгийн сумын малчин Баяраа гэх айлд очсон...Тэгэхээр нь би эргэж гэрт ороод архинаас нь уулгүй хүмүүстэй хөзөр тоглож сууж байгаад унтахаар Мягаа ахын хажуугаар ороо засаад хэвтээд зүүрмэглэж байсан чинь миний зүүн нүд рүү тас гээд нэг юм цохичихоор нь яаж байна аа гээд босоод ирэхэд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Хүрэлхүү цаашаа явж байгаа харагдсан... сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Хүрэлхүү нь миний зүүн нүд рүү өшиглөсөн. Тухайн хүмүүсийн гаргасан хууль бус үйлдэлд зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, миний эмчилгээний зардлыг гаргуулж өгөхийг хүсч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-1-р тал/

Гэрч Н.ын “...Дундговь аймагт малын халдварт өвчин гарсан гээд тус аймагт оторлож байгаа малчдынхаа малд тариа хийхээр сумын багийн малын эмч , засаг даргын орлогч , Өгөөмөр багийн засаг дарга , Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Хүрэлхүү, нягтлан бодогч нарын хамт явахдаа гэх хүүг аваад ******* оны сарын сүүлээр явсан. Дундговь аймаг ороод сум руу явж сумаас цааш 15 километрт байх Доржийн Баярсайхан гэх сумын Өгөөмөр багийн малчныд 21-22 цагийн орчим очсон. Очоод хоол цай идэж уучихаад айлын хүн 2 шил архи гаргасан. гэх залуу тухайн архинаас уучихсан согтчихоод хөзөр тоглох уу? айцгаагаад байгаа юм уу? гээд чанга, чанга дуугараад байхаар нь би “ахын дүү жаахан томоотой байгаач ажилд орох гэж байж” гэхэд би яасан гэж Хонгорт ажилладаг юм гэж байсан. Би гарч машиндаа унтахаар гарсан. Тэгсэн чинь өглөө нь гэх залуугийн зүүн нүд нь хавдчихсан байхаар нь яасан гэж асуухад зөрүүлээд нэг юм хэлэх шиг болсон. Би чих хатуу болохоор хэлсэн зүйлийг нь сайн сонсоогүй... сумын Эрүүл мэндийн төвийн дарга Хүрэлхүүг өшиглөсөн талаар яригдаж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Б.ын “******* оны сарын -нд отрын малчдыг эргэх сумаас байгуулагдсан ажлын хэсэг нь Дундговь аймаг руу явахад хамт явж Дундговь аймгийн сумын нутаг дэвсгэрт оторлож байгаа Баярсайхан гэх айлд хоносон. Хоол унд идчихээд байж байхад гэрийн эзэн Баярсайхан архи гаргаж өгснийг бид хэд хамт уусан. Архи ууж байхад гэрийн эзнийг өдсөн, мөн бид хэд рүү үйлдлээрээ томорч 5 гар суух хүн байна уу? гэж хэлээд бид нарын голд хөзөр шидэж мөрийтэй тоглоё. Нэг хонийг 5 адуунд бодно биз дээ гэх мэтээр өдөж басамжилсан. Тухайн үед би багийн дарга ийн хамт фургон машинд орж амарсан. Унтаж байхад шөнийн 0 цагийн үед багийн эмч бид хоёрыг сэрээгээд агсам тавиад байна гэрээс аваад гарчих гэхээр нь бид хоёр ороход ын нүд нь хөхрөөд хавдчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-2/

Гэрч Б.ийн “******* оны сарын -нд сумаас байгуулагдсан ажлын хэсэг Дундговь аймагт оторлож байгаа малчин өрхүүд рүүгээ явахад хамт явж, Дундговь аймгийн сумын нутаг дэвсгэрт оторлож байгаа Баярсайханых гэх айлд хоносон. Хоол унд идчихээд байж байхад гэрийн эзэн 2 шил архи гаргаж бид хэд хамт уусан. Архи уугаад сууж байхад гэрийн эзнийг өдсөн, бид хэд рүү үг үйлдлээрээ томорч 5 гар суух хүн байна уу гээд бид нарын голд хөзөр шидсэн. Би амрах гээд хэвтэж байхад сумынхныг доош нь хийсэн аясаар яриад байхаар нь босч очоод барилцаж аваад хоорондоо ноцолдсон.  Надтай маргалдахаас өмнө эмч ын нүүр хэсэгт нэг удаа цохиж байсныг нь би хараад болиулсан. ын нүд нь хөхөрсөн, хөл нь доголсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-27/

Гэрч Х.ы “... Бид Дундговь аймгийн сумын төвөөс зүүн хойд зүгт 10 гаруй километр зайд байх Баярсайхан гэх айлд очсон. Тэгээд тэр айлдаа хонохоор болсон. Тухайн айлд 21-22 цагийн орчим очсон байх. Тухайн айл вагончигт байсан ба бид нар тойрч суугаад бид нарын голд таваг, хоол унд тавсан байсан. байн, байн хөлөө жийгээд айлын таваг идээ өшиглөчих гээд байсан. Тухайн үед ыг хөлөө тат гэж 2 ч удаа хэлсэн. хүмүүсийн яриан дундаас өө хайж хэрүүл өдөөд байсан. 5 гар суучихъя, хонь, адуугаар тоглоё гээд байхаар нь би ыг дагуулан гараад “хүү минь чи энэ хүмүүсийг танихгүй, сум орон нутгаасаа гараад 2 жил болсон хүмүүст сумынхаа засаг захиргаанаас ирсэн хүмүүсээс асууж ярих зүйл их байгаа байх. Чи хүмүүсийн яриан дундаас өө хайгаад асуудал үүсгэх гээд байна. Тийм учраас нэгт өөрийн нэр, хоёрт сум орон нутгийнхаа нэрийг бодоод зүгээр бай гэсэн. Тэгэхэд за би дахиж тэгэхгүй эгчээ гэж хэлсэн. Тэгээд ороод сууж байтал нь урдын байдлаар хүмүүсийг өдөөд байхаар нь би хүмүүсийн яриаг тасалдуулаад яахав, мөн ыг янз бүрийн асуудал гаргачих вий гэж бодоод хоёулаа хөзөр тоглоё гээд хөзөр тоглож байх үед нь хөөе ах нараа 5 гар суух уу? хониор, адуугаар тоглох уу гээд хөзрөө газар шидэж бутраагаад байсан. ыг асуудал гаргах вий гээд цагдаж байсан. Сүүлдээ 03 цагийн үед ядраад фургонд унтахаар орсон. Фургон дотор суугаагаараа унтах гэж байтал хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь Очироо, Түвшин бид 3 яваад ортол вагончикний шатан дээр “ёо,ёо муу сайн пизданууд” гээд сууж байсан.  Б.ын зүүн нүдний дээд зовхи хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

Гэрч “... хэн цохиж зодсоныг мэдэхгүй байна. Харин ын дээр гарчихсан боогоод байж байхад нь  Хүрэлхүү очиж салгаж  ноцолдож байхдаа цохиж авсан байж магадгүй гэж бодож байна. Гэнэт миний нүд рүү цохичихлоо гээд орилоод байсан. Би тухайн үед хараагүй болохоор цохисон үгүйг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед нэг их айхтар зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-0/

Шинжээч “...Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн нийлмэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн ******* оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 157 дугаартай “...Баттулга овогтой ын биед тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.ын биед толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээгээр дух яс мэс заслаар авагдсан, тархины эдэд 2 талын дух хэсэгт гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлт тогтоогдсон нь дээрх гэмтэлтэй хамааралгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5-6/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 51-59/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/

        Хохирогч Б.од 500.000 төгрөг төлсөн талаарх банкны баримт /хх-ийн 123/

        Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн *******3-150/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Б. нь ******* оны сарын -ний өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Б. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан “тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* ******* оны сарын -ний өдөр Дундговь аймгийн сумын гэх газар оторлож байсан иргэн гэрт хохирогчийн нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж учруулсан болох нь:

 Хохирогч Б.ын “...зүүрмэглэж байсан чинь миний зүүн нүд рүү тас гээд нэг юм цохичихоор нь яаж байна аа гээд босоод ирэхэд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Хүрэлхүү цаашаа явж байгаа харагдсан... сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Хүрэлхүү нь миний зүүн нүд рүү өшиглөсөн.” гэх,

Гэрч Н.ын “...өглөө нь гэх залуугийн зүүн нүд нь хавдчихсан байхаар нь яасан гэж асуухад зөрүүлээд нэг юм хэлэх шиг болсон. Би чих хатуу болохоор хэлсэн зүйлийг нь сайн сонсоогүй... сумын Эрүүл мэндийн төвийн дарга Хүрэлхүүг өшиглөсөн талаар яригдаж байна гэсэн...” гэх,

Гэрч Б.ын “...Унтаж байхад шөнийн 0 цагийн үед багийн эмч бид хоёрыг сэрээгээд агсам тавиад байна гэрээс аваад гарчих гэхээр нь бид хоёр ороход ын нүд нь хөхрөөд хавдчихсан сууж байсан...” гэх,

Гэрч Б.ийн “... эмч ын нүүр хэсэгт нэг удаа цохиж байсныг нь би хараад болиулсан...” гэх,

Гэрч Х.ы “... ..унтах гэж байтал хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь Очироо, Түвшин бид 3 яваад ортол вагончикний шатан дээр “ёо,ёо муу сайн пизданууд” гээд сууж байсан.  Б.ын зүүн нүдний дээд зовхи хөхөрсөн байсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******гийн хохирогч Б.ын нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Б. нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Шүүгдэгч нь хохирогч Б.од 500.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь /хх-123/ банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

        

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 500.000 төгрөг төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын ******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 72 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

         Шүүгдэгч *******д торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17., .1, .2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг,  .6, .7, .8, .10, .*******, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт  д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.од 500.000 /таван зуун мянга/  төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР