| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, аймгийн сум дахь эрэн хайх, аврах салбарт аврагч, жолооч, холбоочин ажилтай, ам бүл , аймгийн Эрдэнэдалай сумын дугаар баг Эх усны 2-******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЮ9**************8/.
ТОДОРХОЙЛОХ н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г. нь согтуурсан үедээ буюу ******* оны 02 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Эрдэнэдалай сумын дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан-Усны 22 тоотод оршин суух иргэн монгол гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч багалзуурдаж нүүрэн тус газар нь гараараа удаа цохиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ******* оны 02 дугаар сарын 23-ны орой өөрийн хамтран амьдрагч уулзахаар аймгийн Эрдэнэдалай сумын дугаар баг “Цагаан усны” 2-22 тоотод байх гэрт очсон. Тухайн үед маргалдсан байсан ба гэрт байгааг ажлынх нь хүнээс мэдсэн юм. Би гэрт очоод хаалгыг тогштол “хэн бэ?” гэж асуусан. Би өөрийн хамтран амьдрагч уулзъя гэхэд Хишигсүрэн “Эрдэнэхандыг байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед би “танай гэрт байгааг нь мэдэж байна, орлоо шүү” гэж хэлээд хаалгыг нь татахад хаалга нь нээгдсэн. Манай хамтран амьдрагч гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан ба бид хоёр маргалдахад цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа ирсэн юм. Эрдэнэдалай сумын дугаар баг “Цагаан усны” 2-22 тоотод байх гэрт ******* оны 02 дугаар сарын 23-ны орой нэвтрэн орохдоо ямар нэг эд зүйл эвдэж хэмхэлсэн асуудал байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бага зэргийн л согтолттой байсан. Би хохирогчид хохирол төлбөр өгөөгүй байгаа. Хэрвээ нэхэмжилбэл өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 5-58/
Хохирогч ын “...Би ******* оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 40 минутын үед аймгийн Эрдэнэдалай сумын дугаар баг Цагаан усны 2-22 тоотод Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газарт хамт ажилладаг гэрт унтахаар гэрийнх нь баруун хэсэгт байдаг өргөн орон дээр хоёулаа хэвтсэн. Хэвтэж байхад гэнэт манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Би хоолойг нь сонсоход надтай урьд нь хамтран амьдарч байсан ын хоолой байхыг нь таньсан. Хамт унтаж байсан Хишигсүрэн сэрээд “хэн бэ” гэж асуухад гэрийн хаалганы цаанаас буюу гэрийн үүдэнд байна гэж Хишигсүрэнд хариулсан. Хишигсүрэн яах гэж байгаа юм бэ гэхэд хаалганы цаанаас эхнэртэйгээ уулзъя гэсэн. Хишигсүрэн намайг байхгүй гэхэд байгааг нь мэдээд ирсэн, хаалгаа нээ гэж хэлсэн. Тэр үед би хамт байсан Хишигсүрэнд хандаж хаалгаа битгий нээ наадах чинь согтуу байна гэж шивнэж хэлсэн. Хишигсүрэн т хандаж өглөө уулз, одоо яах гээд байгаа юм бэ? яв гэж хэлсэн. Тэгтэл хаалганы цаанаас би эхнэртэйгээ уулзмаар байна чи хаалгаа нээх үү эсвэл би хаалгыг чинь өөрөө нээгээд орох уу? гэсэн. Би Хишигсүрэнг гэрийнхээ хаалгыг битгий нээгээрэй гэж хэлсэн. Тэгтэл Хишигсүрэн орноосоо босоод явсан, тэр үед гэрийн хаалгыг нээгээд орж ирээд миний хэвтэж байсан орон дээр ирээд намайг орноос босголгүй орондоо дээш хараад хэвтэж байхад миний хоолойг гараараа багалзуурдаад чанга базаад миний нөмөрч байсан хөнжлийг хуу татсан. Тэр үед Хишигсүрэн гэрлээ асаасан...Би орон дээрээ босож суугаад яах гээд байгаа юм бэ? айл амьтан унтуулахгүй, айлын хаалга эвдээд ороод ирэхийн яах гэж ирсэн юм гэхэд уурлаад надад хандаж чи энд юу хийж яваа юм бэ? чи чинь ажлаасаа гарчихаагүй юм уу гээд баруун гараа зангидаж байгаад миний зүүн шанаанд нэг удаа цохисон. ... гэрийн хаалганы цоож нь ыг татсанаас болоод эвдэрсэн байсан. Өглөө нь харахад газар салаад унасан байсан. Сүүлд нөхөр Өмнөговь аймагт ажилладаг ажлаасаа ирээд цоожоо шинээр сольсон гэж Хишигсүрэн надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/
Хохирогч “... хаалганы цаанаас би эхнэртэйгээ уулзмаар байна чи хаалгаа нээх үү эсвэл би хаалгыг чинь өөрөө нээгээд орох уу гэсэн. Манай гэрийн хаалганы цоож муу болохоор би ыг гэрийн хаалга татаад цоожийг нь эвдээд ороод ирэх байх гэж бодоод орноосоо босоод гэрийн зүүн хэсэгт байдаг унтраалга руу явж байхад манай гэрийн хаалганы цоожийг хэмх татаад ороод ирсэн...хаалганд эвдрэл үүсээгүй, гэрийн цоож эвдэрсэн. Тэр цоож барилгын материалын дэлгүүрт зарагддаг хариугүй цоож байсан нь ыг манай гэрийн хаалгыг татахад эвдэрсэн байсан. Би гэрийнхээ цоожийг засварласан. Хуучин эвдэрсэн цоожийг нь хаясан. Эрдэнэдалай сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Далайн Дэвжих Арвижих дэлгүүрээс 2000 төгрөгөөр худалдаж аваад эвдэрсэн цоожоо сольсон...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-*******, /
Гэрч А.Соёл-Эрдэний “...******* оны 02 дугаар сарын 22-ны өдрийн орой би сумын онцгой комисс дээр дүгээр багийн дарга Цогбадрахын хамтаар үүрэг гүйцэтгээд байж байхад сумын онцгой байдлын эрэн хайх аврах салбарт ажилладаг гэдэг залуу 23 цагийн үед санаж байна бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надад хандаж манай авгай хаана байна гэж Засаг даргын тамгын газарт ажилладаг Эрдэнэхандыг сурсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг урьд өмнө нь хувийн таарамжгүй харьцаатай байдгыг нь мэдэхгүй болохоор Хишигсүрэнтэй хамт явсан байх, би яг хаашаа явсныг нь мэдээгүй байна гэж хэлсэн. Дүрзээгийн гэрт очсон уу гэж дахиж асуухаар нь Дүрзээгийн гэрт очоогүй байх гэрт очсон байх түрүүнд тэр хоёр гараад явсан гэж хэлсэн. Миний энэ үгийг сонсоод Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газарт байрлаж байсан сумын онцгой комиссоос гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-38/
аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ******* оны 04 дүгээр сарын 6-ны өдрийн 33 дугаартай “...Өнөртүшигийн Эрдэнэхандын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 4-42/
******* оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-2/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2/
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 03 сарын 4-ний өдрийн *******/ЗШ/82 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн *******-0/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г. нь ******* оны 02 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 59 минутын орчим аймгийн Эрдэнэдалай сумын дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан-Усны 22 тоотод оршин суух иргэн гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хамтран амьдрагч багалзуурдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч уулзах шалтгаанаар ******* оны 02 дугаар сарын 23-ны шөнө 00 цаг 59 минутын орчим аймгийн Эрдэнэдалай сумын дугаар баг “Цагаан усны” 2-22 тоотод байх гэрт зөвшөөрөлгүйгээр хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч өөрийн хамтран амьдрагч багалзуурдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан болох нь хохирогч , нарын мэдүүлэг, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын шөнийн цагаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр иргэн гэрт нэвтэрч улмаар хамтран амьдрагч багалзуурдаж, нүүрэн тус газар нь цохиж эрх чөлөөнд нь халдаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын ******* оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох санал гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын дагуу шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 3.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Хохирогч , нар шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдолгүй гэсэн байна.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч , нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4, 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.3, 38., 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Шүүгдэгч овогт ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 3.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч , нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР