| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/121 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын оператор мэргэжилтэй, хувиараа авто засвар ажиллуулдаг ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын -р баг, Айргийн 3- тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, аймгийн прокурорын газрын 0******* оны ******* дугаар сарын -ний өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 1 дугаар зүйлийн 1. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, прокурорын хяналтад шилжүүлснийг Өршөөл үзүүлэх тухай 0******* оны ******* дугаар сарын *******-ний өдрийн хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, овогт /РД:ЗЮ6**************/.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* оны 0 дугаар сарын 3-ны орой 1 цагийн үед аймгийн сумын дугаар баг Айргийн 3-3 тоотод гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч “гэртээ цонхоор ороод хувцсаа солих гэхэд өөрийнхөө хувцсыг олоогүй, утсаа аваагүй” гэх шалтгаанаар мессеж бичин маргалдаж, улмаар хохирогчийн албаны зангиа, мөрдөс, зуны хээрийн хүрэм өмд, цамцны мөрдөс, цолны тэмдэг, албаны китель, суран бүс, албаны цамц, товч, таних тэмдэг, ёслол албаны китель өмд, өвлийн гутал, нарийн тэмдэг, тууз, энгэрийн таних тэмдэг, хээрийн хувцасны мөрдөс зэргийг шатааж бага хэмжээнээс дээш буюу 1,0,3 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ******* оны 0 дугаар сарын 19-ны өдөр манай эхнэр намайг архи уулаа гэх шалтгаанаар хоёр хүүхдээ аваад гэр цоожилчихоод түлхүүрээ аваад эгч рүү яваад өгсөн юм. Тэгээд тэндээ хэд хоноод гэртээ ирэхгүй утсаа авахгүй байсан. Би тэр хооронд гэх найзындаа хэд хоносон юм. Тэгээд ******* оны 0 дугаар 3-ны орой цагийн үед хувцсаа солих гээд сумын -р баг айргийн 3- тоотод очсон юм. Очиход гэр цоожтой эхнэр хүүхэд ирээгүй байхаар нь би байшингийнхаа цонхыг түлхэж онгойлгож дотогш ороод хувцсаа солих гэсэн боловч миний хувцас байхгүй байхаар нь руу хувцас хаана байна гэж асуух гээд залгаад байсан боловч утсаа авахгүй байсан. Тэгэхээр Ш> миний уур хүрээд хойд жижиг өрөөнд шкапанд байсан ын албаны гутал хувцас форм гэх мэт хувцаснуудыг бүгдийг нь зууханд хийгээд шатаачихсан юм. Тэгээд би гэртээ хоночихоод маргааш өглөө нь буюу ******* оны 0 дугаар сарын -ны өглөө цонхоор гараад явсан. ын албаных нь гутал, хээрийн хувцас, парад хувцас, цамц зэрэг бүх хувцсыг шатаасан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, бид хоёр хэвийн харилцаатай л байдаг. Өр авлага өс хонзон гэх зүйл байхгүй, ялихгүй зүйлээс болж бид хоёр маргалдсан байсан юм. Би нилээн согтуу байсан, Үйл явдлыг бүдэг бадаг санаж байгаа. Би Н.ыг урьд өмнө нь цохиж зодож байгаагүй. Бид хоёр урьд өмнө нь утсаар хэрэлдэж маргалдахаар л цагдаад дуудлага өгч намайг шалгуулж байсан, би гэр бүлийн хүчирхийллээр зөрчлийн хуулийн дагуу 03 оны 03 дугаар сард болон 0 дугаар сард арга хэмжээ авхуулж байсан. Би ял шийтгэл эдэлж байгаагүй. 0******* онд аймгийн Сайхан-овоо сумын Хаан банкны тооцооны төвд ажиллаж байх хугацаандаа данс тооцоо алдсаны улмаас мөнгө дутаасан хэрэгт шалгагдаж байгаад тэр жилдээ буюу 0******* оны ******* дугаар сард өршөөлийн хуулийн дагуу прокурор дээрээс хэрэгсэхгүй болж байсан юм. Би ******* оны 9 сарын *******-нд аймгийн Сайхан-овоо суманд төрсөн. Эхээс -үүлээ айлын том хүүхэд доорбо 3 дүүтэй. аймгийн Сайхан-овоо сумын ЕБ сургуульд 199-00 онд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиЖ Төгссөн. аймгийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн анхан шатанд 00-005 онд компьютерийн оператор мэргэжлээр суралцаж тусгай дунд боловсрол эзэмшсэн. 006-00 онд аймгийн Сайхан-овоо сумын Хаан банкны салбарт теллер хийж байсан. 0******* онд эхнэр танилцаж гэр бүлж нэг гэрт орЖ оДОог хүртэл аймгийн сумын -р баг Айргийн 3- тоотод настай охин 1 настай хүүгийн хамт -үүлээ амьдарч байна. Эхнэр Н. аймгийн газарт бичиг хэргийн ажилтан хийдэг, ахлах ахлагч цолтой. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-6/
Хохирогч Н.ын “...Би аймгийн газарт бичиг хэргийн ажилтай, ахлах ахлагч цолтой. Нөхөр ******* оны 0 дугаар сарын 19-ний өдөр муудалцаад би эгч хоёр хүүхдийн хамт очиж хэд хоносон. Мөнх-Оргилыг хаана байсан талаар мэдэхгүй байна тусдаа байсан юм. ******* оны 0 дугаар сарын 3-ны орой 1 цагийн үед манай нөхөр над руу залгахаар нь утсаа аваагүй юм. Тэгсэн чинь над руу “маргааш албандаа хувцсаа өмсөөрэй, бүгд шатсан заа гутал ч байхгүй” гэсэн утгатай мессеж явуулсан юм. Тэгээд би өнөөдөр өглөө буюу ******* оны 0 дугаар сарын -ний өглөө 0 цаг 30 минутад руу залгасан чинь “хувцсыг чинь шатаасан” гэж хэлсэн. Тэгээд гэртээ очоод албаны хувцсаа шалгахад миний албаны хээрийн хувцас, өдөр тутам китель, өдөр тутмын хувцас, өвлийн гутал мөн хээрийн хувцас дээр таних тэмдэг, мөрдөс, тэлээ, нэр гэх зүйлүүд байхгүй байсан, тэгэхээр нь арай ч шатаачхаагүй байлгүй нуучихсан байх гэж бодоод гэртээ хайтал байхгүй байсан. Тэгээд зуухаа онгойлгоод шалгатал хувцасны төмөр харагдаж байсан тэгээд шатаасан байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...Байгууллагад учирсан эд зүйлээ төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-1, 1, 9/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...Би аймгийн газарт нярав ажилтай. Алба хаагчдын байгууллагын эд хөрөнгө тоног төхөөрөмж гэх зүйлүүдийг хариуцдаг юм...Алба хаагчдын өмсөж хэрэглэж байгаа хувцас хэрэглэл нь албаны эзэмшлийнх. ЗХЖШ-ын 01 оны 0 дүгээр сарын 1-ны өдрийн А16 дугаартай тушаалаар батлагдсан цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд заасны дагуу эдэлгээний хугацааг тогтоож гаргаж өгсөн. Хувцасны эдлэх ёстой хугацааг засгийн газрын 01 оны 1 дугаартай тогтоолд заасан байдаг. Н.ын тухайн үед эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэлүүд нь эдэлгээний хугацаа нь дуусаагүй байсан. Байгууллагын эд хөрөнгө болох Н.ын хувцас хэрэглэлийг буруутай этгээдээр төлүүлмээр байна. Би тай 9 жил хамт ажиллаж байна. Миний мэдэхээр ыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нөхөр болох нь ажлын цаг дуусав уу үгүй юу л араас нь утсаар залгаад элдэв янзаар доромжилдог. Мөн албаны 059101 утас руу залгаж “тай ярья, наад янханаа явуулаадах” гэх мэтчилэн байнгын доромжийн үгээр хэлж доромжилдог. Ер нь байнга л ажилтай байхад нь утсаар ярьж доромжилж байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5/
Насанд хүрээгүй гэрч “...Би сүүлийн хэд хоног ээж , дүү Хүслэн нарын хамт ээжийн эгч эгчийнд хоносон. Учир нь манай аав агсам тавиад байхаар тэгсэн юм. Манай аав тогтмол өдөр бүр архи уудаг. Архи уухаараа ээжийг писда минь гэж хэлдэг мөн элдэв янзаар хэлж хараадаг. Би тэр муухай үгнүүдийг хэлмээргүй байна. Дүү Хүслэн бид хоёрыг манай аав хэлж болохгүй муухай үгээр хэлдэг, би тэр үгнүүдийг нь хэлж чадахгүй байна. Бид хоёрыг зоддоггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3/
аймгийн газрын ******* оны 0 дугаар сарын 6-ны өдрийн 6/ дугаартай “...тус газрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Нэргүйн ын хувцас хэрэглэлийн үнэ гаргасан...” албан бичиг /хх-ийн -/
Ашид билгүүн ХХК-ийн ******* оны 0 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-9/9500 дугаартай “...хохирлын бодит үнэ цэнэ 1,0,3 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-5/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн -9/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд: “эрсдлийн үнэлгээ дунд” гэжээ /хх-ийн 10-1/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь ******* оны 0 дугаар сарын 3-ны орой 1 цагийн үед аймгийн сумын дугаар баг Айргийн 3-3 тоотод гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.тын албаны зангиа, мөрдөс, зуны хээрийн хүрэм өмд, цамцны мөрдөс, цолны тэмдэг, албаны китель, суран бүс, албаны цамц, товч, таних тэмдэг, ёслол албаны китель өмд, өвлийн гутал, нарийн тэмдэг, тууз, энгэрийн таних тэмдэг, хээрийн хувцасны мөрдөс зэргийг шатаасан үйл баримт болсон байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч Н.ын албаны зангиа, мөрдөс, зуны хээрийн хүрэм өмд, цамцны мөрдөс, цолны тэмдэг, албаны китель, суран бүс, албаны цамц, товч, таних тэмдэг, ёслол албаны китель өмд, өвлийн гутал, нарийн тэмдэг, тууз, энгэрийн таних тэмдэг, хээрийн хувцасны мөрдөс зэргийг шатаасан болох нь гэрч, хохирогч нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч 1,*******1,303 төгрөгийн хохирол учирсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэсэн тул баримтаар нэхэмжилсэн хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэсэн болно.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын ******* оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч , Анхмаа нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч *******д торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, дэх хэсэг, 36.6, 36., 36., 36.10, 36.13, 3.1, 3. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт Мөнх-Орилыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Мөнх-Оргилд 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч , Анхмаа нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ З.УУГАНБАЯР