| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0085/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/133 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Лхам нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, ам бүл , аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух, урьд аймаг дахь сум дундын шүүхийн оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт зааснаар 0 сарын хугацаагаар баривчлах ялаар,
аймаг дахь сум дундын шүүхийн 03 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 0 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дугаар зүйлийн 8. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр сарын хугацаагаар баривчлах ялаар,
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын *******-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийн ., 7. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 0 жил 0 сарын хугацаагаар хорих ялаар,
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 оны дүгээр сарын -ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 0 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт /РД:ЗА8**************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь ******* оны дугаар сарын -ны өдрийн цаг минутын орчим иргэн өмчлөлийн аймгийн сумын дугаар баг Малчин - тоот хашаанд байрлах эд хөрөнгө хадгалах зориулалттай агуулах буюу модон амбаарын цоожийг эвдэж нэвтрэн хохирогч эзэмшлийн гранд марк- маркийн тээврийн хэрэгслийн ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “ гэрчээр удаа мэдүүлэг өгсөн. Би тай утсаар яриад авсан. өөрөө байшингийн цоожийг нээсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. Миний юм байгаа юм хэрэглээрэй гэж надад хэлэхээр нь авсан. Гэвч сүүлдээ хүргэнийх нь обуд байсан болж таарч байгаа. Хүргэндээ хэлж чадаагүй юм гэж өөрөө хэлсэн байна лээ. Хүнээс юм гуйж аваад хэрэгт холбогдоод ял авах болж байгаа нь надад хэцүү байна. Утсаар яриад ав гэхээр нь авсан. Очиж авсандаа буруутан болоод байгаа. Би цоожийг нь эвдэж аваагүй, хулгайлж аваагүй” гэв.
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсэн: “Би 3 оны ******* дугаар сард аймгийн төвд төмөр хайлш худалдаж авдаг хүмүүс явж байхаар нь уулзаад Гранд марк- маркийн машины ширхэг зүгээр обуд байхаар нь вагончик хийхэд ашиглах гээд нийтэд нь 0.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн обудыг хадам ах дорж гэх айлын хашаа буюу сумын дугаар баг малчин - тоотод байх амбаарт нь 3 оны ******* сарын сүүлээр хийгээд орхисон. Тэгээд ******* оны дугаар сарын эхээр би обудаа авах гээд дорж ахынд ирээд амбаарт нь үзэхэд обуднууд алга болсон байсан. Тэгээд дорж ахаас асуухад “би ******* оны 0 сарын 30-нд үзэхэд байсан, тэгтэл алга болсон байна” гэхээр нь танд мэдэж байгаа хүн байна уу? гэхэд “ гэх хүн авсан байх гэж бодож байна. Өөр мэдэх хүн байхгүй гэж надад хэлсэн.” дорж гэртээ ганцаараа байдаг ******* оны 0 сарын 30-ны өдөр байсан гэсэн. ******* оны дугаар сарын , 03-ны үед очиж үзэхэд байхгүй болсон байсан учир энэ хооронд алга болсон байх. Амбаарынх нь цоожийг эвдсэн байсан. Тухайн амбаарт хүн амьдардаггүй, эд зүйл хураадаг амбаар байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. дорж ах хэлэхдээ “гээс өөр хүн тэр обудыг мэдэхгүй, тэр авсан байх” гэж хэлсэн. Би алдагдсан обудаа худалдаж авсан үнээрээ буюу обудаа нийтэд нь 0.000 төгрөгөөр үнэлнэ. Хайлшин будаагүй саарал өнгөтэй обуд байсан. Хэзээ үйлдвэрлэснийг мэдэхгүй, хуучин обуд байсан. Обудаа буцааж авбал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч ******* оны сарын 3-ны өдөр өгсөн: “Би сумын дугаар баг - тоотод ганцаараа амьдардаг. Манай хүргэн дүү болох нь 3 оны ******* сард машины ширхэг обуд авч ирж манай баруун талын амбаарт хийсэн юм. Би ******* оны 0 сарын 0-ны өдөр хөдөө явсан. Явахаасаа өмнө амбааруудаа үзэхэд зүгээр байсан. Тэгээд явж байгаад ******* оны 0 сарын 30-ны өдөр ирэхэд гэр болон амбаарууд зүгээр байсан. ******* оны сарын ,03-ны үеэр нөгөө обудаа авах гээд ирэхээр нь үзэхэд цоожийг нь эвдсэн байдалтай байхаар нь ороод үзтэл ширхэг обуд нь алга болсон байсан. Амбаарын цоожийг нь эвдэж буцааж зүүгээд орхисон байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Цагаан сар дөхөж байгаа учраас хэлээгүй юм. Хүргэн дүү гийн эзэмшлийн эд зүйл байгаа юм. Будаггүй цагаан саарал өнгөтэй обуд байсан. Ямар машиных гэдгийг нь мэдэхгүй. Содон шинж тэмдэг мэдэгдээгүй. Би г сэжиглэж байна. Тухайн амбаар дотор тэр обуд байгааг л мэднэ. 3 оны сарын сүүлээр амбаарт юм авах гээд ороход хамт орж ирсэн ба тэр обудыг сонирхоод байсан юм. тэй ямар нэгэн хамаатан садны холбоо байхгүй. Ган-Илч ХХК-д ажилладаг ба одоо хаана байгааг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн /
Гэрч ******* оны 03 дугаар сарын *******-ны өдөр дахин өгсөн: “Би ******* оны 0 сарын 30-ны өдөр 7 цагийн үед хөдөөнөөс ирсэн. Тэгэхэд обуд алдагдсан амбаар зүгээр байсан. Тэгээд тухайн өдөр найз болох Баянаатай таараад нэг шил архи хувааж уугаад манайд хамт хоноод маргааш нь буюу 3-ний өдөр Баянаа гэр рүүгээ явсан. Тухайн өдөр би гэртээ байсан. Маргааш болон нөгөөдөр нь найз Баянаагийнд өдрийн цагаар байсан. Шөнө гэртээ ирж хоноод байсан. ******* оны сарын 03-ны өдөр Баянаатай хамт манайд архи уугаад сууж байтал хүргэн ирээд обудаа авъя гэхээр нь авч өгөх гээд амбаар руу очтол цоожийг нь эвдэж ороод обудыг аваад явсан байсан. Манайд намайг байхад өөр хүн ирээгүй. Өөр зүйл алдаагүй. Тухайн обудыг манай хүргэн болон нар л мэднэ. нь 3 оны дүгээр сарын үед намайг амбаартаа юм оруулж тавихад хамт байж байгаад харчихаад “энэ юун обуд юм” гэж асуухаар нь “би миний обуд биш ээ, хүний обуд байгаа юм” гэж хэлж байсан. Би г сэжиглэж байна. Тухайн обудыг тэнд байгааг өөр мэдэх хүн байхгүй. ******* оны сарын -ны өдөр би тухайн амбаарт байсан зурагтаа авах гээд орсон. Тэрнээс өөрөөр ороогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 3/
Гэрч ******* оны ******* дугаар сарын -ны өдөр шүүх хуралдаанд өгсөн: “г ширхэг обудыг ав гэж хэлсэн. Тухайн үед би согтуу байсан. Хүргэний обуд байсан. Машинд нь таарвал түр тавиарай гэж хэлсэн байсан. Цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө уучихсан байсан. Машинд нь таарвал түр тавьж байхгүй юу гэж хэлсэн. Тухайн үедээ би мартсан байсан. 0 сарын 0-д гарсан байсан байх машинд чинь таарвал түр тавиарай гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд г хулгайлаад аваад явсан гэж мэдүүлэг өгөхөд архи уучихсан байсан. Тухайн үед хүргэндээ хэлж чадаагүй. 0 сараас хойш хүргэнтэйгээ уулзаагүй. Байшинг би өөрөө онгойлгосон . обудаа энд үлдээчихье, дараа ирж авна гэсэн. Мэдүүлэг өгөхдөө нэг удаа хүргэнтэйгээ очсон. Харин нэгийг нь санахгүй байна. Би толгойны өвчтэй. Намайг очиход амбаарын хаалга хаалттай, цоожийг зүүгээд орхисон байсан. Тухайн үед би дараалж , 3 өдөр архи уусан байсан. Баянаагийнд архи ууж байхад утсаар ярьсан. Тэгэхэд нь би хэрэгтэй бол аваад хэрэглэж бай гэж хэлсэн. Би айлд архи уугаад сууж байсан. Машиндаа тавьж байгаад буцаагаад өгнө гэж бодсон. намайг ямар нэгэн байдлаар дээрлэхсэн, заналхийлсэн тохиолдол байхгүй. надтай утсаар ярьхад 0 сарын 0-д гарсан байсан байх. Хэрэгтэй бол түр тавьж байхгүй юу гэж хэлсэн. Тухайн үед би хүргэндээ хэлж чадаагүй юм. Би гэрээ хүртэл онгорхой хаяад яваад өгдөг. Намайг гадуур архи уугаад явж байхад очиж авсан. Би түр тавиул тавьж байхгүй юу гэж хэлсэн. Амбаар онгорхой байсан. Цоожийг би өөрөө эвдсэн байх, түлхүүрээ хаячихаад байдаг юм. обудыг түр хэрэглээд өгье гэхээр нь амбаар онгорхой байгаа очоод ав гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 58-/
Гэрч “Би ******* оны сарын 0-ны өдөр Улаанбаатар хот руу түүхий эд тушаахаар явсан. Тэрнээс өмнө буюу ******* оны сарын эхээр ******* намайг гэртээ байхад ирээд ширхэг обуд авах уу, гэхээр нь үзтэл Гранд марк- тээврийн хэрэгслийн бололтой ширхэг обуд авч ирсэн байсан. Тэгтэл ширхэгийг нь 50.000 төгрөгөөр зарна гэхээр нь хуучин муу обуд байна, ширхэгийг нь 30.000 төгрөгөөр авна гэхэд тэгье гэсэн. Тэгээд ширхэг обудыг нь нийлүүлээд 0.000 төгрөгөөр авсан. Тухайн үед ганцаараа ирсэн байх, би сайн анзаараагүй. Би 0.000 төгрөгийг бэлнээр д өгсөн. Би хайлш, төмөр гэх мэт түүхий эд авч Улаанбаатар хотод аваачиж тушаадаг юм. Тийм учраас гээс обудыг худалдаж авсан. Би өөрийнх нь юм болов уу гэж бодсон. гээс өмнө нь янз бүрийн зүйл худалдаж авч байгаагүй. Машины сэлбэг асууж хааяа ирдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
Гэрч : “Би г танина, түүнтэй Говийн гал гэх газарт галчаар хамт ажиллаж байсан. дорж гэх хүнтэй багаасаа хамт Малчны лагерт өссөн юм. Би доржийг сайн танина. Манай гэр доржийн хашааны баруун талд нь байдаг. Би 99850*******5 гэсэн утасны дугаарыг барьдаг. Энэ дугаарыг бариад 0 гаран жил болж байна. Би сар өдрийг нь санахгүй байна. Ямарч байсан өнгөрсөн өвөл цастай байсан үе юм даг манай гэрийн гадаа ирээд намайг дуудахаар нь гарч очсон. Тэгсэн “танай найз ын дугаарыг мэдэх үү? гэртээ алга байна” гэхээр нь би доржийн утасны дугаарыг нь өгсөн чинь өөрийнхөө дугаараас залгаснаа нэгжгүй болсон байна гээд миний дугаараас доржтой ярьсан. Тэгж ярихад дорж нилээн согтуу бололтой цаана нь дуугарч байсан. Тэгэхэд дугуйны талаар яриад байсан, яг юу гэж ярьсныг нь мэдэхгүй байна. Надаас доржийн утасны дугаарыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-8/
Гэрч : “Би гэх хүнийг танихгүй, доржийг танина. Нэг байр, нэг гудамжинд байдаг байсан. Би доржийн ах, эгч нартай найзууд юм. Би ******* оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод байсан. Манай аймаг сум Боржигоны 8-0 тоотод байх гэрийг С.дорж мэднэ. Би ******* оны сарын -ны өдөр аймагт байгаагүй тул С.доржтой уулзаагүй. Намайг хүмүүс “Баянаа” гэж дууддаг. Мөн зарим нь “ханчир” гэж нэрлэдэг. дорж намайг аймагт байхгүй үед манай гэрт очдог эсэхийг мэдэхгүй байна. Би С.доржтой сүүлд ******* оны 0 дүгээр сарын эхээр уулзсан. Айлд таарсан юм. Би С.доржтой нийлж архи уудаггүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-8/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн -9/
******* оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 0/0 дугаартай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн -/
Ашид билгүүн ХХК-ийн ******* оны 03 дугаар сарын -ний өдрийн ТХҮ-9/980 дугаартай “Гранд марк- тээврийн хэрэгслийн энгийн хайлшин обуд / ширхэг нь 5.000/, ширхэг 80.000 төгрөг ”гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 33-3/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 5/
аймаг дахь сум дундын шүүхийн 03 оны сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн -/
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн -/
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын *******-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 5-/
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3 оны 0 сарын *******-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-7/
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ний өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-79/
аймаг дахь сум дундын шүүхийн оны 0 сарын 0-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-93/
аймаг дахь шүүхийн шийвэр гүйцэтгэх газрын ******* оны ******* сарын -ны өдрийн /70 дугаартай албан бичиг /хх-ийн /
Хохирол төлсөн баримт /хх-ийн 50/
Мобиком корпораци ХХК-ийн ******* оны сарын 8-ны өдрийн /7 дугаартай албан бичиг /хх-ийн 79/
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч *******гийн ялын тооцооны талаар баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг болно.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
аймаг сумын дугаар баг Малчны - тоотоос “Автомашины ширхэг обуд хулгайд алдсан байна гэх” гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг иргэн С.дорж тус аймгийн Цагдаагийн газарт ******* оны сарын 3-ны өдөр харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан байна. Мөрдөгч С.доржоос автомашины ширхэг обуд хэний эзэмшлийнх болох, хэзээ хаанаас алдагдсан талаар тодруулах зорилгоор ******* оны сарын 3-ны өдөр гэрчээр мэдүүлэг авахад “...Хүргэн дүү 3 оны ******* сард машины ширхэг обуд авч ирж баруун талын амбаарт хийсэн. ******* оны сарын , 03-ны үеэр Давццэрэн нөгөө обудаа авах гээд ирэхээр нь амбаартаа үзэхэд цоожийг эвдсэн байхаар нь ороод үзэхэд ширхэг обуд алга болсон байсан. Амбаарын цоожийг эвдэж буцааж зүүгээд орхисон байсан. г сэжиглэж байна. Тухайн амбаарт обуд байгааг л мэднэ” гэж, ******* оны 03 сарын *******-ны өдөр “Би ******* оны 0 сарын 30-ны өдөр 7 цагийн үед хөдөөнөөс ирсэн. Тэгэхэд обуд алдагдсан амбаар зүгээр байсан. ...******* оны сарын 03-ны өдөр Баянаатай хамт манайд архи уугаад сууж байтал хүргэн ирээд обудаа авъя гэхээр нь авч өгөх гээд амбаар руу очтол цоожийг нь эвдэж ороод обудыг аваад явсан байсан. г сэжиглэж байна.” гэж тус тус мэдүүлсэн мөн хохирогч Д. “... обудыг хадам ах дорж гэх айлын хашаа буюу сумын -р баг Малчны - тоотод байх амбаарт нь ******* оны ******* сарын сүүлээр хийгээд орхисон. ******* оны дугаар сарын эхээр обудаа авах гэтэл алга болсон байсан. ...дорж ахаас асуухад гэх хүн авсан байх, өөр мэдэх хүн байхгүй гэсэн” гэж мэдүүлжээ. Түүнчлэн шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд гэрч С.доржийг оролцуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч ******* оны ******* дугаар сарын -ны өдрийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлцэх шүүх хуралдаанд гэрчийг оролцуулан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, хэрэв баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн . дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулан мэдүүлэг авахад “...Мөрдөн байцаалтын шатанд г хулгайлаад аваад явсан гэж мэдүүлэг өгөхөд архи уучихсан байсан. Тухайн үед хүргэндээ хэлж чадаагүй. 0 сараас хойш хүргэнтэйгээ уулзаагүй. Байшинг би өөрөө онгойлгосон. ...Мэдүүлэг өгөхдөө нэг удаа хүргэнтэйгээ очсон. Харин нэгийг нь санахгүй байна. ...Баянаагийнд архи ууж байхад утсаар ярьсан. Тэгэхэд нь би хэрэгтэй бол аваад хэрэглэж бай гэж хэлсэн. ... намайг ямар нэгэн байдлаар дээрлэхсэн, заналхийлсэн тохиолдол байхгүй. ...Би гэрээ хүртэл онгорхой хаяад яваад өгдөг. Намайг гадуур архи уугаад явж байхад очиж авсан. Би түр тавиул тавьж байхгүй юу гэж хэлсэн. Амбаар онгорхой байсан. Цоожийг би өөрөө эвдсэн байх, түлхүүрээ хаячихаад байдаг юм. обудыг түр хэрэглээд өгье гэхээр нь амбаар онгорхой байгаа очоод ав гэж хэлсэн” гэж,
Шүүгдэгч ******* ******* оны ******* дугаар сарын -ны өдрийн шүүх хуралдаанд “... сард би утсаар яриад обудны чинь хэрэг байна гэхэд би хөдөөнөөс ирчихсэн байна. Чи очоод ав гэхээр нь би цоожтой байшинд орж чадахгүй шүү дээ гэсэн чинь цоож нь угаасаа эвдэрхий байгаа чи очоод ав гэж надад хэлсэн. доржтой ярих гээд би дугаарыг нь мэдэхгүй Бямбаа гэдэг залуугаас авч байсан” гэж, ******* оны дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “...Хүнээс юм гуйж аваад хэрэгт холбогдоод ял авах болж байгаа нь надад хэцүү байна. Утсаар яриад ав гэхээр нь авсан. Очиж авсандаа буруутан болоод байгаа. Би цоожийг нь эвдэж аваагүй, хулгайлж аваагүй...” тус тус мэдүүлсэн байна.
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Баянаатай хамт манайд архи уугаад сууж байтал хүргэн ирээд обудаа авъя гэхээр нь авч өгөх гээд амбаар руу очтол цоожийг нь эвдэж ороод обудыг аваад явсан байсан. г сэжиглэж байна” гэх, шүүх хуралдаанд өгсөн “Баянаагийнд архи ууж байхад утсаар ярьсан. Тэгэхэд нь би хэрэгтэй бол аваад хэрэглэж бай гэж хэлсэн. ...Амбаар онгорхой байсан. Цоожийг би өөрөө эвдсэн байх, түлхүүрээ хаячихаад байдаг юм. обудыг түр хэрэглээд өгье гэхээр нь амбаар онгорхой байгаа очоод ав гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдийн зөрүүг арилгах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд гэрч /Баянаа/-өөс ******* оны дугаар сарын *******-ний өдөр мэдүүлэг авахад “Би ******* оны сарын -ны өдөр аймагт байгаагүй тул С.доржтой уулзаагүй. Намайг хүмүүс “Баянаа” гэж дууддаг. Мөн зарим нь “ханчир” гэж нэрлэдэг.”гэж, гэрч гээс ******* оны дугаар сарын *******-ний өдөр мэдүүлэг авахад “...өнгөрсөн өвөл цастай байсан үе юм даг манай гэрийн гадаа ирээд намайг дуудахаар нь гарч очсон. Тэгсэн “танай найз ын дугаарыг мэдэх үү? гэртээ алга байна” гэхээр нь би доржийн утасны дугаарыг нь өгсөн чинь өөрийнхөө дугаараас залгаснаа нэгжгүй болсон байна гээд миний дугаараас доржтой ярьсан. Тэгж ярихад дорж нилээн согтуу бололтой цаана нь дуугарч байсан. Тэгэхэд дугуйны талаар яриад байсан, ... Надаас доржийн утасны дугаарыг аваад явсан” гэж мэдүүлжээ.
Прокуророос шүүгдэгч *******г “******* оны дугаар сарын -ны өдрийн цаг минутын орчим иргэн өмчлөлийн аймгийн сумын дугаар баг Малчин - тоот хашаанд байрлах эд хөрөнгө хадгалах зориулалттай агуулах буюу модон амбаарын цоожийг эвдэж нэвтрэн хохирогч эзэмшлийн гранд марк- маркийн тээврийн хэрэгслийн ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 80.000 төгрөгийн хохирол” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Гэрч С.дорж, , нарын мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаас дүгнэж үзэхэд “ аймаг сум Малчны - тоот хашаанд байх модон амбаарт хадгалуулсан Гранд марк- загварын тээврийн хэрэгслийн ширхэг обудыг шүүгдэгч ******* авсан” үйл баримт тогтоогдож байх боловч модон амбаарын цоожийг эвдэж, зөвшөөрөлгүй нэвтрсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал гэрч С.доржийн шүүх хуралдаанд өгсөн “Амбаар онгорхой байсан. Цоожийг би өөрөө эвдсэн байх, түлхүүрээ хаячихаад байдаг юм. обудыг түр хэрэглээд өгье гэхээр нь амбаар онгорхой байгаа очоод ав гэж хэлсэн. Тухайн үед охин дүү болон хүргэндээ айгаад хэлж чадаагүй” гэх мэдүүлэг болон шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн “доржтой ярих гээд би дугаарыг нь мэдэхгүй Бямбаа // гэдэг залуугаас авч байсан. Обудыг зөвшөөрөлгүй хулгайлж аваагүй” гэх мэдүүлгүүд нь гэрч “******* түүнээс утасны дугаарыг авч С.доржтой дугуйны талаар ярьсан” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь иргэн өмчлөлийн эд хөрөнгө хадгалах зориулалттай модон амбаарын цоожийг эвдэн нэвтэрч Б.гийн эзэмшлийн Гранд марк- загварын тээврийн хэрэгслийн ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ. Иймд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн . дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд “...Гэрч С.доржид магадгүй нөлөөлсөн үү, ингэж хэл гэж заасан уу? гэрч Бямбасүрэн зөрүүтэй мэдүүлж байна” гэх дүгнэлт тайлбарыг гаргаж байх боловч шүүгдэгч ******* гэрч С.доржид нөлөөлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, мөдөгч Б.Даваадорж нь гэрч гээс түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан мэдүүлэг авсан нь нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, гэрч г худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* ******* оны 0 сарын -ний өдөр хохирогч Д.д 80.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримт хэргийн 50 дугаар талд авагдсан болохыг дурдав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүлжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3., 3. дугаар зүйлийн , , 3, 5 дахь хэсэг, 3., 3.9, 3.0, 3.3, 38., 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 3.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .-д зааснаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт Доржсүрэнгийн г цагаатгасугай.
. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүлжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
3. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
. Энэхүү цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР