Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

         Улсын яллагч Е.Хулан

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн   суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын баг, гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт /РД:ЕА7211*******15/.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ ******* оны дугаар сарын - ны өдөр Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг "Бөхт" гэх газар хохирогч "хэл амаар доромжиллоо" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт зүүн тохойгоороо 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь "баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд буйлны баруун 1 дүгээр, зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, баруун 2 дугаар шүдний сулрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй асуусан асуултад ” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би танихгүй. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ******* оны дугаар сарын -ноос -нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын төв дээр танил дүү гэрт хоноод өглөө хтай нэг хашаанд байдаг гэрт Базараа бид 2 ортол гэрт , 2 0,5 литрийн савлагаатай “Агар” нэртэй архи хуваагаад ууж байсан. Тухайн архийг бид хувааж ууж дуусгаад дахин 0.5 литрийн савлагаатай Агар нэртэй архи уусан. Архи ууж байх үед нь чиний олон малтай байх ямар хамаатай юм, чи тийм олон малтай юм бол ингэж явдаг юмуу гээд намайг өдөөд байсан. Тэгэхээр нь бид хандан хоёулаа айлд муудаад яахав гэж хэлээд авч өөрийн машинд суулган сумын төвөөс зүүн хойшоо гарсан. Машинд явж байх үед рүү зүүн гараараа савтал  нүүр хэсэгт оносон. Тухайн үед ам хамраас цус гарсан, тэгж байтал миний өөдөөс машин гарч ирэхээр нь зогстол миний машинаас буугаад эр машинд нь суугаад явсан. О.Ууган-Эрдэнэ нь айлд байх үед намайг өдөөд зүгээр суулгахгүй байсан, тэгэхээр нь би бтед нь халдсан юм. *******..-ны өглөө гэрт орох үед болон гэрээс нь дагуулан гарах үед биед учирсан гэмтэл байгаагүй. *******..*******-ны өдөр дансаар 6 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

Хохирогч : “******* оны дугаар сарын -ны өглөө Мөнхчулуун гэдэг айлд архи уугаад сууж байхад гаднаас Базараа нар гэрт орж ирээд байж байгаад тэр гэх хүн тэнд байсан хүмүүсийг гуйлгачнаар нь дуудаад байхаар нь би та намайг гуйлгачин байхыг хаана харсан юм гэсэн чинь хоёулаа гадаа гаръя гэхээр нь би тэгье гэж хэлээд айлын гэрээс гараад гэх хүний машинд суугаад айлын гаднаас хөдлөөд зүүн хойшоо хөдлөөд явж байтал намайг зүүн гарынхаа тохойгоор миний нүүрэн тус газар цохичихсон, миний нүүр ам цус болсон байсан. Би шүдээ үзтэл миний шүд миний гарын алган дээр уначихсан. Тэгээд явж байтал урдаас машин гараад ирэхээр нь би машинаас нь буугаад ирж байсан машинд гар өргөж зогсоож суугаад эмнэлэг дээр ирээд сумын эмч Батнямд үзүүлсэн эмч үзээд миний шүд хугарч унасан нэг шүд хөдөлсөн байна гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцийн хохирол тогтоолгохгүй, миний сэтгэцэд хохирол учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8/ 

Гэрчээс : “Би ******* оны дугаар сарын -ны өдөр хөдөө гэрээсээ сумын төв орох гээд явж байхад миний явж байсан шороон замын эсрэг замаар машин өөдөөс гараад ирсэн тэр машиныг хараад зогссон, тэгсэн тухайн машины буруу талын хаалга нээгээд хүн буугаад ирэхээр нь би зогссон, тэгсэн манай сумын хүн зодчихсон гэж байсан. Тэгээд би машиндаа суулгаад сумын төв орж цагдаагийн гадаа буулгаж өгчхөөд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн *******-1/

Гэрч : “Би ******* оны дугаар сарын -ны өдөр ажил дээрээ байж байсан чинь зодуулсан хүн орж ирсэн. Тухайн хүний биед үзлэг хийхэд амин үзүүлэлт тогтвортой боловч О.Ууган-Эрдэнэ гэх хүн их согтуу нүүр хэсгээрээ цус болсон байсан. Тухайн хүний үүдэн ширхэг шүд нь хугарч унасан байдалтай, буйлны онгорхой оромтой байсан. Буйлны ором нь шинэ дөнгө унасан ором байсан. гэх хүнд өвчин намдаах аналагин 2 мл-ыг зүүн талын хонгонд хийгээд явуулсан. баруун талын нүд хөхөрсөн, үүдэн шүд хугарч унасан, буйлны ором гарсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч : “******* оны дугаар сарын -ны өдөр өглөө ажил дээрээ байж байхад цагийн үед манайд ганцаараа ирсэн тэгээд урьд өдөр ууж байгаад үлдсэн 0.5л Хараа нэртэй хагас архийг бид 2 хувааж ууж дуусчихаад байж байхад гаднаас гэх хүн согтуу ганцаараа орж ирээд гуйлгачин минь гэсэн чинь баян хүн ийм өмдтэй явдаг юм уу гэсэн тухайн үед Ёндоншаравын баруун талын өмдний өвдөг урагдчихсан байсан. Уранхайгаас нь татаад урчихсан тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад хоёулаа гарчихъя гээд гэрээс гараад машиндаа суулгаад хөдлөөд явсан. Би хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэгээд гэдэг хүн төд удахгүй ганцаараа гэрт ирчихээд хоёр цохисон чинь зугтаагаад яваад өглөө гэж байсан. Би тэр 2-ыг юунаас болж муудсаныг мэдэхгүй. хаана цохисныг хараагүй. Гэрт байхдаа тэр 2 нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ******* оны дугаар сарын *******-ны өдрийн дугаартай: “О. биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд буйлны баруун нэгдүгээр, зүүн нэг, хоёрдугаар шүдний булгарал, баруун хоёрдугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нэг, зүүн нэг, хоёрдугаар шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.2.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 2-2/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 0/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар О.Ууган-Эрдэнэ нь ******* оны дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг “Бөхт” гэх газар бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч О.Ууган-Эрдэнэ нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд буйлны баруун нэгдүгээр, зүүн нэг, хоёрдугаар шүдний булгарал, баруун хоёрдугаар шүдний сулрал” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд буйлны баруун нэгдүгээр, зүүн нэг, хоёрдугаар шүдний булгарал, баруун хоёрдугаар шүдний сулрал” гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* ******* оны дугаар сарын -ны өдөр "хэл амаар доромжиллоо" гэсэн шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохих байдлаар учруулсан болох нь шүүгдэгчийн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... өдөөд байсан. Тэгэхээр нь бид хандан хоёулаа айлд муудаад яахав гэж хэлээд авч өөрийн машинд суулган сумын төвөөс зүүн хойшоо гарсан. Машинд явж байх үед рүү зүүн гараараа савтал  нүүр хэсэгт оносон. Тухайн үед ам хамраас цус гарсан...” гэх,

       Хохирогч “...гэх хүний машинд суугаад айлын гаднаас хөдлөөд зүүн хойшоо хөдлөөд явж байтал намайг зүүн гарынхаа тохойгоор миний нүүрэн тус газар цохичихсон, миний нүүр ам цус болсон байсан. Би шүдээ үзтэл миний шүд миний гарын алган дээр уначихсан...” гэх,

      Гэрч Б.Батнямын “... О.Ууган-Эрдэнэ гэх хүн их согтуу нүүр хэсгээрээ цус болсон байсан. Тухайн хүний үүдэн ширхэг шүд нь хугарч унасан байдалтай, буйлны онгорхой оромтой байсан. Буйлны ором нь шинэ дөнгө унасан ором байсан....” гэх

Гэрч “...ганцаараа гэрт ирчихээд хоёр цохисон чинь зугтаагаад яваад өглөө гэж байсан...” гэх мэдүүлгүүд болон шинжээчийн “Уг гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******ын хохирогч нүүр хэсэгт нь гараараа цохиж “баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд буйлны баруун нэгдүгээр, зүүн нэг, хоёрдугаар шүдний булгарал, баруун хоёрдугаар шүдний сулрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

          Хохирол төлбөрийн талаар:  

 

Хохирогч О.Ууган-Эрдэнэ хохирлын талаар баримт ирүүлээгүй ба шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, хуралд оролцохгүй” гэжээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрийн 8 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч ******* нь хохирогчд 6.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17., 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.*******, 8.1, 8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч овогт Ёндоншаравыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          . Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Хохирогчд 6.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.УУГАНБАЯР