| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/01044/И |
| Дугаар | 142/ШШ2021/01317 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2021/01317
| 2021 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2021/01317 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ай 2004 онд танилцаж 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 онд том хүү, 2008 онд дунд хүү, 2013 онд бага охин төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж том хүү , охин Н.Адьяасувади нарыг өөрийн асрамжинд авч, дунд хүү г асрамжид үлдээнэ.Хүүдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Д.Нямбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр дунд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэг дээр харилцан тохиролцсон одоо гэрлэлтээ цуцлахад татгалзах зүйлгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.
Гэрлэгчид 2004 онд гэр бүл болсныг 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү , 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү , 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин нар төрсөн, одоо хүү , нар эхийн асрамжид хүү эцгийн асрамжинд эрүүл өсч, суралцаж байгаа нь зохигчдын тайлбар, Анхны оч өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Яргуйт багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хүчирхийлэл байдаг зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.3.-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар тохиролцсон, хүүхдүүдийн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин нарыг эх ын асрамжид, 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү г эцэг асрамжид тус тус үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хүү , охин нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Нямбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч*******од хувийн ажилтай тул өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч Д.Нямбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2004 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү , 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин нарыг эх ын асрамжид, 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү г эцэг асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Нямбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн*******ын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА