Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2025/00162

 

 

 

 

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00896 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01834 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

         “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгийг баримтлан Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ......... гудамж, ... байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220...... дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220....... дугаарт бүртгэлтэй а тоот авто зогсоол, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220....... дугаарт бүртгэлтэй б тоот авто зогсоолыг Ч.У, Н.У, Н.Э, Д.Т нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ч.У-аас 406,136,501 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

         “Иргэний хуулийн 127.1.1, 130 дугаар зүйлийн 130.3-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ..... газарт байрлах зуслангийн зориулалттай, нэгж талбарын .............. дугаартай 700 м.кв газар эзэмших эрхийг Ч.У-д, мөн хаягт байрлах нэгж талбарын ................ дугаартай газар эзэмших эрхийг Д.Т-т, энэ хаягт байрлах амины сууцыг Ч.У, Н.У, Н.Э нарын өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Ч.У-аас 15,635,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

         “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.У-аас 2,494,959 төгрөг гаргуулж, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н-д, 2,424,759 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагч Ч.У-ын гомдлын зарим хэсгийг хангасугай.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.У нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.08-ны өдөр 4,042,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                   

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД