| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр /томилолтоор/,
шүүгдэгч М.М******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М******* М*******д холбогдох эрүүгийн 2331000000121 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сүхбаатар техник үйлчилгээний газарт вагон үзэгч, засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Салхит **дугаар баг, **дүгээр хэсэг,***тоотод оршин суух хаягтай, урьд
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн албадан ажил хийлгэх ялаар;
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар;
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар;
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар;
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар;
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт М******* М*******, /РД: ******,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.М******* нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Салхитын ам” гэх газар Б.Туулсайхантай маргалдан зодолдож, улмаар түүний нүүр, цээж тус газар нь г*******раа цохиж, өшиглөж биед нь зовхи, хүзүү, цээж, бугалга, шуунд цус хуралт зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.М******* нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Салхитын ам” гэх газар Б.Туулсайхантай маргалдан зодолдож, улмаар түүний нүүр, цээж тус газар нь г*******раа цохин, өшиглөж биед нь зовхи, хүзүү, цээж, бугалга, шуунд цус хуралт зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.М******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М******* өгсөн: “Би 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа т*******д Б******* гэх ажлынхаа залуутай гэрт нь нэг шил архи уугаад сууж байсан. Тэгэхэд Туул /Туулсайхан/ ах видео коллоор залгаад “хаана байгаа юм бэ? чи намайг гэрээс ирээд аваадах” гэж надад хэлсэн. Би “өө яах юм бэ ахаа, би очиж авахгүй ээ, ажлынхаа хүнтэй байна” гэтэл “д******* таарахгүй юм шиг битгий ийм новшийн зан гаргаад байгаарай, чи гялс хүрээд ир” гэж хэлэхэд нь би “яах юм бэ” гэхэд “наашаа яваад ир, би гэрээсээ г*******д алхаж байя” гэхээр нь “за за ахаа би яваад очъё” гээд Эрдэнэбат гээд нэг дүү маань машин бариад манай ажлын залуу бид хэд шүдэнзний ард байрлах худгийн тэндээс очиж авахад Туул ах согтуу нэг шил архи барьчихсан байсан. Би урд суусан байхад намайг хойшоо суу гээд би хойно суугаад “одоо хоёулаа явж архи уунаа ахын дүү” гэсэн. Өмнө нь манай нэг найз тасдагчинд нүүрээ харвуулчихсан эмнэлэг дээр байна гэхээр нь манай эхнэр бид 2 эмнэлэг дээр очсон. Тэр үед манай эхнэр төрөх арай болоогүй байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод байж байхад Туул ах согтуу машинаас бууж ирээд “чи муу энд юу хийгээд яваад байгаа юм” гээд намайг мөргөж байсан. Түүнээсээ 10 гаран хоногийн д******* залгасан байдал нь тэр 04 дүгээр сарын 23-ны өдөр байсан. “Ах нь чамаас уучлалт гуйх гэж байна, эхнэрийг чинь янхан гэж хэлсэн бол ахыгаа уучлаарай, эр хүн юм чинь зүгээр биз дээ” гэхээр нь “зүгээр, зүгээр” гээд архи уу гэхээр нь үгүй ээ ахаа би уухгүй, би 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралтай, би одоо гэр рүүгээ явлаа гэтэл үгүй ээ цуг ууна гээд нэг шил архийг бид 2 уусан. Тэгээд Туул ах тасарч эхэлсэн. “Чи надтай зодолдмоор байна уу гэх мэт асуугаад байхаар нь үгүй ээ ахаа тийм зодоон хийхгүй, би шүүх хуралтай, эхнэр маань жирэмсэн төрөх дөхсөн байгаа гэж хэлсэн. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Туул ах надаас дүү барилддаг билүү гэж асуухаар нь жаахан ноцолдоноо ахаа гээд бид 2 барилдсан. Тэгээд намайг “ямар чанга унагааж байна аа дүү чи” гэж хэлэхээр нь хартал Туул ахын зах нь урагдсан, толгой нь халцарсан, шууга******* арьс нь жоохон хууларчихсан байсан. Тэгээд эхнэр нь залгаад Туул ах аваад ярьчихаад ах нь ийшээ найзындаа очно гээд Салхитын амын тийшээ далангийн наад талд хашааны үзүүрт ах нь энд ингээд буучихъя гээд буугаад үлдсэн. Би шууд гэртээ очсон. Би 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэгт шүүх хуралдаа орчхоод Сэлэнгэд иртэл Туулсайхан гэдэг хүнээс гомдол ирсэн байна, өөрт чинь зодуулсан гэж байна гэхээр нь би байцаагчид очиж мэдүүлгээ өгсөн. Бид 2-ын хооронд зодоон, нүдээн болоогүй ээ, бид 2-т маргалдаж байсан зүйл байхгүй. Бид барилдаад л салсан ямар ч зодоон болоогүй гэдгээ байцаагчид хэлсэн. Тэгээд би Туул ах руу зөндөө залгасан, утсаа авахгүй байж байгаад сүүлд нь нэг утсаа аваад эхнэр чинь жирэмсэн юм чинь ах нь гомдолгүй гээд хэлчихье гэсэн. Би тантай уулзмаар байна гэтэл ах нь ажилтай байгаа болохоор байцаагчтай уулзчихаад чам руу ярина гэж хэлсэн” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Б.Т 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед гэртээ байхад зүс таних М******* нь фэйсбүүкээр залгаад “г*******д ир ах ярих юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь яах гээд байгаа юм гэхэд “Ахаа г*******д ирээ, элдэв юм бодолгүй г*******д ир” гээд намайг гарахад жижиг тэрэгт суулгасан. Тэгээд бид “Салхитын ам”-ын тийшээ эзгүй хээр очоод намайг машинаасаа буулгаад М******* нь хоёр найзтайгаа бөөнөөрөө нийлээд зодсон. Би болиоч ээ гуйж байна, болиоч гээд зөндөө хэлсэн боловч цохиж зодсон. М******* намайг “одоо алчихья, би алчихья” гэж хэлээд л зодоод байсан. Би нүүрээ таглаад газар хэвтээд л байсан. Намайг зодож цохиж байгаад машинаа асаагаад яваад өгсөн. Би гэр лүүгээ ганца******* алхаад харьсан. Урьд өмнө 2023 оны 03 сард бид хоёр маргалдаад салж байсан. Тухайн үедээ цагдаа ирээгүй, хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр над руу видео каллоор холбогдоод “эрүүг чинь хуга шаана” гэж хэлж байсан. Би зөндөө учирлаж хэлээд “...эхнэр чинь жирэмсэн ухаантай бай, хэрэлдээд хэн ч дээр доороо орохгүй” гэж хэлж байсан. Би гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт байсан. Гэртээ амраад 0.5 литрийн архи ганца******* уусан байсан, М******* намайг дуудаад аваад гарсан. М*******ы эхнэр нь одоо жирэмсэн. Зан аашийн хувьд хэрцгий, түрэмгий ааштай. Тухайн үед би 4-үүлээ байсан гэж бодож байна. М******* хоёр найзтайгаа байсан. Хоёр найз нь 20 орчим л насных, нэг нь ногоон куртиктэй, жаахан махлаг залуу байсан бөгөөд надтай хамт хойно сууж байсан. Хар куртиктэй нь туранхай залуу байсан бөгөөд машин барьж явсан. М******* жолоочийн эсрэг талд сууж байсан. Тэр гурав гурвуулаа согтуу байсан. М******* эхлээд шууд зүүн шанаа руу шанаадаад газар унагаасан. Тэгээд дээрээс өшиглөөд бусад нь нийлээд намайг зодчихсон. М******* ална аа л гээд өшиглөөд байсан, нөгөө хоёр нь нэгээс хоёр удаа л цохисон. Миний өмсөж явсан цамц урагдчихсан. Хамар, амнаас цус гарсан зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг М******* надад учруулсан. Цээж маш их өвдөж, мөн толгой өвдөж байна. Эмнэлэгт үзүүлэхэд битүү зөөлөн эдийн гэмтэл байна. Яс хугарсан зүйл байхгүй байна гэсэн. Зүгээр байсан хүнийг гэрээс дуудаж гаргаж ирээд алчихья гэж оргилоод л зодоод байсанд гомдолтой байна. Биеэ үзүүлж хохиролгүй болмоор байна. Бие хаа, сэтгэл санаа үнэхээр хохиролтой байна” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч Б.Т 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “М******* миний бүх зүйлийг нөхөн төлж хохирлыг маань барагдуулсан тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.Мөнх-Учралын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16:00 цагийн үед манай нөхрийг гэртээ амарч байхад нь М******* залгаад манай хүнээс “юм асууя” гэж хэлээд аваад гарсан. Манай хүн жаахан юм балгачихсан хэдий ч биеэ хянах чадвартай байсан. Манай хүн тухайн өдрийн 18 цагийн үед над руу чатаар залгаад ярихдаа хамаг хувцас нь урагдаад, нүүр, ам нь халтар болж, ам, уруулаас нь цус гарчихсан байсан. Манай нөхөр Ж******* гэрт орж байхдаа над руу залгасан байсан, би нөхрийгөө Ж******* гэрээс очиж аваад эмнэлэгт үзүүлсэн. Би М******* гэдэг хүнийг мэдэхгүй, манай нөхрийн таньдаг хүн шиг санагдсан. Манай нөхөр элдэв аашгүй мөрөөрөө, бид гэрлээд 14-15 жил болж байна. Дундаасаа 4 хүүхэдтэй. Өвчин эмгэг байхгүй. Нүд, ам нь энд тэндээ баахан хөхрөөд хавдчихсан байсан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Ө.Эрдэнэбатын 20223 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдрийн 11-12 цагийн үед М******* ах над руу чатаар залгаад “МС мс” гэсэн фэйсбүүкээр залгаад “шарын энд хүрээд ир” гээд бид уулзсан. М******* ах Б******* гэж дууддаг нэг найзтайгаа хамт гарч ирсэн. /1993 оны/ Гурилын үйлдвэрийн урд машинаа зогсоогоод тэнд М******* ах, Б******* найзтайгаа хамт “Х*******” нэртэй 0,75 литрийн архи уусан. Би машин барьж явсан учир уугаагүй, тэгээд байж байхад нэг мэдэхэд М******* ах, Туулсайхан ахтай фэйсбүүкээр видео каллаар царай царайгаа харуулсан ярьж байсан. Юуны талаар ярьсанг нь сайн мэдэхгүй. Миний сонссоноор тэр хоёр утасны цаанаас хэрэлдээд байсан. М******* ах хэлэхдээ “Манай эхнэр жирэмсэн, та яах гэж манай эхнэрийг янхан гэж дуудсан бэ, яагаад намайг мөргөсөн юм бэ?” гэж яриад байсан. Машина******* мөргөчихсөн юм уу? үгүй юм уу? мэдэхгүй байна. Тэгтэл Туулсайхан ах М******* ахыг “хаана байна, намайг ирээд аваадах” гэж хэлсэн. Тэгээд бид гурав Туулсайхан ахын гэр лүү Чүдэнзний *******с очиж авсан. Тэгээд очиж авахад Туулсайхан ах нэг шил архи барьчихсан, Чүдэнзний арын цагаан худагны урд зогсож байсан. Тэгээд Туулсайхан ахыг аваад Салхитын амын хойд энгэрт очсон. Замдаа Туулсайхан ах, М******* ахыг “сайхан зодолдьё” гээд агсраад байсан. “Бөгс рүү чинь хороомоо чихнэ” гээд байсан. Тэгээд Туул ах “машинаа зогсоо” гээд зогсоогоод буугаад Туул ахын барьж байсан архийг хамт уусан. Б******* гээд залуу нь сөн түшээд байж байсан. Би машиндаа суугаад молл тоглож байгаад нэг харахад М******* ах, Туул ахтай хамт газар өнхөрөлдөж байсан. Хувцас хунар нь шороо, тоос болчихсон. Хоёр согтуу бүдүүн хүн өнхөрөлдөөд нөгөө Б******* нь архиа барьчихсан х*******д зогсож байсан. Тэгээд Б******* нь тэр хоёрыг салгаад байсан. Бие биенээ зууралдаад элгийн юм болж байсан. Би огт очоогүй. Би тэгээд явья гэхэд бүгдээрээ машинд суусан. Туул ах “энд буучихья аа” гээд байхаар нь Салхитын амын шийдний ойролцоо буулгасан. Буцах замд Туул ах ард сууж явахдаа “Ах нь гомдолгүй, 100 цаас ч нэхэхгүй” гэж хэлээд буучихаад бүүр Туул ах баяртай дүү нар гэж хэлсэн” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Б.Б 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар сумын 6 дугаар баг, Шарын 3 дугаар байрны 24 тоотод байрлах гэртээ 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12:00 цагийн үед ажлын газрын найз болох М*******ы хамт 0,75 литрийн “Арт гэр” нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Тэгээд М******* өөрийн дүү гэх залууг дуудсан. Удалгүй М*******ы дүү гэрийн гадаа ирчихлээ гэж хэлэхээр нь бид хоёр манай гэрээс гартал дүү нь гэх 24-25 орчим насны эрэгтэй цагаан өнгийн Приус маркийн машинтай ирсэн байсан. Тэгээд бид хоёр машинд нь суугаад явж байтал М******* утсаар ярьж байгаад нэг хүнийг гэрээс нь очиж авахаар болсон. Тэгээд утсаар ярьсан хүнээ гэрээс нь очиж аваад бид дөрөв Салхитын амын дээшээ явцгаасан. Гэрээс нь очиж авсан Туул гэх ах өврөөсөө архи гаргаж ирээд бид гурав машинаас буугаад Туул ахын гаргаж ирсэн архийг би аягалж өгөөд тойруулаад ууж байтал М*******, Туул хоёр маргалдаж байгаад зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би нь салгах гээд очтол М******* над руу “чи цаашаа байж бай, би өөрөө учраа олчихъё” гэж хэлэхээр нь машиныхаа хажууд очоод байж байтал тэр хоёр газарт унаж босоод бие биетэйгээ цохилцоод салах шинжгүй болохоор нь би дахиж очоод салгах гээд Туул ахыг боль гэж хэлээд гуя руу өшиглөсөн чинь жолооч хийж байсан дүү ирээд “та яах гэсэн юм хол бай, наад хоёр чинь өөрсдөө учраа олох байх” гэж хэлэхээр нь би тэр хоёрыг орхиод яваад өгсөн. Тэгээд удалгүй М*******, Туул ахыг явъя гэж хэлээд машиндаа суулгаад авч яваад нэг газар буулгасан. Би Сэлэнгийн хүн биш болохоор яг хаана, ямар газарт буулгасан талаар нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Э.Э 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би М.М*******тай 2019 онд анх танилцаад, нэг гэрт ороод одоог хүртэл хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, би одоо 6 сарын сүүлээр төрнө. Манай нөхөр олон найз нөхөдтэй, хүнтэй эвтэй, найртай харьцдаг, ээжтэйгээ олон жил амьдарсан болохоор өрөвч, хүнд тусч зантай, их найрсаг зантай гэж боддог. Би өөрийн 7 настай дагавар охин болон М*******ы хамт амьдардаг ба жирэмсэн учраас ажил хийхгүй байгаа юм. Манай хүн өөрөө ганца******* ажиллаж гэр бүлээ тэжээдэг. Манай нөхөр нойр булчирхай муутай болохоор архи нээх хэрэглээд байдаггүй. Найзуудтайгаа гарч орохоор бол надад хэлж мэдэгдээд гэрээсээ гардаг. ...2023 оны 04 дүгээр сарын сүүлээр ажлын газрынхаа хүмүүстэй уулзана гэж гэрээс гарч явсан. Тэгээд үдээс хойш нөхөр рүүгээ видео каллаар залгаад хаана байгаа талаар асуухад “Туул ах хамт инээлдээд сууж байсан, бид хоёр хоорондоо барилдаад гэж” хэлээд сууж байсан. Би Туул ахыг зүс мэднэ. 2023 оны 04 дүгээр сарын эхээр М******* бид хоёрыг эмнэлэг дээр явж байхад Туулсайхан ах согтуу байдалтай олон хүмүүстэй явж байгаад М*******ыг зүгээр байхад нь бууж ирээд толгой руу нь мөргөсөн. Тэгээд тэр хоёр салцгаасан” гэх мэдүүлэг[7],
8.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Б.Т биед зовхи, хүзүү, цээж, бугалга, шуунд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[8],
9.Шүүгдэгч М.М*******ы 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажлын газрын Б*******гийн гэрт очиж 0,75 литрийн “Агар” нэртэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд өөрийн Эрка гэх хуурай дүүгээ гэр рүүгээ хүргүүлэхээр дуудсан. Удалгүй Эрка машинтайгаа ирчихсэн байна гэж хэлэхээр нь үлдсэн архиа аваад Э машинд сууж байгаад Б******* бид хоёр ууцгаасан. Тэгтэл Туул ах видео каллаар залгаад “Хаана байна ахын дүү, хоёулаа уулзъя, намайг гэрээс ирээд авчих” гэж ярихаар нь “за яахын бэ? ахаа би тантай уулзах шаардлага байхгүй” гэж хэлтэл зүгээрээ гээд байхаар нь Туул ахыг авахаар гэр рүү нь явж байтал Туул ах гэрээсээ гарч ирээд Чүдэнзний арын худгийн хажууд 0,75 литрийн “Х*******” нэртэй дээрээс нь бага зэрэг уучихсан 1 шил архи бариад зогсож байсан. Тэгээд Туул ахыг машиндаа суулгаад хаашаа явах юм гэж асуутал хойшоо явчихгүй юу гэж хэлэхээр нь Салхитын амын хойно байрлах уул руу явцгаасан. Тэгээд Туул ах, Б******* бид гурав машинаас буугаад Туул ахын барьж явсан архийг нь ууцгаасан. Тэгтэл Туул ах над руу “Ах нь хэд хоногийн өмнө чамайг цохиод эхнэрийг чинь гичий гээд дуудчихсан, тэрэнд юм бодоогүй биз дээ” гэж хэлэхээр нь “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгээд тухайн архиа үргэлжлүүлж ууж байгаад би нэлээн согтоод байсан, нэг мэдэхэд Туул ах намайг барилддаг билүү гэж асуугаад байхаар нь барилддаг гэж хэлээд бид хоёр хоорондоо барилдаж эхэлсэн. Би Туул ахтай 4 удаа барилдахад бүгдэд нь давсан чинь Туул ах “дүү ямар чанга унагааж байна аа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барилдахаа болиод машиндаа суугаад явж байтал Туул ах “Би энэ хавьд буучихъя, манай эхнэр урдаас ирж байгаа бид хоёр найзын гэр лүү орно” гэж хэлэхээр нь Туул ахыг бууя гэсэн газарт нь буулгачихаад яваад өгсөн” гэх мэдүүлэг[9], 10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадв******* алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.М*******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Б.Туулсайхан нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. Хохирогч нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч М.М*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Ял оногдуулахдаа улсын яллагчийн ялын саналыг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*******д 01 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан тул шүүгдэгчийг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, зөрчсөн гэж үзээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М*******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарах зорчих эрх хязгаарлах ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 01 жил, 01 сарын /арван гурван сар/ хугацаагаар тогтоох нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М*******д анхааруулсан болно.
Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт М******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*******д 01 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М*******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гарах зорчих эрх хязгаарлах ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 01 жил, 01 сарын /арван гурван сар/ хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М*******д анхааруулсугай.
5.Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Хохирогч Б.Туулсайхан нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 08 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 12 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 14 дүгээр тал
5 Хавтаст хэргийн 16 дүгээр тал
6 Хавтаст хэргийн 19-20 дүгээр тал
7 Хавтаст хэргийн 21 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 14 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 16 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 21 дүгээр тал
5 Хавтаст хэргийн 25 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 47 дугаар тал
[10] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 04-06 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 19-40 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 43-45 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 53 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 59-60 дүгээр тал