| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0021/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/201 |
| Огноо | 2023-11-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/201
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч З.Үүрцайхын өмгөөлөгч Г.Амартүвшин,
шүүгдэгч Э.Баянаагийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
шүүгдэгч Д.Жаргалсайханы өмгөөлөгч М.Гансүх,
шүүгдэгч З.Үүрцайх, Э.Баянаа, Д.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Зургаанжингийн Үүрцайх, Шаруул овогт Эрдэнэчулууны Баянаа, Очирням овогт Доржхорлоогийн Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн 2031003270050 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороо, 2-06 тоотод оршин суух хаягтай, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжээр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Зургаанжингийн Үүрцайх РД: ******,
2. Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн, Тагт суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нисэхийн тээвэр зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 47-203 тоотод оршин суух хаягтай аймаг, урьд ял шийтгэлгүй, Шарав овогт Эрдэнэчулууны Баянаа, РД:/*****/
3. Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 51-р баг, тавин гудамжны 3-308 тоотод түр оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороо, 119-44 тоотод түр оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Очирням овогт Доржхорлоогийн Жаргалсайхан, РД: /******/,
Холбогдсон хэргийн талаар
-Шүүгдэгч З.Үүрцайх нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ялбаг хөшөөтийн ам” гэх газар 791 мк.в буюу 0,08 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 6,062,544 төгрөгийн хохирол учруулсан,
-Яллагдагч С.Туул, Э.Баянаа, Д.Жаргалсайхан нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газрын “Хорлиогийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 29,461,417 төгрөгийн хохирол учруулсан,
-Яллагдагч Э.Баянаа Д.Жаргалсайхан нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газрын “Хорлиогийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, явуулсны улмаас байгаль орчинд 14,594,320 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.Үүрцайх нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ялбаг хөшөөтийн ам” гэх газар 791 мк.в буюу 0,08 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 6,062,544 төгрөгийн хохирол учруулсан,
-Яллагдагч Э.Баянаа, Д.Жаргалсайхан нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газрын “Хорлиогийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 29,461,417 төгрөгийн хохирол учруулсан,
-Яллагдагч Э.Баянаа Д.Жаргалсайхан нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газрын “Хорлиогийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, явуулсны улмаас байгаль орчинд 14,594,320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, дээрх гэмт хэрэгт шүүгдэгч З.Үүрцайх, Д.Жаргалсайхан, Э.Баянаа нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч З.Үүрцайхын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 15-нд талийгаач Туул эгч бичиг баримт гарсан байна. Энд ирж ажиллаач ээ, зөвшөөрөлтэй гэж хэлсэн. Би зөвшөөрөл нь гарсан юм уу? яг гэж асуутал, усны мөнгө татварын мөнгө төлөөдөх гээд Булганаас мөнгө шилжүүлж төлж байсан. 2023 оны 08 дугаар сарын 20-нд явж Зүүнхараад бичиг баримтаа үзүүлж, Зүүнхараагийн постоор оруулж, авч ороод 2 хоног ажиллаагүй зогсонг байсан. Тухайн үед ажиллах газраа оруулаагүй өөр газар луу оруулчихсан байсан. Бичиг баримт буруу байна, ажиллах газар чинь биш байна гэж хэлтэл би зохицуулчихна гэж хэлээд ажиллаад бай гэсэн. Дөнгөж ажиллаад байтал цагдаа ирсэн. Ажил тэр үед зогссон. Цагдаа ирчихлээ гэж хэлтэл чи хувь хүнээрээ торгуулчих гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Туул эгч над руу яриад эгч нэг эксковатор худалдаж авсан. Ганц энүүгээр ажил явахгүй байна. Чи нэг эксковатор түрээслээд хүрээд ирээч ээ гэж хэлсэн. Бат-Эрдэнэ гэх хүнтэй түрээсийн гэрээ хийж, урьдчилгаа 20,000,000 төгрөг өгч экскаватор аваад 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ирсэн. Туул эгч надад хэлэхдээ гэрээ байгуулчихсан. Энэ жил Сэлэнгийн хэмжээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 10 нөхөрлөл гарч байна. Тэрний нэгт нь эгч нь багтсан. 09 дүгээр сарын 20-н хавьцаа ажиллаад 10 дугаар сарын 25н хүртэл ажилласан. Тийм л үйл явдал болсон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Баянаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Туул бид хэд зүс мэднэ. Цөөхөн хэдэн нөхөрлөл гарах гээд байна гэж хэлээд намайг дуудсан. 7 сард наадмын дараа тухайн газар нь очсон. Бичиг баримт нь гарахгүй байна гэсээр байгаад 08 дугаар сарын сүүл болж, хурал цуглаан нь болж, 3-5 нөхөрлөлийн засгийн тушаал гарсан гэж хэлсэн. Тэр үед орсон. Тухайн үед газар нь зөв газар байсан уу? гэж би мэдэхгүй, би тэнд зөвхөн хоолоо хийгээд ерөнхий юмнуудаа хариуцаад явсан учраас, юу ухаж яаж байсныг нь мэдэхгүй байна. Сэлэнгийн Бугант тосгоны Эрдэнэчимэг, Туул болон 3-4 хүн дээр нөхөрлөлийн зөвшөөрөл гарсан гэж хэлсэн. Сүүлд Жаргалсайханы мэдүүлэг дээр Баянаа эгч арыг нь даана гэж хэлсэн гэсэн байсан. Аргаа барсан хүний арга байсан. Корона гараад ажилчдын цалин хөлс өгч чадахгүй өрөнд орчихсон, тэнд хуучин хятадууд оросуудын ухаж тавьж байсан гайгүй юм байсан гэхээр нь аргаа барахдаа замын зардалд, цалинд нь өгчихье гэж бодоод уруу татчихсан. Нөхөн сэргээлт хийнэ гэж бодсон ч хоригдсон. Хаашаа ч явах аргагүй болсон. Хийсэн хэргийгээ хүлээн зөвшөөрч байна. биеийн байдал маань жоохон муу байна. 3 жилийн хугацаанд ийм байсан учраас сэтгэл санаа хэцүү байна. 2008 оноос хойш элэгний өвчнөөр өвчилсөн. Буруугүй гэж хэлэхгүй. Орох оронгүй болсон учраас амьдрах гэж ийм зүйл рүү орчихлоо...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Дэлгэрмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2009 онд тухайн үеийн сумын засаг даргаар ажиллаж байсан Б.Сэргэлэнгийн захирамжаар тус сумын засаг даргын тамгын газрын даргаар томилогдон одоог хүртэлх хугацаанд ажиллаж байна. З.Үүрцайх гэх хүнийг сүүлийн 2 жилийн өмнөөс эхлэн таньж мэддэг болсон. 2019 онд манай сумтай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” тухай гэрээ байгуулж ажиллаад нөхөн сэргээлтээ хуулийн дагуу бүрэн гүйцэт хийж хүлээлгэн өгсөн. Энэ хэргийн хувьд хэлж ярих зүйл байхгүй ээ. Манай суманд учирсан хохирол төлбөрийг л нөхөн төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна. “Эко Инженеринг” ХХК-ийн захирал Б.Баясгалангийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасан учраас ямар нэг санал хүсэлт байхгүй ээ. Дүгнэлтэд дурьдсан 6,062,544 төгрөгийг сумын засаг даргын тамгын газрын төсөвт тушаалгах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Хохирогч Л.Болормаагийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар Ерөө сумын Засаг даргын орлогч албан тушаалд томилогдон ажиллаж байна. Би болсон хэрэг асуудлын талаар танилцлаа. З.Үүрцайх гэх хүнийг танихгүй. Уг хүнтэй ямар нэгэн ах дүү, найз нөхдийн холбоо байхгүй.З.Үүрцайх нь сум орон нутагтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Хэргийн материалтай танилцахад “Ялбаг Хөшөөтийн ам” гэх газарт зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байна. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Ч.Байгалсүрэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр энэ уурхай дээр тогоочоор ирсэн. Тухайн үед Үүрцайх гэдэг хүнтэй сарын 800,000 төгрөгийн цалин авч ажиллаж байгаа. Би уурхайн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Миний ажиллаж байгаа уурхай хаана байрладгийг нь ч сайн мэдэхгүй байна. Би Булган аймгийн Бүрэг хангай сумаас ирээд удаагүй болохоор сайн мэдэхгүй байна. миний ажиллаж байгаа уурхайд нийт 4 хүн ажиллаж байгаа. Надтай амаар ярьж тохирсон болохоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Л.Отгонбаяраас 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би уг уурхайд экскаваторын оператор хийдэг. 3 сарын дагуу ажиллахаар 9 сарын 15-ны өдөр ирж ажилд орсон юм. Техник байхгүй байсан тул ажилд гарахгүй байж байгаад өнөөдрөөс буюу 09 сарын 20-ны өдөр ажилд гарсан. Өнөөдөр 7х7 хэмжээтэй газар ухаж ажлаа хийсэн. Манай уухай алт олборлодог. Миний мэдэхээр одоогоор олборлосон алт байхгүй. Энд хариуцаж байгаа хүн нь З.Үүрцайх гэж хүн байдаг...” гэм мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч Д.Аюушбаатарын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...81-81 УНЯ, 82-44 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд Одоо хаана байгааг нь би мэдэхгүй байна. Дээрх хоёр ширхэг самосвалуудыг би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн А.Энхтуяа гэх нотариатчаар батлуулан иргэн З.Үүрцайх гэх хүнд зарж борлуулсан. Тухайн үед яаралтай ажилтай байсан учраас шууд машины нэрийг шилжүүлэлгүйгээр бид хоёр хоорондоо худалдах, худалдан авах гэрээ байгуулан А.Энхтуяа гэх нотариатчаар батлуулсан юм. Яг хэдэн төгрөгөөр зарж борлуулсныг нь би одоо сайн санахгүй байна ямар ч байсан 40 орчим сая төгрөгөөр 2 машинаа зарсан санагдаж байна. Худалдах, худалдан авах гэрээ одоогийн байдлаар надад байхгүй ээ тухайн нотариатчаас авна. Би З.Үүрцайх гэх хүнийг бол таньж мэдэхгүй ээ. Тухайн үед буюу 2017 оны 09 дүгээр сард би өөрийн эзэмшлийн 2 ширхэг самосвал автомашинаа зарж борлуулна гэж “Үнэгүй.мн” сайтад зар байршуулсан. Тэгтэл миний байршуулсан зарын дагуу З.Үүрцайх гэх залуу надтай холбогдон уулзаж миний хоёр машиныг худалдаж авсан. Тэр үед бид хоёр хоорондоо худалдах, худалдан авах гэрээ байгуулаад л салаад явсан. Надад хэлэхдээ өөрсдөө шилжүүлчихнэ гэж хэлж байсан. Би Сэлэнгэ аймаг болон Ерөө сум руу нэг ч удаа явж үзээгүй ээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Гэрч Г.Одбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 10 жилийн өмнөөс эхлэн одоог хүртэлх хугацаанд Монгол Улсад импортлогдсон, улсын дугаар аваагүй автомашин зарж борлуулж хувиараа бизнес хийж байна. Одоогоос 3 орчим жилийн өмнө энэ автомашин нь машин худалдан авах үед зөрүүд нь оролцуулж би авч байсан боловч удаалгүйгээр “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулаад бусдад зарж борлуулаад өгөөд явуулсан. одоо энэ улсын дугаартай, “Тоёота Ланд Круйзер” маркийн тээврийн хэрэгсэл/ машин хаана байгааг нь би мэдэхгүй байна. Машин зарах болгонд нэр шилжүүлээд яваад байдаггүй ээ. Нотариатаар орж итгэмжлэх эсвэл худалдах, худалдан авах гэрээ байгуулаад өгч явуулдаг юм. Гэтэл надаас худалдан авсан хүн нь өнөөдрийг хүртэл нэрээ шилжүүлж аваагүй яваад байна. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу яваагүй ээ, явж ч үзээгүй, хаана ч байдгийг нь мэдэхгүй байна. Тэрийг би сайн мэдэхгүй байна олон машин зарж борлуулдаг учраас хэнийг нь гэж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан санаж байгаагаар Архангай аймгийн хүн гэж санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
“Эко инженеринг” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн: “...Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын /уснаас бусад/ үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 6,062,544 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 1,473,345 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-82 дугаар хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Х-552 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...1. “Daewoo Novus” Хуучин хэрэглэж байсан 1997 Онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн 82-44 УНБ улсын дугаартай, дизель хөдөлгүүртэй, хурдны хайрцаг зүүн, суудлын тоо 3, жин 10620, урт 7680, өргөн 2490, өөрөө буулгагч 2019 онд мотор болон бөгс эвдэрсэн, 1 ширхэг, нэгжийн үнэлгээ 12,600,000, элэгдэл тооцоолол хийв, 2. Экскаватор, хуучин хэрэглэж байсан бичиг баримт байхгүй, шар өнгийн, өөрөө угсарсан, автобусны мотортой, 1 ширхэг, 13,000,000 төгрөг, элэгдэл тооцоолол хийв, 3. Ковш, хуучин хэрэглэж байсан ZL50е ногоон өнгийн, бичиг баримт байхгүй, өөрөө угсарсан, мотор кроп бөгс эвдэрсэн ашиглах боломжгүй, 1 ширхэг 9,600,000 төгрөг, элэгдэл тооцоолол хийв, 4. Алт угаах төхөөрөмж, хуучин хэрэглэж байсан 2019 оноос хойш ашиглаагүй 2019 онд зүгээр ажиллаж байсан, 1 ширхэг 1,800,000 төгрөг, элэгдэл тооцоолол хийв, 5. Daewoo МА45D1, хуучин хэрэглэж байсан 8181 УНЯ улсын дугаартай, ногоон өнгийн, 1996 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн, дизель, хурдны хайрцаг зүүн, суудлын тоо 3, жин 10620, урт 8260, өргөн 2490 одоо зүгээр ашиглаж байгаа, 1 ширхэг 15,000,000 төгрөг, элэгдэл тооцоолол хийв...” тайлан /1-р хх-ийн 85-92 дугаар хуудас/,
Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/6655 дугаартай: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, “Харгана-2” нэртэй газарт “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөлийн солбилцол бүхий байршилд, зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай байна...” гэх албан бичиг, хавсралтууд /1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8/4730 дугаартай: “...16-6/1938 дугаартай албан бичигт дурдсан “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөлтэй гэрээ байгуулсан солбицлоор шүүлт хийхэд тус 2.38 га талбай нь АSМ-00144 кодод бүртгэгдсэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайтай давхцаж байна. Иргэн 3. Үүрцайхын ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д бичил уурхайгаар ашигт малтмал олборлох боломжтой дүгнэлт хүргүүлсэн талбайд нөхөрлөлтэй гэрээ байгуулах эрх үүрэг нь сумын Засаг даргад байхаар журамласан байгааг үүгээр уламжилъя...” гэх албан бичиг /1-р хх-ийн 106-109 дугаар хуудас/,
Гэрч С.Сайнбуянгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 15-аас 16-ны өдрүүдэд санагдаж байна. З.Үүрцайх над дээр ирээд миний эзэмшлийн Самсунг-2800 нэртэй экскаваторыг 10 сар хүртэл түрээслэх боломж байна уу? Ахыгаа гомдоохгүй ээ гэхээр нь би ажилгүй зүгээр зогсоож байхаар гэж бодоод аман гэрээ хийгээд З.Үүрцайхад өгөөд явуулсан юм. Ингээд 9-р сарын 10 хавьцаа З.Үүрцайхын 88118994 дугаар луу залгаж “за ахын дүү юу болж байна сар боллоо” гэтэл З.Үүрцайх “аа ахаа дүү нь юм хийж чадаагүй, Улаанбаатар хотын Экологийн цагдаа нарт баригдаад шалгагдаад байж байна, таны экскаваторыг хураалгаад лацдуулсан байгаа, гэхдээ дүү нь учрыг нь олно” гэсэн...” гэх мэдүүлэг /1-рх хх-ийн 139 дүгээр хуудас/,
Гэрч М.Ганбаярын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогийн албан тушаал дээр 2017 оны 11-р сараас хойш ажиллаж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн олгосон эрхийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг Даргын захирамжаар ажиллаж байгаа. 2017 оны 11 дүгээр сард гарсан захирамжийн дагуу ажиллаж байгаа. Нарийн тодорхой сайн санахгүй байна. 2020 оны 09 дүгээр сэрд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хөшөөтийн ам” гэх газарт хяналт шалгалт хийсэн, тухайн үед байгаль хамгаалагч Бумбаяртай нэг удаа байгаль хамгаалагч Мөнхтулгатай нэг удаа нийт 2 удаа явсан. 2 удаа явахдаа 1 зөрчил илрүүлсэн, “Хөшөөтийн ам”-д хууль бусаар алт олборлож байсан, нөхөн сэргээлт хийгээгүй, голын ус бохирдуулсан байсан. З.Үүрцайхыг би танина. 2019 онд З.Үүрцайх нь “Хөшөөтийн ам” гэх газарт хууль бусаар алт олборлож, байгаад надад баригдсан. Тэрнээс хойш мэддэг болсон. Найз нөхөд, хамаатан садны холбоо байхгүй. Тухайн үед З.Үүрцайх нь ашигт малтмал олборлож байсан, тухайн талбайд байсан скүбер буюу усан бууг битүүмжилсэн, битүүмжилсэн акт нь байгаа. Би тухайн үед скүбэр буюу усан буу хуул бусаар ашигт малтмал олборлоход ашиглаж байсан экскаваторыг битүүмжилсэн. Тэгээд экологийн цагдаагийн албанд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-146 дугаар хуудас/,
Архивын газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04/139 дугаартай: “ З.Үүрцайх Д.Аюушбаатар нарын хооронд хийгдсэн автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ, бүртгэлийн дэвтрийн холбогдох хавсралт” гэх албан бичиг /1-р хх-ийн 168-172 дугаар хуудас/,
Хохирогч Л.Болормаагийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар Ерөө сумын Засаг даргын орлогч албан тушаалд томилогдон ажиллаж байна.Би болсон хэрэг асуудлын талаар танилцлаа. Ж.Үүрцайх гэх хүнийг танихгүй. Уг хүнтэй ямар нэгэн ах дүү, найз нөхдийн холбоо байхгүй. Э.Үүрцайх нь сум орон нутагтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Хэргийн материалтай танилцахад “Ялбаг-Хөшөөтийн ам” гэх газарт зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байна. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188 дугаар хуудас/,
Гэрч Л.Гантогтохын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би иргэн З.Үүрцайх гэдэг хүнийг танихгүй. Ямар нэгэн байдлаар хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. Би Экологийн цагдаагийн албаны даргын баталсан удирдамжийн дагуу тасгийн дарга, цагдаагийн хошууч Я.Билэгдэмбэрэл, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Сүхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажилласан. Тухайн үед тус багийн Харгана гэх газарт очиж ажиллахад З.Үүрцайх гэх иргэн ашигт малтмал олборлож үйл ажиллагаа явуулж байсныг шалгахад ямар нэгэн тодорхой бичиг баримт, зөвшөөрөл үзүүлээгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тул хэргийн газрын үзлэг явуулж ажилласан. Хэргийн газрын үзлэгийг явуулж байхад Скрүбер 60 буюу усан буу байсан. Тухайн усан бууг би лацдаагүй. Энэ тухайгаа тэмдэглэлд тусгасан. Өмнөх өдөр нь тухайн аймаг, сум эсхүл байгаль хамгаалагч нь ирж үйл ажиллагааг шалган зогсоож лацадсан гэж ярьж байсан санагдаж байна. Хэргийн газрын үзлэг явуулж байхад лацтай байсан тулд энэ талаар тэмдэглэлд тусгасан. Өөр ямар нэгэн техник тоног төхөөрөмж лацдаагүй. Үгүй ямар нэгэн зүйл хурааж аваагүй. Энэ талаар одоо яг тодорхой санахгүй байна. Ер нь кемпээс холгүйхэн эвдэгдсэн талбай байсан. Тухайн эвдэгдсэн талбайн хажууд экскаватор, ус зайлуулах насос зэрэг техникүүд байсан санагдаж байна. З.Үүрцайх гээд иргэн хариуцан ажиллаж байсан. Туул гэх хүн байсан үгүйг санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 03-04 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Энхтуяагийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Самбуудорж овогтой Туул гэх хүнийг таньж мэднэ. Би уг хүнийг манай сумын иргэн гэдгээр нь танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие 2018 онд “Ерөө Өгөөмөр хайрхан” нөхөрлөл байгуулагдаж, ахлагчаар нь С.Туул байсан. Уг нөхөрлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй гэж мэдэж байна.. Миний хувьд нийгмийн даатгалаа төлүүлэх үүднээс уг нөхөрлөлд гишүүнээр орсон юм. Би Зургаанжин овогтой Үүрцайх гэх хүнийг таньж мэдэхгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. С.Туул, З.Зоригтбаатар нар нь хамтран ажиллаж байсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Надад мэдэх зүйл байхгүй байна. Уг ажилд нь би өөрөө оролцдоггүй юм. Гишүүн гэсэн бүртгэлтэй байдаг. Хаана ямар үйл ажиллагаа явуулдаг талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Уг нөхөрлөлд надаас өөр хэн хэн гэх хүн байдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 07 дугаар хуудас/,
Гэрч З.Алтанхүүгийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Самбуудорж овогтой Туул гэх хүнийг таньж мэднэ. Бид хоёр хоорондоо ах дүү нарын холбоотой. Миний бие 2018 онд “Ерөө Өгөөмөр хайрхан” нөхөрлөл байгуулагдаж, ахлагчаар нь С.Туул байсан. Уг нөхөрлөл нь яг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний хувьд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлүүлэх үүднээс уг нөхөрлөлд орсон юм. Би Зургаанжин овогтой Үүрцайх гэх хүнийг таньж мэдэхгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. С.Туул, З.Зоригтбаатар нар нь хамтран ажиллаж байсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Надад мэдэх зүйл байхгүй байна. Уг ажилд нь би өөрөө оролцдоггүй юм. Гишүүн гэсэн бүртгэлтэй байдаг. Уг нөхөрлөлд надаас өөр хэн хэн гэх хүн байдгийг сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 09 дүгээр хуудас/,
Гэрч Т.Мөнгөнсувдын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Туул гэх хүн нь миний төрсөн ээж маань байгаа юм. 2018 онд “Ерөө Өгөөмөр хайрхан” нөхөрлөл байгуулагдаж, ахлагчаар нь манай ээж С.Туул байсан. Нөхөрлөлийн талаар надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч гэсэн гишүүн гэж явдгаа мэднэ. Тухайн газарт нь бол очиж байгаагүй. Би З.Үүрцайх гэх хүнийг таньж мэдэхгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Уг нөхөрлөлд надаас өөр хэн хэн гэх хүн байдгийг сайн мэдэхгүй байна. Манай эгч Т.Алтансувд байдаг гэдгийг мэдэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч З.Зоригтбаатарын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Самбуудорж овогтой Туул гэх хүнийг таньж мэднэ. С.Туул нь миний эхнэр маань байгаа юм. Бид хоёр амьдраад 15 жил болж байна. Миний бие 2018 онд “Ерөө Өгөөмөр хайрхан” нөхөрлөл байгуулагдаж, ахлагчаар нь миний эхнэр С.Туул байсан. Уг нөхөрлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй. “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөл Ерөө сумын нутагт дэвсгэрт ашигт малтмал олборлох, үүсмэл ордыг ашиглан, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зорилготой байгуулагдсан юм. Би Зургаанжин овогтой Үүрцайх гэх хүнийг таньж мэдэхгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. С.Туул, З.Зоригтбаатар нар нь хамтран ажиллаж байгаагүй. 2018 оноос 2021 оны 08 дугаар сар хүртэл, сум орон нутагтай жил болгон гэрээ шинэчлэн батлуулж үйл ажиллагаа явуулдаг байсан. Гишүүдийн тоог мэдэж байна. Яг нарийн нэрийг мэдэхгүй юм. 2019 онд Дархан-Уул аймагт “Капитрон” банкинд 200 гр алт тушааж байсан. 2020 онд Дархан-Уул аймагт “Капитрон” банкинд 140 гр алт зэргийг тушааж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Д.Төмөр-Очирын 2021 оны 08 дугаар арын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Самбуудорж овогтой Туул гэх хүнийг таньж мэднэ. Би уг хүнийг манай сумын иргэн гэдгээр нь танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие 2018 онд “Ерөө Өгөөмөр хайрхан” нөхөрлөл байгуулагдаж, ахлагчаар нь С.Туул байсан. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэйг нь сайн мэдэхгүй юм. Миний хувьд нийгмийн даатгалаа төлүүлэх үүднээс уг нөхөрлөлд гишүүнээр орсон юм. Би Зургаанжин овогтой Үүрцайх гэх хүнийг таньж мэдэхгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. С.Туул, З.Зоригтбаатар нар нь хамтран ажиллаж байсан эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Т.Наранцэцэг нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ талаар мэдэхгүй байна. Урьд өмнө нь энэ нөхөрлөлийг би сонсож байгаагүй ээ. Тэрийг ч гэсэн би мэдэхгүй байна. Би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо Бага Нарангийн 35-8а тоотод 2018 оноос хойш амьдарч байгаа. Ер нь би 2013 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа. Энэ нөхөрлөлийг би сонсож ч байгаагүй, мэдэх ч үгүй ээ. Манай ээж Ч.Энхтуяагаас авсан байж магадгүй ээ. Би хэнд ч өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар болон бусад мэдээллийг өгч байгаагүй ээ. Би ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж огт үзээгүй. Би 2018 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл “Алтан Тариа” ХХК-д ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Ч.Байгальсүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би очиж ажиллахдаа Үүрцайх гэх хүнтэй холбогдож 2020 оны 08 дугаар сарын дундуур очиж ажиллахаар ярьж тохирсон. Би тэгээд 8 дугаар сарын дундуур очоод ажиллаж байгаад 9 дүгээр сарын 27-нд буцаад Булган аймгийн бүрэг хангай сумын туул гүүр буюу өөрийн гэртээ ирсэн. Цалин болох нэг сарын 800.000 мянган төгрөг гэж З.Үүрцайхтай тохироод буцах үедээ буюу 9 дүгээр сарын 27-нд 500.000 мянган төгрөгийг З.Үүрцайхаас аваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Тайхар” гэх хувийн эмнэлэгт хэвтэж байхдаа үлдэгдэл цалин болох 300.000 мянган төгрөгийг 12 дугаар сарын 22-23-ны хооронд З.Үүрцайхаас өөрийн хэрэглэдэг Хаан банкны ********** гэхээр дансаар хүлээж авсан. Би иргэн З.Үүрцайхыг сайн танихгүй ажил хийх гэж л холбогдож байсан. ямар нэгэн найз нөхөд садан төрлийн холбоо бид хоёрын дунд байхгүй. Би тухайн үед ажилгүй гэртээ байхдаа энэ тогоочийн ажлын зарыг фейсбүүкээс олж хараад З.Үүрцайх гэдэг хүнтэй 88119489 гэх дугаараар холбоо тогтоосон.Намайг тогоочийн ажил хийж байх үед тийм эрэл хайгуул, олборлолт явуулж байгаа юм байгаагүй байс хийгээд л техникүүд нь эвдэрчихлээ л гэдэг байсан. Дээр хэлсэнтэй адил 4 ажилчин тэгээд техник нь мөн адил ковш, экскаватор байсан. Өглөө 7 цагт босоод 8 цагийн ажилчдын цай болох боорцог хайрч өгнө эсвэл талх барьж өгдөг тэгээд өдөр 12 цагт хоёр дугаар хоол хийж өгөөд орой 7-8н цагийн хооронд оройн хоол хийж өгөөд цэвэрлэгээгээ хийгээд 10н цагт амардаг байсан. 3. Үүрцайх хариуцаж ажилладаг байсан өөр хүн байгаагүй. Үйл ажиллагаа явуулах бичиг байгаа гэж Үүрцайх хэлдэг байсан. Бас тухайн үед өдрийн цайны цагийн үед ажилчдын гэрт Туул гэх эмэгтэй ирээд Үүрцайхад хамтран ажиллах санал тавьж байхын сонсож байсан. Ерөө сумаас явж байна гээд цагдаа нартай цуг арав гаран хүнтэй 2 машинтай хүмүүс ирээд дараа нь Улаанбаатар хотоос явж байна гээд “зургаагийнхан” гэх хүмүүс нь ганц удаа л шалгалтаар ирээд явсан. Тухайн шалгалтын явцад зөрчил дутагдал илэрч байгаагүй. Уул нь бол алтны хувийн уурхай юм байна лээ намайг ажиллаж байхад техник эвдэрчихлээ гээд алт олборлолт ажил хийгээгүй зогсонг байдалд байсан. Миний мэдэхээр намайг ажиллаж байхад С.Туул З.Үүрцайх нар хамтарч ажил хийгээгүй. Намайг хөшөөтийн аманд ажиллаж байхад С.Туул гээд эмэгтэйг ганц удаа харсан. Ирэхдээ З.Үүрцайхад хамтарч ажиллах санал тавих зорилгоор л ирсэн байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-128 дугаар хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Болормаагийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Танай 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 15- 6/1950 дугаартай албан бичгийн дагуу манай Засаг даргын тамгын газраас намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Ялбаг” гэх газарт С.Туул нь 2020 оны 7-8 сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон хэргийн улмаас байгаль орчинд 9.304.322 төгрөгийн, нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 2.663.872 нийт 11.968.194 төгрөгийн хохирол учруулсан байна. Би С.Туул гэх хүний манай сумын 2 дугаар багийн иргэн гэдгээр нь танина. С.Туул нь одоогоор нөхөр З.Зоригтбаатар, түүний дүү З.Алтанхүү нарын хамт амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажил гээд байх зүйлгүй. Бичил уурхайгаар гэрээ байгуулж тус сумын 2 дугаар баг “Ялбаг” гэх газарт нэг хэсэг үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдэж байна. Хохирлыг нөхөн төлүүлэх дансны дугаар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газар газрын торгууль нөхөн төлбөрийн данс болох ****** тоот дансанд төвлөрүүлж авна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166-167 дугаар хуудас/,
Гэрч М.Дашбалдангийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг ялбаг гэр газарт нутаглаж байна. Манайх 2013 онд Дорноговь аймгаас энэ Ялбаг гэх газарт нүүж ирээд энд мал маллаж амьдарч байгаа. 2020 онд Хорлиогийн аманд хүмүүс “Завсар” гэж ярьдаг газарт уурхай ажиллуулж, ашигт малтмал олборлож байсан. Модны захад алт угаах төхөөрөмж буюу усан буугаа байршуулсан. Тэр усан бууныхаа цаанаас 200-300 метр орчим газраас шороогоо зөөж, угааж байсан. 2020 оны 7, 8 дугаар сард бол ажиллаж байсан. Нөхөн сэргээлт хийгээгүй, уулын бэлнээс ухаад эрэг үүсгээд, шороо нь овоолсон байсан. Би яг ухаж байсан газрыг нь заагаад өгч чадна. Алт угаах усан буу тэр нь тухайн газартаа байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-172 дугаар хуудас/,
Гэрч С.Мөнхтулгын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Ялбагийн Хорьлоогийн аманд тус сумын иргэн Туул гэгч нь дэнж дагуу уурхай ажиллуулж байсан. Туул гэгчийн уурхай нь намайг 2020 оны 08 дугаар сар сард ирэхэд олборлолт явуулж байсан бөгөөд 10 дугаар сарын дундуур буусан. Олборлолт явуулсан талбай бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор дүгнэлт гаргуулсан талбай биш байсан. Туулын нөхөрлөлийн тусгаарлаж авсан талбай Ялбагийн голын хой талд “Ургаачийн” аманд байсан. Би үүнийг нь 2020 оны 09 дүгээр сард Сумын Засаг даргын тамгын газраас шалгалт ирэх үед нь мэдсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 175-177 дугаар хуудас/,
Гэрч Б.Сүхбаатарын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ Туул гэж хүнийг урьд нь танихгүй байсан. Техникээ түрээслүүлээд ажил хэргийн холбоотой болсон юм. Манай компани тэрэг техник түрээсэлнэ гэж зар тавьсан байсан. Зарын дагуу холбогдсон байсан. Би өөрөө уушиг муутай бие муу болохоор хэсэгтээ ажилд оролцохгүй гүйцэтгэх захиралдаа ажлаа даатгасан. Би гэхдээ Ерөө суманд хэдэн хэдэн удаа очиж үзсэн. Миний уушиг муу болохоор агаарт бай гэсэн заалттай тэгээд мод бараадаж 2-3 удаа очиж байсан. 2 ковш, 1 экскаватор нийт 3 техник түрээсэлсэн. Усан буу хэрэгтэй гэхээр нь манай компанийн гагнуурчин хийж өгсөн. Энэ бүгд гэрээтэй байгаа юм. Нөхөн сэргээлт хийнэ гэж байсан. Ерөө сумын засаг даргатай гэрээ байгуулсан байсан. Нөхөн сэргээлт хийж байгаа газрынхаа шороог угааж зардлаа гаргадаг юм уу гэж бодсон. Эхлээд урьдчилгаа гэж 3 сая, дараа нь 5 сая төгрөг 1,1 саяар цувуулж нийт 10-д сая төгрөг өгсөн. Мөнгө өгсөн авсан баримт байхгүй. Манай компани Ковид гээд барилгын ажил багатай болоод байгаа техникээ түрээслүүлж ашиг олох гэж зар тавьсан. Тэгээд Туултай гэрээ байгуулж ажил хийж байгаа газарт нь очиж намайг байх үед аймгийн цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд Туулын ажил хийж байгаа газарт ирж үзээд гэрээг нь хараад явж байсан. Тэр хавьд ажиллаж байсан өөр хүмүүсийн ажлыг зогсоож байна гэж байсан. Тэгэхээр миний хувьд албан ёсны гэрээтэй ажиллаж байна гэж бодсон. Манай компани өөрийн техникүүдийг Туул гэж хүнд түрээсээр хэрэглүүлээд одоо авч чадахгүй лацдуулсанд гомдолтой байна. Техникээ авч ашигламаар байна. Туулыг ямар ажил хийдгийг үзэх гээд Ялбаг гэх газарт очиход шалгалт ирээд бичиг баримтыг нь танилцаад үзэж хараад Туулын хийж байсан ажлын үйл ажиллагааг зогсоогоогүй. Тэгэхээр би албан ёсны зөвшөөрөлтэй ажил хийж байгаа юм байна гэж бодсон. Мөн надад ийм учиртай гэрээтээ ажил хийж байгаа юмаа гэж үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 196, 198 дугаар хуудас/,
Гэрч Т.Энхжаргалын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сараас 10 сар хүртэл “Мон-Ор” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Захирал Сүхбаатар бие нь өвдөөд хэдэн сар эмнэлгээр явсан. Ажил төрөл ч байхгүй ойр зуурын барилгын ажил олоод хийж байсан. Манай компани машин, техник түрээсэлнэ гэж зар тавьсан байсан. Зарын дагуу Туул гэж хүн холбогдсон. Эхлээд утсаар ярьсан түрээслэе гэсэн хэд хоногийн дараа 08 сарын дундуур уулзаад яаж түрээслэх вэ гэсэн. Манай 2 ковш, 1 экскаватор байгаа үнэ хөлс нь тохирвол түрээсэлнэ гэж ярьсан. Тэгээд Туул нь хотод ирээд манайх техникээ үнэлээд 2 сарын хугацаатай түрээслэхээр болж гэрээ байгуулсан. Эхний ээлжинд урьдчилгаа гэж 3 сая төгрөг өгсөн. Би намар нь барилга руугаа гараад явсан. Түүнээс хойш түрээсийн төлбөрийн асуудлыг Сүхбаатар захирал хариуцаж байсан түрээсийн төлбөрт хэдэн төгрөг авсан болохыг би сайн хэлж мэдэхгүй байна. Би очоогүй. Гэрээ хийхэд л оролцсон. Тэгээд миний хөөцөлдөж байсан ажил бүтээд Баянхонгор аймагт барилгын ажил хийхээр явсан. Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 20 дугаар хороо компанийн байрны хашаанд байсан. Туул гэж хүн манай техникийг хөдөө ажиллуулна гэж байсан. Тэгээд ийм буу байдгийн танайх хийж чадах уу гагнуурчин байна уу түрээсэлнэ гэхээр нь зургаар үзүүлсэн усан бууг нь дуурайлгаж хийж өгсөн. Тэр үед манайх ажилгүй байсан болохоор түрээслээд хэдэн төгрөг олох гээд хийж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 200 дугаар хуудас/,
“Экойнженеринг” ХХК-ийн 2021 оны 06 дугар сарын 15-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн: “...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 9,304,322 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 2,663,872 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 210-235 дугаар хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 8/1994 дугаартай: “...тоотоор ирүүлсэн солбилцол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн нэгдсэн системд 2021 оны 05 дугаарс арын 11-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна...” албан бичиг /2-р хх-ийн 238 дугаар хуудас/,
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 068/2121 дугаартай: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт газар зүйн солбилцол бүхий байршил нь Гол мөрний урсац бүрэлдэх эх бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т засан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхийн газартай давхцалтай байна...” гэх албан бичиг /2-р хх-ийн 240-241 дүгээр хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 05 дугар сарын 31-ний өдрийн 627 дугаартай: “...N2863298 WD10G22OE22, A1111135, AH111016 арлын дугаартай тээврийн хэрэгслүүд бүртгэлгүй, HHKHZ810LC0000254 арлын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг хавсралтаар хүргүүлсэн...” гэх албан бичиг /3-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,
“Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/60 дугаартай: “... 1. Hyundai R300 LC маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн, ашиглаж байсан, 20 хувийн элэгдэлтэй, 64,000,000 төгрөг, 2. Shandong Sem 650b улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн 20 хувийн элэгдэлтэй, 44,000,000 төгрөг, 3. Wheel Loader Sem652B маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, 20 хувийн элэгдэлтэй, 40,000,000 төгрөг, нийт 148,000,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 33-41 дүгээр хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “1. HHKHZ810LC0000254 арлын дугаартай, 27-20 УН улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн Hyundai R300LC маркийн экскаватор, 2. SEMAS6M6078 арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, 05-01 УН улсын дугаартай, SHANDONG sem 650b маркийн шанагтай ачигч, 3. Гараар гагнаж хийсэн усан буу зэрэг нийт 4 техникийг “Мон Ор” ХХК-ны захирал Т.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл /3-р хх-ийн 68 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2020 оны 08 дугаар сард манай “Мон Ор” ХХК-ийн инженер Энхжаргал гэх хүн над руу утасдаад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд техник түрээсэлнэ гэсэн нөхөрлөл байна гэсэн. Тэгэхээр нь юмаа тооцож үзээд гэрээгээ хийгээд болохоор бол явуулчих гэсэн. Гэрээг 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2 сарын хугацаатай 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Hyundai R300LC маркийн экскаватораа 1 сарын 18 сая, SHANDONG sem 650b, wheel loader sem652b маркийн ковшийг тус бүрийг 1 сарын 8 сая, Усан бууг 1 сарын 1 сая төгрөгөөр түрээсэлж, уг техникүүдийг 05-49 УНУ, 64-26 УНУ улсын дугаартай Beiben Northbenz маркийн ачааны машинаар хүргүүлсэн. Тухайн техникүүдийг манай компанид мужаан хийдэг Дамбаринчин хариуцан авч явсан. Тэгээд Ерөө сумын Ялбаг гэх газар Дамбаринчин аваачиж өгөөд байж байхдаа эргэж над руу утсаар залгаад Туул гэдэг хүний ачааны машинууд нь эвдэрсэн нь гэж байна тэгээд манай 2 Northbenz маркийн техникүүдийг хөлсийг нь тохироод ажиллуулъя гэж байна гэхээр нь үнэ хөлсөө тохироод ажиллуул гэсэн. Тэрнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үед Туулын ажиллуулж байгаа гэх газар нь техникүүдээ үзэнгээ биеийн байдал тааруу байсан тул агаарт гарах гээд очоод 2-3 хоног болсон. Тэр үед Туул нь надад зөвшөөрлийн бичиг баримт үзүүлж байсан учраас би асуудалгүй гэж бодож байсан. Тэгтэл сүүлд түрээсэлсэн техникийн төлбөрөө төлөхгүй байхаар нь Энхжаргал, Дамбаринчин нараар асуулгахад зөвшөөрөлтэй газраасаа өөр газар ухсан гэж байсан. Хэрэв шүүхээр миний техникүүдийг хураахаар болбол гарсан үнэлгээгээр нь Туулаас мөнгөө нэхэмжилнэ. Мөн ажлын хөлс гэж 5 сая орчим төгрөг өгсөн үлдэгдэл мөнгөө одоо болтол өгөөгүй байгаа. Миний хувьд 2020 оны 10 сарын 10-ны үеэр очиж техникүүдээ айлын гадаа гуйж тавьсан. Миний техникүүдийг С.Туул нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2 сарын хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 10-д хүртэл ашигласан. Гэхдээ дундаа түлшгүй болоод хэсэг зогссон гэж байсан. Намайг очиж техникүүдээ айлын гадаа байрлуулахын өмнөх өдөр Туулын бие нь өвдөөд явсан байсан. Тэрнээс өмнө тэндээ үйл ажиллагаа явуулаад л байсан. Туул нь түрээсийн төлбөрөө өгөхгүй болохоор нь одоо ажиллуулахгүй гээд техникээ авсан. Туулын ашигт малтмал олборлож байсан газрын нэрийг сайн мэдэхгүй байна. Уг газраас баруун зүгт ойролцоогоор 1 км гаран зайнд модон Пост байсан. Ямар нэртэй газар юм гэж асуухад Хорлойгийн ам гэж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 76-78 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч, хохирогч Л.Болормаагийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сард байх манай сумын Ялбаг гэх газарт Э.Баянаа гэх хүн нь хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль экологид хохирол учруулсан хэрэг явдал гарсан юм. Би тухайн хэрэгт урьд нь хохирогчоор мэдүүлэг өгсөн юм. Би энэ хэрэг дээр байлуу Байгаль экологийн үнэлгээ гаргуулсан байсан тухайн гарсан мөнгөн үнэлгээг тухайн Э.Баянаа гэх хүнээр гаргуулах, бүрэн барагдуулах хүсэлттэй байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тухайн газрыг орон нутгийн хамгаалалтад авсан тухай би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 125-128 дугаар хуудас/,
Гэрч Б.Чинбатын 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газар 2020 оны 04 дүгээр сард уул уурхайн групп фэйсбүүк зар дээр Баянаа гэсэн нэрээр Зүүн хараад уурхайд гагнуурчин ажилд авна гэсэн зарыг хараад утасны дугаараар нь залгаад Баянаа гэх эмэгтэйтэй утсаар яриад хоёр хоногийн дараа Зүүн хараа Мандал суман дээр хүрээд ир гэхээр нь удалгүй хүрээд очтол Баянаа гэх бүдүүн биерхүү бор царайтай эгч тосож аваад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг Ялбаг гэх газар луу хамт яваад Экскаваторын шанага болон эд зүйл гагнаж ажилласан юм, тэгээд удалгүй Экскаваторын оператор хэрэгтэй болоод Hyundai 215 маркийн шар өнгийн Экскаваторыг жолоодож алт олборлох чиглэлээр Баянаа гэх эмэгтэйн удирдлага дор алт олборлох чиглэлээр ажиллаж эхэлсэн юм, тухайн үед 2020 оны 04 дүгээр сарын сүүл хэсэг болчихсон байсан юм, бид нар нэг газар ажиллаад л нэг болиод л Ялбаг гэх газар байж байгаад 2020 оны 09 дүгээр сарын эхээр Ялбаг гэх газрын “Хорлойгийн” аманд Баянаа, Жаргалсайхан, Туул нарын удирдлага дор Баянаа эгчийн шар өнгийн Hyundai 215 маркийн экскаваторыг жолоодсон юм, мөн Баянаа эгчийн улаан хүрэн өнгийн Doosan 320 маркийн Экскаваторыг Улаанбаатар хотоос ирсэн Болдоо гэх нэртэй залуу жолоодсон юм, мөн Жаргалсайхан гэх залуугийн шар өнгийн Hyundai 3000 маркийн Экскаваторыг Тулга гэх нэртэй залуу жолоодсон, Туул гэх эмэгтэйн Hyundai 2800 маркийн Экскаваторыг Зоригтбаатар гэх нэртэй ах жолоодсон, тэр Зоригтбаатар гэх ахыг Хожойхой гэж дууддаг, Туул гэх эмэгтэйн нөхөр нь гэж байсан юм, Баянаа эгчийн хоёр төрсөн дүү нь болох Отгоо, Бооркоо гэх нэр бүхий хоёр залуу ойр зуурын ажилд нь тус дэм болоод байж байдаг байсан юм, бид 4 ширхэг Экскаватороор тус Ялбаг гэх газрын Хорлойгийн аманд нийлээд эрүүл хөрстэй газрыг алт олборлохоор ухаж эхэлсэн, тус ухаж эхэлсэн газар нь мод бургастай, голтойгоо 500 метрийн зайтай, гол нь тус ухаж эхэлсэн газраас ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлалтай, мөн тус газар нь уулын аманд байрлалтай, эргэн тойрондоо ой мод уултай газар байсан, мөн ухаж эхэлсэн газар нь яг ой модноос ойролцоогоор холдоо л 10 метрийн зайтай байсан, бид 4 ширхэг экскаватороор тус газарт алт олборлохоор ухаж эхлээд явж байтал Туул эгчийн Экскаватор 2 хоног ажиллаад эвдэрсэн юм, Туул эгч нөхөр Зоригтбаатартайгаа хамт Баянаа, Жаргалсайхан нартай хамтраад хөлс мөнгө, санхүүгийн асуудлаа хувааж төлөлцөөд бидэнтэй нэг зорилготой ажлаа үргэлжлүүлсэн юм, бид 7 хоногийн дотор гүн нь 8 метр, талбайн хэмжээ нь 20 метрийг харьцах нь 20 метр орчим газар ухаад, шороог нь алт угаах төхөөрөмжөөр угаасан байсан юм, мөн цаашлаад ахиж ухаад гүн 12-13 метр гүнтэй, талбайн хэмжээ нь нэмэгдээгүй бараг хэвээрээ хааш хаашаа 20 метр орчим л байсан юм, угаасаа тэр газар их хатуу газар байсан, мөн газар хөлдөх гээд Экскаватор дийлхээ байж байсан, 12-13 метрийн гүнтэй, 20 метрийг харьцах нь 20 метртэй нүхийг Баянаа, Туул, Жаргалсайхан нарын удирдлага дор ажилласан Экскаваторууд нийлж байгаад хэдэн талаас нь ухаж нүх үүсгэсэн юм, бусдаар бол Экскаватор тус бүр нь өөр өөр газар ухаж нүхэн ухаш үүсгээгүй юм, бид 2020 оны 09 дүгээр сарын сүүл хэсэг хүртэл ажиллаад больсон юм. Баянаа эгч Улаан хүрэн өнгийн Hyundai 215 маркийн, шар өнгийн Doosan 320 маркийн 2 ширхэг Экскаватор, 80 скупер маркийн алт угаах төхөөрөмж 1 ширхэг, тог гаргах 100 дизель мотор 1 ширхэг, ус соруулдаг гоном мотор 1 ширхэг, түлшний урал 131 маркийн авто машин 1 ширхэг, мөн уг машины чиргүүл байсан юм, Жаргалсайхан гэх залуу Hyundai 300 маркийн экскаватор 1 ширхэг байсан өөр техник хэрэгсэл байгаагүй юм, Жаргалсайхан нь угаасаа өөрийнх нь удирдаж байгаа Экскаваторын жолооч Тулгаас түрээсэлж авсан гэж байсан юм, Тулга нь өөрөө уг Экскаватороо тухайн үед жолоодож байсан юм, Туул нь нөхөр Зоригтбаатарын хамтаар шар өнгийн Hyundai 2800 маркийн Экскаватор 1 ширхэг, тог гаргах жижиг мотортой байсан юм. 2020 оны 09 дүгээр сарын эхээр “Хорлойгийн” аманд алт олборлож эхлэх үед Туул нь манай зөвшөөрөл бүхий газар гэж байсан юм, миний хувьд сарын 2,000,000 төгрөгөөр цалинжиж байсан юм, тийм болоод нэр бүхий энэ хүмүүс хууль зөрчөөгүй гэж бодоод л экскаватороор хөндөөгүй газар ухаж эхэлсэн юм,(бараг тэр газар нь дээгүүр нь овоолго шороо байгаагүй эрүүл саруул газар л ухуулж байсан юм, миний хувьд бол энээ ярьж байгаа зүйлүүд бүгд үнэн, надад худлаа ярих шаардлага байхгүй, ажил хийж дуусаад цалин хөлс бүрэн өгсөн болоод бидний дунд болон тэр тусмаа Баянаа эгч бид хоёрын дунд үл ойлголцох муудалцах зүйл болоогүй юм, тийм учраас надад хорлойгийн аманд алт олборлох чиглэлээр газар ухсан асуудалд ямар нэгэн худал мэдүүлэг өгөх шаардlага байхгүй, мэдсэн, харсан, сонссон зүйлээ бүгдийг нь ярьж байна, угаасаа одоогоос 1 жилийн өмнө асуул ярьж байгаа болохоор би мартаагүй байна, мартах ч боломжгүй саяхны асуудал шүү дээ, угаасаа би тэнд хэн нэгэнтэй маргаагүй муудалцаагүй эвтэй байж байгаад л явсан, мөн Баянаа эгчийн зараар би ирж ажилласан болохоор энэ нэр бүхий хүмүүстэй би ямар нэгэн хамаатан садан найз нөхөд болон, өс хонзонгийн асуудал байхгүй нь тодорхой юм, мөн бид нэг газар, нэг байранд хамт байсан болоод Туул, Жаргалсайхан, Баянаа нар нэг зорилготой тэр газар алт олборлохоор бид нарыг тус тусад нь цалинжуулаад ажиллуулсан юм, мөн бидний 4-н экскаватор ажиллаад гарсан алтыг хот руу оруулж Туул, Жаргалсайхан, Баянаа дүү Бооркоо гэж л дууддаг байсан нэрийг нь сайн мэдэхгүй залуу энэ бүхий хүмүүс алтаа тушаадаг байсан юм, сарын хугацаанд Хорлойгийн аманд ажиллаж байх үед 12 цаг ажиллаад нэг алт угаах төхөөрөмжнөөс 300 грам алт гардаг байсан юм, угаасаа алтаа авах даа экскаватораа зогсоогоод алт угаах төхөөрөмжний ишлизнээс угааж үлдсэн шороогоо аваад 200 литрийн төмрөн пошиконд хийгээд Экскаваторын шанаганд пошко ачаад дээш нь гаргаж өгөхөөр Жаргалсайхан, Туул, Баянаа нар нь уг пошиконд байх алттай шороог нь Баянаа эгчийн дүү Бооркоо алтыг нь нарийсгаж угаадаг байсан юм, алтаа авахыг би хараад зогсож байдаг байсан болоод өдөрт хэр хэмжээний алт авч байгааг мэддэг байсан юм, гаргаж авсан алтаа электрон жингээр жинлэж байхыг нь хүртэл би хардаг байсан болоод мэдээд байна л даа, сарын хугацаанд миний бодлоор ойролцоогоор нийт 9 кг алт олборлосон гэж бодож байна, хий эргэсэн алтгүй өдөр гэж байдаггүй байсан юм, ер нь бол дундаж нь 300 грамм болохоос тэрнээс илүү авч л байдаг байсан юм, гаргасан алтаа 4 хоноод Улаанбаатар хот руу Жаргалсайхан Туул, Баянаагийн дүү Бооркоо нар яваад тушаагаад ирдэг байсан юм, мөн Баянаа заримдаа хаад нэг алтаа тушаах гээд явдаг байсан юм, ихэвчлэн Бооркоо л явдаг байсан юм. Улаанбаатар хот руу Туул эгч ажиллаж байх хугацаандаа 2020 оны 09 дүгээр сарын дундуур болон сүүл хэсгээр биеэ үзүүлэх гээд 2-3 удаа яваад ирж байсан юм. Баянаа эгчийн Экскаваторууд Ялбагт үлдсэн юм, Жаргалсайханы экскаватор Улаанбаатар хот руу явсан, Туул эгчийн Экскаватор мөн Ялбагт үлдсэн юм, сүүлд асааж чадахаа байсан юм, Туул эгчийн Экскаваторыг түрээсийнх юм уу? өөрийнх нь гэдгийг мэдэхгүй юм, ямар ч байсан өөрсдөө л хариуцаад байсан юм. Тулгаа гэх залуу нь бор царайтай, давхраатай алаг нүдтэй, эрүүн дээрээ сахалтай, дунд зэргийн нуруутай, биедээ таарсан махтай, 30 орчим насны хүн байсан, хамт байхад гэр нь Улаанбаатар хотод байдаг гэж байсан юм, утсыг нь мэдэхгүй байна, бид нар тухайн үед өдөр шөнөөрөө ээлжлээд нүхээ ухаад явчихдаг байсан юм, би шөнөөр гараад, Тулгаа нь өдрөөр ээлжинд гарч ухдаг байсан юм. Надад бол Баянаа эгчийн дүү Бооркоо надад дансаар цалин хөлс өгдөг байсан юм, харин Жаргалсайхан Тулгаад мөн дансаар өгдөг байсан байх, тэнд ямар сүлээ байх биш, мөн Жаргалсайхан экскаваторын түрээсийг мөн өгдөг л байсан байх. За бичлэгийг үзлээ, энэ дуу дүрс харуулсан бичлэгт тусгагдсан Экскаваторууд нь Баянаагийн Улбар шар өнгийн doos маркийн 320 Экскаватор мөн байна, мөн Баянаагийн Hyundai маркийн 215 Экскаватор мөн байна, цаашлаад Жаргалсайханы удирдаж ажиллуулсан Hyundai 3000 маркийн Экскаватор мөн байна, Туул эгчийн шар өнгийн Hyundai 2800 маркийн Экскаватор мөн байна, эдгээр Экскаваторуудыг бичлэг дээрээс бүрэн таньж байна, яагаад гэвэл би тэнд 5 сар шахуу тэрүүгээр тэнэж ойр зуур ажил хийж явсан мөн, Хорлойгийн аманд сар шахуу энэ Экскаваторуудтай хамт ажилласан болоод таньж байна, би өөрөө Экскаваторын операторч хүн болоод Экскаваторуудыг мэднэ танина энэ тал дээр мэдлэг өөрийгөө гайгүй гэж бодож байна, тэр тусмаа Баянаа эгчийн тэр улбар шар экскаваторыг бүрэн хараад таньж байна, угаасаа бичлэг дээрх газар орны байдал нь намар цаг байна, угаасаа хорлойн ам мөнөөс мөн байна, энэ бичлэг нь дөнгөж эхлээд 1 хонож байгаа бичлэг байна ш дээ, Туул эгчийн Экскаватор эвдрээгүй ажиллаж байна. Байгаль орчны байцаагчаар Ганбаяр, Мөнхтулга гэх хоёр хүн байдаг гэдгийг мэднэ, угаасаа Ялбагийн постон дээр байрлаад ажлаа хийдэг хоёр хүн юм, Мөнхтулга, Ганбаяр гэх нэр бүхий байгаль орчны байцаагчтай уулзаж байсан юм, Хорлойгийн аманд ажиллахаас өмнө хаврын үед биднийг өөр газар ажиллаж байх үед ирээд болиулж байсан юм, тийм болоод Ганбаяр, Мөнхтулга гэх хоёр хүнийг дуу авиагаар нь хүртэл танина, саяны үзсэн бичлэг дээрх эрэгтэй хүний яриа нь Мөнхтулга байцаагчийн дуу мөн байна, мөн Мөнхтулга Жаргалсайхан, Баянаа, Туул нарыг танина гэж болдож байна, яагаад гэвэл угаасаа Хорлойгийн аманд ажиллахаас өмнө Ялбагийн аманд хавар ажиллаж байх үед бидэн дээр ирж байсан юм, мөн тэр газар байгаль орчны байцаагчаар ажиллаж байгаа болохоор тэнд байгаа хүмүүсийг техник хэрэгсэлтэй нь угаасаа мэдэж байгаа гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 159-160 дугаар хуудас/,
Гэрч Э.Амарсанаагийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны өвөл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон дээр хүнтэй уулзах гээд Ерөө сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Ялбаг гэх газраар дайраад гарч байсан юм, мөн 2020 оны намрын улирлын үед Баянаа эгчийн бие муудаад цусаар бөөлжөөд байна гэж дуулдахаар нь Улаанбаатар хотоос эхнэр Отгонтунгалагийн хамтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн нутаг дэвсгэр Ялбаг гэх газар эгч Баянаатай уулзаж байсан юм, тэр үед эгч Баянаа Ялбаг гэх газар алт ухах чиглэлээр ирсэн байсан юм, Ялбагийн постны зүүн талд хоёр гэртээ байрлаж байсан юм, би тухайн үед шөнө ирж байсан юм, намайг тэр үед очиход Баянаа эгч миний төрсөн ах Энхбаяр ахтай хамт байрлаж байсан юм, нөгөө гэрт нь мэдэхгүй байна, ямар ч байсан хүмүүс байсан юм, тэр нөгөө гэрт байсан хүмүүс нь Баянаа эгчтэй хамт явж байсан гэдгийг мэдэхгүй байна, эгчийн бие муудлаа гэхээр нь л эхнэрийн хамт 2020 оны намар цагаар очиж байсан юм, намайг очих үед хүйтэн орж эхэлж байсан, цас арай ороогүй байсан үе юм, 09 дүгээр сарын сүүл хэсгээр байсан санагдаж байна, тэгээ би эгчийгээ аваад явах гэтэл Баянаа эгч гайгүй гэхээр нь нэг хоноод буцсан юм. Баянаа эгч яг хэзээ Ялбаг гэх газар луу явсан эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан 2020 оны 09 дүгээр сарын сүүл хэсгээр байл уу? Ямар ч байсан намар оройн цаг л байсан юм, бие хаа нь өвдлөө гэхээр нь очоод нэг хоноод буцсан юм, манай эгч хувьдаа нэг улбар шар, улаандуу өнгийн Экскаватор байдаг гэдгийг мэднэ, тэр нь Ялбаг гэх газар байсныг мэдээгүй, намайг тэр үед очих үед гэрийнх нь ойролцоо харагдаагүй юм, ямар ч байсан нэг улаан өнгийн дундын хэмжээтэй Экскаватор байдаг гэдгийг мэднэ. Манай эгч бодвол Ялбаг гэх газар ямар ажлаар явж байсныг мэдэх юм алга. Энхбаяр ах бол эгч Баянаатай л хамт тус дэм болоод хамтарч ажиллах гэж л очиж байсан байх гэж бодож байна, Энхбаяр ах уул уурхайд ажилладаг хүн юм, одоо Сэлэнгийн Зүүн хараад Боро гоулдад машин жолооддог юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 164 дүгээр хуудас,
Гэрч Б.Ганчимэгийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баянаа гэх хүнийг 2020 онд Ялбаг гэх газар манай ойролцоо ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Тэгэхэд нь танилцсан. Ямар нэг холбоо байхгүй. Манай гадаа байгаа экскаватор мөн голын цаана байгаа усан буу нь Баянаа гэх хүүхний техник хэрэгсэл юм. 2020 оны намар 11 сарын дундуур ажил нь зогсоод манай гадаа үлдээгээд явсан. Манайд ямар нэг мөнгө төгрөг өгдөггүй. Усан буу нь газар дээрээ байгаа, зөвшөөрөлтэй л гэж байсан. Түүнээс бичиг баримтыг нь үзэж хараагүй. Нөхөн сэргээлт хийгээгүй өнгөрсөн. Баянаа нь Туултай хамтарч ажилласан. Одоо 1 экскаватор нь хөшөөтийн аманд кепнийхээ гадаа үлдээсэн. Манаач нь Номин гэх залуу байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 167-168 дугаар хуудас/,
“Экоинженеринг” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн: “...үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 29,461,417 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 8,547,276 төгрөг болж байна...” дүгнэлт /3-р хх-ийн 195-219 дүгээр хуудас/,
“Экоинженеринг” ХХК-ийн захирал, шинжээч Б.Баясгалангийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн Э.Баянаагийн үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийж дуусгаад 2021 оны 06 дугаар сарын 19-ны өдөр дүгнэлт гаргаад хүлээлгэн өгсөн боловч шинжилгээний ажлын хөлс өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 222-223 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2064 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн “баянаа 1.М0V”, “баянаа 2.М0V’ гэсэн нэртэй дүрс дүрс бичлэгүүд, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20201016_172528.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд нэг газар орны дүрс дүрслэгдсэн байна...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 229-234 дүгээр хуудас/,
“Хос Итгэл Төгс” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний: “...1. Hyundai Robex 215-7 маркийн эвскаватор 1 ширхэг, хуучин улсын дугаар тодорхойгүй, 50,000,000 төгрөг, 2. Dawoo 320 маркийн экскаватор 1 ширхэг, хуучин улсын дугаар тодорхойгүй, 20,000,000 төгрөг, 3. Ус татах зориулалт бүхий насос 1 ширхэг, хуучин 800,000 төгрөг, 4. Ачаа ачих зориулалт бүхий чиргүүл, хуучин 1,500,000 төгрөг, 5. Түлш зөөвөрлөх зориулалт бүхий чиргүүл 1 ширхэг, хуучин 4,000,000 төгрөг, 6. Алт угаах төхөөрөмж ком, хуучин 7,000,000 төгрөг, нийт 83,300,000 төгрөг...” тайлан /3-р хх-ийн 240-250 дугаар хуудас/,
Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 06б/2116 дугаартай: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт газарзүйн солбилцол бүхий байршил нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна...” албан бичиг /4-р хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэний 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 67-27 УБ улсын дугаартай Хюьндай 3000 ЛС-7 маркийн шар өнгийн экскаваторыг 2020 оны 09 дүгээр сарын 04-нөөс хойш 11 сарын 20-ны үе хүртэлх хугацаанд хүнд түрээслүүлсэн. Би фэйсбүүк, үнэгүй.мн сайтад экскаватор түрээслүүлнэ гэсэн зар тавьсны дагуу Жаргалсайхан гэх хүн 99929545 дугаараас анх холбогдоод экскаватор түрээслүүлнэ гэсэн үү гэхээр нь би түрээсэлнэ гээд түрээслүүлж эхэлсэн. Жаргалсайхан бид хоёр 2021 оны 09 дүгээр сарын 02-нд анх гэрээгээ байгуулаад 03-нд уулзаж гэрээнд гарын үсгээ зурж мөнгө өгч авалцаад 04-нөөс 11 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Жаргалсайхан миний экскаваторыг түрээсэлсэн. 2020 оны 11 сарын 20-ны өдөр түрээс дуусаад анх 12 сая төгрөг урьдчилгаанд аваад сарын 26 сая гэж тохироод нэг операторын цалин 2 саяыг би өгөөд 24 саяар л сард тохирсон. Үүнээс үлдэгдэл 26.393.333 төгрөгийн авлага Жаргалсайханаас авах үлдсэн байснаас 2020 оны 12 сарын 15-ны байдлаар 15 сая төгрөг авсан байна одоо үлдэгдэл 11,393,333 төгрөгийг Жаргалсайханаас авах ёстой байгаа үүнийг би нэхэмжилж байгаа юм. Би 2016 онд хувь лизингээр урьдчилгаа 20 сая төгрөг өгөөд хүнээс авч байсан тухайн үед 80 сая төгрөгийн ханштай байсан миний экскаватор 2012 онд монголд орж ирсэн, 2007 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн техник байсан. Одоо энэ экскаватор миний эзэмшилд байхаа больсон. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Г.Хүрэлхүү гэх хүнд 140,000,000 төгрөгөөр зарсан одоо тэр хүний эзэмшилд байгаа худалдсан гэрээ нь надад байгаа. Тэр хүнээс мөнгөө бэлнээр авсан төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттулгын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сард манай төрсөн ах Б.Бат-эрдэнэ нь Фэйсбүүк дээр Хьюндай-3000 маркийн экскаватор түрээслүүлнэ гэж зар тавьсан байсан юм байна лээ, тэгсэн удалгүй Жаргалсайхан гэх залуу манай ах руу зарын дагуу утсаар залгаж ярилцаад тэр хоёр экскаватор түрээслүүлэхээр болж тохиролцоод Жаргалсайхан гэх хүнээс ах Бат-эрдэнэ урьдчилгаа 2,000,000 төгрөгийг дансаар авсан юм байна лээ, энэ үе нь Улаанбаатар хотод болсон гэж байсан, дараа нь мөн удалгүй Жаргалсайхан нь нөхөрлөлийн гэрчилгээ болон, холбогдох бичиг баримтыг манай ах руу чатаар зургийг нь явуулсан гэж байсан, ах Бат-эрдэнэ нь Жаргалсайханы явуулсан бичиг баримтаар нь үндэслэж, ах маань экскаватор түрээслэх түрээсийн гэрээний маягт гаргуулж аваад Сэлэнгийн Мандал суманд дээр ах, Жаргалсайхан хоёр уулзаад Экскаватор түрээслэх гэрээ байгуулсан юм байна лээ, би тэр үед Улаанбаатар хотод уушигны хатгаа өвчнөө эмчлүүлж дуусаад байж байтал, ах Бат-эрдэнэ маань Жаргалсайхан гэх хүнд Экскаватороо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт ажиллуулахаар түрээслүүлсэн, Жаргалсайхан нь Экскаватор жолоодох оператор байхгүй гэж байна, чи очиж Экскаватороо жолоод гэж хэлхээр нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ний үе санагдаж байна, ах Бат-эрдэнэ нь Жаргалсайхантай холбуулаад би замын унаанд суугаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг гэх газарт очоод Жаргалсайхантай уулзсан юм, за тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 25-ний орчимд Ерөө сумын Ялбаг гэх газрын Хорлиогийн ам орчимд ажиллахаар болоод, тухайн газарт С.Туул гэх эмэгтэйн 2800 маркийн шар өнгийн Экскаватор 1 ширхэг, Э.Баянаа гэх эмэгтэйн Deu 300 маркийн улаан өнгийн экскаватор, тэгээд манай ахын Хьюндай маркийн 3000 экскаваторууд нийлээд тус газар ухаж эхэлсэн юм, тухайн үед 3 ширхэг Экскаваторууд нь С.Туул, Д.Жаргалсайхан, Э.Баянаа нарын удирдлага дор ажиллаж эхэлсэн юм, тухайн газар нөхөн сэргээгээд, сул овоолго шороотой газар байсан юм, 3 экскаватор тал талаас нь ухаж эхэлсэн юм, 3 экскаватор нь нийлж байгаад нэг нүхэн ухаш үүсгээд гаргаж байгаа шороогоо нүхнийхээ хажууд овоолж байгаад яг баяжмалтай гэсэн шороогоо хэнийх гэдгийг нь мэдэхгүй дунд зэргийн хэмжээтэй алт угаах төхөөрөмжид гаргасан шороогоо угаадаг байсан юм, тухайн үед Жаргалсайхан, С.Туул, Э.Баянаа нар нь хажууд хараад, хяналт тавиад байж байдаг байсан юм, бид тухайн газарт нийтдээ 10 гаран хоног л ажилласан юм, 3 экскаватор бол тус тусдаа нүх гаргаж үүсгээгүй хамтдаа нэг том нүхэн ухаш үүсгэж ухаж байсан юм, тухайн үед ажил явагдаж байх үед С.Туулын Экскаватор эвдэрч байсан санагдаж байна, миний хувьд бол тэр газарт ажиллаж байсан Экскаваторууд заримдаа эвдрээд л засаж сэлбээд ажиллаж байсан, Баянаа гэх эмэгтэйн удирдлага дор 2 ширхэг Экскаватор ажиллаж байсныг сайн санахгүй байна, ямар ч байсан Баянаа эгчийн улаан өнгийн 300 маркийн Deu маркийн экскаватор ажиллаж байсан юм, тухайн хорлиогийн амны орчимд ухаж эхэлсэн газар нь миний бодлоор бол шуудуу маягийн гонжгор урт хэлбэртэй нүхний өргөн нь багцаагаар 10 метрийн хэмжээтэй, урт нь 40 метр орчим хэмжээтэй, гүн нь зарим газраа 7-оос 8 метрийн гүнтэй, зарим газраа 3-аас 4 метрийн гүнтэй байсан нүхэн ухшыг бид 10 гаран хоногт л үүсгэсэн байсан юм, тухайн нүхийг ухаж эхлэхэд дээр нь овоолсон сул шороо байсан, доош нь ухаад үзэхээр эрүүл, үгүй нь мэдэгдэхгүй газар байсан, энэ дундаа зарим нь ухаж байгаад булсан маягтай, зарим газар нь цоо эрүүл газар байсан юм, уг газраас гаргасан шороогоо угааж үзэх явцад хэр хэмжээний алт гарсныг миний хувьд мэдэхгүй байна, ямар ч байсан Экскаваторын жолооч нар ухаад гаргаж ирсэн шороо буюу баяжмалыг алт угаах төхөөрөмжид хийгээд угаадаг байсан, хажууд дээрх нэр бүхий хүмүүс хараад байж байдаг байсан, бодвол алт гарахаар нь авдаг л байсан байх, миний хувьд бол цалин хөлсөө л авдаг байсан юм, мөн тухайн газар нь зөвшөөрөлтэй байсан үгүйг мэдэхгүй байна, тухайн үед Жаргалсайхан надад Хорлойгийн амны орчим нь миний гэрээтэй зөвшөөрлийн газар гэж надад ярьж байсан юм, миний хувьд бичиг баримтыг нь үзэх шаардлагагүй, хүний удирдлага дор л ажиллаж байсан юм. С.Туулын Экскаваторын жолоочийг Хожойхой гэж дууддаг С.Туулын нөхөр нь болох нэг ах жолооддог байсан, Э.Баянаагийн Экскаваторыг Чинбат гэх өндөрдүү, туранхай бор залуу жолооддог байсан, Жаргалсайханы Экскаваторыг Жаргалсайханы дүү Жавхаа гэх залуу надтай ээлжилж өдөр шөнөөр жолооддог байсан юм, Чинбат нь хаанаас ирсэн үгүйг мэдэхгүй, Баянаа эгчтэй л холбоотой байсан байх, харин С.Туул, Хожойхоо буюу Зоригтбаатар нар нь эхнэр нөхөр нэг гэр бүл гэж байсан юм, Жавхаа гэх залуу бол Жаргалсайханы ойрын хамаатан гэж байсан юм. Тухайн Хорлиогийн ам нь ойр орчимдоо хиймэл нуур ихтэй, эрүүл гэхээр газар байхгүй, хуучин шороог түрээд хаясан байдалтай газрууд эргэнт тойронд нь байдаг байсан юм, мөн тухайн ухсан нүхнээс ойролцоо нэг горхи урсдаг байсан, мөн тухайн газар уулын аман дунд байсан, эргэн тойрондоо уултай, модтой байсан, тухайн үед намар болоод өвс шарлаад өнгөө алдсан байдалтай байсан юм, биднийг ухаж байх үед жижиг бут сөөгнүүд, мөн зэрлэг ургамлууд зөндөө байсан, өвс ямар ч байсан шарлаад хатаж байсан үе юм. Тухайн үед Жаргалсайхан, Туул, Баянаа нар нь бүх Экскаваторуудын түлшийг ярилцаж тохиролцоод нэг уралан машин болох тусгай түлш зөөх савтай машин ирээд байсан юм, жолоочийг нь бол мэдэхгүй юм. Тухайн үед энэ гурван хүн алтны гарц нь муу байна гэж ярьдаг байсан юм, яг хэдий хэмжээтэй гардаг байсан эсэхийг нарийн мэдэхгүй байна, надад мэдэх эрх нь байгаагүй, ямар ч байсан алт их байна уу? Бага байна уу? алт муу гарч байна гэж л яригддаг байсан юм. Э.Баянаа нь олон дүүтэй гэж байсан, тухайн үед алт угаах төхөөрөмжний хажууд зөндөө л хүмүүс байдаг байсан юм, нэлээн хэд л эрэгтэй хүн хяналт тавьдаг байсан юм, дүү нар нь ирдэг байсан үгүйг нарийн мэдэхгүй байна. Хорлиогийн аманд нүхэн ухашыг эдгээр 3 хүний удирдлага дор үүсгэж байх үед Жаргалсайхан, өөр гарцтай газар хайх гээд зөвхөн миний экскаваторыг удирдаад ойр орчимд газар ухаж үзсэн юм, тэгэхдээ бол нэг буюу би жолоодоод миний экскаватор явдаг байсан юм, Туул, Жаргалсайхан нарын Экскаватор нөгөө нүхэн дээрээ байдаг байсан, тэгэхдээ бол нээх тэгж өөр газраар олон яваагүй, ганц хоёр явах даа том нүх үүсгээгүй, бага зэргийн Экскаваторын гинжний өндөртэй дүйцэхээр хэмжээний нүх ухаж үзэж, эрүүл газар байна уу? Гэдгийг хайж үздэг байсан юм, бусдаар бол Хорлиогийн аманд нэг л том гонжгор нүхийг бид нар хамт нийлж байгаад ухаж үүсгэсэн юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Л.Батцэнгэлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Жаргалсайхан, Э.Туул гэх хүмүүсийг танина. Энэ хоёр хүн нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүмүүс байгаа юм. Ойр дотны харилцаа бол байхгүй. Харин Э.Баянаа гэх хүнийг бол танихгүй өмнө нь харж байгаагүй гэхдээ нэрийг нь бол дуулж байсан юм. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Ялбаг гэх газрын Хорлойгийн аманд Д.Жаргалсайхан, Э.Туул, Э.Баянаа гэх хүмүүс нь байрлаж байсан ба 2020 оны 09, 10 дугаар сард алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан юм. Э.Туул гэх эмэгтэй нь өөрөө бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхөрлөлтэй байсан тул тус газарт үйл ажиллагаа явуулж байсан юм. Харин Д.Жаргалсайхан, Э.Баянаа нартай хамтарч байсан талаар нь надад мэдэх зүйл алга байна. Д.Жаргалсайхан, Э.Баянаа нар нь мөн адил тус газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан юм. Надад Э.Туул, Д.Жаргалсайхан, Э.Баянаа гэх хүмүүст түлш зөөж өгч байсан асуудал бол байхгүй харин дээрх иргэд буюу Э.Туул нь миний байрлаж байсан газарт ирж 2020 оны 08 дугаар сарын үед надаас 100, 200 литрээр нь түлш зээлж авч байсан юм. Миний санаж байгаагаар Э.Туул нь Дарханы Шарын гол сумаас түлшээ татдаг байсан юм. Манайх бас тус сумаас түлшээ татаж авдаг байсан юм. Шарын голоос ураал маркийн түлшний машинууд Ялбаг гэх газарт ирдэг байсан юм. За ямар ч байсан миний мэдэж байгаагаар Э.Туул нь Хьюндай маркийн шар өнгийн 2 экскаватор, мөн нөхөн сэргээлтийн 1 ширхэг булдозер, 60-тай алт угаах төхөөрөмж 1 ширхэг байсан юм. Д.Жаргалсайхан нь харин 1 ширхэг Хьюндай 3000 маркийн 1 ширхэг экскаватортай байсан. Харин Э.Баянаа нь ямар техниктэй байсан талаар сайн мэдэхгүй байна. 2020 оны 07 дугаар сарын дундуур байсан байх бичил уурхайн зөвшөөрөл гарна гээд бид нар Ялбаг дээр очсон юм. Тухайн үед Э.Туул, Д.Жаргалсайхан, Э.Баянаа нар нь 07 дугаар сарын сүүлээр Ялбаг дээр очиж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаад 10 дугаар сарын эхээр тус газраас буусан байх. Би сайн мэдэхгүй байна барагцаагаар 9 гаран туслах ажилтантай байсан байх. Миний мэдэж байгаагаар 2-3 машин түлж зөөдөг байх. Э.Туул, д.Жаргалсайхан, Э.Баянаа нар нь тус газарт байнга тогтмол байрлаж үйл ажиллагаа явуулж байсан. Э.Туул нь тухайн үед хар хөх өнгийн Ланд крузерь 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан харин Д.Жаргалсайхан нь хар хөх өнгийн ланд 80 байсан санагдаж байна. Дээрх хүмүүс нь Ялбагийн Хорлойн амны дээд хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан санагдаж байна. Д.Жаргалсайханы техникийг жолоодож байсан гэх Тулгаа гэх залууг сайн танихгүй тухайн үед танилцаж байсан. Одоо хаана байдаг ямар ажил хийдэг, ямар утасны дугаартай эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8/4759 дугаартай: “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан тоотод дурдагдсан солбицол бүхий талбайг геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар шүүж үзэхэд тус 2 талбай нь хоорондоо шулуун зайгаар 41 км зайтай байх бөгөөд хоорондын давхцалгүй, хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна...” албан бичиг /4-р хх-ийн 124 дүгээр хуудас/,
Хохирогч Л.Болормаагийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмгөөлөгч авахгүй. Би өмгөөлөгчгүй байцаалт өгнө. Намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсонтой холбоотой санал хүсэлт, татгалзах зүйл байхгүй байна. Би хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Цагдаагийн алба хаагч нар хяналт шалгалтаар явж байгаад тухайн хүмүүстэй таарсан гэж ойлгож байгаа. Өөр зүйл мэдэхгүй байна. С.Туулыг танина найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. Манай суманд бэр болж ирсэн. Манай сум орон нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл хүсэж сум орон нутагт хандсан. Сум орон нутгаас шалгуур үзүүлэлт хангаж байгаа нөхөрлөлүүдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан. С.Туулын нөхөрлөл шалгуур үзүүлэлтийг нь хангаж “Харгана” нэртэй 1 газар сумын засаг даргын үүргийг гүйцэтгэгч Одгаравтай гэрээ байгуулсан С.Туул тухайн гэрээ байгуулсан кординат цэгээс өөр газар үйл ажиллагаа явуулж байсан гэж ойлгосон. Ямар учраас гэрээнд заагдсан газраас өөр газар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг хэлж мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг нэртэй газар нь урд өмнө эвдэгдсэн газар байсан. Тэгэхдээ Ялбаг нэртэй газар С.Туул үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгаагүй. Ямар учраас өөрсдийн үйл ажиллагаа явуулах ёстой гэрээнд заасан кординат цэгээс гарсан гэдгийг мэдэхгүй байна. Байгаль орчинд учруулсан хохирол мөнгийг төлж барагдуулбал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 230-231 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатарын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өмгөөлөгч аваагүй, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Би эрх, үүрэгтэй уншиж танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. С.Туул гэж хүнийг танихгүй. Найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. Ажлын шугамаар нэгудаа утсаар ярилцсан. Би барилгын үйл ажиллагаа явуулдаг “Мон ор” ХХК-ний захирлаар ажилладаг. 2019 оны 12 дугаар сард зүрхний шигдээст ороод 2020 оны 03 дугаар сард эмнэлгээс гарсан. Эрүүл мэндийн шалтгаан, крона вирис гээд барилгын ажил төдийлөн олдохгүй ажил явуулаагүй. Тэгсэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өөрөө буулгагч 2 машины ажил байна техник түрээсэлнэ гэж Туул гэх эмэгтэйтэй надтай холбогдсон. Бид 2 хоорондоо ямар нэгэн гэрээ хийлгүйгээр 2 машинаа түрээслэхээр болсон. Би Д.Дамбаринчин гэж хүнийг техникийг хариуцуулахаар явуулсан. Тэнд болсон асуудлын талаар Д.Дамбаринчин мэдэх байх би сайн мэдэхгүй байна. Манайх барилгын компани учраас манайд экскаватор байхгүй. 05-49 УНУ, 64-26 УНУ улсын дугаартай 2 машин орон сууц зарахдаа бартер оролцуулаад зарсан. Барилга барьж байхад газар шорооны ажилд машин байх нь шаардлагатай байсан. Надтай 2020 оны 08 дугаар сарын сүүлийн 7 хоногийн хэзээ билээ 08 дугаар сарын 27-29-ний өдрийн хооронд ярилцаад би 2020 оны 09 дүгээр сарын эхний 7 хоногт гэхээр 09 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд явуулсан. Өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Өөрийн компаний 05-49 УНУ, 64-26 УНУ улсын дугаартай BEINBIN маркийн тээврийн хэрэгслүүдийг Д.Дамбаринчинг хариуцуулахаар явуулсан. Надад өөр техник хэрэгсэл байхгүй. Өөр техник хэрэгсэл явуулаагүй. Би С.Туултай урд өмнө хамтарч ажиллаж байгаагүй. 2020 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдийн аль нэгэнд нь надтай ярихаар нь би зөвшөөрөөд явуулсан. Тэглээч ажиллаж ирэхдээ ашиг олж ирээгүй. С.Туул нь ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй сум орон нутагтайгаа Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй гэж байсан тэгсэн сүүлдээ зөвшөөрөлгүй цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн тэгээд л зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн. Надад нөхөрлөл хуулийн этгээдийн талаар хэлсэн зүйл байхгүй.Тэрийг мэдэхгүй. Д.Дамбаринчин мэдэж байгаа.Миний машинаар хаанаас ямар хэмжээний шороо хааш нь зөөсөн талаар ёстой мэдэхгүй. Тухайн газар оронд нь би байгаагүй. Энэ хэдэн асуулт чинь дандаа миний мэдэхгүй зүйлүүд байна. Би техникээ өгч явуулсан төдий. Газар дээр нь Дамбаринчин гэж залуу байсан.Одоогоос хэдэн жилийн өмнө билээ барь зарахдаа Бартердаад 05-49 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөг, 64-26 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6,500,000 төгрөгөөр бодож авч байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 237-238 дугаар хуудас/,
Гэрч З.Зоригтбаатарын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ жил манайх нөхөрлөлийн бичиг баримтаар үйл ажиллагаа явуулах гэж байгаад болиод Ялбаг нэртэй газар үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа явуулах холбогдох бичиг баримт бусад зүйлийг С.Туул ерөнхийд нь мэдээд хариуцаад ажилласан. Сэлэнгэ аймгийн Ялбаг нэртэй газар үйл ажиллагаа явуулсан. Би үйл ажиллагаа явуулах үед нь машиныг нь жолоодоод явсан. Би тэр уул уурхайтай холбоотой асуудал оролцоод байдаггүй. Туул чинь өөрийн гэсэн техник хэрэгсэлгүй учраас Д.Батболдын урд жил ашиглаж байсан Hyundai 3000 маркийн техник ашиглан үйл ажиллагаа явуулахаар Батболдоос авсан. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар хүнтэй ярилцаад Саt маркийн экскаватор, 05-49 УНУ, 64-26 УНУ улсын дугаартай улаан өнгийн ачит машин ашиглаад үйл ажиллагаа явуулсан. Ашигт малтмал оlборлох үйл ажиллагаанд Hyundai-300 маркийн эксковатороор ухаж 05-49 УНУ, 64-26 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр т зөөж алт угаах төхөөрөмж рүү хийж үйл ажиллагаа явуулсан. Хэдний хэмжээний алт олборлосон талаар хэлж мэдэхгүй байна. Саt маркийн экскаватороор овоолго шороог ухаж багасгаж тэгшилж нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийж байгаад эд анги нь эвдрээд зогссон. Ухаж эхлээд үйл ажиллагаа явагдаж эхлээд удаагүй цагдаагийн алба хаагчид ирсэн. Техник хэрэгсэл түрээслэх талаар яригдаад 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дамба гэх залуу С.Туулын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг нэртэй газар очиж байрлах газар болон үйл ажиллагаа явуулах газраа харж үзэж тохиролцоод сургууль эхэлсний дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 дэх өдөр техник хэрэгслээ аваад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг нэртэй газар үйл ажиллагаа явуулахаар очсон. Тэгээд байрлах газар байр байгууламжаа янзлаад тэгээд л ажилласан байх. Би яг хэзээнээс ажиллаж эхэлсэн талаар мэдэхгүй байна. 2-3 хүн ирээд байрлах байр орон сууц зэргээ барьж эхлээд төвхнөөд ирэхээр нь би Ерөө сум руу явсан. Үйл ажиллагаа явуулсан талаар С.Туул мэдэж байгаа. Тэр талаар хэлж мэдэхгүй байна. С.Туул л мэдэж байгаа. Ямар нэгэн хамаарал байхгүй. Хамааралтай нөхөрлөлүүд гэж ярьсан юм болов уу С.Туул л мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 06 дугаар хуудас/,
Гэрч Д.Батболдын 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 09 дугаар сарын сүүлээр С.Туул надтай уулзаад уул руу ажил байна түрээслээд техникийг чинь авъя бичиг баримт нь бүрэн ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. Дараа нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байна уу амралтын өдөр надтай уулзаад техник чинь хаана байгаа вэ ажиллуулахад бэлэн уу Ерөө сумын Ялбаг нэртэй газар очно гэсний дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд байсан өөрийн Hyundai 3000 маркийн экскаваторыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг нэртэй газар аваачиж тэндээ 2-3 хоног байж байгаад үйл ажиллагаа явуулах газартаа үйл ажиллагаа явуулсан. Тэгсэн шалгалт ирж байна гээд ажиллахгүй байж байгаад нэг ажиллаад нэг болиод алдаг оног ажиллаж байх цагдаа ирээд шалгасан. Үйл ажиллагаа явуулахаар 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс*' очиход хүмүүс гэр бариад 2-3 хүн ирсэн байсан. Техник хэрэгсэл ирж байгаа гэсэн. 2-3 хоногийн дараа өөрөө буулгагч Хово маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Түүний араас 5-7 хоногийн дараа Саt маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Үйл ажиллагаа явагдах явагдахгүй нь мэдэгдэхгүй байгаад байхаар нь өөрийн техникийг С.Туул үлдээгээд явсан. Хэн хэн гэж хүмүүс ажиллаж байсан гэдгийг мэдэхгүй. Би өөрийн техникийг ашиглуулсан төдий өөр зүйл байхгүй. Бичиг баримтаа хөөцөлдөж байгаа Ерөө хатан туул билүү Ерөө өгөөмөр хайрхан нөхөрлөлийн бичиг баримтаар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах талаар ярьж байсан. Тэр нь болж бүтнэ гээд л хүмүүс аваачаад байсан болохоор болж бүтэх байх л гэж бодсон. Тэгсэн би яваад 15-20 хонож байхад цагдаагийн алба хаагчид ирээд шалгаад явсан үйл ажиллагаа зогсоосон талаар хэлсэн. Би 2019 оны 06 дугаар сарын сүүлээр С.Туултай уулзаад Сэлэнгэ^ аймгийн Ялбаг нэртэй газар ажиллах гэж байгаа гээд надад засаг даргатай байгуулсан гэрээгээ харуулахаар нь би Ялбаг нэртэй газар хэзээ нь билээ очоод үйл ажиллагаа явуулж байхад цагдаа нар ирээд явсан. Тэгээд тэнд үйл ажиллагаа 2019 онд явуулаагүй. Харин 2020 онд бичиг баримт нь баараггүй бүрдсэн асуудал байхгүй урдны асуудалд өөрийг чинь ямар нэгэн асуудалд оруулаагүй” гэж хэлж гуйгаад байхаар нь бас хэдэн төгрөг нь хаа юм гээд С.Туул дээр техникээ ажиллуулахаар өгсөн. Миний техникийг хэн барьсан гэдгийг нь мэдэхгүй би түрээсээ сарын 2.500.000 гэж тохирсон. Дараа сар түрээсийн үнэ өсөх байдлаар ярьж тохирсон байсан. Надад миний техникийн бичиг баримт гэж байхгүй. Би хүнээс 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш засвар үйлчилгээ хийгдээд явагдаж байгаа. Үгүй ээ. Би 2019 он, 2020 онд өөрийн Экскаваторыг түрээслүүлсэн. Бичиг баримтын зөрчилтэй гээд л үйл ажиллагаа нь зогсчхоод байдаг байсан. Би техник түрээслүүлэн ажиллуулсан өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
Гэрч Д.Алтантулгын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ерөө сумын байгаль хамгаалагчаар 2015 оны 05 дугаар сард ажилд орсон. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь харьяалагдсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийх, дээд байгууллагаас ирсэн үүргийн дагуу байгаль орчныг хамгаалан зүй зохистой ашиглуулах байгаль орчны хуулийг багц хуулийг хэрэгжүүлж ажиллах. Одоогоос 20 гаруй жилийн өмнөөс аж ахуй нэгж байгууллагууд орж ашигт малтмал олборлохоор ирэх үед эвдэгдсэн байсан. Тэр үеэс эвдэгдсэн талбайд аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулаад уурхайн үйл ажиллагааны улмаас Харгана, Өлөнт, Бөхлэй Могойн гол, Ялбаг, Бэрлэгийн цагаан тохой, Агуйт^ Цамхаг, Их алт, 35-н ам, Хавчирганы ам, Хэрийн гол, Гозон шар нэртэй газрууд нь эвдэгдсэн байдаг. Энэ газруудыг нөхөн сэргээх зорилгоор Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гарсан газруудыг нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдэд Засгийн газрын 2017 оны 151 дугаартай тогтоолыг үндэслэн хуваарилахаар болсон. Ерөө сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одгарав ажлын хэсэг байгуулах А98 дугаартай захирамжийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 9 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 86 нөхөрлөлөөс бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийг өгсөн. Ажлын хэсэг хуралдаад 86 өргөдөлд шалгуур тавихаар болоод 7 шалгуур үзүүлэлтийг гаргаж ирээд түүндээ оноо өгөөд хамгийн өндөр оноотой 9 нөхөрлөлтэй гэрээ байгуулсан. Шалгуур үзүүлэлтэд сум орон нутагт урд нь нөхөн сэргээлт хийж байсан эсэх хүлээлгэж өгсөн акт, нийгмийн даатгал, татвар төлсөн эсэх, 2019 онд гэрээ хийсэн эсэх, сумын засаг даргын захирамжаар гэрээ цуцалсан жагсаалтад байгаа эсэх, гишүүдийн иргэний үнэмлэх нөхөрлөлийн дүрэм үйл ажиллагаа явуулж байсан, нийгмийн даатгал төлсөн, урьд өмнө гэмт хэрэгт шалгагдаж байсан эсэх 7 шалгуур үзүүлэлт гаргасан. “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөлийн С.Туул нь цагдаагийн тодорхойлолтоор гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй Бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байхдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй шалгуур 7 үзүүлэлтийг хангаж байсан учраас “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөлтэй гэрээ байгуулсан. Ерөө өгөөмөр хайрхан нөхөрлөл гэмт хэрэг зөрчилд холбогдож байгааг мэдээгүй. Ерөө сумын 2 дугаар баг “Харгана” нэртэй дүгнэлттэй газар гэрээ байгуулсан. “Ерөө хатан туул” нөхөрлөл үйл ажиллагаа явуулахаар хүсэлт өгөөгүй. Ерөө хатан туул нөхөрлөлийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Гэрээ байгуулаад ажлын хэсгээс ажиллах газрыг зааж өгөөгүй. Ажлын хэсэг хуралдаад уул нь газрыг нь зааж өгнө. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө батлуулсан нөхөрлөлүүдийн газрыг зааж өгөхөөр байхад С.Туул нь нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө батлуулалгүй “Ялбаг” нэртэй газар үйл ажиллагаагаа эхлүүлээд хууль хяналтын байгууллагад баригдсан байсан. “Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөл нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргаж батлуулаагүй. Нөхөрлөлүүд байгаль орчны хяналтын улсын байцаагчаар хянуулаад Засаг дарга батлах ёстой. Гэрээ хийсэн 9 нөхөрлөлөөс хэд нь нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хянуулж батлуулсан гэдгийг мэдэхгүй байна. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Уул нь координат талбайгаа өөрөө хүсэлтдээ дурьдаад тухайн цэг дээр үйл ажиллагаа явуулна гэж гэрээ байгуулдаг яагаад өөр газарт ухаж хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. С.Туул нь нөхөрлөлийн гишүүдтэй бус өөр хүмүүсийн * техник хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулсан байсан. Нөхөрлөлүүд бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор заагдсан координат талбай дээрээ л үйл ажиллагаагаа явуулна. Гэрээнд заагдсан солбилцол координатаас өөр газарт үйл ажиллагаа явуулж болохгүй. Ажлын хэсэг хурлаараа хяналт тавих талаар ярилцаагүй. Ажлын хэсэг сонгон шалгаруулалт шалгаруулалтад тэнцсэн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Э.Одгаравт танилцуулсан. Ажлын хэсгийн хурлаар ямар нэгэн зүйл яриагүй. Хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулснаас хойш хяналт шалгалтаар манай Ерөө сумын тамгын газраас хяналт шалгалт яваагүй байхад Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгасан байна лээ. Тухайн үед бороо ороод зам харгуй боогдоод машин явах боломжгүй шавар шавхайтай болсон учраас хяналт шалгалтаар явах нь хойшлогдоод байсан. 2020 онд С.Туул ахлагчтай "Ерөө өгөөмөр хайрхан нэртэй нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд ‘Харгана’ нэртэй газарт ашигт малтмал олборлохоор заасан байсан. Ерөө сумын засаг даргын захирамжаар томилсон ажлын хэсэг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох газрыг зааж өгөхөөр явах үед тус нөхөрлөл нь Харгана нэртэй газарт байхгүй байсан тул газрыг зөөж, албан ёсоор хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. 2020 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгч Одгаравын захирамж байсан юм. С.Туул ахлагчтай ‘Ерөө өгөөмөр хайрхан” нөхөрлөл нь манай Ерөө сумын засаг даргатай “Харгана" нэртэй газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан юм. Ялбаг нэртэй газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл бол огт байхгүй бөгөөд энэ нь хууль бус үйл ажиллагаа явуулсан байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 15-16, 17 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1000765 дугаартай автомашины техникийн үнэлгээний: “...64-26 УНУ улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн, Beiben маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 5,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх тайлан /5-р хх-ийн 32 дугаар хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1000764 дугаартай автомашины техникийн үнэлгээний: “...05-49 СЭҮ улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Beinben маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 6,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх тайлан /5-р хх-ийн 33 дугаар хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8/362 дугаартай: “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Ялбагийн гол нэртэй солбицол бүхий талбайг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь солбицол бүхий цэгийг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай бүхэлдээ, Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай байна...” албан бичиг /5-р хх-ийн 63 дугаар хуудас/,
Хохирогч Б.Оюун-Эрдэнийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар, газрын хэвлий уул уурхайн асуудал бодлогыг хэрэгжүүлдэг. Би 2020 оны 09-10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Ялбаг” нэртэй газар хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. 2020 онд Манай байгаль орчин аялал жуулчлалын газраас мэргэжилтэн нар 2020 оны 05 дугаар сард хяналт шалгалтаар явсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хариуцан ажиллаж байгаа.Шинжээчийн дүгнэлт дээр заасан хохирол байгаа байх түүнийг нөхөн төлвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 147 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн нэр дээр бүртгэлтэй экскаватор түрээслүүлэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цахим сүлжээнд техник түрээслүүлэх тухай зар байршуулсан байсан юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 31-ны орой Жаргалсайхан гэж өөрийгөө танилцуулсан залуу залгаад техник түрээслэхээр тохирсон юм. Тухайн үед надад Хюндай-3000 маркын экскаватор байсан юм. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр техникээ бэлдээд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Жаргалсайхантай утсаар яриад дансаар 20 сая төгрөг урьдчилгаанд аваад техникээ ачаад Сэлэнгэ аймгийн Зүүнхараад очиж уулзаж 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн он сартай техник түрээслэх гэрээн дээр гарын үсэг зурсан. Тэгээд техникээ Жаргалсайханд өгөөд явуулсан.Тухайн үед Жаргалсайханд нэг ээлжийн оператор байсан юм. Миний төрсөн Тулгааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр араас нь явуулсан юм. Би яг тухайн үед нь ухах газраа дээр нь очоогүй юм. Тэгээд тэндээ Тулгаа ажиллаж байгаад хол хорио болоод 11 дүгээр сарын 22-ны үед Жаргалсайхан тэндээсээ буугаад явчихсан байсан ба манай техникийг миний дүү Тулгатай тэнд нь үлдээгээр явчихсан байсан. Тэгээд тэр хавиар хөдөөний айлын гадаа техникээ үлдээгээд өөрөө айлд түр байж байгаад арай гэж ирлээ гэсээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны үед ирсэн. Тухайн үед бүх газар хөл хориотой байсан учир явж чадахгүй байсан юм. Тэгээд би техникээ 2021 оны 04 дүгээр сарын 04-ний үед Улаанбаатар хотод авчирсан юм. Тэрнээс хош Жаргалсайхан гэх хүнээс үлдэгдэл 11 сая төгрөг авах авлагатай үлдсэн ба Жаргалсайхан утсаа солиод олдохгүй болсон. Би нэг хэсэг мөнгөө нэхэж байгаад сураг нь тасарсан. Одоо би 11 сая төгрөг авах ёстой тэр мөнгөө нэхэмжилмээр байна. Тэр талаар би мэдэхгүй манай дүү Тулгаа мэднэ. Би тухайн үед нь очиж үзээгүй юм. Надад Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ үзүүлж түрээсэлсэн юм. Би тэр гэрээнд нь итгээд ямар ч байсан хууль ёсны үйл ажиллагаа юм байна гэж бодоод техникээ түрээсээр ажиллуулсан юм. Тухайн үед 27 хоног ажиллана 26 сая төгрөгөөр түрээсэлнэ гэж гэрээ байгуулсан. Би Жаргалсайханаас нийтдээ 50 орчим сая төгрөг авахаас 40 орчим сая төгрөг авсан ба одоо 11 сая төгрөгийн үлдэгдэл байгаа. Би Баянаа гэх хүнийг танихгүй ээ ганцхан Жаргалсайхан гэх хүнтэй л харьцаж байсан. Хаана ямар ажил хийсэн тухай миний төрсөн дүү Тулга бүгдийг нь хэлж өгөх байх аа. Хюндай-3000 маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн монгол улсад 2012 онд орж ирсэн техник 2016 онд зээлээр 80,000,000 аар зээлээр авч байсан би 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүх үйлчилгээг нь хийгээд 120,000,000 төгрөгөөр зарсан байгаа...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 150-152 дугаар хуудас/,
Гэрч Б.Жавхлангийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав Баяраа гэдэг хүний төрсөн эгч Чимгээ гэдэг хүний хүүхэд байгаа юм аа. Доржхорол овогтой Жаргалсайхан Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг. Утас нь ***** гэсэн утастай байх ёстой эхнэр нь Жаргалтуяа гэж хүн байгаа нэг хүүхдийн хамт амьдардаг. Манай хамаатан болох Жаргалсайхан ах намайг өөр газар ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн Ерөө сум 2-р баг Ялбагт хүрээд ирээ экскаваторын оператор хэрэгтэй байна гэсэн учраас би 2020 оны 09 дүгээр сард очиж ажилласан юм.Тухайн үед Жаргалсайхан ах нэг экскаватор түрээсээр авчирчихсан ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байж байсан юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна нэг түрээсээр ирсэн шар өнгийн Хюндай-3000 маркийн экскаваторыг надаар жолоодуулаад Хорлиогийн амны дээшээ өгсөөд амныхаа баруун энгэрт нэг усан буутай Баянаа гэх эмэгтэйн 2 экскаватор нийт 3 экскаватортой Баянаа гэх эмэгтэйн нэг усан буу тай нэг карьер нээж 5-6 хоног ажиллаад хүйтэрсэн байсан учир үйл ажиллагаагаа зогсоосон юм. Тэгээд би 10 дугаар сарын эхээр буцаад ирсэн юм.Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Тухайн газар нь хуучин жижиг жижиг ганц нэг шрүп буюу нүхтэй байсан ба бусад хэсэг нь байгалиараа байсан газар байсныг ухсан юм. Тэр Хорлиогийн голоос шуудуу татаж тухайн карьер хүртэл ухсан ажлыг нь Баянаа гэх эмэгтэйн 2 экскавтар хийсэн юм. Тэр талаар би мэдэхгүй ээ. Ямар ч байсан Баянаа гэх эмэгтэйн 2 экскаватор усан буу зэрэг нь ажиллаж байсан юм. Надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн бүтэн нэр утас хаяг зэргийг нь бол мэдэхгүй байна.Тухайн газарт усан буу бол ажилласан гэхдээ хэр хэмжээний алт угааж авсан болохыг би мэдэхгүй байна. Хүмүүсийн яриагаар бол 10 грамм л гарсан гэж байсан их хэмжээний ашиг бол олоогүй юм байна гэж би бодсон гэхдээ би өөрийн ажилласан цалин болох 2 сая гаран төгрөг л авсан байх. Тухайн уед цалинтай ажилчин л байсан дандаа шөнө ажилдаг байсан учраас өдөр юу болдог талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 176-178 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттулгын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн ах Б.Бат-Эрдэнэ хувиараа Хюндай-3000 маркийн экскаватор түрээслүүлдэг үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбаг гэх газарт ажиллахаар Жаргалсайхан гэдэг нэртэй хүнтэй техник түрээслүүлэх гэрээ байгуулсан гээд намайг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны үеэр араас нь очсон юм^эгээд тэнд Хорлиогийн амны доод талд Туул гэх эмэгтэйн Хюндай- 2800, Баянаа гэх эмэгтэйн улаан Доосан нэртэй экскаватор, тэгээд миний Хюндай-3000 маркийн экскаватор хамтдаа ажиллаж байсан юм. Тухайн үед өөр өөр газар ч юм уу заримдаа бөөнөөрөө ч юм уу ерөнхийдөө тэр хавиар бид нар ажиллаж байсан юм. Сая хэргийн газрын үзлэгийн зурагт байгаа газрыг бол 2020 оны намар би он сарыг нь санахгүй байна тэнд хөдөө сүлжээгүй газарт амьдарч байсан учраас намар 10 дугаар сард л гэж санаж байна. Жаргалсайхан тэр газрыг / хэргийн газрын зурган үзүүлэлтийг харуулав/ өөрөө намайг ганцаараа дагуулж яваад энэ газар ажиллана нэг карьер гаргана гэж хэлээд ухуулж эхэлсэн. Тухайн үед ухах хэлбэр хэмжээг нь зааж өгсөн. Тэгээд би өдрийн цагаар нь ажиллаад шөнө нь Жаргалсайханы дүү гэх Жавхлан гэх залуу ажилладаг байсан. Харин доод талд Баянаа гэх эмэгтэйн улаан Дэу маркийн нэг экскаватор байхыг нь харсан тэр торлогон дун байсан харин тэр суваг татсан ажлыг Улаан Дэу хийсэн үү шар Хюндай хийсэн үү гэдгийг нь мэдэхгүй байна ямар ч байсан Хорлиогийн голоос миний ажиллаж байсан нэг карьер луу суваг татагдсан. Тэр улаан Дэу миний ухаж байсан карьер луу үе үе ирж ажилладаг байсан. Би тэр хүмүүсийн хоорондоо ямар хамааралтай яаж тохирсон тухай мэдэхгүй байна. Заримдаа нэг нэгэндээ өдөөр нь түрээслээд байдаг гэж яриад байдаг юм. Яг хамтраад ажиллаад байгаа юм уу гэхээр үгүй, тусдаа юм уу гэхээр хамт нэг газарт ажиллаад байдаг байсан учраас хэн нь ямар оролцоотой байсныг нь нарийн мэдэхгүй байна. Тэгж байгаад нэг карьер ухаж тэнд ухуулж дуусаад энд олигтой юм гарсангүй гээд намайг экскаватортай минь үлдээгээд хаяад явчихсан. Би тэр хавьд очих газар байхгүй байх газар байхгүй айлд гуйж, заримдаа хүмүүс нь буугаагүй байсан уурхайгаар хонож тэндээ бараг хорио цээрийн улмаас явж чадахгүй байж байгаад 30 гаран хоног байж байгаад экскаватораа айлын гадаа гуйж үлдээгээд өөрөө замын унаагаар Улаанбаатар хотод ирсэн. Би тухайн үед түрээслэгч Жаргалсайхан ухна гэсэн газарт нь ухдаг байсан. Ямар оролцоотойг нь бол мэдэхгүй ямар ч байсан түүний Улаан Дэй маркийн экскаватор миний ажилласан газарт хамтран оролцож ажилласан. Баянаа, Жаргалсайхан нар ямар тохироотой техникүүдээ оруулж ажлыг яаж хуваарилдаг байсан талаар би мэдэхгүй байна. Эрүүл газар ухсан. Бүүр дээр үеийн жижиг хятад шруп буюу гар аргаар ухсан жижиг нүх байсан газрыг оруулаад нэг дөрвөлжин карьер гаргаж ухсан. Надад Жаргалсайхан л хийх ажлыг зааж өгдөг байсан. Ямар нэг хүн ажлын санал, хүсэлт гаргавал Жаргалсайханд хэлээ би түрээсийн хүн л гэж хэлдэг байсан. Баянаа гэх хүнийх юм шиг байгаа юм. Жаргалсайханд бол усан буу байхгүй гэдгийг нь би мэднэ. Жаргалсайханд ганц түрээсийн экскаватор л байдаг байсан. Тэрний оператор нь Жавхлан бид 2 ажилласан. Усан буу руу бид нар ойртох эрх байхгүй ойртдог ч үгүй байдаг байсан. Тэнд хэн ажилладаг талаар би бүүр ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 202-204 дүгээр хуудас/,
“Нуман Алтай” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/48 дугаартай шинжээчийн: “...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 14,594,320 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 6,190,970 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /5-р хх-ийн 213-245 дугаар хуудас/,
“Хос Итгэл” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний: “...Hyundai Robex 215-7 маркийн экскаватор 1 ширхэг, улсын дугаар тодорхойгүй, хуучин, 50,000,000 төгрөг, Daewoo 320 маркийн экскаватор 1 ширхэг, хуучин, улсын дугаар тодорхойгүй, 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг...” тайлан /6-р хх-ийн 03-09 дүгээр хуудас/,
“Хос Итгэл” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний: “...Hyundai Robex 3000LC-7A, 2007 онд үйлдвэрлэгдсэн, хуучин, 20 хувийн элэгдэлтэй, 104,000,000 төгрөг...” тайлан /6-р хх-ийн 19-25 дугаар хуудас/,
Яллагдагч С.Туулын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Э.Одгаравтай Бичил уурхай явуулах гэрээ байгуулж, “Харган” гэх газарт олборлолт явуулах байсан боловч уг миний гэрээ хийсэн газар нь эвдрээгүй, онгон байгалиараа, усны эх дээр байсан болохоор би эвдэрсэн газар буюу “Ялбагийн Хүрэлийн ам” гэх газар урьд өмнө 2014, 2015, 2016 онуудад Улаанбаатар хотын Тэмүүжин, Сумъяабазар, Баатаржав, Агваандорж, Тэнгис гэх хүмүүсийн ухаж байсан эвдэрсэн 8.2 га газарт олборлолт явуулж нөхөн сэргээлтийг нь хийгээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Байгал орчны ажлын хэсэгт хүлээлгэж өгсөн юм. Тийм учраас би газрын хэвлийд зөвшөөрөлгүй халдаагүй. Би “Ялбагийн Хүрэлийн ам” гэх газарт олборлолт явуулахдаа 2020 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сүхбаатар гэж хүний 2 ковш, 1 экскаватор техникүүдийг түрээсэлж, 8 хүн ажиллуулсан. Би одоо тэр 8 хүний нэрийг нь санахгүй байна. ...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгосон ял болон эрүүгийн хуулийн зүйл заалттай санал хийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь 2 удаа үнэн зөв мэдүүлэг өгсөн, тус мэдүүлэгт өөр нэмж ярих зүйл байхгүй. Тус хэрэгт би ямар ч холбоогүй гэдгээ мэдүүлэгт тусгасан байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Баянаагийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Монгол хэлээр уншиж бичиж чадна. Би өөрөө эрх үүргээ уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Миний бие өмгөөлөгч аваагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Миний хувьд биеийн байдал муу байгаагаас болоод өнөөдөр ирж тогтоолтой танилцаж байна. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Би хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамтай танилцлаа. Прокурорын шатанд хүсэлтээ гаргана. Миний хувьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг үнэн зөвөөр ярьсан байгаа. Миний ажиллуулж байсан техникүүдээс Алт угаах төхөөрөмж, усны насос нь л миний эзэмшлийнх байгаа. 2 экскаватор нь хүний эзэмшлийнх байгаа юм. Би тэр хүмүүсээс түрээсэлж байсан. 2 чиргүүл нь мөн хүнээс түрээсэлж байсан. Хохирол төлбөрөө бусад хамтарч ажилласан хүмүүстээ ярилцаж байж шийдвэрлэнэ. ...Би урьд мэдүүлэг өгөхдөө алт угаах төхөөрөмж, усны насос нь минийх бусад нь хүнийх гэж мэдүүлэг өгсөн байгаа. 2 экскаватор нь ямар нэг бичиг байримт байхгүй. Хүнээс өрөндөө авсан болохоор миний эзэмшлийнх байгаа юм. 2 чиргүүл ч гэсэн хүнээс өрөндөө авч байсан, бичиг баримт байхгүй. Бичиг баримт байхгүй болохоор хүнийх гээд мэдүүлсэн байна. Эдгээр техникүүд нь бүгд миний эзэмшлийнх байгаа юм. ... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Гэхдээ уг ухсан асуудлыг мэдэхгүй байна. Учир нь би газар ухаж байгаа газарт очоод байдаггүй. Бие муу ураас кэмп дээрээ байж байдаг байсан. Миний хувьд одоогоос 10 жилийн өмнөөс элэгний цироз гэсэн оноштой эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 02 сараас эхлэн элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байгаа учраас дуудсан цагт ирэх боломжгүй байгаад байгаа. Би хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамтай танилцлаа.Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй. Миний техник ажилд гардаг нь үнэн. Тэнд Жаргалсайхан, Туул нар удирдаад ажил хийлгэдэг байсан. Бие муу болохоор кэмп дээрээ байдаг байсан. Элэгний хорт хавдар оноштой 10-аад жил болж байна. Туул зөвшөөрөлтэй гээд л ажил хийлгэдэг байсан. Яллагдагчаар татсан тогтоолд бичигдсэн мэдүүлгүүдийг уншихад яагаад намайг ийм хэрэг хийсэн гэж мэдүүлэг өгч байгааг гайхаж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 85-87, 6-р хх-ийн 125 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Жаргалсайханы 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Монгол хэлээр уншиж бичиж чадна. Би өөрөө эрх үүргээ уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Миний бие өмгөөлөгч аваагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй. Миний хувьд Өмнөговь аймагт ажилдаг учраас дуудсан цагаас арай сүүлд ирчихлээ. Ажлаас чөлөө олдохгүй байсан учраас өнөөдөр ирж байна. Би хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамтай танилцлаа. Прокурорын шатанд хүсэлт гаргах эсэхээ шийдвэрлэнэ. Миний хувьд Туул эгч зөвшөөрөл байгаа гээд байхаар 1 экскаватор Бат-Эрдэнэ гэдэг хүнээс түрээслээд тухайн газар олборлолт явуулахад нь хамт ажилласан. Анх Туул эгч зөвшөөрөлтэй гээд байсан. Хорлойгийн амны тэнд ухаад олборлолт явуулаад, угаах үйл ажиллагаа явуулаад бараг дуусах дөхөж байхад уг газрыг зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн. Учир нь Туул эгчийн зөвшөөрөл авсан газар нь Харгана гэх газар байсан. Хорлойгийн амнаас Харгана гэх газар нь ертөнцийн зүүн хойд зүгт нэлээд зайтай газар байдаг юм. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Миний хувьд түрээсийн 1 экскаватортой, Туул эгч мөн адил 1 экскаватортой, Баянаа эгч 2 экскаватор, 2 чиргүүл, 1 дизель мотор, 1 усан буу зэрэг байсан. Тухайн техникүүд түрээсийнх байсан эсэхийг мэдэхгүй байна. ... Миний хувьд Туул эгч зөвшөөрөл байгаа гээд байхаар 1 экскаватор Бат-Эрдэнэ гэдэг хүнээс түрээслээд тухайн газар олборлолт явуулахад нь хамт ажилласан. Анх Туул эгч зөвшөөрөлтэй гээд байсан. Хорлойгийн амны тэнд ухаад олборлолт явуулаад, угаах үйл ажиллагаа явуулаад бараг дуусах дөхөж байхад уг газрыг зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн. Тэрнээс хойш буюу 2020 оны 10 сарын сүүлээр уг газраас баруун урд талд эрүүл газар байхад Баянаа эгч энд газар байна би бусад асуудлыг нь зохицуулчихсан ямар ч асуудал байхгүй гээд байхаар нь тухайн газар луу орж ухаж үзээд улыг жаахан газар гаргаад угаагаад үзсэн чинь юу ч гарахгүй байхаар нь больсон. Тухайн газар луу ороход ямар нэгэн зөвшөөрөлгүй гэдгийг мэдсэн боловч Баянаа эгч би асуудлыг зохицуулна, хүмүүстэй ярилцсан байгаа гээд байсан. Туул эгч хамт орох гээд байсан боловч нөхөр нь уурлаад байсан болохоор ороогүй юм. Тухайн газар яг 7 хоног л ажилласан. Миний хувьд түрээсийн 1 экскаватортой, Баянаа эгч 2 экскаватор, 2 чиргүүл, 1 дизель мотор, 1 усан буу зэрэг байсан. Тухайн техникүүдээр ухаж, угаах ажил хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 93, 6-р хх-ийн 118 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1-р хх-ийн 192, 196-197, 3-р хх-ийн 224-226, 235-237, 4-р хх-ийн 06-08, 122, 5-р хх-ийн 27-28, 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Х.Дэлгэрмааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай захирамж /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 04 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 05-15, 2-р хх-ийн 148-155, 3-р хх-ийн 92-101, 4-р хх-ийн 220-226, 5-р хх-ийн 121-132 дугаар хуудас/
“Эко инженерийнг” ХХК-ийн нэхэмжлэх хуудас /1-р хх-ийн 56, 3-р хх-ийн 194 дүгээр хуудас/,
“Daewoo MA45D1” маркийн, ногоон өнгийн, 81-81 УНЯ улсын дугаартай, өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 47 дугаар хуудас/,
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /1-р хх-ийн 93-96, 3-р хх-ийн 172-175 дугаар хуудас/,
“Ерөө өгөөмөр хайрхан” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 97 дугаар хуудас/,
“Ерөө өгөөмөр хайрхан” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 679 дугаартай албан бичгээр ирүүлсэн 17-55 ДАХ, 82-44 УНБ, 10-77 УНЛ, 81-81 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /1-р хх-ийн 111-1115 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 017 дугаартай шүүгдэгч З.Үүрцайхын нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 150-151 дүгээр хуудас/,
Шүүгдэгч З.Үүрцайхын “Хаан Банк”-ны дансны хуулга /1-р хх-ийн 157-166 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Үүрцайхын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Баянаагийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 70 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 095 дугаартай С.Туулын тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 249 дугаар хуудас/,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн С.Туулын эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 244 дүгээр хуудас/,
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаартай Бичиг баримтгүй, шар өнгийн экскаватор, ногоон өнгийн алт угаах төхөөрөмжийг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 84-85, 89-93 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн утсаар ярьсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 99 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай С.Туулд холбогдох 2131001170216, С.Туул, З.Үүрцайх нарт холбогдох 2031003270050 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2-р хх-ийн 141-142 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 156-159 дүгээр хуудас/,
“Экойнженеринг” ХХК-ийн нэхэмжлэх хуудас /2-р хх-ийн 211 дүгээр хуудас/,
“Нуман Алтай” ХХК-ийн нэхэмжлэх хуудас /5-р хх-ийн 215 дугаар хуудас/,
“Мон Ор” ХХК “Ерөө Өгөөмөр Хайрхан” нөхөрлөлийн түрээсийн гэрээний хуулбар хувь /3-р хх-ийн 01-03 дугаар хуудас/,
“Hyundai R300LC-9s” маркийн экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /3-р хх-ийн 05 дугаар хуудас/,
“Hyundai R300LC 9S” маркийн 27-20 УН улсын дугаартай, экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /3-р хх-ийн 48 дугаар хуудас/,
“Shandong sem650b” маркийн 05-01 УН улсын дугаартай шанагатай ачигч тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /3-р хх-ийн 06 дугаар хуудас/,
“Wheel loader SEM652B” маркийн 29-49 УН улсын дугаартай технологийн механизмийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /3-р хх-ийн 07 дугаар хуудас/,
“Мон Ор” ХХК-ийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь /3-р хх-ийн 08 дугаар хуудас/,
“Ерөө Өгөөмөр Хайрхан” нөхөрлөлийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ, нэмэлт өөрчлөлт /3-р хх-ийн 1-16 дугаар хуудас/,
“Ерөө хатан туул” нөхөрлөлийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /3-р хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02/1336 дугаартай шүүгдэгч С.Туулын эрүүл мэндийн эмчилгээний талаарх баримт /3-р хх-ийн 71 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай “яллагдагч С.Туул, Э.Баянаа, Д.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн 2131001120175 дугаартай хэргийг яллагдагч С.Туул, З.Үүрцайх нарт холбогдох 2031003270050 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэх тухай” тогтоол /3-р хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / 3-р хх-ийн 106-108 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 111-114 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Баянаагийн “Хаан” банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 35-43 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Туулын “Хас”, “Төрийн” банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 175-179, 193-197 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Жаргалсайханы “Хаан” банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга /4- р хх-ийн 180-192 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Баянаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-ийн 50 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 064 дугаартай Э.Баянаагийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-ийн 60 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 09 дүгээр арын 17-ны өдрийн 375 дугаартай Д.Жаргалсайханы нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /4-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,п
Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаартай 67-27 УБ улсын дугаартай, Robex3000 маркийн тээврийн хэрэгслийн хувийн хэргийн хуулбар /6-р хх-ийн 72-90 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Баянаагийн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /6-р хх-ийн 60 дугаар хуудас/,
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02/2303 дугаартай албан бичиг /4-р хх-ийн 158-161 дүгээр хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Hyundai 3000 LC-7” маркийн экскаваторыг түрээс, худалдаалах тухай гэрээний хуулбар хувь /4-р хх-ийн 162-166 дугаар хуудас/,
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн N80510945 арлын дугаартай, 67-27 УБ улсын дугаартай, Hyundai Robex 3000LC-7A маркийн, 2007 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн экскаваторыг худалдах, худалдан авах тухай гэрээ /4-р хх-ийн 173 дугаар хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эд мөрийн баримтаар 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан 1 ширхэг сидиг тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 198-200 дугаар хуудас/,
Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Даваадоржийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18-05-017/04 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 22-28 дугаар хуудас/,
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /6-р хх-ийн 92-95 дугаар хуудас/,
Машин, механизм түрээс, худалдаалах гэрээ /6-р хх-ийн 96-100 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ /6-р хх-ийн 101-105 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл /6-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/, зэрэгг бичгийн нотлох баримт болно.
Эрүүгийн 2031003270050 дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн шүүгдэгч С.Туул нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр С22 гэх шалтгаанаар нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 430159720991 дугаартай баримтаар тогтоогджээ. Шүүгдэгч нас барсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлд хамаарч байх тул 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/343 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч С.Туулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохооос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...” гэж
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ялбаг хөшөөтийн ам”, “Хорлиогийн ам”, “Ялбаг” гэх газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нар нь хууль, журмыг зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан... хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ”, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.Баянаа, Д.Жаргалсайхан нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон ба шүүгдэгч Э.Баянаа гэмт хэрэг үйлдэхийг санаачилж Д.Жаргалсайханыг татан оролцуулсан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг бусад баримтаар тогтоогдсон тул Шүүгдэгч Э.Баянааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч З.Үүрцайхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад С.Туулын зүгээс нөхөрлөлийн нэр дээрх ашигт малтмал олборлох, ашиглах гэрээ үзүүлж бусад шүүгдэгч нарыг татан оролцуулсан байдал, гэрээнд заагдсанаас өөр газар зааж өгсөн байдал, бусад шүүгдэгч нар нь гэрээнд зааснаас өөр газар гэдгийг мэдсэн атал сайн дураар татгалзаагүй, хууль журмыг үл тоомсорлосон зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч З.Үүрцайх нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ялбаг хөшөөтийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас 791 мкв буюу 0,08 га талбай уурхайлалтад өртсөн. Тус талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 6.062.544 төгрөг, эвдэрсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардал 1.473.345 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 төгрөг /Эко инженеринг ХХК-ны шинжээчийн дүгнэлт 1хх-ийн 55-82/,
Шүүгдэгч Э.Баянаа, З.Үүрцайх нар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ялбаг Хорлиогийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас 3100 мкв буюу 0.31 га талбайд 8372,34 мкуб эзлэхүүн бүхий ухаш үүссэн. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 29.461.417 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 8.547.276 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 төгрөг / Эко инженеринг ХХК-ны шинжээчийн дүгнэлт 3хх-ийн 195/ болно, Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ялбаг Хорлиогийн ам гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас 4.200 мкв буюу 0.42 га талбайтай 5524.36 мкуб эзлэхүүн бүхий хоёр ухаш үүссэн. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 14.594.320 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 6.190.970 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 төгрөг /Нуман Алтай ХХК-ны шинжээчийн дүгнэлт 5хх-ийн 213-215/ -ийн хохирол тус тус учиржээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын учруулсан хохирлоос шүүгдэгч С.Туулд холбогдох хэсгийг хасч үлдэх хохирлыг хуваан төлүүлэх санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.
Иймд шүүгдэгч З.Үүрцайхаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нийт 5.267.945 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.500.000 төгрөгийг байгаль орчин уур амьсгалын санд тушаасныг тус сангаас буцаан гаргуулж Эко инженеринг ХХК-д олгох,
Шүүгдэгч Э.Баянаагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 23.062.210 төгрөг гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төгрөг гаргуулж Нуман Алтай ХХК-нд олгох,
Шүүгдэгч Д.Жаргалсайханаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 23.062.210 төгрөг гаргуулахаас 4.060.000 төгрөг төлснийг дурьдаж үлдэх 19.002.210 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүгдэгчээс гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төгрөг гаргуулж Нуман Алтай ХХК-нд тус тус олгох нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч З.Үүрцайх нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, учруулсан хохирол хор уршгийн шинж, хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Үүрайхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Баянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүгдэгч нарын цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч З.Үүрцайхад оногдуулсан торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд, шүүгдэгч Э.Баянаад оногдуулсан торгуулийн ялыг хоёр жил таван сарын хугацаанд, шүүгдэгч Д.Жаргалсайханд оногдуулсан торгуулийн ялыг нэг жил хоёр сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч З.Үүрцайхын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.000.000 төгрөгийн үнэлгээ улсын дугааргүй Самсунг-2800 маркийн эксковаторыг иргэний нэхэмжлэгч С.Сайнбуянд буцаан олгож, түүний үнэ болох 13.000.000 төгрөгийг, 1.800.000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийн хамт шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах,
шүүгдэгч Э.Баянаа, Д.Жаргалсайхан нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Баянаагийн эзэмшлийн 50.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai robex 215-7, 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Daewoo 320 маркийн эксковатор, 7.000.000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж /скрубер/ зэргийг хураан авч улсын орлогод оруулж, ачаа ачих зориулалт бүхий чиргүүл, түлш зөөвөрлөх зориулалт бүхий чиргүүл зэргийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид буцаан олгох,
шүүгдэгч Д.Жаргалсайхан нь гэмт хэрэг үйлдэхдээ Hyundai Robex 3000 LC7A маркийн эксковатор ашигласан болох нь хавтаст хэрэг авагдсан баримтаар тогтоогдсон ба тус эксковаторыг зарж борлуулсан байх тул түүний үнэ болох 104.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Дээр дурьдсанаас бусад техник тоног төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Зургаанжингийн Үүрцайхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шаруул овогт Эрдэнэчулууны Баянааг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Очирням овогт Доржхорлоогийн Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Боржигон овогт Зургаанжингийн Үүрцайхад долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаруул овогт Эрдэнэчулууны Баянаад есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Очирням овогт Доржхорлоогийн Жаргалсайханд найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Ц.Үүрцайхад оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч Э.Баянаад оногдуулсан торгуулийн ялыг 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаанд, шүүгдэгч Д.Жаргалсайханд оногдуулсан торгуулын ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Үүрцайх, Э.Баянаа, Д.Жаргалсайхан нарт мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Үүрцайхын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, “Самсунг-2800” маркийн эксковаторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч С.Сайнбуянд буцаан олгож, экскаваторын үнэ болох 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг шүүгдэгч З.Үүрцайхаас гаргуулж, 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмжийг хураан авч тус тус улсын орлогод оруулах,
-шүүгдэгч Э.Баянаагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 50,000,000 /тавин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 215-7” маркийн эксковатор, 20,000,000 /хорин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Даевоо 320 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж /скрубер/-ийг хураан авч улсын орлогод оруулж, ачаа ачих зориулалт бүхий чиргүүл, түлш зөөвөрлөх зориулалт бүхий чиргүүл, зэргийг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид буцаан олгох,
-шүүгдэгч Д.Жаргалсайханы гэмт хэрэг үйлдэхдээ ашиглсан 67-27 УБ улсын дугаартай Hyundai Robex 3000 LC7A маркийн экскаваторын үнэ 104.000.000 /нэг зуун дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлогод оруулсугай.
7. С.Туулын эзэмшлийн техник тоног төхөөрөмжийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжилсэн шийтгэх тогтоолд хураан авч улсын орлогод оруулахаар зааснаас бусад техник тоног төхөөрөмжийг битүүсжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханаас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 23,062,210 төгрөгөөс 4,060,000 төгрөг төлснийг дурдаж, үлдэгдэл 19,002,210 төгрөгийг, шүүгдэгч Э.Баянаагаас байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 23,062,210 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Д.Жаргалсайханаас 2,500,000 төгрөг, шүүгдэгч Э.Баянаагаас 2,500,000 төгрөгийг тус тус гаргуулж “Эко инженеринг” ХХК, “Нуман Алтай” ХХК нарт тус тус олгосугай.
10. Байгаль орчин уур амьсгалын сангийн 10090013040 дугаартай данснаас 1,500,000 төгрөгийг гаргуулж, “Эко инженеринг” ХХК-нд олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди болон хэрэгт хавсаргасан 2 ширхэг сидиг тус тус хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.
12. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ