| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0141/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 2331001030164 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******-******* аймаг үйл ажиллагаа явуулдаг "******* *******" цахилгаан барааны дэлгүүрт харуул ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ******* уул аймгийн ******* сумын ******* цоо худалдааны төвийн 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогтой ******* ******* Регистрийн дугаар:
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 01 дүгээр баг нам давааны өвөр гэх газарт О. хариуцуулсан үхэр, адуу зэрэг малыг маллаж байх хугацаандаа 2022 оны 06 дугаар сард 1 тооны үхрийг худалдан борлуулж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Хэлэх зүйл байхгүй” гэжээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн сумын 01 дүгээр баг нам давааны өвөр гэх газарт О. хариуцуулсан үхэр, адуу зэрэг малыг маллаж байх хугацаандаа 2022 оны 06 дугаар сард 1 тооны үхрийг худалдан борлуулж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, мал маллуулах гэрээ /хх-ийн 21-24 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28 дугаар хуудас/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 39-41 дүгээр хуудас/, Д.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч К.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрч Ж.Оюундэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/, гэрч Х.Эрдэнэбулганы мэдүүлэг /хх-ийн 60—61 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-72 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 73 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 88-91 дүгээр хуудас/, Д.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 100 дугаар хуудас/, харилцах дансны хуулга /хх-ийн 106-109 дүгээр хуудас/, депозит дансны хуулга 110-112 дугаар хуудас/, үхсэн малын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/, депозит дансны хуулга /хх-ийн 117-154 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 162-164 дүгээр хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар *******-******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******т *******-******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ