Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 140/ШШ2020/00531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Д.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцээд Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* дарга болон түүний *******т холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 24.413.205 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2014 оноос хойш сургулуийн захирлын ажлыг хийж байгаад 2018 оны 09 сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжийн дагуу 2 өдрийн ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн захирамжийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргахад Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.30-ны өдрийн 60 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүхийн 2019.04.04-ний өдрийн 04 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020.02.13-ны өдрийн 95 тоот тогтоолуудаар уг захирамжийг үндэслэлгүй гэж үзэж Завхан аймгийн ******* сумын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон. 2018.09.21-ний өдрөөс 2020.06.01-ний өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны, хүн амын орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал зэргийг нөхөн олгож буруутай этгээдээр дэвтэрт бичилт хийлгэх, цалин, орон нутгийн нэмэгдэл, ажилласан жилийн нэмэгдэл амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулал, ур чадвар, зэргийн нэмэгдэл зэргийг бүрэн олгуулж нийт 21.435.555 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д.******* нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн тул Аймгийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд албан тушаалаас нь чөлөөлсөн. Хэргийн баримт болох Д.*******гийн Нийгмийн даатгалын дэвтрийн цалингийн бичилтээс үзэхэд 2018 оны 9 дүгээ сарын цалин 738957 төгрөг, 10 дугаар сарын цалин 887.381 төгрөгийг олгосон нь харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн 9, 10 дугаар саруудын цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үндэслэлгүй байна. Аймгийн ******* ******* 2020.06.02-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар Д.*******г ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон бөгөөд Д.******* нь 06 сарын 29-ний өдөр ажлаа хүлээн авсан байна. Нэхэмжлэлд дурдсан Засгийнгазрын 2019.12.25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу цалин хөлсийг тооцон олгох эрх зүйн үндэслэлгүй байна. Дээрх хугацаанд Д.******* нь ээлжийн амралтаа эдлээгүй тул ээлжийн амралтын мөнгө олгох мөн эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би аймгийн ******* ******* 2018 оны 9 сарын 21-ний өдрийн Б/66 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учраас ажилгүй байсан хугацааныхаа тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжилсэн. Иймд 2018 оны 09 дүгээр сард би 3 өдөр ажиллсан учраас 85.783 төгрөгийг нэхэмжилж байгаа, 2018 оны 10 сард ажлын 23 хоног, 2019 оны 01 дүгээр сард ажлын 22 хоног, 2 дугаар сард ажлын 17 хоног, 3 сард ажлын 20 хоног, 4 дүгээр сард ажлын 20 хоног, 5 дугаар сард ажлын 23 хоног, 6 дугаар сард ажлын 20 хоног, 7 дугаар сард ажлын 20 хоног, 8 дугаар сард ажлын 22 хоног, 9 дүгээр сард ажлын 21 хоног, 10 дугаар сарын ажлын 22 хоног, 11 дүгээр сар ажлын 19 хоног, 12 дугаар сард ажлын 21 хоног, 2020 оны 01 дүгээр сард ажлын 22 хоног, 2 дугаар сард ажлын 17 хоног, 3 дугаар сард ажлын 22 хоног, 4 дүгээр сард ажлын 22 хоног, 5 дугаар сард ажлын 21, 6 дугаар сард ажлын 13 хоногуудад цалингүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага дээрх бичигдсэн мөнгөн дүнгээр үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.******* нь иргэний хэргийн шүүхэд 21.435.558 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлдээ 2018 онд 713.968 төгрөг, 2019 онд 868.860 төгрөг гээд өөр янзаар бичсэн учраас манай тал маргаж байсан. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн 2018 оны 7, 8, 9 саруудын дунджаар цалин хөлсийг нь тогтоогоод ажилгүй байсан хугацааны бүх цалинг олгох боломжтой гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн ******* ******* 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01-р сарын 30-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр Д.*******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 09-р сарын 21-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны олговорт 24.413.205 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Тэрээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүхэд тайлбарлахдаа ...2018 оны 09-р сарын 22-ны өдрөөс 2020 оны 06-р сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан учир энэ хугацааны олговор, дээр нь орон нутгийн урамшуулал, 9 жил ажилласны нэмэгдэл, амралтын мөнгө зэргийг оролцуулаад анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2.977.650 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Миний цалинг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн 472 тоот тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний дагуу олгох ёстой гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа ... Д.*******гийн олговрыг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн 472 тоот тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээгээр бодох боломжгүй. Учир нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлаар гаргасан Монгол улсын дээд шүүхийн зөвлөмж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс олгох журам, мөн Хөдөлмөрийн хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт дурьдсанаар тухайн ажилтаны ажил эрхэлж байхдаа авч байсан сүүлийн 3 сарын дундажаар олговрыг тооцох ёстой. Энэ журмын дагуу ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож гаргуулахыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 09, 10-р саруудад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р сургууль 2020 оны 01-р сард мөн дүүргийн Наран дунд сургуульд багшилж байсан учир энэ 3 сарын цалинг хасаж тооцуулмаар байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байхдаа авч байсан орон нутгийн урамшуулал, 9 жил ажилласны нэмэгдэл, амралтын мөнгө, цалингийн сүлжээгээр нэмэгдсэн нэмэгдэл зэрэгтэйгээ холбоотой нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй учир шүүх тэдгээрийг тооцон гаргах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацаандаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сургуулиудад багшилж цалин авч байсан нь нотлогдсон хэдий ч тухайн 3 сарын цалинг түүнд олгогдох олговроос хасаж тооцох үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 2.421.088 төгрөгийн цалин авч байсан нь түүний 0417461 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. 2019 оны 07-р сарын цалин 1.253.750 төгрөг + 08-р сарын цалин 428381 төгрөг+ 09-р сарын цалин 738957 төгрөг- 2.421.088 төгрөг сүүлийн 3 сарын цалин, 2.421.088: 3 807029 төгрөг /сарын дундаж цалин/, 807029: 21,5 -37536 төгрөг /өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны /2018 оны 09-р сард 3 хоног, 10-р сард 23 хоног, 11-р сард 20 хоног, 12-р сард 20 хоног, 2019 оны 01-р сард 22 хоног, 02-р сард 17 хоног, 03-р сард 20 хоног, 04-р сард 22 хоног, 05-р сард 23 хоног, 06-р сард 20 хоног, 07-р сард 20 хоног, 08-р сард 22 хоног, 09-р сард 21 хоног, 10-р сард 22 хоног, 11-р сард 19 хоног, 12-р сард 21 хоног, 2020 оны 01-р сард 22 хоног, 02-р сард 17 хоног, 03-р сард 22 хоног, 04-р сард 22 хоног, 05-р сард 21 хоног, 06-р сард 13 хоног нийт 432 хоногийн цалинг тооцоход нийт 16.215.552 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 16.215.552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 8.197.653 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож 239.028 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгож,

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* ******* ******* газраас нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 16.215.552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 239.028 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.з

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ