| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/145 |
| Огноо | 2024-07-16 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/145
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням /цахим/
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******ид холбогдох эрүүгийн 2331001230135 дугаартай, 175/2024/0146/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, “*******” банк бус санхүүгийн байгууллагад салбарын захирлаар ажиллаж байсан, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт ******* хот *******-******* дүүргийн 11-р хороо, ******* 96-107 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******, регистрийн дугаар:,
Хэргийн товч агуулга:
Яллагдагч М.******* // нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дахь авто замын хилийн боомтоор гарах чиглэлд Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу хамаатны хүн болох Г. нэр дээр гадаад паспорт гаргуулан уг гадаад паспортыг ашиглан улсын хилийг хууль бусаар хуурамч бичиг баримтаар нэвтрэх гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...М.*******ийн эрх ашгийг хамгаалж байна, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг миний үйлчлүүлэг өөрийн сайн дураар гаргасан. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 т заасан тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзаж үзэх хэрэгтэй. Прокурорын санал болгосон ялыг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа тул энэ ялын дагуу шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* // нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дахь авто замын хилийн боомтоор гарах чиглэлд Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу хамаатны хүн болох Г. нэр дээр гадаад паспорт гаргуулан уг гадаад паспортыг ашиглан улсын хилийг хууль бусаар хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-05 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай тогтоол /хх-ийн 08 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Тагнуулын ерөнхий газар луу хэргийн харьяаллын дагуу шилжүүлэх тухай албан тоот /хх-ийн 09 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-14 дугаар хуудас/, сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, сэжигтэнд эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх-ийн 16 дугаар хуудас/, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, шүүгдэгчийн ашигласан гадаад паспортын хуулбар /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч М.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, илтгэх хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/, гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 22-23 дугаар хуудас/, сэжигтнийг баривчлах тухай прокурорын санал /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 26-27 дугаар хуудас/, сэжигтнийг суллах тухай 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 28-30 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Г. мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч С. мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, Г. гадаад паспорт хүсэх мэдүүлэг /хх-ийн 39, 54, 59, 64 дүгээр хуудас/, гэрч О.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/, гэрч П. мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Г. мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, гэрч Д. мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/, гэрч У. мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/, гэрч Б. мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/, гэрч Н. мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №2067 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-76 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-83 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 84-85 дугаар хуудас/, Тагнуулын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16/588 дугаартай албан тоот /хх-ийн 86 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 87 дугаар хуудас/, зөрчил гаргагчийг хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 88-89 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 90 дүгээр хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 91-94 дүгээр хуудас/, 2023 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-97 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/, Г. хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 101-102 дугаар хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШТ/21 дугаартай шүүхийн тогтоолын хуулбар /хх-ийн 105-106 дугаар хуудас/, Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, хавсаргасан баримтууд /хх-ийн 109-113 дугаар хуудас/, шүүгдэгч М.*******ийн цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 116-118 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121 дүгээр хуудас/, шүүгдэгчийн аав Н. иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122 дугаар хуудас/, шүүгдэгчийн ээж Ч.Доржмаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123 дугаар хуудас/, шүүгдэгчийн дүү М.Мөнхзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 124 дүгээр хуудас/, шүүгдэгчийн дүү М.Пүрэвсангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125 дугаар хуудас/, шүүгдэгчийн эхнэр Н. иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 126 дугаар хуудас/, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 129-130 дугаар хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаартай яллах дүгнэлт /хх-ийн 140-145 дугаар хуудас/, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай прокурорын санал /хх-ийн 146 дугаар хуудас/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/517 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 148-166 дугаар хуудас/, 2023 оны 07 дугаар сарын 19-ний 14 дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-ийн 167 дугаар хуудас/, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6/6578 дугаартай албан тоот /хх-ийн 168 дугаар хуудас/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №50 дугаартай шүүгчийн захирамж, тэмдэглэл /хх-ийн 169-175 дугаар хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тойм /хх-ийн 176 дугаар хуудас/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай дээд шатны прокурорын тогтоол /хх-ийн 178-179 дүгээр хуудас/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШТ/52 дугаартай тогтоол /хх-ийн 183-186 дугаар хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас 2024 оны 05 дугаар сарын 30*ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 187 дугаар хуудас/, Хүсэлтийг бүрэн хангах тухай прокурорын тогтоол /188 дугаар хуудас/, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №11 дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-ийн 191-192 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 193-198 дугаар хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 37/А дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 200 дугаар хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №142А дугаартай яллах дүгнэлт /хх-ийн 201-206 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 207 дугаар хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 37/А дугаартай “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” прокурорын санал /хх-тйг 208 дугаар хуудас/, хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 209 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******ид мэдэгдэж, шүүгдэгч нь энэхүү саналыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд прокурорын дээрх саналыг баталж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч М.*******ийг энэ хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн _.. дугаартай шүүгчийн захирамжаар шилжүүлэн цагдан хорих шийдвэр гарсан боовч 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргэгдэн ирсэн байх тул хүргэгдэн ирснээс хойш энэ хэрэгт цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож /15,000 х 12 = 180,000/ 180.000 төгрөгийг 1,350,000 төгрөгийн торгох ялаас хасч нийт торгуулийн ялын эдлэх хэмжээг 1.170,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, “хүчингүй” гэх дардас бүхий дугаартай гадаад паспорт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 12 хоног цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгт дүйцүүлэн тооцож /15,000 х 12 = 180,000/ 180.000 төгрөгийг 1,350,000 төгрөгийн торгох ялаас хасч нийт торгуулийн ялын эдлэх хэмжээг 1.170,000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч М.*******ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, “хүчингүй” гэх дардас бүхий дугаартай гадаад паспорт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
8. Шүүгдэгч М.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ