| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0145/ |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-07-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү лж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Номин,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхжаргал,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд зарим хэсгийг хаалттай явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ургийн овогт *******од холбогдох 2333000390109 дугаартай, 175/2024/0145/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* хот ******* дүүрэгт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй, ******* дүүргийн ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* хот ******* дүүрэг 3 дугаар хороо 17-412 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* гавьяаны одонгоор шагнуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2333000390109 дугаартай хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ...” гэжээ.
Гэрч Ц. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн”... Манай хүү О. 2022 оны 10 дугаар сард 2 дугаар ээлжийн цэрэг татлагад орсон. Тэгээд анх орохдоо цэргийн үзлэгээр тэмцсэн. Манай хүү аймгийн суманд хөдөө уурхайд жолоочоор ажилладаг тэгээд үзлэгтээ ороод ажилдаа явчихсан байсан юм аа. Тэгээд цэргийн үзлэгт тэнцсэн боловч дуудсан газар нь очоогүй юм аа. Тэгсэн 2022 оны 11 дүгээр сард багийн засаг Л.Гэрэлбаатар /99708314/ над руу яриад зарлан аваад тэнцсэн хүүхдээ аваад Сэлэнгэ аймгийн ******* гэдэг хүн дээр очиж уулзаарай гэж утсаар хэлсэн. Тэр үед манай хүүхэд ажиллаасаа буугаад ******* хотод гэртээ байсан. Тэгэхээр нь би цэргийн үзлэгээр ороогүй гээд дуудаад байна гэж хэлүүлээд 2022 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. - аймагт уулзсан. Тэгээд бид хоёр Сэлэнгэ аймгийн 2 давхарт байрлах цэргийн гэх ******* гэдэг хүнтэй уулзсан. Тэгсэн хүү бид хоёроос зарлан дуудах хуудас аваад яагаад ирээгүй болохыг асуусан. Тэгэхээр нь хөл гэмтчихсэн байсан болохоор ирж чадаагүй гэтэл бид хоёрыг “Зарлан дуудах хуудас аваад ирээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгоно” гэж хэлсэн. Тэгээд хүү бид хоёр өрөөнд нь байхад та хоёр цайны цагийн дараа ирээд уулз гээд өрөөнөөсөө гаргасан. Тэгээд бид нар газрын гадаа ойрхон байж байгаад цайны цаг дуусгаад 14 цаг өнгөрөөгөөд *******ын өрөөнд орсон. Тэгээд торгуулийн арга хэмжээ байдаг бол тэр арга хэмжээг нь авъя гэхэд намайг тэгвэл 500.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд мөнгө яаж тушаах вэ? Төрийн сангийн данс гэж байдаг уу? Гэж асуухад бэлнээр аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад нутгийн удирдлагын ордны урд байрлах Хаан банкны АТМ-ээс өөрийнхөө 5051043380 тоот данснаас 500.000 төгрөг бэлэн гаргаж аваад гадуур хувцасныхаа халаасанд хийгээд ******* гэдэг хүнд өрөөнд нь оруулж өгсөн. Тэгээд торгуулийн мөнгө төлчихлөө одоо болчихсон уу? Гэж асуухад надад одоо болсон гэж хэлсэн. Тэгээд надад манай хүү О.ын цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн бичиг цэргийг нь өгсөн. Манай хүү 2022 оны 10 дугаар сард хоёр дугаар ээлжийн цэргийн зарлан хүлээж авсан. Тэгээд цэргийн үзлэгтээ тэнцсэн. Тэгээд цэрэг татлагын байранд нь очоогүй юм аа. Надад хэлэхдээ торгуулийн мөнгө гэж хэлээд 500.000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07 дугаар хуудас/,
Гэрч Ц. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Б.******* торгуулийн арга хэмжээ авна гэж хэлэхээр нь би төрийн сангийн данс руу хийх үү дансны дугаар өгөөч гэхэд бэлнээр аваад ир гэж хэлсэн. тэгээд би Аймгийн ЗДТГ-ын урд байрлах Сүхбаатарын талбайн хажуугийн Хаан банкны АТМ-аас 450,000 төгрөг бэлнээр авч 500,000 төгрөг болгоод Б.*******од өгсөн. Тэр өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн үед Б.*******той орж уулзаад торгуулахаар болж гарсан. Цайны цагийн дараа би торгуульд төлөх 500,000 төгрөгөө бэлдээд очиход ах, эгч хоёр үүдэнд нь байсан. Тэгээд Би ах, эгч нараас танайх яасан гэхэд 500,000 төгрөг бэлнээр төллөө, дүйцүүлэхээр хааж байгаа төлбөрийг нь банкаар тушаалаа гэж хэлсэн.
Б.******* гэж хүн бид нарт зөрчлийн тухай хууль уншиж өгөөд торгоно, баривчилна гэдэг байдлаар ярьж танилцуулж байснаа торгоно бэлнээр мөнгө авч ир гэж хэлснийх нь дагуу 500,000 төгрөгийн торгуулиа төлсөн юм. Манай хүү О., нөхөр Г, хадам эгч Г. нар мэдэж байгаа. Сэлэнгэ аймгаас буцаж явахдаа ах, эгч хоёрт ярьсан. Тэднийхээс бас 500.000 төгрөг бэлнээр авсан байсныг би сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Б.ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү /89956799/ 1996 онд төрсөн. Сэлэнгэ аймгийн сумын ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд сургуулиа төгсөөд аймагт байрлах МУИС-д суралцсан. Тэгээд оюутан байхдаа цэргийн зарлан дуудах хуудас ирээд цэргийн үзлэгээр ордог боловч хасагдаад байдаг байсан. Яг ямар шалтгаантай хасагдаад байсан талаар нь мэдэхгүй байна. Миний бодлоор манай хүү төрөхдөө чихэн цоорхой төрсөн чихнээс нь шингэн зүйл гараад байдаг байсан тэрнээс болсон байх гэж бодож байна. Тэгсэн өнгөрсөн жил буюу 2022 оны 10 дугаар сард хоёр дугаар ээлжийн цэрэг татлагын үеэр санагдаж байна. Над руу манай багийн Энхбаяр /99679793/ залгаад та маргааш өглөө аймаг явах болсон танай хүү цэргийн нас нь болоод хасагдаж байгаа болохоор аймаг ороод ******* гэдэг хүнтэй уулз гэж хэлсэн. Тэр үед манай хүү ажилтай байсан болохоор очоогүй эхнэр бид хоёр Сэлэнгэ аймаг ороод засаг 2 давхарт суудаг ******* гэдэг хүнтэй уулзсан. Тухайн ******* гэдэг хүн надад танай хүүхэд нас нь болсон тул цэргийн албанаас хасагдаж байгаа гэж хэлээд үүрэгтний үнэмлэхийг нь асуухаар нь 2018 онд манай дүүгийн гэр шатаад тэнд бичиг баримт нь шатсан гэдгийг нь хэлсэн. Тэгсэн тухайн хүн хүснэгт гаргаж ирээд тоо бодоод 3 сая төгрөг орчим торгууль тавигдах болж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хөгшин бид хоёр мөнгө төгрөг байхгүй тул төлж чадахгүй юм байна бага зэрэг багасгах арга байна уу? гэж гуйхад за та хоёр нэг жилийнх нь төлбөрийг төлчих гээд 830.000-880.000 төгрөгийн хооронд санагдаж байна төлнө гээд надад цаасан дээр дансны дугаар бичээд өгсөн. Тэгээд бас бэлэн 500.000 төгрөг аваад ирээрэй гэж хэлсэн. Тэр үед мөнгөгүй байсан болохоор руу залгаад чиний цэргийн албаны юм хаагдах гээд мөнгө тушаах боллоо төлбөр гарсан байна гэхэд манай хүү мөнгийг нь өгье гээд эхнэргийн Хаан банкны 5051011880 тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр санагдаж байна хүүгээсээ 1.500.000 төгрөг авсан. Тэгээд нөгөө цэргийн хүний бичиж өгсөн данс руу Хаан банкны АТМ-ээр мөнгө шилжүүлсэн. Тэгээд нэг эмэгтэй ирээд баримтыг нь гаргаж өгсөн. Би тухайн хүний өгсөн дансанд 800.000 гаран мянган төгрөг тушаасан. Тэгээд мөн данснаас бэлнээр 500.000 төгрөг аваад Сэлэнгэ аймгийн засаг газрын 2 давхарт өрөөндөө сууж байхад нь мөнгө тушаасан баримт болон 500.000 төгрөгийг өгсөн. Тэгээд надаас мөнгө аваад цэргийн үүрэгтний үнэмлэх гаргаж өгөөд гарын үсгээ зурсан. Надад хэлэхдээ нас нь болчихсон байгаа тул аймаг руу явж цэргийн хүнтэй нь уулз гээд явуулсан. Тэгээд аймаг дээр очоод уулзахад торгуулийн мөнгө гэж 800.000 гаран мянган төгрөг тушаалгасан. Мөн 500.000 төгрөг бэлнээр авсан надаас мөнгө авахдаа танай хүү биеэр цэргийн алба хаагаагүй тул торгууль нь өндөр гарч байгаа юм аа гэж хэлсэн. Надад ямар нэгэн юм хэлээгүй бэлэн 500.000 төгрөг авч ирж өгөөрэй гэхээр нь л өгсөн. Би яг хэзээ мөнгө өгсөн гэдгээ санахгүй байна. Миний санаж байгаагаар бол 2022 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр шиг л санагдаж байна. Ямар ч байсан хүүгээсээ 5051011880 тоот дансаар мөнгө аваад төлбөрийг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Гэрч Л. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай багаас 2022 онд цэргийн зарлан дуудах хуудас аваад цэргийн үзлэгээр орж тэнцсэн боловч цэргийн албандаа яваагүй гэх нэг залуу байгаа. 2022 оны цэргийн үзлэгт орж тэнцсэн залуучуудыг хоёр багийн нь бүртгэж аваад Сэлэнгэ аймаг руу явж цэргийн штаб дээр хүргэж өгдөг. Би сумаас хөдлөхдөө хүмүүсийн нэрсийг тулгаад үзэхэд О. гэх залуу ирээгүй байсан. Тэгэхээр нь ээж Баасандулам//- руу яриад танай хүүхэд цэргийн албанд явах юм байна яагаад ирэхгүй байна гэхэд надад манай хүүхэд хөдөө уурхай руу ажилдаа явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар тэгж болохгүй шүү дээ наад хүүхэд чинь үзлэгтээ ороод тэнцсэн байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед цаг нь тулчихсан байсан дутуу хүнтэй Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд үзлэгт тэнцсэн хүмүүстэйгээ хамт аймаг дээр байж байгаад цэргийн хүнтэй уулзахад манай сумаас О.аас гадна нэгдүгээр багийн гэдэг залуу бас ирээгүй байсан. Тэгсэн цэргийн хүн нь хүмүүсээс араас яаралтай явуулаарай гээд бусад газраас ирсэн залуучуудыг аваад явсан. Тэгээд би О.ын ээжид хүүхдээ араас нь явуулаарай гэдгийг нь хэлсэн. Нөгөө багийн ч гэсэн гэдэг залуугийн ар гэрт нь хэлээд байх шиг байсан. Тэрнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын үед санагдаж байна нэгдүгээр багийн засаг Энхбаяр/99679793/ надад цэргийн албанд тэнцээд яваагүй хүмүүсийг эцэг эхтэй нь хамт дуудаж байна. Та багийнхаа хүндээ хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь О.ын ээжид нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очоод цэргийн хүнтэй нь уулзаарай гэж хэлсэн. Би хэзээ хаана очих талаар нь утсаар хэлж өгөөд өнгөрсөн одоо яг хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Нэгдүгээр багийн засаг Энхбаяр хэлэхдээ цэргийн үзлэгт тэнцээнд ирээгүй иргэдийг аймгийн цэргийн штабаас дуудсан албан бичиг ирсэн байна гэж хэлсэн. Би тухайн албан бичгийг бол хараагүй. Би ямар шалтгаанаар аймаг дээр дуудсан талаар мэдэхгүй байна. Миний мэдэхийн цэргийн үзлэгт ороод тэнцээгүй хоёр иргэн байсан тухайн хоёр иргэн л явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Л. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Манай багаас 2022 оны 2 дугаар ээлжний цэрэг татлагын комиссоор 26 хүүхэд орсноос 4 хүүхэд тэнцсэн. 22 хүүхэд тэнцээгүй. Тэнцсэн 4 хүүхдээс 3 хүүхэд нь цэрэгт явсан. тэнцсэн боловч урагшаа аймагт ажиллаж байгаа уурхай руу явчихсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бил үү 5-ны өдөр Сэлэнгэ аймагт сумынхаа цэрэгт тэнцсэн хүүхдүүдээ хүргэж өгөөд вагонд суулгаж өгсөн юм. Тэр үед О., О. нар ирээгүй, тэгэхэд Аймгийн ******* ******* танай сумаас ирээгүй 2 хүүхдийг цэргийн шүүхээр оруулна, маргааш өглөө 6 цаг гэхэд ******* хотод бэлэн байлга гэж хэл гэж хэлсэн. Би 1 дүгээр багийн Э.Энхбаяр руу О.ыг маргааш өглөө 6 цагт ******* хотод бэлэн байлга гэж байна чи ар гэрийнхэнд нь хэл дамжуул гэж хэлсэн. тэгээд би О.ын ар гэрийнхэнд холбогдож хэлж байсан. Энэ цаг хугацаанаас хойш 2022 оны 11 сард Сэлэнгэ аймгийн газрын ******* ******* цэрэгт тэнцээд яваагүй 2 хүүхдийг эцэг эхтэй нь явуул, цэргийн нас болсон дүйцүүлэхээр хаалгах хүүхдүүдийг нааш нь явуулж уулзуул гэж хэлүүлсэн байсан. Би өөрийн багийн О.ын ээж Баасандуламд хэлээд Сэлэнгэ аймаг руу явуулсан. Баасандуламтай дараа нь /хэзээ гэдгээ санахгүй байна/Аймаг руу очоод яасан гэхэд ******* штаб дээр очоод торгуулаад болсон гэж хэлж байсан. Хэдэн төгрөгөөр торгуулсныг нь асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч Э.Энхбаярын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай багаас /ээж-/ 2022 оны намарын цэрэгт татлагаар орж үзлэгт тэнцсэн боловч цэрэг татлагадаа яваагүй. Мөн ийн /аав-/ гэх залуу цэргийн алба хаах нас нь хэтэрсэн тул үзлэгт ороогүй шууд төлбөрөөр нь хаасан байх. Мөн Бэлэндалай 2 дугаар багаас О. гэх залуу мөн үзлэгт орж тэнцсэн боловч дуудсан нь очоогүй байсан. Нийт манай сумаас үзлэгт орж тэнцсэн боловч дуудсан газар нь очоогүй 2 иргэн, нас хэтэрч хасагдсан 1 иргэн байсан. Дээрх хүмүүстэй холбоотой 2022 оны 10 дугаар сарын сүүлээр 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. Сэлэнгэ аймгийн цэргийн штабаас надтай холбогдоод танай сумаас цэрэгт тэнцсэн боловч яваагүй иргэдийг аймгийн цэргийн штаб дээр уулзуул гэж хэлсэн. Би өөрийнхөө багийн иргэдэд энэ тухай хэлсэн. Тэгээд ар гэр нь Сэлэнгэ аймаг руу явж цэргийн штабтай уулзсан байх ёстой. Сэлэнгэ явж ирээд надад цэргийн хүмүүстэй нь уулзсан талаараа хэлсэн. Торгуулийн арга хэмжээ авагдсан эсэх талаар бол хэлээгүй. Надтай бол аймгийн цэргийн штабаас холбогдсон яг ямар хүн холбогдож байсныг нь санахгүй байна. Надад хэлэхдээ үзлэгт тэнцээнд яваагүй иргэдийг аймгийн цэргийн штаб дээр дуудуулж байгааг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Э.Энхбаярын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Г., Ж. нар 2022 оны 10 дугаар сард болсон цэрэг татлагад оролцож тэнцсэн. Б. нь цэргийн алба хаах нас хэтэрсэн, мөнгөн төлбөр дүйцүүлэн төлбөр төлж хасагдахаар болсон байсан. Би дээр мэдээллийг яагаад мэдээд байна бэ гэхээр цэргийн штаб дээр багийнхаа цэргийн насны иргэдийг дагуулж очсон юм. Тухайн 2 дугаар ээлжний цэрэг татлагаар манай багийн 20 орчим иргэн орсноос Г., Ж. нар тэнцэж, үлдсэн 18 иргэн тэнцээгүй, Б. 26 настай цэргийн нас дууссан гэж мөнгөн дүйцүүлэхээр цэргийн алба хааснаар хаалгана гэж хэлээд комиссоор ороогүй. Г., Ж. нар цэрэпг яваагүй, Г. сургуульд сурдаг гэж байсан. Ж. нь бие муутай ээжийгээ асардаг гэж тодорхойлолт авч байсан. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр, 11 дүгээр сарын эхээр Аймгийн газрын ******* штабаас миний гар утас руу нэг эрэгтэй хүн залгаж “танай сумаас цэрэг татлагаар тэнцсэн боловч дуудсан газар ирээгүй Г., цэргийн нас хэтэрсэн Б. нарыг дуудуулсан. Би Г., Б. нарын ар гэрийн хүмүүст утсаар холбогдож Аймгийн газрын ******* штабаас дуудаж байна гэдгийг дамжуулж хэлсэн. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. ямар арга хэмжээ авагдсан талаар мэдэхгүй. байна. Б. цэргийн нас болсон гэдгээр мөнгөн төлбөрөөр дүйцүүлэхээр хаалаа гэж хэлж байсан. Г.ын ээж нь уулзчихаад ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Гэрч У.Жаргалсайханы 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү Ж. 2022 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагад тэнцсэн. Манай эхнэр Шагдарын Баясгалан даралт өндөр, зүрх өвддөг оноштой эмчийн хяналтад байдаг. Тэр үед миний бие муу эмнэлгээр явж байсан юм. Тэгээд ээжийгээ асардаг гэсэн тодорхойлолт аваад аймгаас ирсэн цэргийн комисс дээр материалаа бүрдүүлж өгөөд хойшлуулсан. Сэлэнгэ аймгийн газрын ******* Б.*******той 2 дугаар ээлжийн цэрэг татлагын үеэр Сайхан суманд ирсэн байхад нь материалаа бүрдүүлж өгөөд цэрэгт явахыг хойшлуулж байсан юм. Торгууль, төлбөр мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч М.Нансалмаагийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Багийн Энхбаяр манай нөхрийн утас руу залгаад танай хүүгийн цэргийн хасагдах нас нь болсон байна аймгаас дуудаж байна гэж хэлэхээр нь би нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн газрын ******* Б.*******той 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр очиж уулзахад “танай хүүхэд чинь сүүлийн 3 жил цэрэг татлагын комиссоор ороогүйн торгууль 3,0 сая төгрөг болж байна” гэж хэлсэн тэгэхээр нь арай чанга байна бидний амьдралд хүнд тусах юм байна гэхэд Б.******* гэж хүн за тэгвэл та хоёр 889,125 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаагаад дээрээс нь 500,000 төгрөг бэлнээр аваад ир гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр хүү Б.аас би өөрийн хаан банкны 5051011880 дугаартай дансаар 1,500,000 төгрөг аваад Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын талбайн хажуугийн Хаан банкны АТМ-аас 889,125 төгрөгийн Төрийн сангийн 10013000983 дугаартай дансанд “Б. МЙ96113018 ******* дүйцүүлэх” гэсэн утгатай шилжүүлэг хийж бэлнээр 500,000 төгрөг аваад тухайн өдрийн 16 цагийн орчим Б.*******ын өрөөнд орж 889,125 төгрөг төлсөн баримтын хамт 500,000 төгрөг өгсөн юм. Тэгтэл хүү Б.ын цэргийн үүрэгтний үнэмлэх, төрийн сангийн дансанд төлбөр төлсөн баримтын хамт буцааж өгөөд одоо болсон гэж хэлсэн. Бид хоёрын өгсөн 500,000 төгрөгийг ширээнийхээ шургуулгад хийсэн. Б.******* хүснэгттэй тоо харж байгаад 3,0 сая гаран төгрөгийн торгууль болж байна гэж хэлсэн. Тэгээд бэлнээр 500,000 төгрөг, дансаар 889,125 төгрөг гэж хэлэхээр нь төлөх ёстой торгуулиа багасгаж авч байна гэж ойлгосон. Мөнгөн торгуулиа багасгаж авч байна гэж бодсон. Би хахууль өгч байна гэж бодоогүй, авах ёстой торгуулиа багасгаж авлаа гэж бодсон. Бэлнээр авдаг юм байх гэж бодсон. Тийм их хэмжээний торгууль өгөх боломж байхгүй учраас хэлсэн бага торгуулийг нь төлсөн юм. Хэн нэгэн хүнтэй дамжуулж уулзаагүй, өрөөнийх нь үүдэнд нь сууж байгаад орж уулзсан. Ямар нэгэн ах дүү төрөл садангийн дотны харилцаа байхгүй. Анх уулзаж байсан. Энэ талаар манай нөхөр мэдэж байгаа хамт байсан. Мөн манай сумын Маам гэж дууддаг хочтой хүний эхнэр /нэрийг нь мэдэхгүй мөн хүүхэд нь цэрэг татлагад тэнцээд дуудсан цагт нь очоогүй гээд манай машинд хамт сууж очсон юм. Б.*******той уулзсан талаараа тэр эмэгтэйд хэлсэн. Өөр хүнд хэлээгүй. Хүү Б. энэ талаар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч Д. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү Э. 2022 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын комиссоор орж тэнцсэн. Цэрэг татлагаар тэнцчихлээ, ганцаараа байдаг, сахарын өвчтэй тул хүүгээ цэрэгт явуулмааргүй байна гээд аймгийн газрын Ганчимэгээс гуйж байгаад ар гэрийн гачигдалтай шалтгаанаар цэрэгт явуулаагүй хасуулж байсан юм. Би аймгийн цэргийн Б.*******той уулзаж байгаагүй, ямар нэгэн байдлаа мөнгө өгөөгүй. Би Тамгын газрын асаа амьдралаа ярьж байж гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
Хохирогч Б.ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сард манай хүүгийн Б. цэргийн албанаас нас 27 хүрээд цэргийн дүйцүүлэх алба нэрийдлээр хасагдаад, хаагдаж байгаа гэж багийн Э.Энхбаяр хэлж тэгээд би эхнэр М.Нансалмаагийн хамт Сэлэнгэ аймгийн газрын цэргийн , дэд хурандаа ******* дээр очиж уулзахад манай хүү Б. нь 4 удаа цэргийн үзлэгт ороогүй байна гэж хэлээд надад дугаарын дансыг өгөөд 889.125 төгрөг тушаагаад мөнгө тушаасан баримтыг нь аваад ир, мөн ирэхдээ бэлэн 500.000 төгрөг аваад ир гэж дэд хурандаа ******* гэх хүн хэлсэн тэгээд би банк орж тухайн 889.125 төгрөгийг тушаагаад бэлэн 500.000 төгрөг аваад тухайн цэргийн , дэд хурандаа ******* гэх хүнд өгсөн. Тэгсэн дэд хурандаа ******* гэх хүн одоо болсон та бүхэн явж болно гэж хэлээд тэгээд би эхнэрийн хамт буцаад сумандаа яваад ирсэн. Манай хүү Б. цэргийн албанаас нас 27 хүрээд цэрэг татлагаас хасаг^даж байгаа гэж багийн Э.Энхбаяр хэлсэн „юм. Миний хувьд бол тэгж л ойлгосон юм. Надад ******* гэх хүн шийтгэлийн хуудас танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. ******* гэх хүн та хоёрт 500.000 төгрөг бэлнээр байна уу гэсэн тэгээд би байна гэсэн тэгсэн дугаарын дансыг өгөөд 889.125 төгрөг тушаагаад мөн ирэхдээ бэлэн 500.000 төгрөг бэлнээр аваад ир гэж хэлсэн тэгээд эхнэр бид хоёр 500.000 төгрөг бэлэн авчирч өгөөд гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
Хохирогч Ц. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч Ч. “....2022 оны 11 дүгээр сарын сүүл үеэр багийн засаг Л.Гэрэлбаатар утсаар залгаж, аймгийн цэргийн штабаас дуудсан очоорой гэж хэлсэн, тэгээд өөрийн хүү болох ын хамт Сэлэнгэ аймгийн цэргийн штабад очиж цэргийн ******* гэх хүнтэй уулзахад ******* гэх хүн яагаад дуудсан хугацаанд ирээгүй вэ гэж асуусан тэр үед манай хүү мориноос унаад хөлөө бэртээгээд ирж чадаагүй гэж хэлсэн тэгтэл ******* дуудсан цагт ирээгүй тохиолдолд баривчилгаа юм уу эсвэл торгуулийн арга хэмжээ авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь торгуулийн арга хэмжээ авхуулъя гэж хэлсэн, тэгсэн ******* цайны цагийн дараа ороод ир гэж хэлээд гаргасан ингээд цайны цагийн дараа ороход ******* 500.000 төгрөгийн торгуультай торгууль тавина гэсэн тэгээд 500.000 төгрөг бэлнээр аваал ир гэж гаргасан ингээд би Хаан банкны АТМ-ээс 450.000 төгрөг авч өөрт байсан мөнгөнөөс 50.000 төгрөг нэмж нийт 500.000 төгрөг бэлэн оруулж ******* гэх хүнд өгсөн. Манай хүү 2022 оны намар цэргийн албанд тэнцээд түүнээс хойш хөдөө мал дээр мал маллаж байгаад мориноос унаад хөлөө бэртээсэн байсан тэгээд цэрэгт татлагад явж чадаагүй. Тухайн үед цэргийн ******* 500.000 төгрөг аваад ир гэсэн тэгэхээр нь би төрийн сангийн данс байдаг эсэх, би аль дансанд хийх вэ гээд асуутал, намайг бэлнээр аваад ир гэж хэлээд гаргасан, тэгээд би бэлэн 500.000 төгрөг оруулж өгсөн. Тухайн үед ******* ******* гэх хүн шийтгэлийн хуудас танилцуулаагүй, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Сэлэнгэ аймгийн газрын байрнаас урд хэсэгт байрлалтай Хаан банкны АТМ байсан, түүнээс орж авсан.” гэх мэдүүлэг /105-106 дугаар хуудас/
Гэрч Х. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дугаартай дансыг мэднэ. Уг данс нь төрийн сагийн данс бөгөөд “******* дүйцүүлэх алба” гэсэн нэртэй данс байгаа юм. Би 2015 оны 8 дугаар сараас өдийг хүртэл төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогчийн албанд ажиллаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/,
Гэрч Б.Батчулууны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Монгол улсын Засгийн газрын 2022 он 03 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаартай тогтоолоор 1996 онд төрсөн иргэдийг 889.125 төгрөгөөс 6.350.895 хооронд заасан мөнгөн дүнгээр дүйцүүлж цэргийн алба хаалгаж байгаа нь хууль ёсны шийдвэр байна. Ковид өвчин гарсантай холбоотойгоор Засгийн газраас чиглэл өгөөд хамгийн бага буюу 889.125 төгрөгөөр дүйцүүлж төлүүлэхээр тогтсон байсан. Уг мөнгөн төлбөрийг төрийн сангийн тоот дансанд тушаадаг юм. Ерөнхийдөө бол насны дээд хязгаар 26 нас хүрсэн тохиолдолд л *******матаар мөнгөн дүн тавигдаж байгаа юм. Өөр дүйцүүлэн хаана гэсэн ойлголт байхгүй. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны хүрээнд л арга хэмжээ авдаг юм. О. нь цэргийн зарлан дуудах хуудас гардаж аваад цэргийн үзлэгээр орж тэнцсэн болохоор уг иргэнд зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд зааснаар 150.000 нэгжээр торгох арга хэмжээ авах нь үндэслэлгүй бөгөөд уг иргэнд ямар нэгэн байдлаар арга хэмжээ тооцох боломжгүй. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд ******* Б.******* нь зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авах эрхтэй субъект юм аа. Үүнийг нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зааж өгсөн байгаа. Зөрчлийн материал бүрдүүлээд хялбаршуулсан журмаар 150.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ аваад тухайн шийтгэврийн хуудсаа оролцогчид анилцуулж гарын үсэг зуруулаад. Торгуулийн мөнгийг нь төрийн сангийн дансанд тушаалгаад баримтыг нь хавсаргаад прокурорт хянуулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар хуудас/,
Гэрч Б.ын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн суманд оршин суудаг. Одоо 27 настай. Надад цэргийн зарлан дуудах хуудас ирээд цэргийн үзлэгээр орохоор эрүүл мэндийн шалтгаанаас тэнцдэггүй байсан юм. Тэгтэл 2022 оны 10 дугаар сард 2 дугаар ээлжийн цэрэг татлагад хамрагдах зарлан дуудах хуудас ирсэн. Тэр үед миний бие Говь- аймагт үйл ажиллагаа явуулдаг Хан ХХК-д ажилладаг байсан болохоор цэрэг татлагад хамрагдаж чадаагүй. Тэгтэл манай багийн засаг Энхбаяр манай ээж аав руу залгаад “танай хүү ын цэргийн нас нь болоод хасагдаж байгаа тул аймгийн төв рүү очоод ******* гэж хүнтэй уулз” гэж хэлснийхэн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай ээж аав хоёр тэр ******* гэж хүнтэй уулзахаар аймгийн төв рүү явсан байсан. Тэгээд би ажлаа хийгээд утсаа харахгүй байж байтал над руу ээж аав хоёр залгасан байхаар нь би эргүүлээд залгасан чинь ээж “26 нас хүрээд цэргийн албанаас хасагдаж байгаа юм байна. Торгууль гарсан байна энэ торгуулиа төрөөд хаалгах юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “торгууль мөнгө нь хэдэн төгрөг байдаг юм” гээд ээжээсээ асуусан чинь “1.500.000 төгрөг над руу шилжүүлчих юм бол би торгуулийг чинь энд төлье” гэж хэлсэн. Үүнийхэн дагуу би ээжийнхээ Хаан банкны 5051011880 тоот дугаарын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлж байсан. Би энэ нарын ширийн зүйлийг нь мэдэхгүй байна. Ямартай ч тухайн үед надтай холбогдоод “торгууль нь 1.500.000 төгрөг болсон байна л” гэж хэлж байсан. Би өөрийн ашигладаг Худалдаа хөгжлийн банкны 431018098 тоот дугаарын данснаас интернэт банк ашиглаж шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 142 дугаар хуудас/,
Хохирогч Б.ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү болох Б. нь цэргийн дуудах хуудсаар очих цэргийн эмчийн үзлэгээр “чихний хэнгэрэг цоорхой, хамар гамрыттай” гэсэн шалтгаанаар тэнцдэггүй байсан юм. 2022 оны 10 дугаар сард манай хүү д цэргийн зарлан дуудах хуудас ирсэн боловч хүү Говь- аймагт ажилладаг байсан болохоор тухайн үед цэрэг татлагад хамрагдаж чадаагүй байж байтал манай багийн засаг Энхбаяр над руу залгаад “та маргааш өглөө аймаг явах хэрэгтэй байна, танай хүү ын цэргийн нас нь болоод хасагдаж байгаа болохоор аймгийн төвд байдаг ******* гэдэг хүнтэй уулзах хэрэгтэй байна“ гэж хэлсэн болохоор нь эхнэргийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн төв рүү очоод эхнэрийн хамт нутгийн удирдлагын ордны 2 дугаар давхарт гараад ******* гэж хүний өрөө рүү орсон. ******* гэж хүнтэй уулзах үед тэрээр бид хоёрт “танай хүүгийн нас нь болоод цэргийн албанаас хасагдаж байна, ын цэргийн үүрэгтний үнэмлэх байна уу” гэж асуусан тэгэхээр нь би “2018 онд манай дүүгийн байшин шатаад дотор нь хүүгийн маань цэргийн үүрэгтний үнэмлэх шатчихсан” гэж хэлсэн чинь ******* гэж хүн хүснэгт гаргаж ирээд тоо бодож суугаад эхнэр бид хоёрт “за ойролцоогоор 3 сая орчим төгрөгөөр танай хүүг торгоод цэргийн албанаас хасах юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай гэрийн боломж бололцоо нь 3 сая төгрөг төлөх бололцоогүй байсан болохоор ******* гэж хүнээс “арай багаар торгох боломжтой юу” гээд гуйсан чинь тэр хүн бодож байгаад цаасан дээр нэг дансны дугаар бичиж өгөөд “за тэгвэл энэ дансанд 889.125 төгрөг тушаагаад баримтын хамт надад бэлнээр 500.000 төгрөг аваад ирэх боломжтой юу” гээд санал тавьсан тухайн саналыг нь эхнэр бид хоёр зөвшөөрч өрөөнөөс нь гараад шууд хүү тай холбогдоод хүүгээсээ 1.500.000 төгрөг аваад *******ын өгсөн данс руу 889.125 төгрөгийг нь тушаагаад бэлнээр 500.000 төгрөг АТМ-ээс аваад ******* гэж хүний өрөө рүү буцаж ороод мөнгө тушаасан баримт болон бэлэн 500.000 төгрөгөө өгсөн чинь ******* гэж хүн шинэ цэргийн үүрэгтний үнэмлэх дээр бичилт хийж өгөөд бид хоёрт тэр үнэмлэхээ өгөөд “за одоо боллоо” гэж хэлээд гаргасан” гэх мэдүүлэг /144 хуудас/,
Гэрч М.Нансалмаагийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн суманд оршин суудаг. Манай хүү Б. нь одоо 2 настай. ******* насанд хүрснээсээ хойш тасралтгүй цэргийн үзлэгт хамрагддаг байсан боловч “чихний хэнгэрэг цоорхой, хамар гамрыттай” гэсэн шалтгааны улмаас эрүүл мэндээрээ тэнцдэггүй байсаЦн. 2022 оны 10 дугаар сар буюу оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар манай хүү д зарлан дуудах хуудас ирсэн боловч хүү хөдөө ажилтай явж байгаад хүрэлцэн очиж чадаагүй юм. Тэр үед манай багийн засаг Энхбаяр манай нөхөр рүү залгаад “Танай хүү цэргийн албанаас хасагдаж байна. Өөрөө биечлэн очиж чадахааргүй бол та өмнөөс нь аймгийн төв рүү очоод ******* гээд хүнтэй уулзаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн төвд очоод нутгийн удирдлагын ордны 2 дугаар давхарт суудаг ******* гэж хүнтэй уулзсан. Тэгтэл тэр хүн нөхөр бид хоёрт “танай хүүгийн нас нь * болоод хасагдаж байгаа юм байна, сүүлийн хэдэн хэдэн цэрэг татлагад хамрагдаагүй юм байна” гэж хэлээд цэргийн үүрэгтний үнэмлэхийг нь биднээс асуусан. Тэгэхээр нь би манай нөхөр тэр хүнд “2018 онд манай дүүгийн байшин шатсан тухайн үед хүүгийн маань цэргийн үүрэгтний үнэмлэх хамт шатчихсан” гэж хэлсэн чинь ******* гэж хүн цаасан хүснэгт гаргаж ирээд тоо бодож байгаад “ойролцоогоор 3 сая орчим төгрөгөөр танай хүүг торгох юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр өөрсдийн амьдрал ахуйгаа хэлж яриад “арай бага дүнгээр торгох боломж байхгүй юу” гэж хэлээд гуйсан чинь нөхөр? бид хоёрт нэг цаасан дээр дансны дугаар бичиж өгөөд “энэ дансанд 889.125 төгрөг тушааж баримтыг нь аваад дээрээс нь надад 500.000 төгрөг бэлнээр аваад ороод ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр 3 сая төгрөгөөр торгуулахгүйгээр бага дүнгээр торгуулж байна гэж бодож өрөөнөөс нь гараад хүү руу залгаад “чамайг торгож байгаа юм байна, мөнгө төгрөгийн асуудал яригдаж байна, бИД хоёрт мөнгө байхгүй байна, чи боломжтой бол хэдэн төгрөг явуулаач” гэж хэлсэн чинь миний хаан банкны 5051011880 тоот дугаарын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нөхөр бид хоёр төв хаан банкны АТМ-ээр дамжуулж *******ын өгсөн дансанд 889.125 төгрөгийг тушаагаад бэлнээр 500.000 төгрөг аваад буцаж *******ын өрөөнд ороод мөнгө тушаасан баримт болон 500.000 төгрөгөө өгсөн. Бидний өгсөн 500.000 төгрөгийг ******* аваад ширээнийхээ шургуулганд хийх шиг харагдсан. Тэгээд бид хоёрт шинэ цэргийн үүрэгтний 14 үнэмлэх өгөөд “за боллоо” гэж хэлээд гаргасан. Янз бүрийн дүрэм журам хуулийн талаар мэдлэг бага байсан болохоор ******* гэж хүнд 500.000 төгрөг өгөх ёстой юм байх даа л гэж бодоод өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 146 дугаар хуудас/,
Хохирогч Ц. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын сүүл үеэр багийн засаг Л.Гэрэлбаатар утсаар залгаж, аймгийн цэргийн штабаас дуудсан очоорой гэж хэлсэн, тэгээд өөрийн хүү болох ын хамт Сэлэнгэ аймгийн цэргийн штабад очиж цэргийн ******* гэх хүнтэй уулзахад ******* гэх хүн яагаад дуудсан хугацаанд ирээгүй вэ гэж асуусан тэр үед манай хүү мориноос унаад хөлөө бэртээгээд ирж чадаагүй гэж хэлсэн тэгтэл ******* дуудсан цагт ирээгүй тохиолдолд баривчилгаа юм уу эсвэл торгуулийн арга хэмжээ авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь торгуулийн арга хэмжээ авхуулъя гэж хэлсэн, тэгсэн ******* цайны цагийн дараа ороод ир гэж хэлээд гаргасан ингээд цайны цагийн дараа ороход ******* 500.000 төгрөгийн торгуультай торгууль тавина гэсэн тэгээд 500.000 төгрөг бэлнээр аваал ир гэж гаргасан ингээд би Хаан банкны АТМ-ээс 450.000 төгрөг авч өөрт байсан мөнгөнөөс 50.000 төгрөг нэмж нийт 500.000 төгрөг бэлэн оруулж ******* гэх хүнд өгсөн. Манай хүү 2022 оны намар цэргийн албанд тэнцээд түүнээс хойш хөдөө мал дээр мал маллаж байгаад мориноос унаад хөлөө бэртээсэн байсан тэгээд цэрэгт татлагад явж чадаагүй. Тухайн үед цэргийн ******* 500.000 төгрөг аваад ир гэсэн тэгэхээр нь би төрийн сангийн данс байдаг эсэх, би аль дансанд хийх вэ гээд асуутал, намайг бэлнээр аваад ир гэж хэлээд гаргасан, тэгээд би бэлэн 500.000 төгрөг оруулж өгсөн. Тухайн үед ******* ******* гэх хүн шийтгэлийн хуудас танилцуулаагүй, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Сэлэнгэ аймгийн газрын байрнаас урд хэсэгт байрлалтай Хаан банкны АТМ байсан, түүнээс орж авсан.” гэх мэдүүлэг /149-150 хуудас/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/,
Авлигатай тэмцэх мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг хүргүүлсэн тухай албан тоот /хх-ийн 04 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадоржийн илтгэх хуудас /хх-ийн 05 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-19 дүгээр хуудас/,
Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 21 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 22 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23 дугаар хуудас/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Төрийн болон албаны нууцыг задруулахгүй байх баталгаа /хх-ийн 26 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн сумаас гаргуулан авсан “НУУЦ” гэх дардастай баримтууд /хх-ийн 27-35 дугаар хуудас/,
Иргэн О.ын цэргийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Иргэн О.Жаргалсайханы цэргийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,
Иргэн Б.ын цэргийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч М.Нансалмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн сангийн гэх дугаартай дансанд 889.125 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг /хх-ийн 63-80/
Шүүгдэгч Б.*******ын эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83-90 дүгээр хуудас/,
Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 95 дугаар хуудас/,
Хохирогчоор Б.ийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 97 дүгээр хуудас/,
Хохирогчоор Ц.Баасандуламыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 102 дугаар хуудас/,
Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №120 дугаартай тогтоол /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 116 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 117 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 118 дугаар хуудас/,
Иргэн О.аас цэргийн үүрэгтний үнэмлэх хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-123 дугаар хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 129 дүгээр хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №16 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 130 дугаар хуудас/,
Хаан банкнаас АТМ 552, 917 машины байршлуудын талаарх мэдээлэл гаргуулан авсан албан тоот /хх-ийн 133-135, 140 дугаар хуудас/,
Худалдаа хөгжлийн банкнаас иргэн Б.ын эзэмшдэг 431018098 дансны хуулга /хх-ийн 137-138 дугаар хуудас/,
Иргэн Б.ын цэргийн үүрэгтний үнэмлэхэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 151-159 дүгээр хуудас/,
Иргэн Б.ын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 160-165 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16а дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 168 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2333000390109 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 173-177 дугаар хуудас/,
Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 186 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 187 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 188 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 189 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 190 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 191 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн ажилд томилсон тушаалын хуулбар /хх-ийн 193 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Нэг: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Тамгын газрын ******* албан тушаалыг хашиж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “О., Б. нарт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч байна’’ гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ц. бэлнээр 450.000 төгрөг, Б. бэлнээр 500.000 төгрөг тус тус авч залилсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болох гэрч Ц. мэдүүлэг /хх- 7/, гэрч С.ийн мэдүүлэг /хх-9/, гэрч Л. мэдүүлэг /хх-11/, гэрч Э.Энхбаярын мэдүүлэг /хх 13, 52-53/ М.Нансалмаагийн дипозит дансны хуулга /хх 16-17/, Ц. дипозит дансны хуулга /хх 18-19/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-35/, гэрч М.Нансалмаагийн мэдүүлэг /хх-44/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-46/, хохирогч Б.ийн мэдүүлэг /хх 100-101/, хохирогч Ц. мэдүүлэг /хх 105-106/, гэрч Б.Батчулууны мэдүүлэг /хх 125-126/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-142/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 160-165/, Батлан хамгаалахын сайдын тушаалын хуулбар /хх-193/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон урвуулан ашигласан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Тамгын газрын ******* албан тушаалыг хашиж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “О., Б. нарт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч байна’’ гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ц. бэлнээр 450.000 төгрөг, Б. бэлнээр 500.000 төгрөг тус тус авсан үйл баримт хангалттай нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс: “Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг үйлдээгүй, мөнгө аваагүй тул цагаатгаж өгнө үү” гэх байр суурийг илэрхийлсэн.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар Б.******* нь залиалах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул түүнийг цагаатгах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цагаатгах үндэслэл тогтоогдоогүй байна.
Түүнчлэн хууль сануулж авсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийг илт худал, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогч Ч.Баасандулам мэдүүлэгтээ: “...шүүгдэгч Б.*******од 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингэхдээ АТМ-с 450.000 төгрөг бэлнээр авч, өөрт байсан 50.000 төгрөгийг нэмж нийт 500.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлсэн боловч хх-н 19 дүгээр талд авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар 450.000 төгрөгийг АТМ-с авсан болох нь тогтоогдож, бэлнээр 50.000 төгрөг нэмж өгсөн нь тогтоогдохгүй байх тул түүнийг 450.000 төгрөг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ид 500.000 төгрөг, Ц.Баасандуламд 450.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч хохирол төлбөрийг бүрэн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******од арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 25 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь ******* хот ******* дүүрэг 3 дугаар хороо Дэнжийн 17-ийн 412 тоот гэх хаягт бүртгэлтэй боловч одоогоор ******* хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, 9А байрны 51 тоотод оршин суудаг гэх тул торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******од арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од шүүхээс оногдуулсан торгох ялыг 25 /хорин тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч Б.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ