Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

                              Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Номин,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2431000930170 дугаартай, 175/2024/0150/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, **************** ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дугаар баг, *** дүгээр хэсэг *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас гавьяа шагналгүй ******* ургийн овогт ******* *******, Регистрийн дугаар: *******

Хэргийн товч утга:

Яллагдагч Б.******* нь 2023 он 04 дүгээр сарын 22-ны өдөр *******-******* ******* улсын дугаартай -2 загварын тээврийн хэрэгслийг 1,67 хувийн согтолтойгоор жолоодон 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0220266 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт -20 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,18 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...мэдүүлэг өгөхгүй ....” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Яллагдагч Б.******* нь 2023 он 04 дүгээр сарын 22-ны өдөр *******-******* ******* улсын дугаартай -2 загварын тээврийн хэрэгслийг 1,67 хувийн согтолтойгоор жолоодон 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0220266 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт -20 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,18 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 01-02 дугаар хуудас/, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай /хх-ийн 03-06 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүээсэн чиг үүүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/ согтуурал шалгасан илтгэх хуудас /хх-ийн  08 дугаар хуудас/, баримт бичиг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/, холбогдогчийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12 дугаар хуулас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 13 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 14 дүгээр хуудас/, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Р.Эрдэнэгүнийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Гэрч Г.Насанжаргалын мэдүүлэг  /хх-ийн 19 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 20 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2431000930170 дугаартай тогтоол /хх-ийн 21-23 дугаар хуудас/, дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,  яллагдагчийн өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,  мэдээлэл баримт бичиг гаргуулах авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн дүгээр хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, шүүгдэгчийн захиргааны зөрчил үйлдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, шийтгэлийн хуудасны хуулбар /хх-ийн 45 дугаар хуудас/,  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 02 /хоёр/ жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хүлээлгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.  

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ