Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2403002510410 дугаартай, 175/2024/00152/Э  индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, яс үндэс халх, 44 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл 3 эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ******* сум *** баг ** дүгээр хэсэг **** тоотод оршин суух хаягтай.

Урьд Нийслэлийн ******* дүүргийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар 1 жил 6 сар тэнсэн харгалзах ялаар,

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.12-т зааснаар 20 жил хорих ялаар шийтгүүлж байсан ******* овогт ******* ******* /РД:*******

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 2-5 цагийн үед Сэлэнгэ аймаг ******* сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* амрах байрны нийтийн өрөөний 12 тоотод амрахаар ороод, нийтийн өрөөнд амарч байсан О. ‘Iphопе 11 рго” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 2-5 цагийн үед Сэлэнгэ аймаг ******* сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* амрах байрны нийтийн өрөөний 12 тоотод амрахаар ороод, нийтийн өрөөнд амарч байсан О. ‘Iphопе 11 рго” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч О. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хотын дүүрэгт амьдардаг, хувиараа ажиллуулдаг. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагт хотоос таксигаар Сэлэнгэ аймгийн ******* суманд ирж ******* амрах байранд шөнийн 2 цагт орж нэг давхарт байрлах 12 тоот өрөөнд орж амарсан. Тухайн өрөөний хаалгыг цоожлох гэхэд амрах байрны жижүүр хоёр ортой өрөө хажуу талд чинь өөр хүн оруулна гэж хэлээд цоожлоогүй. Тэгээд би унтаад өглөөний 05 цаг 40 минутад сэрэхэд миний цүнхэнд байсан эд зүйлийг ил гаргаж ухаж үзсэн янзтай байсан. Би унтахдаа гар утсаа дэрний хажууд тавиад унтсан алга болсон байсан. Тэр даруй ******* амрах байрны жижүүрт мэдэгдээд цагдаа дуудаж амрах байрны хяналтын камерыг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн амрах байрны үүдэн хэсэгт дотор талд байдаг сандал дээр 40 минут унтаж байгаад гарч яваад буцаж орж ирээд миний амарч байгаа өрөөний хэсэг рүү ороод 4 минут болоод гараад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хулгайд алдагдсан гар утас IРhопе 11 про маркийн, цагаан өнгөтэй, эвдрэл гэмтэл байхгүй, шилэн наалттай, резин цагаан гэртэй, гэсэн мей кодтой 128 гб багтаамжтай гар утас байсан. Утасны хойд талд нь Хаан болон Хас банкны 2 ширхэг карт байсан. Манай охин М. 2021 онд Солонгос улсаас шинээр хайрцаг савтай нь 2.500.000 төгрөгөөр авч байсан. Надад 2023 оны 07 дугаар сард өгсөн. Камерын бичлэгт үүдэнд сууж байгаад манай өрөө рүү явсан саарал малгайтай, хар цэнхэр өмдтэй, хар куртиктэй дунд зэргийн нуруутай эрэгтэй хүнийг авсан бол уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

О. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн хулгайд алдсан гар утас болох IРhопе 11 рго загварын 358463323984904 1МЕ1 дугаартай гар утсаа бүрэн, бүтэн, ажиллагаа хэвийн хүлээн авсан. Би өөрийн хулгайд алдсан гар утсаа бүрэн, бүтэн, ажиллагаа хэвийн хүлээн авсан тул надад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/,

Гэрч Д. 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цагт ******* амрах байранд ирж ажлаа хүлээж авч ээлжинд гарсан. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 02 цаг 10 минутын орчимд О. гэдэг үйлчлүүлэгч орж ирээд “өрөө байна уу” гэсэн би байгаа гэж хэлээд нэг ^      давхарт байрлах 12 тоот өрөөнд оруулсан. Манай бүтэн өрөө 50.000 төгрөг байдаг тухайн хүн 25.000 төгрөг төлөөд хоёр ортой өрөөний нэг орыг аваад орсон. Би хажуу талын орон дээр хүн оруулна шүү гэж хэлээд түлхүүрийг нь өгсөн тэр хүн өөрөө өрөөгөө онгойлгоод орсон. ******* чиглэлийн галт тэрэг шөнийн 05 цаг 30 минутад ******* өртөөнд ирж суудлаар ирсэн нэг эмэгтэй амрагч орж ирээд өрөө асуухаар нь О. амарч байгаа өрөөний нэг сул орыг зааж өгөөд оруулсан. Тэгсэн тухайн хүн ор нь нойтон байна гээд тухай өрөөнд ороогүй. Удалгүй О. ирээд миний айфоне маркийн гар утас алга болсон байна гэж надад хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хэлсэн. Дуудлагаар ирсэн цагдаа хяналтын камер шүүж үзэхэд жинсэн өмдтэй, саарал малгайтай, бараан өнгийн куртиктэй, чихэндээ цагаан юм хийсэн 40-50 орчим насны эрэгтэй хүн 12 тоот өрөөний хэсэг рүү ороод 4 минут орчим болоод гараад явж байгаа нь хяналтын бичлэгт харагдаж тодорхой байсан. Үйлчлүүлэгч О.ийг 02 цаг 10 минутын үед өрөөнд нь оруулаад суудал удахгүй а ирнэ гэж бодоод хаалга цоожлоогүй онгорхой орхисон. Би 02 цаг 30 минутын үед унтаад 04 цаг 30 минутын үед сэрсэн. Би унтаж байсан болохоор үл таних 40-50 насны эрэгтэй хүнийг хэзээ орж ирсэн талаар мэдэхгүй байна. Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 02 цаг өнгөрч байхад орж ирээд үүдний хэсэгт байрладаг сандал дээр суугаад 1 цаг гар унтсан байсан. Шөнийн 03 цаг өнгөрч байхад амрах байрнаас гарч яваад 04 цагийн үед буцаж орж ирээд 12 тоот өрөөний хэсэг рүү ороод 4 минут орчим болоод гараад явж байгаа нь хяналтын камерын бичлэгт харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,

Хохирогч О. цагдаагийн газарт гараар бичсэн өргөдөл /хх-ийн 04 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

Эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /08 дугаар хуудас/, 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-16 дугаар хуудас/,

Хохирогч О. гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

******* амрах байрны 12 тоот өрөө рүү орох хэсгийг харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-24 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах прокурорын тогтоол /хх-ийн 26 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар камерын бичлэгийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ТХҮ-924/9631 дугаартай: “...Iphone 11 pro маркийн гар утас 800.000 төгрөгийн үнэтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “...Б.******* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрт болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 67-69/

 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2403002510410 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 74-46 дугаар хуудас/,

2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/,

Нийслэлийн ******* дүүргийн 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай тогтоол /хх-ийн 87-91 дүгээр хуудас/,

 Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 92-134  дүгээр хуудас/,

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Суллагдсан хүмүүс олгодог тодорхойлолт” /хх-ийн 135 дугаар хуудас/,

Ялтныг хорих ялаас өвчний учир чөлөөлөх тухай Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 135-136 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 139 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 140-144 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн 2020 оноос хойш эрүүл мэндийн онош, өвчний түүхийн баримтууд /хх-ийн 147-239 дүгээр хуудас/,

Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 239-240  дүгээр хуудас/,

Хохирогч О. сэтгэцэд хор уршиг зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 241 дүгээр хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 2-5 цагийн үед Сэлэнгэ аймаг ******* сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* амрах байрны нийтийн өрөөний 12 тоотод амрахаар ороод, нийтийн өрөөнд амарч байсан О. ‘Iphопе 11 рго” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.*******г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.өд 800.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирол төлбөрийг биет байдлаар буцаан өгсөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьхыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавьхыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.  

5. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ