Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2025/00165

 

 

                                        Т.Б-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01990 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2025/00845 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “О” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.17-ны өдөр 203,960 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

     

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                         Н.БАЯРМАА

                                                                                         Д.ЦОЛМОН