Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Номин,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

Шүүгдэгч Н.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол ургийн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2403000710177 дугаартай, 175/2024/0158/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ** дугаар баг, *** дүгээр хэсэг***оотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овгийн ******* *******, /РД: *******/

Хэргийн товч утга:

Яллагдагч Н.******* нь 20 он 10 дугаар сарын 25-ны өдөр *******- улсын дугаартай “ ” загварын бага оврын ачааны тээврийн хэрэгслийг 2,38 хувийн согтолтойгоор жолоодон 20 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0221138 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан үедээ  буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт “ ” загварын бага оврын ачааны *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,93 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...мэдүүлэг өгөхгүй....” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Яллагдагч Н.******* нь 20 он 10 дугаар сарын 25-ны өдөр *******- улсын дугаартай загварын бага оврын ачааны тээврийн хэрэгслийг  2,38 хувийн согтолтойгоор жолоодон 20 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0221138 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний 17 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт загварын бага оврын ачааны *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,93 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 01-02 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 04-07 дугаар хуудас/, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай /хх-ийн 08-10 дугаар хуудас/ эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 дүгээр хуудас/, согтуурсан мансуурсан хүнийг түр саатуулах тухай тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогчийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-20 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтны гэрчээс мэдүүлэг авсан тухай /хх-ийн 21 дугаар хуудас/, авто тээврийн хохирлын улмаас 227500 төлсөн баримт /хх-ийн 22 дүгээр хуудас/, УБТЗ-с гаргасан нэхэмжлэлийн хуулбар /хх-ийн дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 24 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 25 дүгээр хуудас/ гэрч С.Батболдоос авсан мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрчид эрх,үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 29 дугаар хуудас/, гэрчид эрх,үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 30 дүгээр хуудас/, гэрч Т.Бямбасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч К.Нэргүйгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/ мөрдөгчийн санал  /хх-ийн 34-36 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-ийн 37 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/, яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх-ийн 36 дугаар хуудас/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 39-40 дугаар хуудас/, яллагдагчаас авсан мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,  шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлйлт /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа)  /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгчийн (иргэний оршин суугаа газрын хаяг)-ын бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгчийн (жолооны лавлагаа) мэдээлэл /хх-ийн 49-50 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтийг хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 52-53 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 54 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 55 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд оногдуулах тухай /хх-ийн 57 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтийг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-ийн 58-59 дугаар хуудас/, хүсэлтийг бүрэн хангах тухай /хх-ийн 60 дугаар хуудас/, хүсэлтийн хариу /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гомдол, хүсэлтийн хариу мэдэгдэх хуудас гардуулан өгсөн тухай мэдэгдэл /хх-ийн 63 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцууулсан тэмдэглэл /хх-ийн 66-69 дугаар хуудас/, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тухай  /хх-ийн 67 дугаар хуудас/, яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн талаар /хх-ийн 71 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 72-73 дугаар хуудас/, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай санал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.                

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.*******г оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Монгол овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн  хугацаагаар хасаж, шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.*******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд буюу 01 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Н.*******д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд буюу 01 /нэг/ жилийн хугацаанд авсугай.

         5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

         8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ