| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0159/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/158 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г. Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/158
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Номин,
Улсын яллагч Г. Мягмардорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч. Нарангэрэл
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 243100170178 дугаартай, 175/2024/0159/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдийн амьдардаг, хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дүгээр баг ****тоотод оршин суудаг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД:*******/
Хэргийн товч утга:
Яллагдагч Г. ******* нь 2023 оны 5 дүгээр сарын 03-ны өдрийн *******-******* ******* улсын дугаартай “ ” загварын тээврийн хэрэгслийг 1,60 хувийн согтолтойгоор жолоодон эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0220194 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 4-р сарын 16 ны өдөр 11 цагын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 8-р багийн нутаг дэвсгэрт Т.Прата загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,20 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “....мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Яллагдагч Г.******* нь 2023 он 05 дугаар сарын 03-ны өдөр *******-******* ******* улсын дугаартай “ ” загварын тээврийн хэрэгслийг 1,60 хувийн согтолтойгоор жолоодон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0220194 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота ” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,20 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай/ хх-ийн 01 дүгээр хуудас/,хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 02 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, эд зүйл баримт бичгийн хураан авсан тухай / хх-ийн 04 дүгээр хуудас/, баримт бичгийг хураан авсан тухай / хх-ийн 05 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай /хх-ийн 06 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/, гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх- ийн 08 дугаар хуудас/, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх- ийн 09 дүгээр хуудас/, Гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 10 дугаар хуудас/, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх- ийн 12 хуудас/,Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-ийн 13 дугаар хуудас/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал / хх-ийн 15 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, илтгэх хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/, тэврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл / хх-ййн 18 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,шийтгэлийн хуудас /хх-ийн 23-24 дугаар хуудас/, мөрдөгчийн санал /хх-ийн 25 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2431001760178 дугаартай тогтоол /хх-ийн 26-29 дугаар хуудас/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/, яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,яллагдагчаас авсан мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/, хувийн баталгаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дугаар хуудас/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40 дүгээр хуудас/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, прокурорын газарт хүсэлт гаргах /хх-ийн 44 дүгээр хуудас/,хавтаст хэргийн материал цуглуулсан тэмдэглэл /хх-ийн 45 дугаар хуудас/, мөрдөгчийн санал /хх-ийн 46 дугаар хуудас/,хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай /хх-ийн -48 дугаар хуудас/, прокурорын санал /хх-ийн 49-50 дугаар хуудас/, яллах дүгнэлт /хх-ийн 51-53 дугаар хуудас/,/, яллах дүгнэлтийн хавсралт /хх-ийн 54 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 55 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г. ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Г. ******* үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г. ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г. ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ