Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга Э.Анхбаяр,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч О.******* *******ыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2431000000148 дугаартай, 175/2024/0160/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, ахын хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн **** тоот суух хаягт бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн ******* сумын ****  тоотод оршин суух, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт ******* *******, /РД: *******

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед согтуурсан үедээ ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* дэлгүүрийн гадна хэсэгт байрлах саравчинд П. зүүн чихийг нь хазаж түүний биед зүүн чихний дэлбэн сэтэрсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед согтуурсан үедээ ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” дэлгүүрийн гадна хэсэгт байрлах саравчинд П.Мөнхбаатартай маргалдан улмаар түүний зүүн чихийг хазаж, зүүн чихний дэлбэн сэтэрсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ы өгсөн: “...Гэм буруугийн талаар маргахгүй. Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Хохирогч П. 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед найз *******ы хамт ******* сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* *******ан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талын саравчинд 1 шил архи уусан юм. Архи дуусах үед би уусан архиндаа нэлээн согтсон юм. Тэгтэл гэнэт л миний зүүн чих цас хийгээд яваад өгсөн. Ухаан ороод харахад манай найз ******* миний чихийг хазсан юм. Тэгээд би тухайн газраас яваад шууд гэртээ харьсан. Гэртээ ороод байж байхад манай эгч гэртээ ирээд намайг шууд эмнэлэг рүү аваад явсан. *******ыг хэр зэрэг согтсон талаар би мэдэхгүй байна. Миний хувьд тасарчихсан байсан. Ямартай ч миний чих час хийгээд явах үед л ухаан орж нэг харсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

Гэрч    П.ийн 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суудаг. Би эхээс долуулаа миний яг доод талын дүү болох П.Мөнхбаатар нь одоо хүртэл хүнтэй сууж амьдрал зохиолгүйгээр манай гэрт надтай хамт амьдардаг. П.Мөнхбаатар нь суманд үйл ажиллагаа явуулдаг ХХК-д хөрөөчин ажилтай бөгөөд ажлын улирлын ча*******тай болохоор одоогоор ажил хийхгүй байгаа. Болсон үйл явдлын тухай ярихад өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг бага зэрэг өнгөрч байхад гэртээ очсон чинь миний дүү болох П.Мөнхбаатар цусаа гоожуулсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би түүнээс юу болсон талаар асуухад тэр надад “******* миний чихийг хазсан юм аа" гэж хэлсэн. Тэгээд би дүү Мөнхбаатарыг аваад шууд эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу аваад явсан. их согтсон бага согтсон байгаа нь мэдэгдэхгүй байдаг болохоор яг хэр зэргийн согтолттой байсан эсэхийг мэдэхгүй байна. Эмнэлэг дээр очоод оёдол хийлгэж байхдаа “ёо ёо” гээд өвдөхөө мэдээд байсан болохоор гайгүй ч байсан юм уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай тогтоол /хх-ийн 02 дугаар хуудас/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 04 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.*******ы согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

Хохирогч П. Эрүүл мэндийн даатгалын сангаас 106.190 төгрөгийн тусламж авсан тухай тодорхойлолт /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ц.Дэлгэрийг томилсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хохирогчоор П.Мөнхбаатарыг томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №186 дугаартай дүгнэлтэнд: “....П. биед зүүн чихний дэлбэн сэтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21-22-р хуудас/,

Хохирогч П. 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яаралтай тусламж авсан хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 185 дугаартай:  “...О.*******ы биед баруун нүдний дээд зовхи зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дүгээр хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/

Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 49-55 дугаар хуудас/,

Хохирогчийн гомдолгүй саналгүй гэх гараар бичсэн хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед согтуурсан үедээ ******* сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* дэлгүүрийн гадна хэсэгт байрлах саравчинд шалтгаангүйгээр П. зүүн чихийг нь хазаж түүний биед зүүн чихний дэлбэн сэтэрсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй. Шүүгдэгч О.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 106.190 төгрөгийг нөхөн төлсөн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж ча*******, шүүгдэгчийн хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэрэгт хоёр удаа торгох ял шийтгүүлсэн боловч, өөртөө дүгнэлт хийж зан байдлаа засаагүй, эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаагүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьхыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч О.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 106.190 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч *******т гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч ******* анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.БАЯРХҮҮ