Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/160

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд,

Иргэний хариуцагч Ч.*******, Өсвөр насны шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2431000000163 дугаартай, 175/2024/0161/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой: ******* сумын *** суралцдаг, ам бүл-6, аав. ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг ******* сумын ******* 1 дүгээр баг ******* 4-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй ******* ургийн овогт *******ы ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Т.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт сургуульдаа явах замдаа ангийн хүүхэд болох А.- “мотоциклоор хүргэж өгөөгүй” гэх шалтгаанаас болж зодолдон, түүний хамар хэсэгт мөргөсний улмаас хамар ясны 2 хажуу хана зөрөөгүй хугарал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон.   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Т.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт сургуульдаа явах замдаа ангийн хүүхэд болох А.- “мотоциклоор хүргэж өгөөгүй” гэх шалтгаанаас болж маргалдан зодолдож түүний хамар хэсэгт мөргөсний улмаас хамар ясны 2 хажуу хана зөрөөгүй хугарал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.*******ийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч А.-Эрдэнийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 он 04 дүгээр сарын 10-ны өдрийн орчим байх өглөө гэрээсээ гараад хичээлдээ суугаад өдөр 12 цагийн орчимд байх хичээл тарсан юмаа. Тэгээд ангийн хүүхдүүд болох Т.*******, , гээд найзуудын хамтаар найзынхаа хувцсыг гэрээр нь ороод солиулаад буцаад сургууль руугаа давтлагад явах гээд явж байхдаа өмнөх өдөр нь Т.******* нь мотоцикл унаад явж байхад нь би урагшаа хүргээд өгөөч гэхэд хүргэж өгөөгүй юмаа тэгээд би тэрийг нь Т.*******т чи өчигдөр хүргээд өгчихгүй яасан юм бэ гээд тэрнээс болоод маргалдсан тэгээд хоорондоо зодолдоод би одоо больё оо гээд салаад больсон чинь хүрч ирээд миний хамар хэсэг рүү мөргөчихсөн тэгээд хамраас цус гараад больцгоосон тэгээд сургууль руугаа яваад давтлагадаа суусан юмаа.” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч А.-Эрдэнийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Б. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сурагч Т.******* ангийн хүүхдүүдийнхээ дунд нийтэч, ангийн ажил болон бусад арга хэмжээнд оролцоод л явдаг сурагч байсан юмаа. Уул нь төлөв даруу сурагч гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.гийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө гэрээсээ сургууль руу хичээлдээ яваад хичээлдээ сууж байгаад хичээл тарахад ангийн найз нарын хамтаар буюу -Эрдэнэ, *******, - нарын хамтаар найзынхаа гэр лүү нь очоод буцах замдаа найз -Эрдэнэ, ******* нар хоорондоо маргалдаад ч байгаа юм шиг тоглоод ч байгаа юм шиг л яваад байсан бид хэд физикийн сонгонтой байсан болохоор хоцрох гээд би түрүүлээд нэлээн урд гараад явсан юмаа тэгээд эргээд харахад барьцалдаад заамдалцаад зогсож байсан тэр хоёрыг салгаж байхаар нь би хурдлаач ээ хоцорлоо гээд хэлсэн тэр үетэй давхцаад нэг эгч зодолдож байсан -Эрдэнэ, ******* нарыг салгах үед ******* нь -Эрдэнийн хамар луу нь мөргөөд цус гаргачихсан тэгээд ******* цаашаагаа гэр лүгээ явсан би болон , -Эрдэнэ бид 3 сонгон руугаа яваад орсон юмаа. Ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц. “... Би албан бичгээр хүргүүлсэн 28.350 төгрөгийг нэхэмжилж байна. “ гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Дарьсүрэнгийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай “...А.-Эрдэнийн биед хамар ясны 2 хажуу хана зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/

******* сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эмнэлгийн магадалгаа, эмнэлгийн тодорхойлолт, /хх-ийн 28-29-р хуудас/

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, /хх-ийн 65-р хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Сэлэнгэ аймгийн ******* сумын Цагдаагийн газарт гараар бичсэн гомдол /хх-ийн 07 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08 дугаар хуудас/,

Гэрчийн хууль ёсны төлөөлөгч томилох тухай мөрдөгчийн тогтоол тогтоол /хх-ийн 16 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрчид эрх, тайлбарласан баталгаа тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрчийн хууль ёсны төлөөлөгч томилох тухай мөрдөгчийн тогтоол тогтоол /хх-ийн 19 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 24-29 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30-31 дугаар хуудас/,

Мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал /хх-ийн 32 дугаар хуудас/,

Дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, Буцах тасалбар /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Өсвөр насны яллагдагчид эрх,  үүрэг тайлбарласан баталгаа /хх-ийн 36 дугаар хуудас/,

Өсвөр насны яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Мөрдөгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын газар (иргэний нэхэмжлэгч томилох тухай) /хх-ийн 43-44 дугаар хуудас/,

Мөрдөгчийн тогтоол  (иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай) /хх-ийн 45 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 46 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 47 дугаар хуудас/,

Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48 дугаар хуудас/,

Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/,

Эд зүйл /Баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 51-64 дугаар хуудас/,

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-69 дугаар хуудас/,

Мөрдөгчийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал /хх-ийн 70 дугаар хуудас/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай /хх-ийн 72 дугаар хуудас/,  

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, өсвөр насны шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй ба түүний мөргөх үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.-Эрдэнийн эрүүл мэндэд хамар ясны 2 хажуу хана зөрөөгүй хугарал бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирол хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, өсвөр насны шүүгдэгч Т.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 28.350 төгрөгийг нөхөн төлсөн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар насанд хүрээгүй хохирогч А.-Эрдэнэ нь цаашид энэ гэмтэлтэй холбоотойгоор хохирол нэхэмжлэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруудаа дүгнэлт хийсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 2, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар насанд хүрээгүй хохирогч А.-Эрдэнэ нь цаашид энэ гэмтэлтэй холбоотойгоор хохирол нэхэмжлэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 28.350 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.БАЯРХҮҮ