| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/161 |
| Огноо | 2024-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/161
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
улсын яллагч Б.Энэрэл /цахим/
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /цахим/
шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн овгийн даагийн ******* холбогдох 2208036460418 дугаартай, 175/2024/0163/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* аймаг, ******* 4 дүгээр баг, тэрэгт ******* гудамж *******47 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь
- ******* аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугар зүйлийн 123.4, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,
- ******* аймаг дахь сумдын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,
- - дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, овгийн даагийн *******, /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Х.******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт " " ХХК-ний шахмал түлш борлуулах 9 дүгээр цэгт хохирогч Н. ажиллаж байхад нь шахмал түлш борлуулсан мөнгө болох 480.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,
- 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн А. фейсбүүк цахим орчинд алдсан малын зарын групп дээр байршуулсан байсан "их насны хүрэн морь алдсан" гэсэн зарын дагуу холбогдож "алдсан морийг оллоо би бариад авсан байна, аймгийн суманд байна, чамаас шагнал авахгүй, зөвхөн түлшний мөнгө өгчих, хот ороод 200.000 төгрөгийг чинь буцааж өгнө гэж “ ^ өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос шилжүүлсэн 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц. хулгайд алдсан өмчлөлийн адуугаа хайх, олж авах хэрэгцээтэй байдлыг ашиглан / хохирогчийг хуурч, түүний алдсан 3 тооны адууг өөртөө байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон аймгийн суманд 3 тооны адууг тээвэрлэж өгөхөөр хохирогчид итгэл төрүүлж түүнээс түлшний мөнгө 500,000 мянган төгрөгийг иргэн М. эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк цахим орчинд байршуулсан зарын дагуу хохирогч Ж. алдсан адууг нь олсон, ц хүргэж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, унааны зардалд 500.000 төгрөгийг өрийн эзэмшлийн Хас банкны дугаартай, дансанд шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц. цахим орчин тавьсан зарын дагуу алдагдсан 2 тооны адууг олсон хүргэж өгнө гэж хуурч, л, зохиомол байдлыг зориудаар бий болгож унааны зардалд 300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны дугаарын данс руу шилжүүлж авч залилсан,
-2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим орчинд "адуу алдсан" гэх зарын дагуу иргэн О. утсаар холбогдож "би танай адууг ******* аймгийн сумаас олсон ******* аймгийн суманд хүргээд өгнө” гэж хуурч, & зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дүүрэг 18 дугаар хороонд байхдаа О. фейсбүүк цахим орчинд нийтэлсэн зарыг харж түүний дугаар луу дугаарын утаснаас залгаж "үрээг чинь ^ олчихлоо, манай адуунд байна, түлш тосны 200,000 төгрөг шилжүүлчих би дөхүүлээд өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнээс 200,000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар авч залилсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн - сумын 2 дугаар багт байх Д. фейсбүүк цахим орчинд нийтэлсэн л зарыг харж түүний дугаар руу дугаарын утаснаас залгаж "5 үрээ чинь манай дээр байна, 40-50 литр бензиний мөнгө явуулчих" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнээс 30.000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олон нийтийн сүлжээнд “эдгээр адууг үзэж харсан хүн холбоо байна уу” гэж байршуулсан зарын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дугаарын утсаар холбогдож "... танай адууг сумын даваа гэх газраас олсон, би 2 хүүхэдтэйгээ явж байна. Хөдөө бензин дуусаж байгаа тул 170,000 төгрөг шилжүүлчих, ирээд адуугаа аваарай...” гэж Б.- төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 170,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч И. дугаарын утсаар холбогдож өөрийгөө аймгийн алдарч уяач Алтаншагай гэдэг хүн байна гэж танилцуулж “...Танай алдагдсан чандмань тамгатай 2 хул адуу манайд ирээд удаж байна. Одоо аймаг орох ажилтай тул ачаад очъё, бензиний мөнгө өгчих..." гэж хэлэн 200,000 төгрөгийг иргэн Б. эзэмшлийн Хаан ) банкны дугаарын харилцах дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2208036460418 дугаартай хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.*******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй ...” гэжээ.
Хохирогч Н.Энхболдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ".... Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ний шахмал түлш борлуулах 9 дүгээр цэг дээр байж байтал 60 орчим насны үл таних эрэгтэй хүн ирээд, "Би автобуснаас буухдаа энд иргэний үнэмлэхээ хаячихсан юм, үзэж харсан зүйл байна уу, бичиг баримтыг яаж зарлуулдаг юм" гэхээр нь би хараагүй руу залгаад үз гэж хэлсэн. Нөгөө хүн намайг залгаад өгөөч гэхээр нь би өөрийн гар утсаараа руу залгаж өгсөн. Ингээд иргэний үнэмлэхээ алдсан талаар зарлуулчхаад, 80951692 дугаарыг надад өгөөд "хэрвээ чамтай холбоо барьвал над руу холбогдоорой" би Архангай аймаг Хашаат сумаас ирсэн ******* гэж өөрийгөө танилцуулсан. ******* гэх хүн таяг тулаад зогсож байсан болохоор би тэр хүнийг сандал дээр суугаач гээд цай хийж өгөөд байж байтал тухайн хүн намайг ахдаа такси бариад өгөөч гэж гуйхаар нь би такси зогсоогоод, тэр хүн таксинд суугаад яваад өгсөн юм. Ингээд би буцаж орж ирээд, бүхэл мөнгөө хийдэг паскандаа орлогоо хийх гэтэл тухайн өдрийн 480.000 төгрөгийн орлого алга болсон байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 28 дугаар хуудас/,
Хохирогч Н.Энхболдын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Би 4-5 хүн нүүрс худалдаж авсны дараа мөнгөө тоолж, шалгадаг юм. Тэр хүнийг орж ирэхийн өмнө шалгахад
Хохирогч Ө.Алтантуяагийн “...Манай нөхөр болох А.Мөнгөнхуяг нь 2022 оны 06 дугаар сард нэг тооны адуугаа алдсан ба тухайн алдсан адууны фейсбүүк цахим орчинд эрэл сурал болгож хайж байгаа талаар зар оруулсан байдаг. Тэгээд манай нөхөртэй нэг хүн 80661692 гэсэн дугаараар холбогдоод чиний алдсан морийг аймгийн сумаас оллоо бариад авсан байна, би хот руу машинд ачуулах гэсэн юм бензиний мөнгө гээд 300.000 төгрөгийг хаан банкны дугаартай ******* гэх хүний дансанд шилжүүлсэн байдаг гэтэл тухайн хүн нь мөнгө авсны дараа ярьсан утас нь холбогдох боломжгүй болоод сураггүй алга болсон ба залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан, манай нөхөр А.Мөнгөнхуяг нь одоо БНХАУ-ын Чанчун хотод сурч байгаа бөгөөд Монгол улсад ирэх болоогүй байгаа тул миний бие хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч байна.." гэх мэдүүлэг/1хх-ийн 132-133 дугаар хуудас/,
Гэрч А.Мөнгөнхуягийн Би 2022 оны 06 дугаар сарын 01-02-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрээс Сүхбаатар гэх хүний хотноос өөрийн эзэмшлийн зүүн талын гуя дээрээ эвэртэй хонги тамгатай, их насны хүрэн морь алдсан. Ингээд би алсдан морио олох зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк дэх алдсан малын зарын группэд зар оруулсан гэтэл 2022.06.16-ны өдөр над руу 80661692 гэсэн дугаараас над руу настай эрэгтэй хүн залгаад чиний алдсан морийг оллоо би бариад авсан байна, аймгийн суманд байна гэсэн тэгээд өнөөдөр хот руу адуу ачиж байна оройдоо орох байх гэсэн тэгээд чамаас шагнал энэ тэр авахгүй ээ, гэсэн тэгээд дахиж залгаад түлшний мөнгө өгчих гэсэн тэгэхээр нь хэд үү гэсэн өөрөө мэд гэсэн би 200.000 төгрөг шилжүүлсэн тэгсэн арай хүрэхгүй байна гэхээр нь нэмээд 100.000 төгрөг шилжүүлсэн, мөн хот ороод 200.000 төгрөгийг чинь буцааж өгнө гэж ярьж байсан үүнээс 2 цагийн дараа залгахад утас нь холбогдоогүй, орой нь залгасан мөн холбогдоогүй ба тэрнээс хойш холбоо бариагүй тэгээд залилуулсан байх гэж бодсон.." гэх мэдүүлэг/1хх-ийн 136-137 дугаар хуудас/,
Хохирогч Ц. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 04 сарын эхээр дээрээ зуузайтай доороо чойжин тамгатай саарал үрээ, дан саран тамгатай шарга даага, хэвтээ буйлан тамгатай халтар даагаа аймгийн Аптанширээ сумын хаяа бригадаас оторлож явж байх үедээ алдсан. 2023 оны 07 сард аймгийн фэйсбүүк зарын групп дээр 3 тооны малаа алдсан талаар зар байршуулсан. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 88543295 дугаараас өөрийгөө аймгийн алдарт уяач Батсайхан гэдэг хүн байна. Та ямар адуу алдсан бэ гэхэд нь и алдсан адууныхаа тамга, зүсийг нь хэлсэн чинь мөн байна манай адуутай нийлчихсэн байна гэсэн. Тэгэхээр нь би та хаана байгаа вэ гэсэн чинь би Айрагаас хойш Даланжаргалан сумаас зүүн тийш нэг голын хажууд нутагладаг хүн байна гэж хэлсэн. Уг нь би эрт хэлэх гэсэн чинь манай хөгшин өнгөрөөд ажил явдал гараад хэлж амжихгүй байж байгаад одоо хэлж байна би одоо руу явах гэж байна та хаана байдаг вэ гэхээр нь би ад гэж хэлтэл би адууг чинь аваад очъё та түлшний мөнгө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би адуугаа олчихлоо гээд баярласандаа болоод тэр хүний надад өгсөн хаан банкны гэсэн Чаминцэцэг гэсэн данс руу 500,000 төгрөгийг эхнэрийн дүүгээс зээлээд эхнэрийн дүүгээр тухайн данс руу мөнгөн хийлгэсэн. Мөнгө шилжүүлснээс хойш тэр хүний утас нь холбогдохоо больсон..." гэх мэдүүлэг /1хх-ийн 188-189 дүгээр хуудас/,
Хохирогч Ц. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Х.******* гэх хүнийг танихгүй. Надтай холбогдож яриагүй ээ. Анх надаас чиний сургалж байгаа 3 адууг олсон. Одоо мөнгө шилжүүлбэл би руу аваад очъё. Намайг аймгийн алдарт уяач Батсайхан гэдэг. Би ******* аймгийн Даланжаргалан суманд амьдардаг малчин хүн гэж хэлсэн. Тэрнээс хойш гар утсаа авалгүй одоог хүрсэн. Би өөрийн шилжүүлсэн 500.000 төгрөгөө олж авмаар байна. энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192 дугаар хуудас/,
Гэрч М. "...Миний ажиллуулдаг "-" дэлгүүрт
2023 он 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн үед миний хаан банкны дансанд мөнгө хийлгүүлсэн эрэгтэй хүн дэлгүүрээс эд зүйл худалдаж аваагүй харин танай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч байна гэж хэлээд миний хаан банкны Дугаарын дансанд мөнгөн хийлгэж авсан юм. Өмнө нь харж байгаагүй. Намхан туранхай биетэй, гаднах хувцас нь түрийтэй хар өнгийн гутал, шаргал ноосон малгай, хөх монгол энгэртэй цамц өмссөн байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 198-201 дүгээр хуудас/,
Гэрч О. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2021 оны 06 дугаар сард харвал өгч 2 удаа Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэг дээр ирсэн хяналтад байдаг бөгөөд хэт их халуунд даралт ихсэж татдаг Би Х.******* гэх хүнтэй 2021 онд ******* аймгийн Баянжаргалан суманд отроор явж байхдаа танилцсан. Тухайн үед ******* гэх хүн Баянжаргалан суманд ажиллаж байсан. Найзын холбоотой садан төрлийн холбоо байхгүй. ******* миний утасны дугаарыг мэддэг 2023 оны 10 дугаар сарын сүүлээр над руу залгаад хаана байгаа юм би Говь-******* аймаг ******* сум 3 дугаар баг Найрамдал хотхонд шинээр баригдаж байгаа барилгын манаачаар ажиллаж байна. гэж ярьсан. Тэгээд чиний төрсөн өдрийг тэмдэглэж өгье гээд намайг тухайн өөрийн манаач хийж байгаа газраа дуудаж байсан. Би ******* гэх хүнтэй 2003 оны 10 сард 2 удаа уулзсан. Би ******* гэх хүнээс 500.000 төгрөг авч байгаагүй. Харин 2023 оны 10 дугаар сард надтай уулзахдаа данстай юу гэж асуухаар нь байгаа гэж хэлэхэд миний виза картыг манай хүргэн өнгөрчихлөө чиний дансыг ашиглаад мөнгө шилжүүлээдэхье гэж хэлж виза карт аваад 7 хоног өгөөгүй араас нь явж явж нэг юм картаа олж авч байсан. бусдаар би *******гээс нэг ч мөнгө авч байгаагүй. ******* олон төрлийн виза карттай. Би *******гээс мөнгө авч байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224 дугаар хуудас/,
Хохирогч Ж. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 05 дугаар сард Сүхбаатар аймагт шуурга болж миний 5 тооны морь алга болсон, тэгээд би фейсбүүк цахим орчинд өөрийн морьдын зургийг оруулж, "Мөнххаан сумын зүүн хойноос шуурганаар сарнисан доорх адууг хайсаар л байна" гэх зарыг байршуулсан байсан. Гэтэл өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг 15 минутад 90290042 дугаараас залгасан бөгөөд утсаа аваад ярьтал нэг настайвтар эрэгтэй хүн "манай дүү чиний моринуудыг олсон юм, харин манай дүү 7 хоногийн өмнө нас барсан, тэгээд надад энэ моринуудыг эзэнд нь хүргэж өгөөрэй гэж захисан юм. Би Дорнод аймаг руу ажлаар явах гэж байгаа юм, манай дүү хүргээд өг гэсэн учраас би замаараа хүргээд егье харин та нар надад бензиний мөнгөөр туслаач" гэхээр нь би тухайн хүний өгсөн тоот дансанд эхнэрийн Хаан банкны 5027190448 тоот данснаас 11 цаг 22 минутад шилжүүлсэн. Гэтэл мөнгө шилжүүлсний дараагаар тухайн хүний 90290042 дугаар нь холбогдох боломжгүй болсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /2хх- ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч Ц. "Би энэ оны 05 дугаар сарын хээр 2 тооны адуугаа Налайх дүүргийн нутаг дэвсгэрт алга болгосон юм. Тэгээд би араас нь байнга фейсбүүк цахим орчинд зар тавьж хайдаг байсан юм. Өнөөдөр миний тавьсан зарын дагуу дугаарын утсаар эрэгтэй хөгшин буурь суурьтай байдалтай хүн холбогдоод зүс тамга хэзээ алдсаныг нь асуугаад яг таарч байна. Би аймгийн алдарт уяач Пүрэвжав гэдэг хүн байна. Би саяхан хөгшнөө алдаад хэл дуулгаж чадсангүй. Буянаа бодоод чиний хөл дүүжлэх адууг чинь өгье. Чи зардал мөнгийг өгөөрэй гэж хэлээд мессежээр Хаан банкны тоот данс явуулаад 300,000 төгрөгийг нь шилжүүлчихсэн юм. Би хийчихлээ залгасан чинь миний утсыг блок хийсэн, мөн өөр дугаараас залгах бүрд нь аваад Одоо явж байна гэж хэлээд шууд таслаад блок хийж байсан. Тэгэхээр нь би өөрийгөө залилуулсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм..." гэх мэдүүлэг /2хх-ийн 80 дугаар хуудас/,
Гэрч Ш.Жаргалсайханы 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буян Налайхын үүдэнд найз Хүрэлбаатар тааралдаад чамд түр мөнгө байна уу маргааш өгье 300,000 төгрөгийг дугаартай Хаан банкны данс руу хийлгэсэн. Би тухайн үед яагаад энэ данс руу мөнгө хийх ёстой вэ гэхэд найз Хүрэлбаатар нь хөгшин нь 2 морь алдаад, нөгөө морьд олсон хүн бензиний мөнгө хий гэсэн юм гэхээр нь би данснаасаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Хохирогч О.Сонинбаярын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд "Хийморь бүлгэм" нэртэй адуучин уяачдын нэгдсэн групп, ******* аймгийн Зарын нэгдсэн групп, ******* аймгийн Алдсан олдсон малын зар гэсэн 3 группэд "Буурал азаргатай шарга гүү, шарга даагатай, Саарал халзан морь" эдгээр адууг ******* аймгийн Сэргэлэн сумаас анхны цаснаар алдсан. Үзсэн, харсан хүн байвал олж өгч тусална уу" гэсэн зар байршуулсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагаас 14 цагийн хооронд миний 89890028 дугаар луу 95546220 дугаараас залгаж "чулуун гэдэг хүн байна Дундговийн сумын Ар хоёр ус гэдэг газраас зар тавьсан Буурал азаргатай 3 адууг чинь олсон. Саарал халзан морийг чинь ойрхон айлын адуунд байгаа хүүхэд явуулчихлаа одоо бариад ирнэ" гэж хэлсэн. Тэгээд ах нь маргааш ******* аймгийн сум орно зам дагуу хүргээд өгье, бензиний 200,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би төд удалгүй эхнэр Алдарбаянгийн Хаан банкны 5033157458 тоот данснаас 200,000 төгрөгийг Х.******* гэдэг нэртэй тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа чулуун гэдэг хүн залгаж мөнгө чинь орсон байна, маргааш буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр адууг чинь аваачиж өгнө. Шагнал урамшуулал хэрэггүй 200,000 төгрөг чинь болно гэж хэлсэн. Би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед 95546220 дугаар руу залгаж "би таныг хаанаас тосох вэ" гэж асуухад би өөрөө ойртож очоод залгана айлын адуунд байсан нэг адууг чинь гэрийн гадаа авчирч ирээд уясан гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би өглөө нь 95546220 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. Би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны тоот данс руу 14 цаг 40 минутад "Soninbayraas 89890028 Erdenechuluund гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Би залилуулсан мөнгөө буцааж олж авмаар байна..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 117 дугаар хуудас/,
Гэрч С.Алдарбаяны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Манай нөхөр Сонинбаяр 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед над руу залгаж "алдсан адуу ******* аймгийн сумын нутагт байна" гэж нэлээн настай хүн ярьсан. Настай хүн худлаа хэлэхгүй гэж хэлээд би өөрийн Хаан банкны 5033157458 тоот данснаас тоот данс руу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14 цаг 40 минутад 200.000 төгрөг шилжүүлсэн. Манай нөхөр Сонинбаяр орой нөгөө хүн рүүгээ залгаж асуухад танай адууг гэрийн гадаа аваад ирсэн маргааш сум орно тэгэхээрээ дөхүүлээд егье гэж хэлсэн. Би 94554275 дугаар луу залгаад ******* ах мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. Тэгээд намайг чи хэн бэ гэж асуухаар нь би утсаа тасалсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119 дүгээр хуудас/,
Хохирогч О. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би Сүхбаатар аймгийн - сумын 7-р багт 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байхдаа өөрийн "Svhbold svvgii|" гэх фейсбүүк хаягаас "Эгэл малчны эрхэм хүсэл", "Адууны эрэл-Хонгорын овоо, Мэнэнгийн тал” зэрэг фейсбүүк групп хаягуудад хүрэн морь, буурал үрээний зурагтай энэ хүрэн морь буурал үрээтэй 7,8-н тооны үрээ хайж байна. гэсэн зар мэдээлэл оруулсан юм. Тэгтэл тус өдрийн 15 цаг өнгөрч байх үед миний дугаар руу дугаараас залгаад настай хүний бололтой эрэгтэй хүний хоолойгоор үрээг чинь олчихлоо, манай адуунд байна, түлш тосны 200,000 төгрөг явуулчих, би дөхүүлээд өгье гэхээр нь би итгээд өөрийн 5637078762 тоот данснаас 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 37 минутад тоот данс руу 200,000 төгрөг гүйлгээний утга дээр гээд утасны дугаараа бичээд шилжүүлсэн. Тэгтэл дараа нь уг утасны дугаар нь холбогдохгүй залилсан тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... дугаараас зарын дагуу ярьж байна. Танай хэдэн үрээ манай адуунд байна. Түлш тосны 200.000 төгрөг тоот данс руу шилжүүлчих гэсэн. Би утсаар ярьж , байхдаа манайх талын худгийн тэнд байдаг гэхэд танайхаас зүүн зүгт манайх байдаг. Ах нь аймгийн алдарт уяач Мандах гэдэг хүн байна гэж ярихаар нь би итгээд шилжүүлсэн юм. Надад яг тэнд энд байгаа талаараа нарийн хэлээгүй. Танайхаас зүүн урагшаа байгаа. Би танайх руу дөхүүлээд өгье гэсэн. Өөр зүйл яриагүй... Би утасны дугаартай хүнтэй Фейсбүүкээр холбогдож харилцаж байгаагүй. Миний фейсбүүк дээр оруулсан зарын дагуу миний гар утас руу залгаж ярьсан байна лээ..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 212-214 дүгээр хуудас/,
Гэрч Т.Энхбаярын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би хаан банкны тоот дансыг эзэмшиж ашигладаг. Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр^өглөө Улаанбаатар хотод очсон. Тэгээд өдрийн 15 цагийн үед орчимд Алтан төгрөг дэлгүүрээс хүүхдэдээ хонхны баяраар өмсөх хослол авах гээд явж байтал таяг тулсан өвөө тус болооч гээд надаас гуйхаар нь юу болсон яасан гэж асуухад буяны ажил гараад ахад нь карт байдаггүй чиний данс руу хийлгүүлээд авчихъя гэхээр нь настай хүн байсан болохоор тэг тэг гэж хэлсэн. Тухайн үед тэр өвөө өөрийнхөө утсаар нэг хүнтэй ярьж байгаад миний дансанд 200,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд Алтан төгрөг дэлгүүрээс гараад ертөнцийн зүгээр зүүн гар тийш яваад АТМ-ээс тэр өвөөд мөнгийг нь авч өгөөд явуулсан. Тухайн мөнгө 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 31 минутад миний данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд 15 цаг ******* минутад миний данснаас гарсан... Би Алтан төгрөг дэлгүүрийн зүүн талын АТМ-ээс мөнгө авч өгсөн. Тухайн хүн нь эрэгтэй, 60 орчим насны хөл муутай таяг тулсан, хар өнгийн нимгэн куртик, цамц, түрийтэй гуталтай хүн байсан. Шарх, сорви шивээстэй эсэхийг нь анзаараагүй. Би хүүхэдтэйгээ тэгээд тэр таяг тулсан өвөө бид 3 цуг АТМ рүү орж би мөнгийг нь авч өгөхөд миний хажууд зогсож байгаад мөнгөө тоолж авсан. Надад ямар нэгэн шан харамж бол өгөөгүй би ч авахыг хүсээгүй ажил явдал гарсан гэхээр нь тус больё гэж л бодсон..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 219-221 дүгээр хуудас/
Хохирогч Д. 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би Сүхбаатар аймгийн - сумын 2-р багт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байхдаа өөрийн "Nairamdah Dulmaa" гэх фейсбүүк хаягаас малын эрэл сурлын "Эгэл малчны эрхэм хүсэл" гэх фейсбүүк групп хаягт -6-н тооны үрээнүүд хайж байна. Тамга нь давхар онгин, Монгол бичгийн 4-н тоотой тус тус тамгануудтай. Харсан хүн байвал холбогдоно уу. гэх зар мэдээлэл оруулсан юм. Тэгтэл миний дугаар руу дугаараас настай хүний бололтой эрэгтэй хүний хоолойгоор үрээнүүдийг чинь олчихлоо, цагаан ус гэдэг газар байна. Адуугаа ирж авах уу, эсвэл ах нь ойртуулж өгөх үү, 40-50 литр бензиний мөнгө явуулчих гэхээр нь би юуны магад гээд эхлээд 30,000 төгрөг Х.******* гэх хүний хаан банкны тоот данс РУУ ТУС өдрийн 11 цаг 02 минутад өөрийн 5630367182 тоот данснаас гэж гүйлгээний утга дээр нь бичээд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа гар утсаа авахгүй залилан мэхэлсэн тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... дугаараас залгаад Сүхбаатар сумын аймгийн алдарт уяач Шийрүүжамц гэдэг хүн байна. Таны хайгаад байгаа 5 үрээ манай дээр байна. Манайх цагаан ус гэдэг газар байдаг. Адуугаа ирж авах уу, эсвэл ах нь адууг нь дөхүүлж өгөх үү, 40-50 литр бензиний мөнгө явуулчих гэж яриад дугаараас тоот Дансны дугаарыг мессежээр явуулсан. Тэгээд би юуны магад гээд 30,000 төгрөг тус данс руу нь шилжүүлсэн. Тэгээд тус 2 гар утасны дугаар руу залгахад утсаа авахгүй одоог хүртэл алга болоод байгаа юм. Өөр дугаараас тус дугаар руу залгахад дугаараас ярьсан хүний хоолойтой ижилхэн хоолойтой хүн байсан..." гэх мэдүүлэг /Зхх-ийн 22-24 дүгээр хуудас/
Хохирогч Б.-Ойдовын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон явдлын талаар ярихад миний бие 5 тооны адуугаа 2024 оны 01 дүгээр сарын сүүлээс хойш хайгаад олохгүй байгаа тул 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олон нийтийн сүлжээнд ".... эдгээр адууг үзэж харсан хүн холбоо байна уу...? гэж зар байрлуулж, хайж байгаа адууныхаа зураг, им тамга, онцлог шинжийн талаар мэдээллийг оруулсан. Гэтэл өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дугаарын утсаар над руу залгаж эрэгтэй хүн "... танай адууг сумын даваа гэх газраас олсон, би 2 хүүхэдтэйгээ явж байна. Хөдөө бензин дуусаж байгаа тул 170,000 төгрөг шилжүүлчих, ирээд адуугаа аваарай...." гэхэд нь би зөвшөөрсөн. Удалгүй тухайн хүн утаснаас мессежээр дугаарын Хаан банкны данс явуулахад нь би түүн рүү 100,000 төгрөг болон 70,000 төгрөгийг буюу 2 удаагийн гүйлгээгээр нийт 170,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа адуугаа авахаар очих гэхэд , дугаарын утас руу залгаад залгаад утсаа залилуулсан гэж бодоод цагдаагийн авахгүй байна. Ингээд би бусдад байгууллагад хандаж байна..." гэх мэдүүлэг /З-р хх-ийн 56 дугаар хуудас/,
Хохирогч И. 2023 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Өчигдөр 13 цагийн үед дугаарын утсаар үл таних эрэгтэй хүн залгаад мэнд ус мэдээд, өөрийгөө Өндөршил сумын харьяат аймгийн алдарт уяач Алтаншагай гэдэг хүн байна гэж танилцуулаад танайх адуу мал алдсан айл мөн үү гэж асуухаар нь мөн байна гэж хариултал, хэдэн адуу алдсан бэ гэсэн. 2 адуу гэж хэлтэл өөдөөс 2 хул адуу мөн үү гэхээр нь мөн гэж хэлсэн чинь ташаан н дээрээ чандмань тамгатай адуу байсан уу гэж асуусан. Би тиймээ чандмань тамгатай гэж хэлтэл танай адуу яг мөн байна. Манай гэрийн хүн өвчтэй байж байгаад саяхан нас барсан тэгээд одоо л жаахан завтай болоод ярьж байна. Энэ адуу манайд ирээд удаж байгаа би аймаг орох ажилтай болчихлоо адууг чинь ачаад очъё бөнзиний мөнгө өгчих гэхээр нь би 100.000 төгрөг явуулъя гэсэн чинь 150 юм уу 200-г явуулчих гэхээр нь би 200,000 төгрөг явуулсан. Эхлээд гэсэн данс явуулсан, тэр данс нь эзэмшигч буруу байна гэж гарч ирсэн. Тэгээд банк хооронд гүйлгээ болохгүй байна гэж бодоод дахиад дугаартай данс өгөхөөр нь Болдбаатараас гэж утга дээр нь бичээд шилжүүлсэн. Б.Энхтуяа гэсэн эзэмшигчтэй данс байсан. Мөнгөө авсны дараа Өндөршил сумаас гарах гэж байна, гараад явж байна гээд хэд хэдэн удаа ярьсан, тэгж байгаад утас , холбогдохоо больсон. Тэр утас руу залгаад болохгүй байхаар нь би айлынхаа хуний утсаар залгасан чинь утсаа авахаар нь адууны эзэн байна хаана явна гэж асуусан чинь аймаг руу дөхөж байна хаана буулгах вэ гэхээр нь баруун лагерт буулгана гэж хэлэхэд за аймаг ороод холбогдоно гэж хэлээд утсаа таслаад шууд блоклосон. Түүнээс хойш дахиж холбогдоогүй..." гэсэн мэдүүлэг/З-р хх-ийн 96 дугаар хуудас/,
Гэрч Б. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Гачууртын шар хоолойд амьдардаг тэгээд би сүүндээ явж байхад найман шарга амралтын газрын харалдаа зам дээр ******* гэдэг нэртэй эрэгтэй барзгар нүүртэй хүн гар өргөөд зогсож байсан. би зогсоод авахад төв орох гэсийн дөхүүлээд өгөөч гэхээр нь суулгасан унаж явсан дугуйгаа найман шарга аралтын газрын хашаанд үлдээсэн тэгээд миний машинд суугаад явсан. Замд явж байхад нь ах нь нэг эмэгтэй дүүтэйгээ яриулъя манай эмэгтэй дүү над руу 200.000 төгрөг хийх юмаа надаа данс байхгүй дансаа ашиглуулаач гэсэн тэгээд би зөвшөөрөөд явж байхад эхлээд миний 94246933 дугаар луу нэг дугаараас залгасан би одоо тэр дугаарыг санахгүй байна. нэг эмэгтэй хүн байсан 200.000 төгрөг шилжүүлчлээ шүү гэж хэлээд тасалсан. Тэгээд Гачууртын төвийн хаан банкны АТМ руу би өөрөө ганцаараа ороод нөгөө 200.000 төгрөгийн аваад нөгөө ахад өгсөн. Тэр ах баярлалаа гэж хэлээд би эндээ өөрөө буцаад явъя унаа олдохгүй байвал чам руу залгая гэж хэлээд миний дугаарыг аваад над руу өөрийнхөө утаснаас залгасан би бас одоо тэр дугаарын санахгүй байна. Гачууртын эко захын урд буугаад үлдсэн дахиж над руу яриагүй бас таараагүй. Би өмнө нь харж байгаагүй хүн байсан ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 98 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 18, 124 дугаар хуудас/,
Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 20-24 дүгээр хуудас/,
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 58 дугаар хуудас/,
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №223 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 61-65 дугаар хуудас/,
1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 66-69 дугаар хуудас/,
******* аймгийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн 23 дугаартай магадлал /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
Говь-******* аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай тогтоол /1-р хх-ийн 72 дугаар хуудас/,
Ялтан Х.*******н зан байдлын тодорхойлолт /1-р хх-ийн 73 дугаар хуудас/,
******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 68 дугаар тогтоолын хуулбар /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/,
Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /1-р хх-ийн 76 дугаар хуудас/,
аймгийн - сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 77-81 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 87, 229-230 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 89 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Сиди бүхий дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 127-128 дугаар хуудас/,
Гэрч А.Мөнгөнхуягаас хавтаст хэрэг тусгуулахаар хураан авсан дансны хуулганы хуулбар /1-р хх-ийн 1*******-139 дугаар хуудас/,
А.Мөнгөнхуяг, Ө.Алтантуяа нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 141 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга, сиди /1-р хх-ийн 143-160 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 175-176 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 177 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 183 дугаар хуудас/,
Иргэн Ц. цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р хх-ийн 184дугаар хуудас/,
Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 206-207 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 227 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 231 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 232-240 дугаар хуудас/,
Иргэн М. Хаан банкан дахь дансны хуулга /1-р хх-ийн 242-245 дугаар хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 246 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.*******н эзэмшдэг Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 248-250 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.*******н эзэмшдэг Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 01-02 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.*******н эзэмшдэг Хас банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 03-14 дугаар хуудас/,
Говь-******* аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн утсаар ярьсан тэмдэглэл Шүүгдэгч Х.*******н эзэмшдэг Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 15-20 дугаар хуудас/,
Иргэн Ж. цагдаагийн газарт хандсан гараар бичсэн өргөдөл /2-р хх-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогчоор Ж.Наранбаатарыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 34 дугаар хуудас/,
Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /2-р хх-ийн 49-50, 77 дугаар хуудас/,
Иргэн Ж.Наранбаатараас 500.000 төгрөг авсан гэх зар, шилжүүлэн авсан дансны хуулга /2-р хх-ийн 51-57 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 70-71 дугаар хуудас/,
Хохирогчоор Ц. гараар бичсэн өргөдөл /2-р хх-ийн 73 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 74-76 дугаар хуудас/,
Хохирогчоор Ц.Хүрэлбаатарыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 78 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.*******н эзэмшдэг Хаан банкны данснаас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл АТМ, ПОС машинаар үйлчлүүлсэн мэдээллийг хүргүүлсэн тухай албан тоот /2-р хх-ийн 83-85 дугаар хуудас/,
Гэрч Ш.Жаргалсайханы дансны хуулга /2-р хх-ийн 90 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2407000360079 дугаартай прокурорын тогтоол /2-р хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Х.******* болон Ж.Өсөхбаяр нарт холбогдох 2208036460418 дугаартай хэрэгт нэгтгэн, хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоосон Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/2152 дугаартай албан тоот /2-р хх-ийн 105 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 106-107дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 111 дүгээр хуудас/,
Иргэн О.Сонинбаярын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2-р хх-ийн 112-113 дугаар хуудас/,
Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 133 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 134 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /2-р хх-ийн 135 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /2-р хх-ийн 136 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2-р хх-ийн 137 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 1******* дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэмт хэргийн мэдээллийн сангаас татсан хайлтын лавлагаа /2-р хх-ийн 139-145 дугаар хуудас/,
Мобиком корпораци ХХК-аас шүүгдэгч Х.*******н 95546220 дугаарын ярианы дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 147-148 дугаар хуудас/,
******* аймаг дахь Хаан банкны салбараас гаргаж өгсөн Х.*******н эзэмшдэг дансны хуулганы дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 150-151 дүгээр хуудас/,
Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/,
Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /2-р хх-ийн 157 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын болон хяналтын харьяалал тогтоолгох тухай албан тоот /2-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 166 дугаар хуудас/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 169-172 дугаар хуудас/,
Хохирогч О. мөнгө шилжүүлсэн хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 174-181 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Х.*******н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан юнителийн дугаарын орсон гарсан ярианы жагсаалт /2-р хх-ийн 183-207 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтэст мөрдөгчийн даалгавар хүргүүлэх тухай /2-р хх-ийн 215-216 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 243 дугаар хуудас/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 246 дүгээр хуудас, 3-р хх-ийн 01-05 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 06 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.*******н Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа /3-р хх-ийн 07-12 дугаар хуудас/,
Х.*******н дүү Доржсүрэнтэй утсаар ярьсан мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3-р хх-ийн 17 дугаар хуудас/,
Хохирогчоор Д.Найрамдахыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 18 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230000000125 дугаартай прокурорын тогтоол /3-р хх-ийн 27-29 дугаар хуудас/,
Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 44-45 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай /3-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 50 дугаар хуудас/,
Иргэн Б.-Ойдовын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /3-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Хохирогчоор Б.- тогтоох тухай /3-р хх-ийн 54 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Хаан банкнаас Х.*******н эзэмшдэг дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 58-59 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн даалгавар /3-р хх-ийн 61 дугаар хуудас/,
Цагдаагийн газрын АСАП санд Х.*******г зарласан эрэн сурвалжилсан талаар мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 62-64 дугаар хуудас/,
Юнител ХХК-аас Х.*******н ашиглаж байсан , дугаарын орсон гарсан яриа мессежний лавлагаа авах тухай албан тоот /3-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 87-88 дугаар хуудас/,
Хэрэг хянах хугацааг сунгах тухай тогтоол /3-р хх-ийн 89 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 90 дугаар хуудас/,
Иргэн И. цагдаагийн газарт гаргасан өргөдөл /3-р хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Хохирогчоор И.Чулуунсүхийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 93 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгчээр И.Чулуунсүхийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 94 дугаар хуудас/,
зэрэг болно.
Хохирогч И. залилуулсан гэх дансны хуулгын дэлгэрэнгүй лавлагаа /3-р хх-ийн 101-104 дугаар хуудас/,
Хаан банкны АТМ-ийн камерын бичлэг /3-р хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 114-118 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой ирсэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 124 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгах хугацаа сунгах тухай /3-р хх-ийн 128-133 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2322001790104 дугаартай прокурорын тогтоол /3-р хх-ийн 136-139 дүгээр хуудас/,
******* аймгийн Прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар руу харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 146-147 дугаар хуудас/,
Хэрэг хянах хугацааг сунгах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 148-151 дүгээр хуудас/,
Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 186 дугаартай шүүгчийн захирамж, тэмдэглэл, мөрдөгчийн санал /3-р хх-ийн 152-154 дүгээр хуудас/.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт " " ХХК-ний шахмал түлш борлуулах 9 дүгээр цэгт хохирогч Н. ажиллаж байхад нь шахмал түлш борлуулсан мөнгө болох 480.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн А. фейсбүүк цахим орчинд алдсан малын зарын групп дээр байршуулсан байсан "их насны хүрэн морь алдсан" гэсэн зарын дагуу холбогдож "алдсан морийг оллоо би бариад авсан байна, аймгийн суманд байна, чамаас шагнал авахгүй, зөвхөн түлшний мөнгө өгчих, хот ороод 200.000 төгрөгийг чинь буцааж өгнө гэж “ ^ өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос шилжүүлсэн 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц. хулгайд алдсан өмчлөлийн адуугаа хайх, олж авах хэрэгцээтэй байдлыг ашиглан / хохирогчийг хуурч, түүний алдсан 3 тооны адууг өөртөө байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон аймгийн суманд 3 тооны адууг тээвэрлэж өгөхөөр хохирогчид итгэл төрүүлж түүнээс түлшний мөнгө 500,000 мянган төгрөгийг иргэн М. эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк цахим орчинд байршуулсан зарын дагуу хохирогч Ж. алдсан адууг нь олсон, ц хүргэж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, унааны зардалд 500.000 төгрөгийг өрийн эзэмшлийн Хас банкны дугаартай, дансанд шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц. цахим орчин тавьсан зарын дагуу алдагдсан 2 тооны адууг олсон хүргэж өгнө гэж хуурч, л, зохиомол байдлыг зориудаар бий болгож унааны зардалд 300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны дугаарын данс руу шилжүүлж авч залилсан,
-2 023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим орчинд "адуу алдсан" гэх зарын дагуу иргэн О. утсаар холбогдож "би танай адууг ******* аймгийн сумаас олсон ******* аймгийн суманд хүргээд өгнө” гэж хуурч, & зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дүүрэг 18 дугаар хороонд байхдаа О. фейсбүүк цахим орчинд нийтэлсэн зарыг харж түүний дугаар луу дугаарын утаснаас залгаж "үрээг чинь ^ олчихлоо, манай адуунд байна, түлш тосны 200,000 төгрөг шилжүүлчих би дөхүүлээд өгье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнээс 200,000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар авч залилсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн - сумын 2 дугаар багт байх Д. фейсбүүк цахим орчинд нийтэлсэн л зарыг харж түүний дугаар руу дугаарын утаснаас залгаж "5 үрээ чинь манай дээр байна, 40-50 литр бензиний мөнгө явуулчих" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнээс 30.000 төгрөгийг Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олон нийтийн сүлжээнд “эдгээр адууг үзэж харсан хүн холбоо байна уу” гэж байршуулсан зарын дагуу 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дугаарын утсаар холбогдож "... танай адууг сумын даваа гэх газраас олсон, би 2 хүүхэдтэйгээ явж байна. Хөдөө бензин дуусаж байгаа тул 170,000 төгрөг шилжүүлчих, ирээд адуугаа аваарай...” гэж Б.- төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр 170,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч И. дугаарын утсаар холбогдож өөрийгөө аймгийн алдарч уяач Алтаншагай гэдэг хүн байна гэж танилцуулж “...Танай алдагдсан чандмань тамгатай 2 хул адуу манайд ирээд удаж байна. Одоо аймаг орох ажилтай тул ачаад очъё, бензиний мөнгө өгчих..." гэж хэлэн 200,000 төгрөгийг иргэн Б. эзэмшлийн Хаан ) банкны дугаарын харилцах дансаар шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.******* нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авсан болох нь хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас Н.Энхболдод 480.000 төгрөг, А.Мөнххуягт 300.000 төгрөг, Ц.Даржаад 500,000 мянган төгрөг, Ж.Наранбаатарт 500.000 төгрөг, Ц.Хүрэлбаатарт 300,000 төгрөг, О.Сонинбаярт 200,000 төгрөг, О.Сүхболд 200,000 төгрөг Д.Найрамдахт, Б.-Ойдовт 170,000 төгрөг, И.Чулуунсүх 200,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Х.*******гээс нийт 2.850.000 төгрөг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй.
Хоёр:Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Х.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 77 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Х.*******д урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн даагийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******н энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 77 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Х.*******д урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******гээс нийт 2.850.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Энхболдод 480.000 төгрөг, А.Мөнххуягт 300.000 төгрөг, Ц.Даржаад 500,000 мянган төгрөг, Ж.Наранбаатарт 500.000 төгрөг, Ц.Хүрэлбаатарт 300,000 төгрөг, О.Сонинбаярт 200,000 төгрөг, О.Сүхболд 200,000 төгрөг Д.Найрамдах, Б.-Ойдовт 170,000 төгрөг, И.Чулуунсүх 200,000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ