| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0167/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/162 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/162
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр
Улсын яллагч Р.Мягмардорж,
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******г ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2431000000182 дугаартай, 175/2024/0167/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*** оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн. эрэгтэй, 61 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* сумын ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгуй, хэрэг хариуцах чадвартай, *******г ургийн овогт ******* *******, /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч С.******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед Сэлэнгз аймгийн ******* сумын 04 дүгээрт багт байрлах нийтийн байрны гадна “хүн унтуулж амраасангүй, орилж хашхирлаа” гэх шалтгаанаар барилгын резинэн алхаар М.******* цохиж түүний биед зүүн гарын шууны богтос ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч С.******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 04 дүгээрт багт байрлах нийтийн байрны гадна “хүн унтуулж амраасангүй, орилж хашхирлаа” гэх шалтгаанаар барилгын резинэн алхаар М.******* цохиж түүний биед зүүн гарын шууны богтос ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ий өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.ийн “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед ******* сум *******-д амьдардаг ******* гэх найзындаа очоод түүнтэй уулзаад байрнаас нь гарч явж байгаад *******ийн амьдардаг байрны хамгийн мухарт ******* ахыг байдаг гэдгийг са.наад түүнд барьж явсан архиа өгөх гээд цонхон дзэр нь очоод ******* ахаа гээд дуудтал хүн дуугарахгүй байхаар нь за за гээд явах гэж байтал тухайн байрнаас гартаа алх барьсан нэг залуу гарч ирээд үгийн зөрүүгүй намайг зодсон. Тэгээд намайг зодоод алах гээд байхаар нь би түүнээс зугтаад гэр рүү гээ явсан...’- гэсэн мэдүүлэг, /хх-ийн 09, 11-р хуудас/
Гэрч Ж. “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өглөө 08 цагийн үед модны захын хажууд байрлах нийтийн байрны 03 тоот буюу гэртээ байж байтал нэг эрэгтэй хүн айл болгоны хаалгыг нүдээд шараа тайлах юм уу гээд орилоод яваад байсан. Тэгээд би бие засах гээд гартал миний таньдаг байсан бөгөөд манай байрны 05 тоотод оршин суух хаягтай ч нэрийг нь мэдзхгүй ах г хүмүүс унтуулахгүй яах гээд орилоод хаалга нүдээд байгаа юм гэж хэлээд аваад гарсан. Тухайн үед 05 тоотод оршин суух ах гартаа резинэн алх барьсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч С. мэдүүлэг авсан тэмдэглэл... “Болсон явдал гэвэл би 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өглөө 08 цагийн үед модны захын хажууд байрлах нийтийн байрны 03 тоот буюу гэртээ байж байтал нэг эрэгтэй хүн айл болгоны хаалга нүдээд, шараа тайлахгүй юм уу гээд орилоод яваад байсан. Тэгээд би бие засах гээд гартал миний таньдаг Майнтын байсан бөгөөд манай байрны 05 тоотод оршин суух хаягтай нэрийг нь мэдэхгүй ах г хүмүүс унтуулахгүй яах гээд орилоод хаалга нүдээд байгаа юм гэж хэлээд аваад гарсан. Тухайн үед 05 тоот хаалганд оршин суух ах гартаа резинэн алх барьсан харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.- 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 228 дугаартай“...М.ийн биед зүүн гарын шууны богтос ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнийн 2024 оны 07 сарын 04-ны өдөр гаргасан 242 дугаартай “...М.ийн биед нэмэлтээр тогтоогдсон зүүн талын 7,8,9-р хавирганы хугарал гэмтэл нь өмнө гаргасан хохирлын хүндэвтэр зэрэгт нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын Хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34-35-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгах хугацааг сунгах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 02-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 03-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн яаралтай тусламжийн 3038 дугаартай хуудас, /хх-ийн 28-р хуудас/ *3.5.Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-р хуудас/
Хүний биед хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06-р хуудас/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 07-р хуудас/,
Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 08-р хуудас/,
Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/,
Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 10-р хуудас/,
Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,
Хохирогч М. нь Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын сангаас 198089 төгрөгийн тусламж авсан /хх-ийн 13-14-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн дарга Ц. Дэлгэрийг тогтоох тухай /хх-ийн 15-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрээс авсан мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 18-р хуудас/,
Яллагдагчын мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,
Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 24-р хуудас/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дугаар 228 /хх-ийн 26-27-р хуудас/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн яаралтай тусламжийн 3038 дугаартай хуудас, /хх-ийн 28-р хуудас/
Хүний биед хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэл /хх-ийн 29-30-р хуудас/
Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 31-р хуудас/,
Нэмэлтээр шинжээч Д.Дарьсүрэнг томилсон мөрдөгчийн тогтоол Дугаар:242 /хх-ийн 32-р хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 36-38-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 39-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/,
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 53-54-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/,
Эд зүйл баримт /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 56-58-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 04 дүгээрт багт байрлах нийтийн байрны гадна “хүн унтуулж амраасангүй, орилж хашхирлаа” гэх шалтгаанаар барилгын резинэн алхаар М.******* цохиж түүний биед зүүн гарын шууны богтос ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч С.*******ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, шүүгдэгч С.******* хохирогчид 1,500,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 198.089 төгрөгийг тус тус төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Хохирогч М. нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч С.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч С.*******ий хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь хохирогчид 1.500.000 төгрөг төлснийг дурьдаж, хохирогч М. нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эрүүл мэндийн болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.******* 199.000 төгрөг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ