Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд /цахим/

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овгийн ******* *******т холбогдох эрүүгийн 2403000000295 дугаартай, 175/2024/0164/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* суманд төрсөн, халх, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа /загас барьж зардаг/, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймаг, ******* сум *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай. Урьд: 2005 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар,

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар,

2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан ******* ургийн овгийн ******* ******* /РД: *******/                                               

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Л.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******р ын ******* өртөөний дугаар дээр зогсож байсан дугаартай эрчим хүч, ус хангамжийн төвийн цахилгаан лабораторийн вагон дотор нэвтэрч иргэн С. зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Яллагдагч ******* ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******р ын ******* өртөөний дугаар дээр зогсож байсан дугаартай эрчим хүч, ус хангамжийн төвийн цахилгаан лабораторийн вагон дотор нэвтэрч иргэн С. зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Хохирогч С. ...Би *******р -ийн Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн лаборатори ажилдаг. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орон нутгийн өртөө, зөрлөгүүдэд газардуулгын эсэргүүцэл хэмжих, хамгаалах хэрэгсэл турших зэрэг Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн жилийн төлөвлөгөөт ажлын дагуу Зүүнхараа өртөө, Эрдэнэт өртөө, Дархан өртөө, Сэлэнгэ өртөөнд ажил үүргээ гүйцэтгэхээр *******р хотоос дугаартай лаборатори тусгай вагонтой явсан. Дархан өртөөнд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө Дархан өртөөнөөс дугаартай лаборатори тусгай вагонтой *******р-******* чиглэлийн суудлын 263 дүгээр галт тэргэнд залгагдаж ******* өртөөнд өглөө 06 цаг 30 минутад ирсэн. дугаартай лаборатори тусгай вагоныг ******* өртөөний дугаар дээр тавигдсан. Манай бүрэлдэхүүн 5 хүний бүрэлдэхүүнтэй явж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* өртөөний аж ахуй нэгж байгууллагын хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн газардуулгын эсэргүүцлийг шалгасан. Тухайн өдөр ажлаа дуусаад 23 цаг 10 минут өнгөрөөгөөд унтаж амарсан. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 07 цаг 30 минутад босоод өөрийн хариуцаж явсан Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд 1417071312120504 тоот дугаараар бүртгэлтэй НРз загварын зөөврийн компьютер дээрээ ажил хийх гэтэл байгаагүй. Тэгээд хамт явж байсан хүмүүсээс зөөврийн компьютерыг асуухад бүгд мэдэхгүй гэж хэлсэн тэр орчмоор нэг хэсэг хайж байгаад цагдаагийн байгууллагат бичгээр өргөдөл гаргаж өгсөн. Тухайн зөөврийн компьютер нь *******р -ийн Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд 1417071312120504 тоот дугаараар бүртгэлтэй бөгөөд 2021 оны 10 сарын 31-нд гурван сая таван зуун наян есөн мянган төгрөгөөр /3.589.000/ худалдаж авч байсан. НР маркийн Мөнгөлөг саарал өнгөтэй, ая 7 сипутэй Г\7 сри/, 0113021ТХ-ЫКВР-ЗҮРР01-2002 \7 сери дугаартай компьютер байгаа. Тухайн компьютер асахдаа кодгүй асдаг яагаад гэвэл намайг ажилтай явж байх хойгуур туршилтын мониторууд ажлын хэрэгцээнд ашигладаг. Тухайн компьютер дотор хэмжилтийн мэдээ тайлан, зураг гэх мэт шаардлагатай бичиг баримууд байгаа. Хулгайд алдагдсан зөөврийн компьютероо хүлээн авсан тул цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-22-24 худас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ганын ...Сэлэнгэ аймаг, ******* сумын төв 2008 оноос хойш одоо хүртэл мэргэжилтнээр ажиллаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өглөө 09 цаг өнгөрч байх үед ******* сумын төв банкны үүдэнд нэрийн мэдэхгүй, хар бор царайтай, хар урд куртиктэй 40-50 настай эрэгтэй үзүүлэх юм байна гэсэн юу юм бэ гэсэн энд харуулж болохгүй байна гэж надад хэлхээр нь би юу юм гаргаад ир гэж хэлсэн цамцны дотор талаас саарал өнгөтэй НР гэсэн зөөврийн компьютер гаргаж ирсэн. Тэхээр нь би асааж үзье гээд асааж үзсэн ын зураг файлтай байсан. Би хулгайн компьютер юм биш үү би авахгүй гэж хэлсэн. Намайг авчаач гээд зөндөө гуйсан би эмнэлэг явах гээд яараад байна одоо хариу хэлэхгүй гэсэн чин чи тэгүүл аваад яв гэж надад хэлэхээр нь би эмнэлэг рүү аваад явсан. 1 цаг гаран эмнэлгээр явж байгаад эхнэр хүүхдээ гэрт нь хүргэж өгөөд, цагдаагийн газрын хажууд байдаг хаан банкны салбар орж хүнд юм өгсөн. Энэ цаг хугацаанд 2-3 удаа өөр өөр дугаарын утаснаас залгаж авах юм уу гэж асуусан. Би ажил дээр ирээд зөөврийн компьютерыг буцааж өгье гэсэн боловч тухайн үл таних хүн ажлын гадаа байгаагүй. 11 цагийн үед өрөөнд ороод ажиллаа хийж байтал манай өрөөнд орж ирээд авчаач гэж гуйсан. Хэний зөөврийн компьютер юм ажлын зөндөө юм байна гэж зөндөө асуухад манай дүүгийн компьютер асуудалгүй би гэрээс аваад гараад ирсэн гэж надад хэлсэн. Би авах юм бол 200.000 төгрөгөөр авна гэж хэлэхэд ав ав гэсэн. Би хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очоод 200.000 төгрөг авч өгсөн тухай танихгүй залуу мөнгө аваад шууд яваад өгсөн. Ажлаа хийгээд байж байтал 16 цаг 20 минутын үед Төмөр ын цагдаагийн газраас ярьж байна гээд би хулгай компьютер авснаа мэдсэн. Би авахгүй гэдгийг зөндөө хэлсэн боловч өрөөнд орж ирээд өвдөглөж суугаад гуйгаад байсан болохоор нь авсан. Үзүүлэлт сайн байсан болохоор би өөрөө хэрэглэх бодолтой байсан. Би тухайн үл таних хүнээс хулгайн эд зүйл гэдгийг нь мэдэлгүй НР нэртэй саарал өнгийн компьютерыг 200.000 төгрөгөөр худалдан авч тухайн хүнд мөнгийг нь өгсөн. Надад зөөврийн компьютер зарсан хүн болох Л.*******тай уулзахад надад учирсан хохирол болох 200.000 төгрөгийг бага багаар өгч миний хохирлыг өгч барагдуулна гэсэн тул надад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-29, 37-38 хуудас/,

ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ...НР маркийн Мөнгөлөг саарал өнгөтэй СЫ01164С9Т сери дугаартай зөөврийн компьютерыг нийт 1.300.000 төгрөгөөр үнэлсэн... гэх дүгнэлт, /хх-50-51 хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Хохирогч С. гараар бичсэн өргөдөл /хх-ийн 02 дугаар хуудас/, 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай /хх-ийн 03 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-04-10 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /11 дугаар хуудас/, 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

HPs загварын CND1164C9T сери дугаартай зөөврийн компьютерийн үндсэн хөрөнгийн бүртгэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн С.Жамъянсүрэнг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хохирогчоор С.Жамъянсүрэнг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох Ц.Ганыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48-49 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2403000000295 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 58-60 дугаар хуудас/,

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ин 70-94 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгасан ХУР системээс татсан баримтууд /хх-ийн 99-105 дүгээр хуудас/,

Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 106-108  дугаар хуудас/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 109--112 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн 2020 оны 10 дугаар сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж байсан тул ялын биелсэн талаарх лавлагаа /хх-ийн 113-114 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 1 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ганын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 116 дугаар хуудас/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-ийн 117 дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримтгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *******р ын ******* өртөөний дугаар дээр зогсож байсан дугаартай эрчим хүч, ус хангамжийн төвийн цахилгаан лабораторийн вагон дотор нэвтэрч иргэн С. зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.*******ыг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Жамъянсүрэнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирол төлбөрийг биет байдлаар буцаан өгсөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болно.

Иргэний нэхэмжлэгч Ц.Ганд 200.000 төгрөгийн хохирол учирсан ба нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Л.*******аас дээрх хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Ганд олгох нь зүйтэй.. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.*******т 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******аас 200.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Ганд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ