Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

******* Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                  

Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр

Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Х.*******ий өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүгдэгч М.*******-*******ын өмгөөлөгч М.Гансүх

Шүүгдэгч Х.*******

Шүүгдэгч М.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн *******, *******- *******-*******т нарт холбогдох эрүүгийн 2431000880093 дугаартай, 175/2024/0114/Э индщкстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын ******* байцаалт:

 

-******* Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй. "******* " ХХК-д ажилтай, ам бүл 5. эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сум *** хэсэr *** тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр сарын 1-д зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий Энгийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис кэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт ******* /РД. 0/

 

- ******* Улсын иргэн, оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд терсен, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх. 2 дүүгийн кат Сэлэнгэ аймаг ******* сум **** тоотод оршин суух хаягтай урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Шухийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт *******- *******-******* /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" баарны гадаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар М.*******-*******ын зүүн хацарт несве гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх

Шүүгдэгч М.*******-******* нь 2024 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шене Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" баарны гадаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар Х. *******ий биед дух эрүү цээж, хэвлий, баруун тохойн үеийн дотор талд цус хуралт, хэвлийд зулгаралт баруун чихний хэнгэрэг төвийн цоорол бухий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: .”...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт М.*******-******* мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.  

Хохирогч М.*******-*******ын өгсөн: "...Би баарны гадаа гарахад зүүн нүд орчмоос нь цус гарсан ******* гэх залуутай муудалцаж байсан. Би ахын нүүрнээс цус гарсан байхаар нь өшиглөх гэхэд хүн намайг татаад би өшиглөөгүй. Тэгсэн ******* Цолмонбаатар нар хоорондоо зууралдаад газар унахад нэг нь намайг татаад ойртуулахгүй байсан. *******, Цолмонбаатар нар газар өнхрөлдөж байгаад босож ирээд ******* "бүгдийг чинь ална" гээд орилоод байхаар нь би очих гэхэд хүн салгаад тэгээд би нэг залуутай зууралдаад авахад миний хажууд хүмүүс зодолдоод унасан. Цаана ******* явж байсан. Бид нар явахаар цаашаа явж байгаад би буцаж ирээд *******тэй уралдаад газар унасан. Бид 2 дээр доороо ороод байж байхад ******* миний хацарнаас хазсан. Би босож ирээд ******* дээр очоод нүүр орчим нь баруун гараараа нэг удаа цохих гэхэд хүний хөлд тээгэлсэн үү, халтирсан уу газар унасан. Би газар бөгсөөрөө унаад босох гэхэд ******* миний толгой руу зүүн талаас өшиглөсөн. Би тэр үед нь толгой манараад газар хойшоогоо унасан. Баарны гадна олон хүн байсан учраас санаа зовоод хурдан боссон.

Тэнд байсан хүмүүс ******* намайг цохихоос сэргийлээд салгасан. Намайг босоод ирэхэд ******* "*******" баар руу орж байхаар нь би араас нь ороход баарны бие засах өрөөний тольтой хэсэгт зогсож байхаар нь *******ийг нэг удаа цохисон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад намайг гаргасан. Би тэндээс явсан гэх мэдүүлэг /хх 23-26 хуудас/

Хохирогч Х.*******ий өгсөн: "... Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэртэй караокед 0,75 литрийн архи, тус бүр хүний 2 шил пиво уусан. Тэндээсээ гараад 23 цагийн орчимд Шинэбаяр, Ариунболд нарын хамт “*****” баар руу ороод бие засах өрөөнд байж байхад араас нэг залуу орж ирээд миний толгой руу 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хх 17-19-р хуудас/

Гэрч Х. өгсөн: “...баарнаас гарах болоод би түрүүлээд гадаа зогсож байхад манай эгчтэй суугаад амьдарч байгаа *******-Эрдэнэ гэх залуу түүний  цаана ******* // гэх залуу зогсож байсан. Тэгсэн ******* нь *******-Эрдэнэ “би чамайг таньж байна", "чи ингэж ярих болоогүй шүү" гэх зэргээр маргаж эхэлсэн. Би юу болоод байгаа юм бол гээд хажуунаас нь хараад зогсож байхад ******* гадуураа өмсөж байсан хувцсаа тайлаад "гомдол саналгүй, ямар нэгэн асуудалгүй сайхан зодолдох уу" гэж хэлэхэд *******-Эрдэнэ *******ий хүзүүн дээр нь гараа тавиад "зайл цаашаа, чи ингэх болоогүй" гэж хэлээд түлхэхэд ******* шатны хашлага даваад цэцгийн мандал руу унагаасан. ******* босч ирээд *******-Эрдэнийг "би чамайг ална" гэж хэлээд хашлага давах гээд *******-Эрдэнэ *******ийг цохих гэхэд *******-Эрдэний эхнэр дундуур нь ороод салгасан.  ******* хашлага давж орж ирээгүй "пизда хоёулаа үзье, чамайг ална" гэх зэргээр маргалдаад байхаар нь би "чи болиоч, дандаа ууж идэхээрээ хүн өдөж хоргоож зодолдоно гэх зэргээр ярьж байдаг, тэгээд чи цагдаа дээр зодуулчихлаа гээд явж байдаг биз дээ, чамайг мэдэхгүй хэн байдаг юм. Чи намайг хүртэл байнга зодолдъё гээд байдаг" гэж хэлэхэд ******* "чи цэрэгт яваад ирсэн, төрийн албанд орсон болохоороо томроод байна уу, хоёулаа цагдаа шүүх гэхгүй сайхан зодолдох уу" гэж хэлээд цэцгийн мандлаас буугаад цаашаа машины зогсоолын тэнд очсон. Машины зогсоол руу явж байхдаа "пизда нар минь нааш ир" гэж орилоод, би гадуур хувцсаа тайлаад очих гэхэд эгч болиулсан. Тэгсэн ******* "яасан эмэгтэй хүнээр хамгаалуулаад айгаад байгаа юм уу, арчаагүй пизда" гэх зэргээр хэлсэн. Тэгсэн эгч ******* дээр очоод "битгий согтуу хүмүүсийг өдөөд бай" гэх зэргээр хэлээд байсан. Тэгээд бид нар баарнаас цаашаа яваад "Irish" пабын цаана очиход ******* хэл үгээр доромжлоод арагшаа ухарч байгаад бид 2 зууралдаад авахад намайг түлхээд хавирч унагаах гэхэд нь би унаагүй салсан. Би салаад буцаад *******тэй зууралдаад авахад миний шанаа орчим баруун гараараа нэг удаа цохисон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.... Би цохиулсан уурандаа араас нь гүйж очоод *******тэй зууралдаад цохиж чадалгүй дээр доороо ороод жаахан өнхөрсөн. Би дээр нь гараад хэвлий орчмоос нь тэврээд байж байхад намайг тохойгоороо толгой, хүзүү, нуруун дээр хэд хэдэн удаа цохисон. Баарнаас гарч ирсэн хүмүүс салгасан.

Бид нар салаад 2 тал руу явж байхад *******-******* надад хацраа харуулаад " пизда хазчихлаа, цус гараад байна уу, шүүс гараад байна уу гэж хэлэхээр нь би "хацраас чинь цус гарч байна" гэж хэлэхэд *******-******* баар руу буцаад гүйсэн. Тэгээд *******тэй зодолдоод эхлэхээр нь би араас нь гүйж очиход намайг авахаар ирсэн Өсөхбаяр гэж залуу хориглоод очуулаагүй" гэх мэдүүлэг /31-32-р хуудас/

Гэрч Х.ын өгсөн: "... Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр караокенд байж байгаад тэндээсээ гараад 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 цагийн орчим “Collectiv” бааранд 2 найз болон нөхрийн хамт орсон. Тэр үед манай төрсөн дүү Цолмонбаатар бааранд явж байсан. Хэсэг бүжиглэж байгаад 02 цаг өнгөрөөгөөд явахаар болоод нөхөр *******-Эрдэнийг гадаа түрүүлж гаргаад найзуудыгаа "явъя" гэж хэлээд буцаад гадаа гарахад манай нөхөр *******тэй юм яриад зогсож байсан. Тэр нь жаахан чанга дуугарч байх шиг байсан. Би шатаар буугаад эргээд харахад *******ийг манай нөхөр шатны хажуу талын цэцгийн мандал руу түлхээд унагаасан. Тэндээ хэсэг зууралдсан. Тэгсэн ******* гадуур хувцсаа тайлсан байсан Тэр үед манай дүү Цолмонбаатар *******ийг "чи уухаараа дандаа ингэдэг зүгээр байгаа хүнийг өдөж хоргоолоо" гэх зэргээр хэлсэн. Тэгсэн нөгөө залуу баарны шатнаас гараад буугаад "*****" пабын урд ирээд "ална зодолдъё" гэж зэргээр хэлэхэд манай нөхөр *******- Эрдэнэ, дүү Цолмонбаатар нар ирэхээр нь би тэр залууг "одоо больчих чимээгүй болчих" гэж хэд хэдэн удаа гуйгаад цааш нь түлхээд явсан боловч тэр ******* чимээгүй болохгүй "ална, хэзээ ийм болсон юм" гэх зэргээр хэлээд байсан. Тэгээд Паабын урдхан Цолмонбаатар. ******* нар хоорондоо зууралдаад ******* Цолмонбаатарыг цохиход нь би салгаад буцаагаад ногоо зүг руу нь түлхээд явуулсан. Тэгсэн араас Цолмонбабатар ираад *******тэй зууралдаад дээр доороо ороод хүмүүс ирээд салгасан. Тэгээд би нөхөр болон дүүгээ аваад явах гэхэд дүүгийн найз *******-******* *******тэй зодолдож байгаад хацраа хазуулаад ирсэн. *******-******* хацар гэмтсэн байгаагаа хэлээд буцаж очоод *******тэй зодолдсон" гэх мэдүүлэг /34-35-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай "М.*******- *******ын биед зүүн хацарт нөсөө гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /51-52-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д Дарьсүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаартай *******ий биед дух, эрүү, цээж, хэвлий, баруун тохойн үеийн дотор талд цус хуралт, хэвлийд зулгаралт, баруун чихний хэнгэрэг төвийн цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр Үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн арагт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх дух, эрүү, цээж, баруун тохойн үений дотор талд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн баруун чихний хэнгэрэг төвийн цоорол гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна" гэх дүгнэлт /хх 43-44-р хуудас/

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 5-р хуудас/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10- 12-р хуудас/,

Яар тусламжийн хуудас /хх 45-р хуудас/

М.*******-*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 78 дугаар хуудас/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79 дугаар хуудас/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 82 дугаар хуудас/

Х.*******ий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84 дүгээр хуудас/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 86 дугаар хуудас/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /95 дугаар хуудас/

Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /96 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-105 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-113 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /114 дүгээр хуудас/

Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /115 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамаар ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" баарны гадаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар М.*******-*******ын зүүн хацарт нөсөө гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

 

Шүүгдэгч М.*******-******* нь 2024 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шене Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" баарны гадаа согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, улмаар Х. *******ий биед дух эрүү цээж, хэвлий, баруун тохойн үеийн дотор талд цус хуралт, хэвлийд зулгаралт баруун чихний хэнгэрэг төвийн цоорол бухий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.*******, М.*******-******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч Х.*******, М.*******-******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.*******, М.*******-******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар хэн аль нь маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар хэн хэнийхээ биед хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Х.*******, М.*******-******* нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.*******, М.*******-******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нэхэмжлэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр: Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Х.*******, М.*******-******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Х.*******, М.*******-******* нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан    хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч Х.*******, М.*******-******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, М.*******-******* нарт тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс ононгдуулсан торгох ялыг тус бүр 90 хоногийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ургийн овогт *******, овогт *******- *******-******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ургийн овогт *******, овогт *******- *******-******* нарт тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ургийн овогт *******, овогт *******- *******-******* нарын хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс ононгдуулсан торгох ялыг тус бүр 90 хоногийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Х.*******, М.*******-******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид хохирол хор уршиг нэхэмжлэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Р.БАЯРХҮҮ