| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0162/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/165 |
| Огноо | 2024-08-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/165
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогтой ******* *******д холбогдох 2131002570144 дугаартай, 175/2024/0162/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, зх, дүү нарын хамт, ******* аймаг ******* сум 01 дүгээр баг ******* *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ******* аймаг *******-******* сум 3 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах дүгээр нээлттэй хорих байгууллагад хорих ял эдэлж байгаа, урьд
- *******зүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарны 10-ны өдрийн 702 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
- *******зүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарны 10-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
- н дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн нийт 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай. ******* ургийн овогтой ******* ******* /РД: 1/
Хэргийн товч утга:
Яллагдагч Д.******* нь “ ” гэх цахим хаягаар “Солонгос улсад 1 жил ажиллаж амьдрах виз гаргана” гэх хуурамч зарыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Selenge zar” гэх зарын нэгдсэн хуудсанд байршуулж, уг байршуулсан зарын дагуу холбогдсон Б. өөрийн Солонгос улсад ажиллаж амьдрах виз гаргаж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан итгүүлж бүртгэлийн хураамж гэж 2021 оны 10 дугаар сарны 08-ны өдөр 250.000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд, онгоцны билет захиалгын урьдчилгаа гэж 1,100,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд “002144” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авч нийт 1,350,00 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Д.******* нь фейсбүүк цахим хуудсанд “Солонгос улсын урилга гаргаж өгнө” хэмээн зар байршуулан зарын дагуу холбогдсон иргэн Д. Сэлэнгэ аймгийн сум 4-р баг *******хаан ****отод байхад нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд нийт 2,840,000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2131002570144 дугаартай хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Хохирогч Д.ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Сэлэнгэд гэртээ байхдаа фейсбүүк ухаж байтал " " гэх хаягаас постолсон "Солонгосын ажлын урилга гаргана" гэсэн зар хараад мэдээлэл ч авъя гээд чат бичсэн. Тэгээд тэр хүнтэй холбогдтол "Ажлын виз гаргаж өгнө, Асуудалгүй бүтнэ" гэж хэлсэн. Би итгээд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүртгэлийн хураамж 250.000 төгрөгийг "" 2021 оны 07 дугаар сарын 28-ний өдөр тизний мөнгө 1.100.00 төгрөгийг "" Баттулга. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр очоод байх тусгаарлалтын зардал 1.260.000 төгрөгийг "" , 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бичиг баримтын мөнгө 230.000 төгрөгийг "' гэдэг хүмүүсийн данс руу нийт 2.840.000 төгрөг шилжүүлсэн. Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг 39 минутад миний фейсбүүкийг блоклочихсон байсан. Тэгээд би цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Хохирогч Д.ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн:”...Би Солонгос улс руу виз гаргаж өнгө гэсэн зарыг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк цахим орчинд " " гэсэн хаягнаас Солонгос улс руу 1 жилийн хугацаатайгаар виз гаргаж өгнө гэсэн зарыг олж хараад тухайн фэйсбүүк цахим хаяг руу би мэдээлэл авъя гэж чат бичсэн. Тэгтэл над руу 202 оны 07 дугаар сарын 17-ны өдөр " " 1 жилийн хугацаатайгаар ажиллах эрхтэй виз гаргуулж өгнө гэсэн. Тэгээд би болзол нөхцөл байдлыг судлаад таалагдсан болохоор нь би зөвшөөрсөн. Тэгээд над руу хамгийн эхлээд бүртгэлийн мөнгө гэж 250.000 төгрөгийг гэсэн хүний данс руу 002131 гэсэн гүйлгээний утгатай хий гэсний дагуу би өөрийн данснаасаа шилжүүлсэн. Дараагаар нь виз гаргуулна гэж 1.100.000 төгрөг шилжүүлээрэй тоот дугаарын дансыг явуулаад гүйлгээний утга дээр нь "002131" гэж бичээрэй гэсэн тул би тухайн данс руу хэлсэн гүйлгээний утгаар нь 1.100.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараагаар тусгаарлах байрны 70 хувийг гүйлгээ хийж шилжүүлэх ёстой гэж гэж 1.260.000 төгрөгийг "002131" гэсэн хүний данс руу хийгээрэй гэсний дагуу би тухайн данс руу 002131 гэсэн утгаар гүйлгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Гэрч Ө.- “...2020 оны манай компани - дүүрэгт байрлах угсралтын ажил хийж байхад Д.******* гэгч нь туслах мужаанаар анх ажилд орж танилцаж байсан. Үе тэнгийн залуучууд гул харилцаа хэвийн, бусад ах нарыг бодвол үеийнх тул арай ойр байсан. Ковидоос болж ажил хэсэг завсардана. заримдаа ******* ажилдаа ирдэггүй зэрэг шалтгаанаар уулзахгүй өдөр их. Барилга дээр байхад миний утсаар ярих, утсаар фейсбүүк орох зэрэг асуудал их байдаг байсан. Заримдаа утсаа барилга дээр байрладаг өрөөндөө цэнэглээд үлдээчихдэг байсан ба ******* нь миний утасны кодыг мэддэг байсан тул ашиглаж байх үе цөөнгүй байсан. Ингээд ******* бид хоёрын хоорондын харилцаа хэвийн найз нөхөд болсон байсан тул хааяа хамт онлайнаар мөрийтэй тоглоом /покер/ тоглоно. Харин 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* надад "Чиний дансанд покер тоглоомын данснаас мөнгө орно шүү" гэж хэлсэн ба 800.000 төгрөг // тоот дугаарын данснаас "eb-bbb" гэх гүйлгээний утгаар орсон ба би тухайн өдрийн 20 цаг 28 минутад *******гийн 5 тоот дугаарын дансанд 500.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 22 минутад үлдэгдэл 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш миний дансаар мөнгө авсан зүйл байхгүй. Би тэр үед ямар учиртай мөнгө болох талаар асуугаагүй хожсон мөнгөө авсан юм байна гэж л бодсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48-49, 51-р хуудас/
Хохирогч Б.Батмөнхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрт учирсан 1.350.000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар хуудас/,
Хохирогч Б.Батмөнхийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Selenge zar” зарын нэгдсэн группээс Солонгос улсад 1 жил ажиллаж амьдрах эрхтэй виз гаргаж өгнө гэсэн зарыг “ tumurbaatar” гэх фейсбүүк хаягаас тавьсан байсныг олж харан холбогдсон юм. ...Ингээд бүрдүүлэх шаардлагатай материалуудаа явуулчхаад байж байтал бүртгэлтийн хураамж 250.000 гэж хэлсэн. Ямар дансаар хийх талаар асуухад 5926370153 дугаартай Н.Мөнхжаргал гэх эзэмшигчтэй данс руу 2021 оны 10 дугаар сарын 08-ны 15 цаг 27 минутад сумын 5 дугаар багт байрлах төрийн банкнаас салбараас бэлнээр “002144” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Надтай чатаар харьцахдаа заавал энэ утгаар хийгээрэй, бүртгэлтийн дугаар чинь шүү гэж хэлж байсан. Мөнгө шилжүүлсэн баримтыг өргөдлийн хамтаар хавсаргасан. ...Ингээд Ингээд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 54 минутад мессежээр явуулсан тоот данс руу өөрийн 5688012279 тоот дугаарын данснаас 1.100.000 төгрөгийг цаанаас хий гэж хэлсэн “002144” гэх гүйлгээний утгаар хийсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 200-р хуудас/,
Гэрч Ө.- “...Би ******* *******г танина. Учир нь 2020 оны манай компани - дүүрэгт барилга угсралтын ажил хийж байхад Д.******* гэгч нь туслах мужаанаар анх ажилд орж танилцаж байсан. Үе тэнгийн залуучууд тул харилцаа хэвийн, бусад ах нарыг бодвол үеийнх тул арай ойр байсан. Ковидоос болж ажил хэсэг завсардана, заримдаа ******* ажилдаа ирдэггүй зэрэг шалтгаанаар уулзахгүй өдөр их, Барилга дээр байхад миний утсаар ярих, утсаар фейсбүүк орох зэрэг асуудал их байдаг байсан. Заримдаа утсаа барилга дээр байрладаг өрөөндөө цэнэглээд үлдээчихдэг байсан ба ******* нь миний утасны кодыг мэддэг байсан тул ашиглаж байх үе цөөнгүй байсан. Ингээд ******* бид 2-ын хоорондын харилцаа хэвийн найз нөхөд болсон байсан тул хааяа хамт онлайнаар мөрийтэй тоглоом покер тоглоно. Харин 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* надад “Чиний дансанд покер тоглоомын данснаас мөнгө орно шүү” гэж хэлсэн ба 800.000 төгрөг // тоот дугаарын данснаас “eb-bbb” гэх гүйлгээний утгаар орсон ба би тухайн өдрийн 20 цаг 28 минутад *******гийн 5 тоот дугаарын дансанд 500.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 22 минутад үлдэгдэл 300.000 төгрөгийг шилжүүлсэн Тэр өдрөөс хойш миний дансаар мөнгө авсан зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг, /хх-ийн. 206-207-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 01 дүгээр хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 02-26 дугаар хуудас/,
Иргэн Д.аас хүнд залилуулсан гэх 8763 дугаартай гомдлыг Нийслэлийн *******зүрх дүүргийн Прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Прокурорын газар луу харьяаллын дагуу шилжүүлэх тухай албан бичиг /1хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 30 дугаар хуудас/,
Гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /1хх-ийн 31 дүгээр хуудас/,
Хохирогч Д.ийн гараар бичсэн гомдол /1хх-ийн 32 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгчээр Д. тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-
ийн 34 дүгээр хуудас/,
Хохирогчоор Д. тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 35 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.*******гийн Хаан банкны 5 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх-ийн 56-70 дугаар хуудас/,
Гэрч Ө.-Очир, Б.*******жаргал нарын эзэмшлийн Хаан банкны дансанд ү үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1хх-ийн 71-127 дугаар хуудас/,
Д.*******. Ө.-Очир нарын хооронд тогтмол харилцаатай мөнгөн шилжүүлэг хийдэг тухай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 128-130 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.*******гийн н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын хуулбар /1хх-ийн 131-133 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 138 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.*******гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа талаарх тодорхойлолт /1хх-ийн 139 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.*******гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа талаарх тодорхойлолт /1хх-ийн 140 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1хх-ийн 141-142 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгүүлэх тухай мөрдөгчийн даалгавар /1хх-ийн 143 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2131002570144 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 144-149 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 154-155 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 05 дугаар сарын 27-ны 2131003150145 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 157-164 дүгээр хуудас/,
Иргэн Б.Батмөнхийн гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 168 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 169-189 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгах хугацааг сунгах тухай мөрдөх албаны даргын тогтоол /1хх-ийн 190 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 191 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Батмөнхийн гараар бичсэн өргөдөл /1хх-ийн 192 дугаар хуудас/,
Хохирогч Б.Батмөнхийн мөнгө шилжүүлсэн дансны хуулга, гүйлгээний баримт /1хх-ийн 193-194 дүгээр хуудас/,
Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай /1хх-ийн 195-196 дугаар хуудас/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 197дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 198 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцаг нарын мэдээллийг гаргуулах авах тухай мөрдөгчийн санал /1хх-ийн 208 дугаар хуудас/,
Гэрч Ө.- эзэмшлийн Хаан банкны 5037566647 төгрөгийн, 5001429862 дугаартай долларын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 209-243 дугаар хуудас/,
Иргэн Б.Батмөнхийн бусдад залилуулсан гэх дугаартай үүрэн телефоны дэлгэрэнгүй мэдээлэл гаргуулах тухай мөрдөгчийн тогтоол, орох гарах ярианы дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 244-247 дугаар хуудас/,
Иргэн Б.Батмөнхийн 1.350.000 төгрөгийг шилжүүлсэн гэх дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 248-250, 2хх-ийн 01-03 дугаар хуудас/,
Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /2хх-ийн 05-06-р хуудас/,
Хохирогч Б.Батмөнхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “ tumurbaatar” гэх цахим фейсбүүк хаягтай харьцсан чатны гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 07-11-р хуудас/
Хохирогч Б. дугаараас мессежээр харьцсан зураг, /2-р хх-ийн 12-14-р хуудас/,
2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “TD ” фейсбүүк пейж хаягаар үйл ажиллагаа явуулдаг http//play.tdsport.me покер сайтын /О**************Ж / тоот данс болох нь тогтоогдсон. “TD ” фейсбүүк хаягтай чаталж 5001429862 тоот дугаарын данс эзэмшигч Ө.-Очир” гэх мөрдөгчийн тэмдэглэл, /2-р хх-ийн 13-14-р хуудас/,
2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5675/541 дугаартай Хаан банкны дэлгэрэнгүй хуулганд *******баярын -Очир //-ын эзэмшлийн 5001429862 тоот дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /2-р хх-ийн 15-19-р хуудас/
ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлзх албанаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02-05/1169 дугаартай “...н дүүргийн эрүүгийн хэргчйн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/шцт/79 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлэн ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байна..” гэх албан бичиг, /2-р хх-ийн 20-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /2хх-ийн 21 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Д.*******гөөс мэдүүлэг авах тухай зөвшөөрөл олгосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны тоот /2хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 24 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 27 дугаар хуудас/,
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архиваас шийтгэх тогтоол гаргуулан авах тухай албан тоот /2хх-ийн 28 дугаар хуудас/,
*******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 702 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 30-33 дугаар хуудас/,
*******зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 34-37 дугаар хуудас/,
Д.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг 2хх-ийн 38-39 дугаар хуудас/,
Хохирогч Б.Батмөнхөөс гаргасан хүсэлт 2хх-ийн 40 дүгээр хуудас/,
Хохирогч Д.аас гаргасан хүсэлт 2хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.*******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт 2хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт 2хх-ийн 43 дугаар хуудас/
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Яллагдагч Д.******* нь “ ” гэх цахим хаягаар “Солонгос улсад 1 жил ажиллаж амьдрах виз гаргана” гэх хуурамч зарыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Selenge zar” гэх зарын нэгдсэн хуудсанд байршуулж, уг байршуулсан зарын дагуу холбогдсон Б. өөрийн Солонгос улсад ажиллаж амьдрах виз гаргаж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан итгүүлж бүртгэлийн хураамж гэж 2021 оны 10 дугаар сарны 08-ны өдөр 250.000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд, онгоцны билет захиалгын урьдчилгаа гэж 1,100,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд “002144” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авч нийт 1,350,00 төгрөгийн хохирол учруулан залилсан,
Мөн Д.******* нь фейсбүүк цахим хуудсанд “Солонгос улсын урилга гаргаж өгнө” хэмээн зар байршуулан зарын дагуу холбогдсон иргэн Д. Сэлэнгэ аймгийн сум 4-р баг *******хаан 4-008 тоотод байхад нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд нийт 2,840,000 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авч залилсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.******* нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баярнасанд 2.840.000 төгрөг, хохирогч Б. 1.350.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүхийн шатанд дээрх хохирлыг нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр:Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмын хүрээнд шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.*******д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ял дээр н дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 3 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялаас хасах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогтой ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.*******д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ял дээр н дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 3 сар 27 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 22 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баярнасанд 2.840.000 төгрөг, хохирогч Б. 1.350.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ