Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 140/2020/00544/И |
Дугаар | 140/ШШ2020/00614 |
Огноо | 2020-09-28 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2020/00614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын******* баг ******* ******* тоотод оршин суух ******* овгийн ын ******* /РД:*******/-д холбогдох
- зээлийн үлдэгдэл 12.337.244,89 төгрөг, зээлийн хүү 3.870.619,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689,26 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг нийт 16.861.053,90 гаргуулах
- Барьцааны дугаартай гэрээний барьцааны үл хөдлөх хөрөнгө-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.*******, Ш. нар нь ******* банктай 20 оны 03 сарын 20-ны өдөр дугаартай төслийн зээлийг хашаа байшин барьж дуусгах зориулалтаар зээлийн гэрээ байгуулж .000.000 төгрөгийг сарын 2.0 хувь, жилийн 24.0 хувийн хүүтэйгээр 20 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай зээл авсан. ******* банк 20 оны 03 сарын 20-ны өдөр Ч.*******гийн харилцах данс руу .000.000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Ч.*******, Ш. нар нь ******* банктай 20 оны 03 сарын 20-ны өдөр дугаартай барьцааны гэрээг байгуулж Ч.*******гийн өмчлөлийн 0918002831 улсын бүртгэлийн дугаартай Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* тоот 120 метр квадрат талбайтай хувийн сууц, мөн Ч.*******гийн нэр дээрх эзэмших эрхтэй дугаартай жилийн хугацаатай Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот нэгж талбарын дугаартай метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж барьцаалбар үйлдэгдсэн. Ч.******* зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2.662.755.11 төгрөг, зээлийн хүүнд 12.486.563.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 466.891.67 төгрөг нийт .616.210.37 төгрөг төлсөн байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь заалтуудыг үндэслэн ******* банк банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа өгч зээл төлөхийг шаардсан боловч үр дүн гараагүй. Зохих ёсоор биелүүлээгүй төлбөрыг барагдуулахын тулд дараах шаардлагыг гаргаж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монгол банкнаас батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон. Үүнд зээлийн дугаартай гэрээний үүрэгт 2020 оны 07 сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.337.244.89 төгрөг, зээлийн хүүнд 3.870.619.75 төгрөг, нэмэгдүллсэн хүүнд 638.689.26 төгрөг, нотариатын хөлс 14.500 төгрөг нийт 16.861.053.90 төгрөгийг гаргуулах, мөн барьцааны дугаартай гэрээний барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Ч.*******гийн өмчлөлийн 0918002831 улсын бүртгэлийн дугаартай Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* тоот 120 метр квадрат талбайтай хувийн сууц, мөн Ч.*******гийн нэр дээрх эзэмших эрхтэй дугаартай жилийн хугацаатай Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* тоот нэгж талбарын дугаартай метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкнаас 20 оны 03 сард 5 жилийн хугацаатай зээл авсан. Уг зээлийг Ш. болон Ч.******* гээд 2 хүн зээл авсан. Үүний талаар нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой бичсэн байсан. Зээл авснаас хойш зээлийн үндсэн төлбөрт 2.662.755 төгрөг, зээлийн хүүнд 12.466.563 төгрөг төлсөн, зээлийн нэмэгдүүлсэн хүү 466.891 төгрөг төлсөн нийт .616.210 төлсөн байхад нэхэмжлэгчийн зүгээс зээлийн үлдэгдэл нь 12.000.000 төгрөг, зээлийн хүүнд 3.870.000 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 689.630 төгрөг төлсөн гэж байна. Үүнийг манай тал хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээний хавсралт хэсэг болсон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиар дээр юу гэж заасан бэ гэхээр 20 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтийн график гаргасан. Уг графикаар зээлийн хүүнд 10.829.292 төгрөг төлнө гэсэн байна. Гэтэл харицагч нь 12.486.000 төгрөг төлсөн байгаа. Гэтэл зээлийн хүү дээр 3.870.000 төгрөг нэмэгдүүлж орж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг хаанаас юуг үндэслэж гаргаж ирсэн нь тодорхойгүй байна. Хэрвээ зээлийн эргэн төлөх хугацаа хэтэрэхэд нэмэгдүүлсэн хүү бодсон тохиолдолд нэмэгдүүлсэн хүү бодоогүй тохиолдолд нэмэгдүүлж болно. Гэтэл зээлийн нэмэгдүүлсэн хүүнд өмнө 466.891 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээрээ зээлийн үлдэгдэл болон зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүү гэж 638.689 төгрөгийг тооцож оруулж ирсэн байна. Нэмэгдүүлсэн хүү бол зээлийн хугацаа хэтрэлтээс шалтгаалдаг. Гэтэл зээлийн эргэн төлөлтийн хувиараар зээлийн хүүгээ төлөөд хүүгээсээ илүү гарсан байгуу учраас зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөр болох 12.337.000 төгрөгнөөс зээлийн хүүнд илүү төлсөн мөнгийг шилжүүлээд хасах боломжтой гэж харж байна. Мөн хоёр зээлдэгч зээл авсан байхад нэг зээлдэгчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан байсан. Ямар шалтгаанаар нэг зээлдэгчид холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа талаар нотлох баримт байхгүй байна. Мөн ******* банкны эрх залгамжлагчаас 2020 оны 03 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 06 сарын 11-ий өдрийн 1476 тоот захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл шалтгаан нь гэвэл нэхэмжлэлийн төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учраас дээрх хугацаанд хүү төлөх ёсгүй. Яагаад гэвэл уг хэрэг маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэж байсан. Энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн үлдэгдэл 12.337.244,89 төгрөг, зээлийн хүү 3.870.619,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689,26 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 16.861.053,90 гаргуулах, Барьцааны дугаартай гэрээний барьцааны үл хөдлөх хөрөнгө-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ч.******* нь ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
1. Зээлийн үлдэгдэл 12.337.244,89 төгрөг, зээлийн хүү 3.870.619,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 16.861.053,90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь үндсэн зээлдэгч Ч.*******, хамтран зээлдэгч Ш. нартай 20 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж, .000.000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгө болох .000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Зээлийн гэрээ, Банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хувиар-ын хуулбараар тус тус нотлогдож байна./хх-ийн 11-14/
Мөн 20 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ байгуулан Ч.*******, Ш. нар нь зээлийн барьцаанд:
- Ч.*******гийн өмчлөлийн Завхан аймгийн ******* сумын******* баг, ******* 1 дүгээр гудамж 4 тоотод байрлалтай 120мкв талбайтай, улсын бүртгэлийн 1 дугаартай хувийн сууц
- Ч.*******гийн эзэмшлийн Завхан аймгийн ******* сумын******* баг, ******* 1 дүгээр гудамж 4 тоот, эзэмших эрхтэй, нэгж талбарын дугаартай, мкв талбайтай, жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус барьцаалсан болох нь Барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн -20/
Талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотойгоор Барьцааны гэрээ-гээ Завхан аймгийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь №81-12547 дугаартай барьцаалбараар нотлогдож байна. /хх-ийн 21/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, Ч.*******, Ш. нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.
Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-ний хамтран зээлдэгч Ш. нь нас барсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь үндсэн зээлдэгч Ч.*******гээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд Ч.******* нь үүргээ бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-гээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... зээлдэгч Ч.******* нь тус банкнаас зээл авсан ... 2019 оны 3 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй ... зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй ... Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаартай тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд заасан байгаа ... зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Ч.******* тус банкнаас .000.000 төгрөгийн зээл авсан, .000.000 орчим төгрөгийн зээл, зээлийн хүү гэж буцааж төлсөн ... гэтэл одоо 16.000.000 гаран төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна ... мөн 2020 оны******* сар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа .449.711 төгрөг нэхэмжилж байсан боловч Ч.*******гээс шалтгаалахгүйгээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож байсан ... дахин шүүхэд хандахдаа нэхэмжлэлийн шаардлагаа бараг 1 сая орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байна.
Хариуцагч Ч.******* нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.337.244,89 төгрөг, зээлийн хүү 3.870.619,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689,26 төгрөг төлөх байтал тус үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд хариуцагч Ч.*******гээс зээлийн үлдэгдэл 12.337.244,89 төгрөг, зээлийн хүү 3.870.619,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689,26 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.
Мөн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 4.2.16-д Зээлийн материал бүрдүүлэх, холбогдох байгууллагад бүртгүүлэх, баталгаажуулах, мөн зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс энэ ажиллагаатай холбогдон гарсан бүх зардлыг хариуцан барагдуулах-аар заасан байна.
Иймд ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн нотариатын зардал 14.500 төгрөгийг хариуцагч Ч.*******гээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээ-нд заасан барьцаа хөрөнгүүдээр
хангуулах тухай нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Ч.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т зааснаар талууд 20 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм. /хх-ийн 21/
Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 4.2.11-т Дансан дахь мөнгөн хөрөнгө нь зээлийн төлбөр зээлтэй холбогдон гарах бусад төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд барьцааны зүйлээр тэргүүн ээлжинд төлбөрийг барагдуулах-аар заажээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, 41.2-т барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулжээ.
Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох:
- Ч.*******гийн өмчлөлийн Завхан аймгийн ******* сумын******* баг, ******* 1 дүгээр гудамж 4 тоотод байрлалтай 120мкв талбайтай, улсын бүртгэлийн 1 дугаартай хувийн сууц
- Ч.*******гийн эзэмшлийн Завхан аймгийн ******* сумын******* баг, ******* 1 дүгээр гудамж 4 тоот, эзэмших эрхтэй, нэгж талбарын дугаартай, мкв талбайтай, жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ч.*******гээс Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-нд зааснаар зээлийн үлдэгдэл 12.337.244,89 төгрөг, зээлийн хүү 3.870.619,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689,26 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 16.861.053,90 гаргуулахаар нэхэмжилж байгааг хууль бус, үндэслэлгүй байна гэж үзэх боломжгүй юм.
Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/97 дугаартай ******* банк ХХК-нд Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар Банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаатай томилсон бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/111 дугаартай ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаалаар Банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар улируулан томилсон байна. /хх-ийн 9-10/
Нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Л., Д., С. нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. /хх-ийн 4/
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д., С. нар нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, би байгууллагаа төлөөлөн шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., С. нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч ******* овгийн ын ******* /РД:*******/-гээс зээлийн үлдэгдэл 12.337.244,89 төгрөг, зээлийн хүү 3.870.619,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689,26 төгрөг нийт 16.846.553,9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар хариуцагч Ч.*******гээс нотариатын зардал 14.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.
3. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Ч.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцааны дугаартай гэрээний барьцааны үл хөдлөх хөрөнгө болох:
- Ч.*******гийн өмчлөлийн Завхан аймгийн ******* сумын******* баг, ******* 1 дүгээр гудамж 4 тоотод байрлалтай 120мкв талбайтай, улсын бүртгэлийн 1 дугаартай хувийн сууц
- Ч.*******гийн эзэмшлийн Завхан аймгийн ******* сумын******* баг, ******* 1 дүгээр гудамж 4 тоот, эзэмших эрхтэй, нэгж талбарын дугаартай, мкв талбайтай, жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ