Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

          Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,

Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт ******* *******т холбогдох эрүүгийн 24310030194 дугаартай, 175/2024/0176/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 02-ны өдөр *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *******-Уул аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* 03 дугаар хэсэг 25 тоотод оршин суух хаягтай. урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт ******* *******, Регистрийн дугаар: *******5

Хэргийн товч утга:

Яллагдагч Ц.******* нь 2024 оны 05 дугаар сарын. 22-ны өдрийн 483 дугаартай *******-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ Сэлэнгэ аймгийн Хушаат сумын гүүрний хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед согтуурсан үедээ загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,28 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.*******  нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  “...мэдүүлэг өгөхгүй....” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Яллагдагч Ц.******* нь 2024 оны 05 дугаар сарын. 22-ны өдрийн 483 дугаартай *******-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан үедээ Сэлэнгэ аймгийн Хушаат сумын гүүрний хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн үед согтуурсан үедээ загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,28 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай/ хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгах хугацаа сунгах тухай /хх-ийн 02 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 04 дугаар хуудас/, гэрч Д.Борхүүгийн мэдүүлэг /хх- ийн 06-07 дүгээр хуудас/, Гэрч Ж. мэдүүлэг /хх-ийн 09-10 дүгээр хуудас/, урьд зөрчил гаргасан талаарх шийтгэлийн хуудас, шийтгэвэр, зөрчлийн материал  /хх-ийн 11-13 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 24310030194 дугаартай тогтоол /хх-ийн 17-19 дүгээр хуудас/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/, хувийн баталгаа /хх-ийн 23 дүгээр хуудас/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/, Шүүгдэгчийн оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн дугаар хуудас/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,  гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа хх-ийн 29 дүгээр хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын  хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгч авах хүсэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/, өмгөөлөгчийн мэдэгдэл /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

         Прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 02 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг солихыг анхааруулсугай.   

         5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

        8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ