Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2025/00167

 

 

 Ч.Н, Т.Т, Т.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2025/00800 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01182 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 болон 5 дахь заалтыг нэгтгэн дугаарыг 3 болгон, уг заалтад

“Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарлаж, гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.” гэж тусган, шийдвэрийн Тогтоох хэсгийн 6 дахь заалтын дугаарыг 4 болгон, уг заалтыг

“Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д заасныг баримтлан хариуцагч Л.П-оос 79,790,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд олгож, орон сууцнаас охин П.Б-д ногдох хэсэг гаргуулах болон ... улсын дугаартай, Ниссан Мурано маркийн тээврийн хэрэгслийг дундын хөрөнгөд тогтоолгон Ч.Н, П.Б нарт ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Н-г эрхийн улсын бүртгэлийн Ү-220........... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай орон сууцны дундын өмчлөгчөөс хассан бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 7 дахь заалтын дугаарыг 5 болгон, уг заалтыг

“Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.П-оос 4,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н-д олгож, охин П.Б-ийн Хаан банкны .............. тоот хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансны хамтран эзэмшигчээс эцэг Л.П-ыг хасаж, хамтран эзэмшигчээр эх Ч.Н-г тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 8 дахь заалтын дугаарыг 6 болгон, уг заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсэгт 7 дахь заалт нэмж, уг заалтад

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Ч.Нгийн хууль бус эзэмшлээс .... улсын дугаартай, “Ниссан Мурано” маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан хариуцагч Л.П-т олгож, нэхэмжлэгч Ч.Н-аас 58,300,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Л.П-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тусган, шийдвэрийн Тогтоох хэсэгт 8 дахь заалт нэмж, уг заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.П-т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-220.......... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай орон сууц, .... улсын дугаартай, Ниссан Мурано маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ Т.А, Т.Т нар татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тусган, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын дугаарыг 1 болгон, уг заалт дахь “Б-ыг” гэснийг “Б-ийг” гэж, “төсөрн” гэснийг “төрсөн” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 болгон уг заалт дахь “Б-ыг” гэснийг “Б-ийг” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Л.П нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.06.26-ны өдөр 486,690 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     

 

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                               Н.БАТЧИМЭГ

   Н.БАЯРМАА

                                                                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД