| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0169/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-08-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр
Улсын яллагч Б.Наранмөнх /цахим/,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар *******-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овгийн ******* *******т эрүүгийн 2331002730042 дугаартай, 175/2024/0169/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 5 дугаар сарын 14-ний өдөр ******* хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт *******-Уул аймгийн ******* сумын * дүгээр баг *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаа, урьд
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20^4 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 896 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1355 дугаартай шийтгэх тогтоолоор хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 08 сар хорих ялаар,
*******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, урьд эдлүүлээгүй үлдсэн 1 жил 03 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 11 сар 27 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн ******* *******, регистрийн дугаар:*******/,
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч М.******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 07 дугаар баг 08 дугаар байрны 7 давхарт байрлуулсан иргэн Э. эзэмшлийн “” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Яллагдагч М.******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 07 дугаар баг 08 дугаар байрны 7 давхарт байрлуулсан иргэн Э. эзэмшлийн “” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.: “...Би 2023 оны 08 дугаар сарын 25-ны орой гэр рүүгээ 20 цагийн алдад ирсэн дээш 7 давхарт лифтээр буугаад түгжээтэй байсан дугуйгаа харахад байсан. Тагаад гэрт ороод 10 гаруй минут болсны дараа гэрээсээ хог гаргаж хаяхад унадаг дугуй маань байсан. Би өөрөө унадаг дугуйн дээрээ очиж үрүүлийг нь тэгшилж тавьсан. Тэгээд өглөө гэр бүлийнхний хамт ээж мод руу явахаар болоод гарахад миний унадаг дугуй байхгүй байсан. Би анх 2 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн сумын "Олон улсын худалдааны төв"-ийн урд талаас 5 сарын үед 400.000 төгрөгөөс яриад 380.000 төгрөгөөр худалдан авч байсан. Спорт загварын олон араатай. Цагаан өнгөтэй унадаг дугуйны гол хэсэгт ногоон өнгийн /таке/ гэх бичиглэлтэй 17-ийн обудтай, дотор талаараа тороостой ногоон өнгийн түгжигчтэй, суудлын ар хэсэгт 2 пүрштэй, бандгар дээгүүрээ хар саарал өнгийн, доогуураа никель цагаан өнгөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.: “...Би 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Дансаар 30.000 бэлэн 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаа хөгжлийн банкны дугаарт манай эхнэр Уранчимэгийн Хаан банкны дугаарт данснаас 2023 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 50 минутад 30.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч Х.: “...Би 2023 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 20 минутын үед гэрээс гараад эхнэр Уранчимэгийн ажилдаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах " монгол" шатахуун түгээх газарт хүргэж өгөөд цааш эхнэрийн хамтаар дэлгүүр орох гээд явж байтал замд хүн таараад 2 дугаар буудал дээр буулгасан. Тэгээд эргээд буцаж байтал 1 дүгээр буудлын "Бөмбөөлэй" орсон. Манай эхнэр дэлгүүр рүү ороод би гадаа зогсож байтал үл таних унадаг дугуй авах уу? гэж надаас асуухаар нь би "хэд юм бэ" гэж асуусан чинь надад "50.000 төгрөгөөр ав" гэж хэлсэн. Тэгээд дансаар 30.000 төгрөг шилжүүлээд бэлнээр 20.000 төгрөг өгөөд авсан. Бараан өнгийн саравчтай малгайтай, шардуу шөвгөр царайтай, 170 орчим өндөртэй, Нүүрний баруун талын шанаа хэсэгт халцраад эдгэж буй сорвитой, 40-оос доош насны гэмээр залуу байсан. Би 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Дансаар 30.000 бэлэн 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаа хөгжлийн банкны дугаарт манай эхнэр Уранчимэгийн Хаан банкны дугаарт данснаас 2023 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг 50 минутад 30.000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 02-06 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх-ийн 09-10 дүгээр хуудас /
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр хуудас/
Эд зүйл / баримт бичиг, бусад баримт /-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 15 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудас/
Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх- ийн 25-26 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 29-30 дугаар хуудас/
Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл / хх-ийн 33 дугаар хуудас/
Шинжээчийн эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 34 -35 дугаар хуудас/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 36 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/
Хууль этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 41 дүгээр хуудас/
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 42 дугаар хуудас/
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт /хх-ийн 43 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт /тайлбар , мэдүүлэг/ танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 45 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Мөрдөгчийн даалгавар /хх-ин 48 дугаар хуудас/
Хаан банкны дансны гүйлгээний баримт /хх-ийн 49 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа / хх-ийн 51-52 дугаар хуудас/
Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 57-59 дүгээр хуудас/
Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийн мэдээлэл / хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт / тайлбар, мэдүүлэх/ танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 62 дугаар хуудас/
Эд зүйл / баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 63 дугаар хуудас/
Дансны хуулга /хх-ийн 64 дугаар хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай / хх-ийн 66-67 дугаар хуудас/
Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 69 дүгээр хуудас/
Эд зүйл / баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-71 дүгээр хуудас/
Төрийн банкны мэдээлэл /хх-ийн 72 дугаар хуудас/
Хаан банкны хуулга /хх-ийн 73 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 74 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 75 дугаар хуудас/
Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 76 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын болон хяналтын харьяалал тогтоолгох тухай / хх-ийн 77-78 дугаар хуудас/
Мөрдөн байцаалт явуулах болон прокурорын хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол /хх-ийн 79-80 дугаар хуудас /
Прокурорын газрын хуудас /хх-ийн 81-82 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/
Лавлагаа гаргуулах тухай /хх-ийн 84 дүгээр хуудас/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-86 дугаар хуудас/
Шүүгдэгч Мягмарсүрэн овогтой *******ын зан байдлын тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-90 дүгээр хуудас/
Сулласан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх шийтгэх тогтоол/хх-ийн 92-94 дүгээр хуудас/
Ялыг дүйцүүлэх хасах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 95 дугаар хуудас/
Ялтан Мягмарсүрэн овогтой *******ын зан байдал , засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-ийн 96 дугаар хуудас/
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоол /хх-ийн 97-99 дүгээр хуудас/
Мягмарсүрэн овогтой *******ын хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-ийн 100 дугаар хуудас/
Суллагдсан тухай тодорхойлолт /хх-ийн 101 дүгээр хуудас/
Ялтан М. *******ын шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102 дугаар хуудас/
Ялтан М.*******ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хуудас /хх-ийн 104-107 дугаар хуудас/
Прокурорын зөвшөөрөл хүргүүлэх тухай /хх-ийн 110 дугаар хуудас/
Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 111 дүгээр хуудас/
Шилжүүлэх хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/
******* овогтой ******* *******ын ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 113 дугаар хуудас/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-ийн 114 дүгээр хуудас/
Прокурорын санал хүргүүлэх тухай /хх-ийн 115 дугаар хуудас /
Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 116 дугаар хуудас/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх-ийн 117-120 дугаар хуудас/
Ялтан М. *******ын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуудас /хх-ийн 121-126 дугаар хуудас/
Хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай мэдэгдэл /хх-ийн 127 дугаар хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 128 дугаар хуудас/
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 129 дугаар хуудас/
Яллах дүгнэлт /хх-ийн 130-133 дугаар хуудас/
132 тоот яллах дүгнэлтийг хавсралт /хх-ийн 134 дүгээр хуудас/
Яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 135 дугаар хуудас/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх-ийн 137-139 дүгээр хуудас/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 140-142 дугаар хуудас/
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэг хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 144 дүгээр хуудас/
Прокурорын зөвшөөрөл хүргүүлэх тухай /хх-ийн 145 дугаар хуудас /
Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 146-147 дугаар хуудас/
Шилжүүлэх хуудас /хх-ийн 148 дугаар хуудас/
Хоригдлын ялын тооцоо /хх-ийн 149 дүгээр хуудас/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-ийн 151 дүгээр хуудас/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 152-154 дугаар хуудас/
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 155-157 дугаар хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 160 дугаар хуудас/
Хоригдол хүлээлгэн өгсөн тухай мэдэгдэл /хх-ийн 163 дугаар хуудас/
******* *******ын ялын тооцооны лавлагаа /хх-ийн 164 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг сум 07 дугаар баг 08 байрны 7 давхарт байрлуулсан иргэн Э. эзэмшлийн “” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах эрх бий болгохыг ойлгоно.
Гэмт этгээд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Иймд шүүгдэгч М. *******ыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Баярдалайд 350.000 төгрөгийн хохирол учруулсан ба хууль бусаар авсан эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Иргэний нэхэмжлэгч С.Цолмонбаатарт гэмт хэргийн улмаас учирсан 50.000 төгрөгийн нэхэмжлэл нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч М.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. ******* 8 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг журамлан шүүгдэгч М.*******т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр *******-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 11 сар 27 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялаас хасах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт 20 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. *******т 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг журамлан шүүгдэгч М.*******т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр *******-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 11 сар 27 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялаас хассугай.
6. Шүүгдэгч М. *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт 20 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******аас 50.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг Салхит 1 дүгээр хэсгийн 056 тоотод оршин суух хаягтай Монголжин овогт Сүрэнхорлоогийн Цолмонбаатарт /МЬ85102812/ олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ