| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0178/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/168 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/168
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд,
шүүгдэгч М.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ургийн овогт ******* *******-*******д холбогдох 2431001560143 дугаартай, 175/2024/0178/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сум ***** тоотод оршин суудаг, урьд
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолтоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг. мөн хуулийн 241 дүгээ зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар 03 жил хорих ял,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолтоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 02 сар 04 хоног хорих ял,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолтоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэг, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт ******* *******-*******, РД:*******
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч М.*******-******* нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******:’ нэртэй караокены үүдэн хэсэгт Б.******* шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар өшиглөж баруун нүдний ухархайн дотор хананд этмойд хөндий рүү цөмөрсөн шинэ хугарал, уг түвшинд этмойд хөндийд шингэн хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гарын шуу, зүүн гарын шуу, нурууны доод хэсэгт зулгарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Шүүгдэгч М.*******-******* нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******:’ нэртэй караокены үүдэн хэсэгт Б.******* шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар өшиглөж баруун нүдний ухархайн дотор хананд этмойд хөндий рүү цөмөрсөн шинэ хугарал, уг түвшинд этмойд хөндийд шингэн хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гарын шуу, зүүн гарын шуу, нурууны доод хэсэгт зулгарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******-Эрдэнийн өгсөн: “...Би анх зодоон болж байгааг мэдээгүй ******* бааран дотор сууж байсан. Тамхи татахаар гарахад зодоон болж байхыг харахад манай эхнэрийн орилох дуу сонсогдохоор нь гүйгээд очтол зодоон болж байхаар нь эхнэрээ салгах гээд очиход Ганбат намайг татаад бид 2 заамдалцаад зодолдсон...” гэжээ.
.Хохирогч Б.Ганбатын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн найзууд болох Энхбаяр /эр/, , , й /эр/ нарын хамтаар 2024 оны 04 дүгээр сарын Об-аас 07-ныг шилжих шөнийн 00 цагийн үед ******* нэртэй караоке руу орсон. Бид нар ороод нэг нэг лааз пиво уусан. Тэгсэн бид нарын ширээний хажуу талын ширээн дээр сууж байсан -******* гэх залуу манай ширээн дээр ирээд ******* хандан чи надтай босож ирээд мэндэлсэнгүй гэхээр Энхбаяр босоод -*******тэй мэндэлтэл тэрээр буцаад ширээ рүүгээ явсан. Хамт явж байсан хүмүүстэйгээ дуу дуулаад байж байтал -******* гэх залуугийн ширээнээс нэг эмэгтэй босоод манай ширээн дээр ирээд рүү хандан та нар надтай хамт явж байгаа хүмүүсийг доромжиллоо гэтэл түүнд хандан бид нар хоорондоо юм ярьж байна та нар руу хандаж юм яриагүй гэтэл тэрээр яваад өгсөн. Үүнээс хойш -******* манай ширээн дээр дахин дахин ирээд й гэх эмэгтэй хүнтэй юм яриад ******* хандан босоод ирээ чи надтай юм ярихгүй байна, яагаад байгаа юм бэ? гэх зэргээр өдөөд байсан. Хэсэг дуулж байгаад 01 цагийн үед тэй хамт караокеноос гараад ертөнцийн зүгээр урд хэсэгт нь тамхи татаад буцаад караоке рүү орох үед -******* гэх залуу намайг мөрлөсөн бөгөөд тухайн үед тэрээр эхнэртэйгээ явж байсан. -******* намайг мөрлөхөөр нь би түүнд хандан ямар шалтгааны улмаас намайг мөрлөж байгаа юм бэ? Гэж асуутал тэрээр надад ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгэхээр би буцаад караоке рүү орох гэтэл -******* зам таглаад оруулахгүй байхаар нь түүнд хандан эгчийн дүү холдоо гээд цааш түлхэхээр нь би -******* гэх залууд хандан хэдүүлээ больё гээд гар барих гэтэл -******* миний гараас татаад дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн гэхдээ хүнд гэмтэл учруулах хэмжээнд мөргөөгүй. Намайг мөргөх үед -*******-д хандан одоо боль замаас холд гээд түүнийг түлхтэл -Эрдэнийн эхнэр гэх эмэгтэй манай нөхрийг яагаад байгаа юм бэ гээд ийг хүчтэй түлхтэл зөрүүлээд -******* гэх залуугийн эхнэрийн гуяа хэсэг рүү нь 1 удаа тийрч өшиглөтөл түүнтэй хамт явж байсан эмэгтэй ийг цохих гээд дайрах үед нь би дундуур ороод салгатал -******* миний толгойны зүүн талын дээд хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон тэгэхээр нь би түүнийг барьж газар нуруугаар нь унагаад газар унах үед нь нүүр хэсгийг доош харуулаад үстээд доош дараад нүүр хэсэг рүү нь 2-3 ундаа нүцгэн хөлөөрөө өшиглөсөн. /Тухайн үед миний гутал тайлагдсан байсан юм. Намайг -Эрдэнийг үстээд доош дарж байхад түүний эхнэр ирээд миний баруун гарын шуу хэсгийг хумсаараа самардаад хойш татахаар зүүн гараараа түүний цээж хэсэг рүү түлхэж өөрөөсөө холдуулаад -Эрдэнийг газарт үлдээгээд түүнээс холдсон. Тэгээд эргэн тойрноо хартал газар унасан ээр нь 3 эмэгтэй байсан. Тэд нар бүгдээрээ бие биетэйгээ үсдэлцээд байсан. Мөн ийг *******өө залуу зодож байсан яаж зодсон бэ? гэхээр нь толгой руу нь өшиглөөд гараараа цохиод байсан. Эмэгтэйчүүд үсдэлцээд байхаар нь би ийг тэд нараас салгаад холдуулж авах санаатай очоод ийг таттал *******өө гэх залуу миний баруун нүд хэсэг рүү 1 удаа өшиглөсөн би өшиглөлтийн улмаас газар унасан бөгөөд унахдаа дахиж өшиглүүлэхгүйн тулд *******өөгийн хөлийг тэвэрч унасан. Тэгсэн яаг тухайн үед “*******” караокены эзэн гэх залуу гарч ирээд *******өөг надаас холдуулах үед *******өө миний толгой, нүүр хэсэг рүү дахин 3 удаа өшиглөөд цаашаа яваад өгсөн. Тухайн үед миний нүдэнд юм харагдахгүй байсан би хэвтэж байсан газраас босож ирээд хэсэг алхаад замаа харахгүй траншейны нүх рүү унасан бөгөөд намайг нүх рүү унаад нээх удаагүй байхад нэг хүн намайг татаж гаргасан хэн татаж гаргасан талаар тухайн үедээ нүд юм харахгүй байсан тул мэдээгүй. Нүдээд нухаж байгаад иргэн тойрноо дөнгөж хартал *******өө гэх залуу архины шил барьсан байдалтай намайг цохих гээд ирж байсан бөгөөд түүнд тэнд байсан болиулсан.Тухайн үед мөн эмэгтэйчүүд у. зодолдоод дууссан бөгөөд би ийг дэргэд очоод түүнийг дахин зодуулахгүй гээд хамгаалаад байж байтал цагдаа нар ирсэн. ийг тэнд байсан хүмүүс зодох гээд байсан учир хамгаалсан юм ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р хуудас/
Хохирогч А.ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тус өдрийн 22 цагийн үед ******* сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй караоке руу Ганбат, / эм/, Энхбаяр /эр/, / эм/ нарын хамтаар орсон. Бид 5 тухайн үед нэг нэг лааз пиво захиалаад ууцгаасан. Тэгсэн хажуу талын ширээний -******* гэх залуу манай ширээн дээр ирээд ******* хандан надтай босож ирээд мэндэлсэнгүй гээд хэгжүүрхээд байхаар нь би түүнд хандан чи одоо яагаад байгаа юм бэ? гэж хэлтэл -******* намайг таниад өө эгч явж байгаа юм уу? сайн байна уу? та гэж мэндлээд ямар нэгэн асуудал байхгүй гээд буцаад ширээ рүүгээ явсан.Тэгээд дуулаад сууж байтал -Эрдэнийн ширээнээс нэг танихгүй эмэгтэй босож ирээд надад хандан чи одоо юу яриад байгаа юм бэ? Бид нарыг муулаад байгаа юм уу? гэхээр нь та нарыг ярьсан юм байхгүй ээ бид нар хоорондоо ярьж байна гэтэл тай мэндлээд за за буруу ойлгосон байна гээд буцаад ширээ рүүгээ явсан. Үүний дараа Ганбат бид 2 гадаа тамхи татаад буцаад караоке рүү орох гэтэл үүдэнд -******* , , нар зогсож байсан. Тэгсэн Ганбат надад хандан -******* рүү заагаад энэ залуу намайг мөрлөөд байсан юу нь залуу юм бэ? таних юм уу? гэхээр нь миний найзын дүү нь байгаа юм аа гэж хэлсэн. Юунаас болоод гэдгийг нь мэдэхгүй Ганбат, -******* нар маргалдсан тэгэхээр нь би тэр 2-ын дундуур ороод салгатал тэр 2-т хандан та нар учраа олоо гэж хэлээд тэр учраа олох гээд гар барих болсон бөгөөд яаг гар барьтал -*******, Ганбатын гараас нь өөр рүүгээ татаад дух хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн гэхдээ тийм ч хүчтэй мөргөөгүй. Тэгээд учрыг нь олчих гээд салгаад байж байтал -Эрдэнийн эхнэр гэх нэг эмэгтэй бид над дээр хүрч ирээд яагаад манай нөхөр рүү дайраад байгаа юм бэ? гэхээр нь зүгээр л хүмүүсийг хооронд нь учрыг нь олуулж байна гэтэл уурлаад намайг 2 даа түлхсэн тэгэхээр би зөрүүлээд тухайн эмэгтэйн гуяа хэсэг рүү 1 удаа жийж өшиглөсөн. Тухайн эмэгтэй надад өшиглүүлээд газар унасан. Тэгсэн миний хажуу талаар Амартуяа гэх эмэгтэй орж ирээд намайг үстээд авахаар тухайн эмэгтэйг мөн үстсэн тэгээд байж байтал дахин нэг эмэгтэй намайг үстээд бид нар зууралдаад газар унасан. Намайг газар унасан байхад -******* над дээр ирээд миний толгойны орой хэсэг рүү 1 удаа гараа атгаж байгаа цохисон би уг цохилтын улмаас бага зэрэг ухаан балартсан тэгсэн Ганбат, -Эрдэнийг аваад надаас холдуултал Цагаан саравчтай малгайтай залуу Ганбатын нүүр хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан бөгөөд уг өшиглөлтийн улмаас Ганбат траншейны нүх рүү унасан. Үүний дараа -*******тэй хамт явж байсан цагаан саравчтай малгайтай залуу над дээр хүрч ирээд газар хэвтэж байхад миний нүүрний зүүн хэсэг рүү гуталтай хөлөөрөө нэг удаа дэвсээд үргэлжлүүлэн тОлгой хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. надтай зууралдаж байсан нэг эмэгтэйг холдуулсан тэгээд газар хэвтэж байтал ******* караокены эзэн гэх хүн гарч ирээд намайг газраас босгосон. Би босоод шууд л цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-42-р хуудас/,
Хохирогч Ц.Болорчимэгийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөр -Эрдэнийн хамт түүнтэй хамт ажилладаг *******-******* /*******өө, утас:/ түүний эхнэр Амартуяа, найз Оюунбат нарын хамтаар ээж мод ороод тэндээсээ *******өө ахын гэрт очоод 2 шил 0.75 литрийн агар нэртэй архи хувааж уугаад тэндээсээ 19 цагийн үед “*******” караоке руу явсан. Тэндээ бид 5 дундаа 0.75 литрийн Агар нэртэй архи аваад ууж суусан. 20 цагийн үед бид нарын сууж байсан ширээний эсрэг талын ширээн дээр 3 эмэгтэй, 2 эрэгтэй нийтдээ 5 хүн ирж суусан. Тухай хүмүүсээс таньдаг нь й гэхэгч, Энхбаяр/эр/гэх хүмүүс л байсан.Гэхдээ би тухайн хүмүүсийг сайн мэдэхгүй манай нөхөр л таниад байсан. Улмаар манай нөхөр -******* нь й, Энхбаяр гэх хүмүүстэй мэндлэх гээд ширээ рүү яваад мэнд ус мэдэх үед нь тэд нартай явж байсан гэх эмэгтэй нь й, Энхбаяр нарт хандан ийм жоохон хүүхдүүдтэй яах гэж харилцдаг юм гэж хэлсэн талаар манай нөхөр надад болон хамт сууж байсан хүмүүст хэлээд бага зэрэг уурлаад байсан. Үүнийг сонссон Оюунбат эгч гэх хүний сууж байсан ширээн дээр очоод уучлалт гуйгаад ирсэн. Оюунбат эгчийг надтай андуураад гэх эмэгтэй намайг ширээн дээр нь очиж хэрүүл өдсөн гэж цагдаад хэлээд байсан. Би түүнээс бол гэх хүний ширээн дээр нь огт очоогүй. Караокед дуулаад сууж байхад манай нөхөр Амартуяа эгчийн хамт тамхи татах гээд гадагш гарсан бөгөөд би төд удалгүй хойноос нь гартал караокены үүдэн дээр манай нөхөр й гэх хүнтэй зэрэгцээд зогсож байсан бөгөөд тэр 2-ын өөдөөс харсан байдалтай манай нөхрийн цээж хэсэг рүү 1 гараараа түлхэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би т хандан ямар шалтгааны улмаас манай нөхрийн биед хамаагүй хүрээд байгаа юм бэ? Гэтэл тэрээр өөдөөс ямар үг хэлэлгүй миний баруун гар хэсэг рүү 1 удаа жийж өшиглөсөн уг цохилтын улмаас би газар унаад зүүн гарын тохой, шуу хэсэг гэмтсэн. Газар унаад босоод ирэх үед Амартуяа. нар хоорондоо үсдэлцээд байхаар нь тэр 2-ыг салгах гэтэл гэх эмэгтэй намайг үстээд зууралдаад Амартуяа, , бид нар газар унасан. Миний дээрээс маш олон хүмүүс дараад байсан ямар хүмүүс дарж байсан талаар одоо мэдэхгүй байна. Тэгээд доороос нь тэмцэж байгаад дөрвөн хөллөөд боссон тэр үед миний баруун, зүүн хөлийн өвдөг гэмтсэн мөн босох үедээ хамраа газар халцалсан. Босоод эргэн тойрноо хартал манай нөхөр дээгүүрээ гадуур хувцасгүй цээж нүцгэн газар дээш хараад хэвтсэн байдалтай байсан бөгөөд дээр Ганбат гэх хүн гарж суугаад түүний нүүр рүү гараараа цохиж байсан. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Би Ганбат гэх залууг нөхрөөсөө холдуулах зорилгоор ар нураа хэсгээс нь цамцны захаас нь таттал тэрээр иргэж хараад миний баруун нүд хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон бөгөөд уг цохилтын улмаас би ардаа байсан тээврийн хэрэгслийг налаад газар унасан. Намайг газар унах үед нөхөр минь намайг татаж босгосон. Ганбатын цохилтын улмаас миний баруун нүдэнд гэмтэл учирсан. Манай нөхөр намайг газраас босгоод бид 2 ******* Караокены үүд хэсэг дээр зодооноос холдож зогссон. Зогсож байхдаа би гэх эмэгтэй хүнтэй хэрэлдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-46-р хуудас/,
Гэрч З.ын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед өөрийн найзууд болох , , Ганбат, Энхбаяр нарын хамтаар “******* Кароаке” рүү орсон. Бид нар тус тус 2 пиво аваад угаад сууж байтал , Ганбат нар тамхи татна гээд гараад явсан тэгээд араас нь ын хамтаар гараад очтол танил дүү болох -******* гэх залуутай таараад түүнтэй юм яриад зогсож байтал бид 2 дээр Ганбат, Ганчимэг нар ирээд улмаар Ганбат, -******* нар караокены хаалган дээр зөрөх гэж байгаад хоорондоо мөргөлдсөн асуудлаасаа болоод маргаж эхэлсэн. Тэгээд би -*******, Ганбат нарыг хооронд эвлэрүүлээд салгаад байж байтал -Эрдэнийн эхнэр ирээд т хандан чи манай нөхрийг яагаад байна аа гээд түүнийг нэг удаа түлхтэл хойш ухраад та нар яагаад байна аа гээд хүзүүндээ зүүсэн байсан зүүлтээ тайлаад халаасандаа хийгээд -Эрдэнийн эхнэрийг нэг удаа өшиглөтөл тэрээр газар унасан. Тэгсэн -*******тэй цуг явж байсан Амараа гэх эмэгтэй ийг үстээд , -Эрдэнийн эхнэртэй үстэлцээд , Амараа, -Эрдэнийн эхнэр, нар зууралдаад газар унасан. Би тухайн хүмүүсийг салгах гээд байж байтал *******өө гэх саравчтай малгай өмссөн -*******тэй хамт явж байсан залуу бид нар дээр ирээд ******* зуурч аваад тэр 2 хоорондоо зодолдоод цаашаа явсан яаг яаж зодолдсон талаар нь би сайн мэдэхгүй байна. Яагаад мэдэхгүй байна гэхээр би эмэгтэйчүүдийг салгах гэж байгаад хараагүй. Би ийг салгаж авах гээд зууралдаж байхад -******* ирээд ийн нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон тэгэхээр би -Эрдэнийг ээс холдуулсан. -******* үргэлжлүүлээд Ганбаттай ноцолдож эхэлсэн бөгөөд яаг тухайн үед *******өө гэх залуу ирээд ийн толгой дээр хөлөөрөө 1 удаа дэвсээд, нүүр хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь тухайн залууг ээс салгаад холдуулсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р хуудас/,
Гэрч А.Бат-Очирын 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тус өдрийн 22 цаг 30 минутын үед манай эхнэр над руу залгаад гадаа хүмүүс зодолдоод байна чи хүрээд ирээч гэхээр нь яваад очтол Манай караокены гадна хашааны үүдэн дээр 2 хүүхэн газар үстэлцээд хэвтэж байсан. Харин траншейны нүхний чанх урд талд хүрэн өнгийн сорочкан цамц өмссөн залууг саравчтай малгайтай, долир нүдтэй залуу үстээд газар дарсан байхаар нь одоо боль сал та нар гэтэл тухайн саравчтай малгайтай нүд муутай долир залуу үстээд доор дарсан байгаа залуу руугаа заагаад энэ миний хөлийг барьчхаад тавихгүй байгаа юм аа гэхээр нь доор нь байсан залууд нь би хандан чи хөлийг нь тавьчих би одоо та 2-ыг салгах гэж байна гэтэл тэрээр нь хөлийг тавьтал Саравчтай малгай өмссөн залуу доор хөлийг нь барьсан залууг яаг газраас босох гээд өндийж байхад нь нүүр хэсэг 1 удаа өшиглөтөл тэрээр хойшоо саваад траншейн руу ороод унаад өгсөн. Би тухайн залууг траншейнаас гаргасан.Тэгээд би саравчтай малгайтай залууг дөнгөж салгаад байтал тэрээр гудмаас архины шил олж аваад түүнийгээ гадаа байсан хүмүүс рүү шидсэн гэхдээ азаар нэг ч хүн оноогүй. Дахиж архины шил аваад хүмүүс рүү шидэх гэхээр нь би түүнийг барьж аваад архины шилийг авсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р хуудас/
Гэрч Ш.Амартуяагийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би нөхөр *******-Эрдэнийн хамт гэртээ Оюунбат / эм, -*******, Болорчимэг нарыг хүлээж авсан. Бид нар манай гэрт 2 шил Агар нэртэй архи хувааж уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад ******* нэртэй караоке руу орсон. Бид нарын сууж байхад гаднаас 3 хүүхэд 2 залуу орж ирсэн. Тухайн хүмүүсээс нэгийг -******* мэддэг юм байна лээ тэгээд танил дээрээ очоод мэндлэх үед нь хамт явж байсан гэх өндөр хүүхэн нь -Эрдэнийг ширээнээсээ хөөгөөд уурлаад байгаа бололтой байсан бөгөөд -******* тухайн эмэгтэйгээс уучлалт гуйгаад байгаа харагдсан. -******* хэсэг сууж байгаад тамхи татна гээд гарахаар би түүний эхнэр Болорчимэгийн хамт хойноос нь гартал сүүлд орж ирсэн 3 хүүхний нэгэнтэй нь -******* юм яриад зогсож байсан. Тэгсэн нөгөө 3 хүүхэнтэй хамт явж байсан нэг залуу түүнтэй ирээд юм яриад гар барих үед нь караокед муухай аашлаад байсан гэх хүүхэд -******* дээр очоод жоохон пацаан гээд бие рүү нь түлхээд байсан бөгөөд үүнийг харсан Болорчимэг тухайн эмэгтэй дээр очоод миний нөхрийн биед халддаг хэн юм бэ? гээд түүнийг түлхтэл нөгөө Ганчимэг гэх эмэгтэй хүзүүнээсээ нэг юм тайлж аваад халаасандаа хийгээд Болорчимэгийг жийгээд өшиглөөд унагаасан тэгэхээр нь салгах гээд яваад очтол Болорчимэгийг цагаан өнгийн цув өмссөн хүүхэн үстсэн бөгөөд яаг тухайн үед нь Болорчимэгийг өшиглөсөн Ганчимэг нь миний цээж хэсэг рүү 1 удаа цохихоор нь зөрүүлээд тухайн хүүхнийг үстээд улмаар бид 2 харилцан үстэлцээд газар унасан. Ганчимэг миний үснээс зуураад тавихгүй нэлээдгүй хугацаанд бид 2 зууралдаж байгаад боссон. Намайг босох үед манай нөхөр *******-******* бид нарын үстэлцсэн хүүхнүүдтэй явж байсан Ганбат гэх залуутай зууралдаад байхаар би түүнийг боль гэж хэлсэн тэнд байсан хүмүүс ч *******-Эрдэнийг салгасан. Тэгээд нээх удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р хуудас/,
Гэрч Б.-Эрдэнийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******-******* ахын гэрт түний эхнэр Амартуяа, Оюунбат, эхнэр Болорчимэг нарын хамтаар 0.75 литрийн 2 шил Агар нэртэй архи уусан. Архиа ууж дуусгаад *******-*******, Амартуяа, Оюунбат, эхнэр Болорчимэг нарын хамтаар 19 цагийн үед ******* караоке руу орсон. Тэндээ бид нар 0.75 литрийн 1 шил Агар нэртэй архи аваад сууцгаасан. Бид 5 дуулаад сууж байхад 20 цагийн үед шиг санагдаж эсрэг талын ширээнд гаднаас 5 хүн орж ирээд суусан. Тухайн хүмүүсээс мэддэгээс Энхбаяр . , гэх хүмүүс байсан бөгөөд бусад хүмүүсийг нь зүгээр зүс мэдэх хүмүүс байсан. Тухайн үед би ширээнээсээ босоод Энхбаяр ахтай очоод мэнд мэдтэл гэх эмэгтэй надад хандан пацаан минь ширээ рүүгээ яваа ч гэхээр нь за эгчээ уучлаарай гээд буцаад ширээндээ очиж суусан. Энэ үйл явдлаас хойш хэсэг хугацааны дараа гадагш нь тамхи татах гэтэл эгч гадаа зогсож байхаар нь түүнтэй хэсэг юм ярьж зогссон. Тэгсэн бид 2 дээр эгчтэй хамт явж байсан Ганбат гэх хүн хүрч ирээд надад хандан муу пацаан минь яах гээд байгаа юм бэ? гэтэл түүнд хандан зүгээрээ манай таньдаг дүү байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед Ганбат намайг ыг өдөж хоргоогоод байна гэж бодсон юм байна лээ. Ганбат бид 2 энэ үл ойлголцлоо гаргаад хоорондоо эвлэрээд гар барих болсон бөгөөд би гар барих үедээ инээгээд түүний дух хэсэг рүү хөнгөн мөргөсөн. Тэгтэл мөн *******ай явж байсан гэх эмэгтэй над дээр хүрч ирээд гал асуухаар нь галаа өгөөд байж байтал над дээр хүрч ирээд түрүүнээс хойш яах гээд байгаа юм бэ? муу пацаан минь гээд миний цээж хэсэг рүү 2 удаа түлхсэн тэгсэн манай эхнэр ирээд нөхрийг минь биед ямар хамаагүй хүрдэг юм гээд ийг түлхсэн тэгтэл хүзүүндээ зүүсэн байсан эд зүйлээ тайлж байгаад манай эхнэр дээр дөхөж очоод яадаг муу гичий вэ ? гээд цээж гэдэс хэсэг рүү нь 1 удаа жийж өшиглөсөн уг өшиглөлтийн улмаас манай эхнэр газар унасан. Манай эхнэрийн унахыг хараад Амартуяа эгч ийг үстээд авсан. Амартуяа эгч тэй харилцан үстэлцээд манай эхнэр той үстэлцээд тэд нар бөөндөө газар унасан. Тэгэхээр тэд нарыг салгах зорилгоор явж очоод манай эхнэрийг үстсэн байхаар боль гэж хэлтэл тавихгүй байхаар нь хөөе тавиач гээд нуруу хэсэг рүү 1 удаа алгадаж цохитол мөн л тавихгүй байхаар нь эхнэрийг хүчээр сугалж татаад гаргаад автал Ганбат гэх хүн миний цамцны араас татаж газар унагаад дээрээс толгой руу өшиглөөд, гараараа цохиж байхад манай эхнэр ******* татаж холдуулаад салгасан. Намайг босоод ирэхэд эхнэр хэн нэгэнд цохиулсан юм шиг газар унасан байсан. Тэгээд би эхнэрийн хамтаар зодооноос холдоод караокены үүдэн дээр зогсож байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 56-57-р хуудас/,
Гэрч П.ын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн үед өөрийн найзууд болох , , Энхбаяр, Ганбат нарын хамтаар ******* най 6-р багт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй караоке руу орсон юм. Бид нар ороод нэг нэг лааз Сэнгүр нэртэй пиво уугаад 3 дуу дуулаад , Ганбат, Нарбаяр нарын хамтаар гадаа гараад тамхи татаж дуусаад , Ганбат нар түрүүлээд караоке руу орох гэхэд үүдэн дээр нь зогсож байсан -******* гэх залуу ямар ч шалтгаангүй Ганбатын мөрлөсөн тэгсэн , -Эрдэнийг цааш түлхэж өөрсдөөсөө холдуулаад караоке рүү орох гэж байтал цаанаас нь -Эрдэнийн эхнэр Болорчимэг гэх эмэгтэй гарч ирээд ийг 2-3 удаа түлхсэн тэгсэн хариуд нь түүнийг жийж өшиглөсөн. Тэгсэн Болорчимэгтэй хамт явж байсан нэг эгч ийг үстэж аваад хамт газар унахаар нь би тэд нарыг салгах гээд яваад очтол Болорчимэг нь мөн ийг үстээд байхаар түүнийг салгах гэхэд салахгүй болохоор Болорчимэгийг үстээд холдуулсан бөгөөд яаг үстээд холдуулж байхад *******-******* миний баруун хацар хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тухайн үйл явдал үргэлжлээд ийг газар унасан байхад *******-*******, -******* нар түүн дээр очоод толгой хэсэг рүү цохиод байсан. *******-******* ийн толгой руу 1-2 удаа өшиглөсөн, -******* нүүр рүү нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд ийг газраас босгох гээд хүмүүстэй зууралдаж байгаад Ганбат руу хартал *******-******* гэх нүд муутай залуу түүнийг газар суусан байхад нь нүүр хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөж байгаа харагдсан. *******, *******-*******эс караокены эзэн залуу Очироо салгасан. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 138 дугаартай “...Б.Ганбатын биед баруун нүдний ухархайн дотор хананд этмойд хөндийрүү цөмөрсөн шинэ хугарал, уг түвшинд этмойд хөндийд шингэн хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гарын шуу, зүүн гарын шуу, нурууны доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 64-65-р хуудас/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 117 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 120 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 122 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувийн алдагдалтайг тогтоосон акт /хх-ийн 123 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмнө ял шийтгүүлж байсан эсэх талаар шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 134-155 дугаар хуудас/,
Хохирогч Б.Ганбатын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 158-159 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Ганбатын эмчилгээ хийлгэсэн тухай зарлагын баримт /хх-ийн 160-162 дугаар хуудас/,
Хохирогч Б.Ганбатын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 163 дугаар хуудас/,
Хохирогч Б.Ганбатаас эмчилгээний төлбөр гаргуулах тухай хүсэлт /хх-ийн 170 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.*******-Эрдэнийн хохирол төлсөн баримт /хх-ийн 207 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.*******-******* нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй караокены үүдэн хэсэгт Б.******* шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар өшиглөж баруун нүдний ухархайн дотор хананд этмойд хөндий рүү цөмөрсөн шинэ хугарал, уг түвшинд этмойд хөндийд шингэн хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун гарын шуу, зүүн гарын шуу, нурууны доод хэсэгт зулгарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Б.Ганбат нь 105,250 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт ирүүлсэн бөгөөд хохирол төлбөр нөхөн төлөгдөн.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр Б.Ганбатын сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна гэжээ.
Иймд хохирогч Б.Ганбатын сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тогтоохдоо гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж байдал, хохирогчийн насны байдал, шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлийн дагуу гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 660.000х7=4.620.000 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч М.*******-******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.*******-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч М.*******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-Эрдэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун/ мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******-*******д мэдэгдэж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч М.*******-*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-Эрдэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун/ мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-Эрдэнийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-*******эс 4,620,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ганбатад олгож, хохирогч Б.Ганбат нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ