| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0177/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р. Баярхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
Улсын яллагч Р.Мягмардорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* *******т холбогдох эрүүгийн 243109785 дугаартай, 175/2024/77/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 11-ны өдөр ******* хотод төрсөн, 60 настай, эмэгтэй , яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт , Сэлэнгэ аймгийн ******* сумын *******н 03 дугаар баг тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******, РД: /******* /
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч. Ц.******* нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн урд хэсэгт - улсын дугаартай загварийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон Тоёота приус-30 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж зам тээврийн осол гаргаж зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч. Ц.******* нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн урд хэсэгт - улсын дугаартай загварийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон Тоёота приус-30 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж зам тээврийн осол гаргаж зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт нотлогдон тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын: “...Манай найзын төрсөн өдөр гээд өглөө би нэг шил архи авч очоод тэрнээсээ 2, 3 татчихаад унтаад өгсөн. Орой сэрээд нөхөр дуудаад байна гээд гараад харих замдаа машин шүргэсэн...” гэжээ.
Гэрч Д. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 23 цагийн үед сумын 8 дугаар баг -гийн голд өөрийн эзэмшлийн - улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгсэлд найз охин , найз нарын хамт машин дотор сууж байтал мөнгөлөг өнгийн Alpard загварын тээврийн хэрэгсэл хажуугаар зөрөхдөө миний машины зүүн талын урд, ард хаалгыг шүргээд явчихсан тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө машин дээр очиход тухайн машины жолоочийн суудлаас согтуу эмэгтэй буугаад ирсэн. Тэгтэл манай найз цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Жолоо барьж байсан эгчээс гадна машинд нь нэг согтуу ах байсан. Архи уусан хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан согтсон байсан. Би өөрийн машинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Х.ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 23 цагийн үед сумын 8 дугаар баг -гийн голд найз залуу Д. түүний найз болох нөрын хамт Д. эзэмшлийн - дугаартай Тоёота приус-30 тээврийн хэрэгсэл дотор сууж байтал хажуугаар цайвар ногоон өнгийн ALPARD загварын тээврийн хэрэгсэл бидний хажуугаар зөрөхдөө машины зүүн талын урд хаалгыг шүргээд гарчихсан. Тэгээд бид нар машинаас буугаад ALPARD-ын машин дээр очиход жолооч талын суудлаас нэг согтуу эмэгтэй бууж ирсэн. Мөн түүний машин дотор нэг согтуу эрэгтэй унтаж байсан. Ингээд байж байхад надтай хамт байсан цагдаа руу залгаж дуудлага мэдээлэ өгсөн. Тэгээд байж байтал цагдаа ирэхээс өмнө нөгөө ALPARD машиныг жолоодож явсан согтуу эгч алга балчихсон. Харин тэр ALPARD-ны жолооч болох эмэгтэй цагдаа ирэхээс өмнө яваад өгчихсөн одоо хаана байгаа эсэх талаар би мэдэхгүй байна. Жолоо барьж байсан согтуу эгчээс гадна машинд нь нэг согтуу ах байсан. Нэлээн согтолттой хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч Ж. 2024 оны 05 дугаар сарын -ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үед сумын гэх газарт зорчиж байсан + улсын тээврийн хэрэгслийн жолооч гэх иргэнээс “миний авто машиныг - улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгслийн жолооч шүргэчхээд маргалдаад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу 22 цаг өнгөрөөгөөд гэх газрын сутай гэх дэлгүүрийн гадаа очиход дуудлага мэдээлэ өгсөн иргэн болон түүний эзэмшлийн автомашин мөн - улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд тухайн автомашины жолооч нь байхгүй байсан. Дуудлага мэдээлэл өгсөн иргэн нь уг тээврийн хэрэгслийн жолооч нт эмэгтэй хүн байсан бөгөөд согтуу байсан, намайг цагдаа дуудангуут машинаа орхиод явчихсан, би машиных нь түлхүүрийг аваад үлдсэн гэж гаргаж өгсөнийг хүлээж аваад уг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хийж. Тэгээд тухайн 2 автомашин зогсож байсан зогмоолын хажууд байрлах нэртэй дэлгүүрийн гадна талын хяналтын камеры бичлэгийг орж үзэхэд уг тээврийн хэрэгслийг эмэгтэй хүн жолоодож ядж байгаад уулзвараар эргэх үед иргэн эзэмшлийн - улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хаалга хэсгийг шүргэн өнгөрч байгаа хэсэг байсан. Тэгээд тухайн эмэгтэй тээврийн хэрэгслээ зогсоогоод машинаасаа буугаад алхаж байгаа байдал нь хэвийн биш харагдсан бөгөөд алхахдаа гуйвах зэрэг дүрс бичигдсэн байхаар нь согтуу байна гэж бодоод жолоочийн мэдээллийг тулгаж үзэхэд 2023 оны 10дугаар сард жолоопох эрхээ хасуулсан Л.******* гэх иргэн болохыг тодорхойлж тухайн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулж аваад, тээврийн хэрэгслийг нь түр саатуулж, илтгэх хуудас бичиж мөрдөн шалгах байцаах тасагт шалгуулхаар шилжүүлсэн. Намайг дуудлагаар очих үед ******* нь тээврийн хэрэгслээ орхиод өөрөө явчихсан байсан болохоор биечлэн уулзаж зохих журмын дагуу шалгаагүй. Би Ц.*******тай тухайн өдөр холбогдоогүй. Харин -ийн ойролцоо байдаг охиных нь гэрийг хүнээр заалгаж очиж үзэхэд хүн байгаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Л. 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би гэртээ нөхөр хүү, охинтойгоо амьдардаг бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай найз ийн төрсөн өдөр болоод манайд ирсэн. Тэгээд бид хамт төрсөн өдрийг нь тэмдэглэж байгаад өөрийн найз *******ыг дуудтал “хойшоо гарсан байна, очиж чадахгүй нь ээ” гэхээр нь манай найз болон миний нөхөр бид 3 ганц хоёр шил архи ууж суугаад нэлээн оройтоод унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 04 дүгээр сарын 27-ны өглөө найз ******* маань манай гэрт 1 шил архи аваад хүрч ирсэн. Тэгээд найз нь өчигдөр ирж чадсангүй шөнөжин хил дээр ажил амжуулаад сая л ирлээ гээд ороод ирсэн. Тэгээд би бага зэрэг шартаад байсан болохоор тухайн архинаас нэг их ууж чадаагүй. Харин *******, , нар хамт 1 шил архийг хувааж уугаад хоол хийж идэцгээгээд урд шөнө нь унтацгаагаагүй болохоор хэдэн талд хэвтээд унтацгаасан. Тэгээд ******* өдөржин унтаж байгаад орой бүрэнхий болсон хойно нөхөр дуудаад байна гээд манайхаас гараад гэр лүүгээ явсан. Тухайн өдөр ******* манайхаас 21 цагийн орчимд гарсан эрүүл гарсан. Өглөө эрт 1 шил архийг манай нөхөр, найз 2-той хувааж уугаад өдөржин унтсан. Бага зэрэг үнэртсэн байж магадгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дүгээр хуудас/,
Гэрч П.Ганболдын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээ сарын 26-ны өдөр манай хуурай дүү - төрсөн өдөр болсон. очиж чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн үед гэртээ -Отгон түүний найз нарыг дуудаад шарсан гахайн толгойгоо идүүлсэн. Үргэлжлүүлээд -Отгон, , эхнэр Нарантуяа нарын хамтаар 0.75 литрийн архи уугаад сууж байхад 12 цагийн үед ******* нөхөр Алтангэрэлийн хамтаар 0.75 литрийн архиа хувааж уусан. Тухайн үед ******* 3 рүнк архи уугаад толгой өвдөөд байна гээд эм уугаад манай гэрт унтсан. Түүнийг унтаж байхад нь -Отгон, , Алтангэрэл нар гараад явсан бөгөөд манай гэрт ******* ганцаараа үлдсэн. ******* унтаж байгаад манай гэрээс 18 цагийн үед гарч яваад өөрийн эзэмшлийн маркийн тээврийн хэрэгслээ унаад явсан. ******* манайд ирэхэд машиныг нь нөхөр Алтангэрэл унаад ирж байгаа харагдсан бөгөөд гэхдээ түүнийг унтаж байхад нь Алтангэрэл нь машиныхаа түлхүүрийг үлдээгээд гараад явсан байсан учир ******* машинаа өөрөө жолоодоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч З. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024.04.24-ний өдөр гэртээ архи уугаад эхнэртэй муудалцаад гэрийн гадаа сууж байтал ******* өөрийн альфард загварын тээврийн хэрэгслийг ганцаараа жолоодож ирээд надад миний дүү хүнд хөөгдөөд явж байхаар манай гэр рүү явъя гэхээр нь би түүний машины ард суугаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь би ******* эгчийн машинд ганцаараа унтаж байсан бөгөөд намайг цагдаа сэрээсэн. ******* эгч машин мөргөөд намайг машиндаа цоожлоод түлхүүрээ мөргөсөн машиныхаа хүмүүст өгөөд зугтаад яваад өгсөн байсан. тэнд байсан хүмүүсийн байгаагаар ******* эгч согтуу жолоо бариад явж байсан юм билээ. Тэрийг нь би огт мэдээгүй. ******* эгч надад өөрөө ч хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлийг нээх тухай тогтоол прокурорын тогтоол /хх-ийн дүгээр хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 02 дүгээр хуудас/,
Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай мөрдөн албаны даргын тогтоол /хх-ийн 03-04 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар “” гэх дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэгийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шинжээчээр томилох хүний тусгай тэмдэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хохирогчийн авто машины гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33- дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн эмнэлгийн картын хуулбарыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 63-80 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн эмчийн хяналтад байдаг талаарх тодорхойлолт /хх-ийн 82 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн урд хэсэгт - улсын дугаартай загварийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон Тоёота приус-30 загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж зам тээврийн осол гаргаж зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.*******ыг “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ц.******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Иймд Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулын ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.*******т 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар сиди 1 ширхэгийг хураан авсныг хэргийн хамт хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******т мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.*******т 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.*******д ногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ