| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/93 |
| Огноо | 2024-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/93
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******-******* ******* холбогдох 2431000950092 дугаартай, 175/2024/0093/Э индекстэй хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр охины хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг ******* сум 3-р баг, 3 дугаар хэсэг 40 тоотод оршин суудаг, урьд 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч шийдвэрлэж байсан ******* овогт *******-******* ******* /РД:*******3/
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч О.******* нь 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, ******* сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 40 тоотод байх өөрийн гэртээ Н.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний зүүн хөлийн шилбэ тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 40 тоот өөрийн гэртээ согтуурсан үедээ Г.******* нь “намайг зодох гэлээ” гэх шалтгаанаар түүний зүүн чихийг заазуураар зүсэж зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Яллагдагч О.******* нь 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, ******* сумын 3****** тоотод байх өөрийн гэртээ Н.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний зүүн хөлийн шилбэ тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 40 тоот өөрийн гэртээ согтуурсан үедээ Г.******* нь “намайг зодох гэлээ” гэх шалтгаанаар түүний зүүн чихийг заазуураар зүсэж зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******гийн өгсөн: “...******* бол манай холын хамаатан намайг охинтойгоо 2-лаа амьдардаг болохоор халамж буухыг андахгүй хүрч ирээд архи авч өг гээд дарамт үзүүлдэг байсан. Бямбажав манай хуучин найз залуу намайг зоддог байсан тэгээд би намайг зодох гэж байна л гэж бодсон. Миний охинд асуудал үүсгэчих вий гээд ингэсэн...” гэжээ.
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /02 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгах хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 3 дугаар хуудас/,
- Хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 04 дүгээр хуудас/,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай / хх-ийн 05 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06 дугаар хуудас/,
- Илтгэх хуудас /хх-ийн 07 дугаар хуудас/,
- Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай /хх-ийн 08-09 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудас/,
- Хохирогч Н.*******ын “...Он сарыг нь сайн санахгүй байна би өөрийн гэртэй архи уугаад сууж байж байтал Ганзориг дүү хойшоо орж *******гийн гэрт архи ууя гэж хэлсэн. Тэгээд ******* хамт гэрээсээ гараад *******гийн гэрт үдээс хойш буюу 15 цагаас 16 цагийн хооронд орсон. Түүний гэрт Ганзориг би *******, ******* бид дөрөв монгол нэртэй архи уугаад би шууд унтаад өгсөн. Тэгсэн нэг мэдэхэд би эмнэлэг дээр эмчилгээ хийлгэчихсэн байсан. Эмнэлгээс гараад байж байтал *******, Ганзориг нар таныг ******* шилбэ рүү чинь хутгаар хатгасан гэж хэлсэн. Тэгж *******д хутгаар хатгуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23-р хуудас/,
- Гэрч С.******* 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би ах Чинзоригийн гэрээс оройн 18 цагийн үед гараад хэдэн айлуудаар орж хувцас өгөөд 3 дугаар багийн хамгийн ард байдаг. *******гийн гэрт очсон юм. ******* нь манай холын хамаатан байгаа юм. Би байнга тэрээр нь орж гараад явдаг. Тухайн үед *******гийн гэрт ******* ах ******* нар байсан. Тэд нар гэртээ архи уугаад сууж байсан ба би хамт суугаад Монгол нэртэй архийг хувааж ууж дуусгасан. Уг архийг ууж дуусгасны дараа урд талд байдаг айлаас гар утасныхаа цэнэглэгчийг авах гээд гарсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
- Гэрч Г.*******ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр оройн 19 цагийн үед би *******, Ганзориг ах нарын хамт Ганзориг ахын гэрийн ард байдаг *******гийн гэрт архи уухаар орсон. Гэрт нь ороход ******* байсан ба хэд “Монгол” нэртэй 0.75 литрийн 2 шил архи уусан гэж санаж байна. Архиа ууж дуусчхаад би унтсан. Намайг сэрэхэд ******* ганцаараа байсан ба ******* ах хаачсан юм бэ гэхэд ******* сая эмнэлэг явсан гэж хэлсэн.Юу болсон талаар асуухад ******* нь би хутгаар *******ын хөлийн шилбэ рүү хатгачихсан гэж хэлж байсан. Яагаад хутгаар хатгасан талаар асуухад надад юм хэлээгүй. Энэ үед гаднаас Ганзориг ах орж ирсэн ба юу болсон юм гэж асуухад би болсон явдлын талаар хэлсэн. Тухайн үед *******гийн гэрт орохын өмнө ширээн дээр нь ямартай ч бор хуйтай хутга байсан. Сүүлд харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
- Гэрч С. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.*******гийн хувьд архины хамааралтай, 2 охинтой 1 охин нь сая насанд хүрсэн намайг багийн даргаар ажиллаж эхэлж байхад бага охин нь хичээл завсардсан байсан. Уг охиныг хөөцөлдөж байгаад хичээл сургуульд оруулж өгсөн. ******* нь архи уухгүй үедээ зан характерын хувьд зөөлөн, хүний үг авдаг, уусан үедээ түргэн ууртай, зан авирын хувьд тогтворгүй болдог. Түүнд хамтран амьдрагч болон нөхөр байхгүй. Архинаас гарчихвал түүний амьдрал тогтовортой болон архи уухгүй болохоор аягүй ажилсаг, би архи уусан байхад нь түүнтэй тааралдаж байсан ч элдэв янзын зан надад гаргаж байгаагүй. Миний ажигласнаар сэтгэцийн хувьд өөрчлөлттэй одоогоор сэтгэцээр группт байдаг сард 320.000 төгрөгийн халамж авдаг. Н.*******ын хувьд түүнтэй нүүр тулж уулзаж байгаагүй, архи уудаг гэдгээр нь мэднэ. Нэг удаа уулзахад өөр багийн архины хамааралтай хүмүүстэй хамт архи уугаад явж байсан тухайн үед нь би харь гээд явуулж байсан. Г.*******ын хувьд манай багт байдаг “ ” дэлгүүрийн эзний охинтой сууж байсан ба хоёр хүүхэдтэй анх архи уудаггүй амьдрал ахуйн хувьд дундаж, аав байхгүй бүтэн өнчин, хамаатнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байдаг. Архины хамааралтай болоод 3-4 жил болж байна. Одоогоор түүнд тогтсон гэр байхгүй манай багийн архины хамааралтай иргэдтэй үе үе цуг ууж явж байгаа нь харагддаг. гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 111 дугаартай “....1 .Н.*******ын биед зүүн шилбэнд шарх түүний сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,
- Хохирогч Г.*******ын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуурай ах ******* гэрээс гараад өдөр ******* сумын 3 дугаар багт амьдардаг* ******* гэх эмэгтэйн гэрт орсон. Хэдэн цагт орсныг санахгүй байна *******гийн гэрт орсны дараа *******той хамт Монгол нэртэй 0.75 литрийн 1 шил архийг хувааж уусан юм. Архиа ууж дуусгаад хэсэг унтаад сэрсэн. Тэгээд *******гийн гэрээс гараад хуурай ах ******* гэр лүү явах гэж байтал малгайгаа орхичихсон байсан ба авах гээд буцаад ортол ******* гэрийнхээ гал тогоонд гартаа гурил илддэг элдүүр барьчихсан намайг цохих гээд зангасан. Намайг зодох гэж байгаа гэж бодсон юм шиг байгаа юм. Би шууд гарыг нь бариад нөгөө гараараа миний толгойны зүүн талын чих рүү цохичих шиг болсон. Тэгсэн нөгөө гартаа хутга барьчихсан байсан. ******* намайг гэрт нь орохын өмнө нь архи уучихсан байсан ба надтай хамт 1 шил архи хувааж уугаад нэлээд согтсон. Би архи уусны дараа хэсэг унтсан байсан учраас гайгүй болсон. Бид хоёр маргалдаж муудалцаагүй. Өмнө нь ч маргалдаж байгаагүй. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ба эмнэлэг дээр 20 цаг гэхэд очсон. Тэгэхээр 19 цагаас 20 цагийн хооронд болсон байх. Чихэндээ би 12 оёдол тавиулсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,
- Хохирогч Г.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...надад гомдол санал байхгүй учраас би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. /хх-ийн 92 дугаар хуудас/,
- Гэрч Н. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үе$ би ******* ах, ******* нарын хамт *******гийн гэрт очсон. Түүний гэрт Монгол нэртэй 0.75 литрийн 1 шил архийг хувааж уусан ба ******* ах ******* нар харих гээд цагийг нь сайн санахгүй байна 20 цагаас 21 цагийн хооронд гараад явсан. Энэ үед би *******гийн хамт хоол хийгээд сууж байсан ба ******* ах ******* нар удалгүй буцаж орж ирээд малгайгаа орхичихсон гэнээ гээд ******* юм ярьтал ******* гэнэт заазуураар *******ын чихийг зүсчихсэн. Тухайн үед нэлээд цус гараад байсан болохоор би эмнэлэгт дуудлага өгөөд дараа нь цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн цагдаагийн ажилтнууд түрүүлээд хүрээд ирсэн. Өөрийг нь зодох гэж байна гэж ойлгосон гэж надад хэлсэн. Тэгээд гэнэт л заазуураар *******ын чихийг зүсчихсэн. ******* архи уусан ч согтолтын хувьд гайгүй байсан. Г.******* нар өмнө нь маргалдаж муудалцаж байсан. Чихийг нь заазуураар зүссэний дараа нэлээд цус гарсан. Бусдаар ******* нь *******ын биед халдсан зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
- Хохирогч Н.*******ын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яаралтай тусламж авсан хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №140 дугаартай албан бичгээр “шүүгдэгч О.*******г сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг талаар тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №04/237 дугаартай албан бичгээр “Шүүгдэгч О.******* нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй оноштой сард 325.000 төгрөгийн тэтгэвэр авдаг” гэх тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/,
- Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын газраас шүүгдэгч О.*******г 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өрийн 2019/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-58 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 60-62 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.*******гийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дугаар хуудас/,
- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай /хх-ийн 71 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2431000000097 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 75 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-84 дүгээр хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 87 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгчээр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ц.Дэлгэрийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 99 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр авсан мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/,
- Шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 112 дугаартай “...Г.*******ын биед зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна." гэсэн дүгнэлт /хх-ийн 105-106-р хуудас/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 136/24 дугаартай магадалгаа /хх-ийн 119-р хуудас/
- Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/41 дугаартай хохирогч Н.******* 321.300 төгрөг, хохирогч Г.******* нь 94.500 төгрөгийн яаралтай тусламж авсан тухай тодорхойлолт /хх-ийн 124 дүгээр хуудас/,
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн зөрчлийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 129 дүгээр хуудас/,
- Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 131 дүгээр хуудас/,
- Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 132 дүгээр хуудас/,
- Шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 133 дүгээр хуудас/,
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эмнэлгийн картны хуулбар /хх-ийн 134 дүгээр хуудас/,
- О.*******гоос 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар авсан мэдүүлэг /хх-ийн 138 дугаар хуудас/,
- Хохирогч Г.*******ын “гомдол саналгүй” гэх гараар бичсэн хүсэлт /хх-ийн 139 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 146-147 дүгээр хуудас/, зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг, ******* сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 40 тоотод байх өөрийн гэртээ Н.*******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний зүүн хөлийн шилбэ тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “зүүн шилбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 40 тоот өөрийн гэртээ согтуурсан үедээ Г.******* нь “намайг зодох гэлээ” гэх шалтгаанаар түүний зүүн чихийг заазуураар зүсэж зүүн чихэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******, Г.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Н.*******, Г.******* нар нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг 28 см урттай заазуур, 17 см урттай модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.*******гоос 239.400 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Н.*******, Г.******* нар нь цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.*******гоос 239.400 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг 28 см урттай заазуур, 17 см урттай модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ