Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/236

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

-Улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,

-Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ЦЦ.Мд холбогдох эрүүгийн ___дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2023 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байх үедээ 1xbet цахим бооцооны хаягаар ашиг олох зорилгоор хоригдлын амьдралын бүс рүү өөрийн ээлж дээрээ хориотой эд зүйлс болох өөрийн эзэмшлийн зөөврийн компьютер, гэр интернэт зэргийг нэвтрүүлж, тус ангийн хоригдол Ц.Т1xbet цахим хаягт бооцоо тавиулж, өөртөө давуу  байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.М нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ___дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Үүнд:

Шүүгдэгч Ц.М нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2023 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байх үедээ 1xbet цахим бооцооны хаягаар ашиг олох зорилгоор хоригдлын амьдралын бүс рүү өөрийн ээлж дээрээ хориотой эд зүйлс болох өөрийн эзэмшлийн зөөврийн компьютер, гэр интернэт зэргийг нэвтрүүлж, тус ангийн хоригдол Ц.Т1xbet цахим хаягт бооцоо тавиулж, өөртөө давуу  байдал бий болгосон үйл баримт нь дараах:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 5 дугаар хуудас/,

-Гэрч Ц.Т“...Би өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59 дүгээр хуудас/,

-Гэрч С.О“...Би энэ асуудалд оролцож байгаагүй. Ц.М болон хоригдол Тнарыг хэзээнээс дотно болсныг санахгүй байна. Сошиал орчинд бет буюу бооцоо тавьдаг байсныг хамгаалалтын ажилтан Ц.М надад яг хэзээ хэлж байсныг санахгүй нанад хандаж хэлэхдээ хоригдол Тбид хоёр сошиалд орчинд бет буюу бооцоо тавьдаг юманд орлоо чи харин битгий номын сандаа хоригдол шавуулаад бай бид хоёрын бодож байгаа ажил амжилттай болчих юм бол чамайг хоосон үлдээхгүй гэж хэлж байсан. Тэгээд хамгаалалтын ажилтан Ц.М, хоригдол Тнар уг бооцоогоо тавиагүй дүүгийнхээ хичээлийн орчуулга notebook дээр хийж байна гээд явж байсан. Тэгээд намайг Ц.М хамгаалалтын ажилтан гар гэж хэлсний дагуу номын сангаасаа гарахад Ц.Тэлмүүн, Ц.М нар номын санд үлддэг байсан. Сүүлд хэд хоногийн дараа номын санд хоригдол Тnotebook-ээ ширээн дээр гаргаж тавиад сууж байх үед төлөөлөгч Энхбат орж ирээд надаас энэ Ттэнд юу хий байгаа юм гэж асууж байсан. Тэгэхээр нь би Энхбат төлөөлөгчид хандаж хамгаалалтын ажилтан Ц.Мгийн орчуулгыг хийж байна. Энийг байнга л хийж байгаа ээлжид гарч байгаа бүх алба хаагч нар мэдэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд Энхбат төлөөлөгч би наад notebook-ийг чинь үзье гэж хэлээд шалгаад хоригдол Ц.Тэлмүүнийг хоёр давхрын төлөөлөгч нарын өрөө рүү авч орж байсан. Тэгээд орой нь хоригдол Т2-13 дугаартай камертаа ирээд надад хандаж за ахаа одоо танаас юу нуух вэ танд худлаа ярьж байсан юм хамгаалалтын ажилтан Ц.М бид хоёр сошиал орчинд бет буюу бооцоогоо тавиад эхэлчихсэн байсан юм. Тэгээд сая баригдаад таныг ажилгүй болгочихлоо танд би хоёр өдрийн 300.000 төгрөг буюу 10 өдрөөр бодож өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь за хэрэггүй ахын дүү та хоёр өөрсдөө асуудлаа шийд яах гэж анхнаасаа худлаа орчуулга хийж байна гэж хэлсэн юм бэ гэхэд хоригдол Тнь надад хандаж би уул нь Ц.М ахлагчид энэ ажиллаа одоо ингээд дуусгая энэ Лахыг ажилгүй болчихвол яах юм бэ гэж хэлж байсан. Тэгсэн чинь зүгээрээ энийг дуусгая томоор нэг бооцоо тавиад таталтаа хийе гэсэн чинь баригдчихлаа гэж хэлж байсан. Мөн дээрээс нь хоригдол Тнь миний хажууд хамгаалалтын ажилтан Ц.Мд хандаж 2-оос 3 удаа энэ ажиллаа одоо эхлээгүй байгаа дээрээ больё гэж хэлж байсан. Тэгээд Ц.М нь шуналтаад тоохгүй зүгээрээ би наад асуудлаар чинь зөвшөөрөл авчихсан алба хаагч нар яах ч үгүй Лчи битгий номын сан руу миний гараатай өдөр хүн шавуулаад бай зүгээр цоожлоод үлдээчих гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-65 дугаар хуудас/,

Гэрч Ц.Мгийн “...Тнь 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр надад хандаж notebook ашиглуулаач би өөрийн account-aa сэргээх гэсэн юм гэхээр нь би ямар юун account гэх талаар асуухад Тнь надад тайлбарлахдаа валютын өсөлт, уналт дээр мөнгө хийж тухайн зүйлээсээ мөнгө унгаж авдаг талаар тайлбарлаж байсан. Хоригдол Тнадад хандаж энэ арилжаагаар амархан аргаар мөнгө олж болон гэж надад хэдээд notebook, гэр интэрнет оруулаад өгөөч гэж хэд хэдэн удаа гуйж байсан. Дээрээс нь их хэмжээний мөнгөний санал буюу account-aa сэргээчих юм бол надад 20.000.000 /хорин сая/ төгрөг өгье гэж санал тавьж байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ их байсан учраас хоригдол Ц.Тсаналын хүлээн зөвшөөрч байсан. Тэгэхээр нь би 2023 оны 10 дугаар сараас эхэлж өөрийн ашигладаг байсан notebook, гэр интернэт зэргийг оруулж Ц.Тэлмүүнд ашиглуулж эхэлсэн. Тэгээд хоригдол Тaccount-aa сэргээх гэтэл тэнцүүлэлтийн мөнгө, хураамжийн мөнгө, баталгаажуулалтын мөнгө гэж тус тусдаа нэхэгдэж байсан учраас би өөрөөсөө цувуулж барагцаагаар 37.000.000 /гучин долоон/ сая хавьцаа төгрөгийг уг арилжаа руу оруулж байсан. Уг 37.000.000 гаран төгрөгөөс 1.800.000 /нэг сая найман зуу мянган/ төгрөгийг буцааж шилжүүлж авч байсан. Тэгээд уг мөнгийг татахын тул хоригдол Тнайз болох Бүтэдбаатар гэх хүний данс руу татах ёстой гэж байсан. Учраас би Бүтэдбаатар гэх хүний Хаан банк, Худалдаа хөгжлийн банкнуудын данс руу дээрх 37.000.000 /гучин долоон сая/ төгрөгийг хийж байсан. Анх буюу 2023 оны 10 дугаар сарын эхээр хоригдол Ц.Тэлмүүнийг уг арилжааны account-aap орж байх үед нь хажуу талаас нь хальт харах үед уг арилжааны дансанд 49000 доллар буюу Монгол мөнгөөр 188 сая орчим төгрөг байсан. Тэгээд хэд хоногийн дараа Ц.Тэлмүүнийг account-aараа дахин нэвтэрч орох үед харахад уг мөнгөн дүнгээ буюу 49000 доллароо 184000 /зуун наян дөрвөн мянган/ доллар буюу Монгол мөнгөөр 600 /зургаан зуу сая/ орчим төгрөг болгосон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 дугаар хуудас/,

Гэрч Ж.Ц“...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Ц.М нь миний голомт банкны 3155121879 тоот данснаас Сайханжаргал Бүтэдбаатар гэх хүний 5300660073 гэх данс руу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр 1 удаа, 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр 1 удаа нийт 2 удаагийн гүйлгээ хийж байсан. Мөн 2023 оны 10 дугаар сарын 23-нд миний Хаан банкны 5556338994 тоот дугаартай данснаас Хаан банкны 5300660073 тоот данс руу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр 1 удаа, 2.500.000 /хоёр сая таван зуу мянган төгрөгөөр 1 удаа буюу нийт 2 удаагийн гүйлгээ хийж миний данснуудаас нийт Сайханжаргал Бүтэдбаатар гэх хүн рүү нийт 12.500.000 /арван хоёр сая таван зуу мянган/ төгрөг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх”ийн 73-74 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Т“...Ц.М надад хандаж хэлэхдээ би ээлж дээрээ зөөврийн note book-ээ оруулж ирдэг би бас бет тавьдаг чи надтай цуг миний гарах ээлж дээр цуг бет тавьж болно гэж хэлж байсан. Тэгээд Ц.М дараагийн ээлж дээрээ буюу 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр note book-ээ оруулж ирээд хоригдлуудад кино үзүүлж дуусаад орой 22 цагийн үед амрах тооны дараа Ц.М нь намайг харуулын байр дээрээ дуудаад одоо бид хоёрт бет тавих боломж байна. Надад өөрийн хэдэн төгрөг байна гэж хэлээд надад өөрийн бет тавих хаягаа харуулахад 2.000.000 орчим төгрөгийн хаяг байсан. Тэгээд чи энэ хаяг дээр бет тавь чамайг яаж бет тавьдаг зэргийг чинь үзье гэж хэлж байсан. Тэр үед би одоо энд камер хараад байна алба хаагчтай ийм ойрын харилцаатай байж болохгүй гэж хэлээд буцаад өрөө рүүгээ явлаа гэж хэлж байсан. Тэгэхэд Ц.М надад хандаж чи санаа зовох юм байхгүй Лхагвасүрэн хулгайч буюу хоригдол талын асуудлаа хариуцана би алба хаагч талаа хариуцна ямар ч илүү дутуу асуудал үүсэхгүй санаа зовох хэрэг байхгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хэрвээ баригдах юм бол та ажилгүй болно би бас ямар нэгэн магадлангүй болно ийм зүйлтэй орооцолдож чадахгүй гэж эхэндээ хэлж байсан. Тэгээд тэр өдрөө өрөөндөө ороод амарсан. Тэгээд Ц.М дараагийн гараа дээрээ Охамт намайг гараа дээрээ дуудахад би очиж уулзахад Лхагвасүрэн, Ц.М хоёр ахын дүү чамд ямар нэгэн асуудал үүсэхгүй санаа зовох асуудал байхгүй. Чи ингээд олон жил спорт үздэг бет тавих мэдлэгтэй учраас Ц.Мгийн ээлж дээр бет тавиад явъя ашиг олвол хэн хэндээ хэрэгтэй Лхагвасүрэн нь тухайн үед хорих байрны номын санг хариуцдаг байсан. Тэнд бет тавиад байх боломжтой гэж хэлж байсан. Тэгээд би Ц.Мд хандаж хэрвээ мөнгө төгрөгөө алдвал ямар нэгэн эрсдэл үүсвэл надад хариуцах чадвар байхгүй, Ц.М надад хандаж зүгээрээ чи спорт их үздэг юм чинь бет тавьж үз тэр талаар ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлж байсан. Ц.Мгийн note book-ийг ашиглахдаа Ц.Мгийн хамт ээлж дээр нь хорих ангийн номыэ сангийн бүсэд ашигладаг байсан. Yr note book-ийг Ц.Мгийн ээлж дээр 1 сарын хугцаанд буюу 10 орчим гараа дээр ашиглаж байсан. Ашиг олсон зүйл байхгүй. Ц.М 30 гаруй сая төгрөг оруулж байсан. Ц.М цуг байх хугацаандаа өөрийн мөнгөө өгч надаар бет тавиулдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Ц.Мийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 179-200 дугаар хуудас/,

-Яллагдагч Ц.Мгийн “...Прокурорын тогтоолын үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид мэдүүлгээ өмгөөлөгчтэй хамт өгнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 19 дүгээр хуудас/,

-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 25-32 дугаар хуудас/,

-Гэрч Н.О“...Би Ц.Мд мөнгө зээлж байсан. Ц.М зээлээ дарах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2023 оны 8 дугаар сараас 10 сарын хооронд цувуулж өгсөн байгаад 15 сая төгрөг зээлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 69-70 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.М нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2023 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байх үедээ 1xbet цахим бооцооны хаягаар ашиг олох зорилгоор хоригдлын амьдралын бүс рүү өөрийн ээлж дээрээ хориотой эд зүйлс болох өөрийн эзэмшлийн зөөврийн компьютер, гэр интернэт зэргийг нэвтрүүлж, тус ангийн хоригдол Ц.Т1xbet цахим хаягт бооцоо тавиулж, өөртөө давуу  байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг Төрийн албаны хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл юм.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ойлгоно.

Албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.

Албаны эрх нөлөө гэж тухайн нийтийн албан хаагчийн хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг,

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан үүрэг, албан тушаал, албаны байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно.

Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 “...тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан Ц.М нь Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтанд тус тус хамаарна.

 

Шүүгдэгч Ц.Мгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Мөнгөнцэцэгээс “Шүүхээс шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нөтэбүүк, гэр интернет зэргийг улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цүнхийг устгуулах саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Ц.Мгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ц.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн.

 

Шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Мг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот Багахангай дүүргээс гарахыг 1 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоож шийдвэрлэв. 

                                                                                                                                               

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Acer маркийн ногоон өнгийн зөөврийн компьютер, хар өнгийн гэр интернэт зэргийг шүүгдэгчээс албадан гаргуулж тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

  Шүүгдэгч Ц.М нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2023 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хамгаалалтын ажилтны үүрэг гүйцэтгэж байх үедээ 1xbet цахим бооцооны хаягаар ашиг олох зорилгоор хоригдлын амьдралын бүс рүү өөрийн ээлж дээрээ хориотой эд зүйлс болох өөрийн эзэмшлийн зөөврийн компьютер, гэр интернэт зэргийг нэвтрүүлж, тус ангийн хоригдол Ц.Т1xbet цахим хаягт бооцоо тавиулж, өөртөө давуу  байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон.

Эрүүгийн ___дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон  баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, Acer маркийн ногоон өнгийн зөөврийн компьютер, хар өнгийн гэр интернэт зэргийг тус тус улсын орлого болгож, саарал өнгийн үүргэвч 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн болно.

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ЦЦ.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ЦЦ.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ЦЦ.Мг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Багахангай дүүргээс гарахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.

 

 4. Шүүгдэгч ЦЦ.Мг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Acer маркийн ногоон өнгийн зөөврийн компьютер, хар өнгийн гэр интернэт зэргийг шүүгдэгчээс албадан гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн үүргэвч 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

   8.Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг “СD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Мгийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн        шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

  10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай. 

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДЭЛГЭРМӨРӨН