| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0139/э |
| Дугаар | 2017/ШЦТ/128 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2017/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 201722000215 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Б-,
Шүүгдэгч П.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед Хатгал тосгоны Соёлын төв дотор иргэн Б.Б-ийг зодож бие махбодид нь баруун нүдний салст, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хамар ясны хугарал, дээд уруулын салстад шарх, нэг шүдний 1-р зэргийн ганхалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед Хатгал тосгоны Соёлын төв дотор иргэн Б.Б-ийг зодож бие махбодид нь баруун нүдний салст, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хамар ясны хугарал, дээд уруулын салстад шарх, нэг шүдний 1-р зэргийн ганхалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч П.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2017 оны 03 сарын 22-ны өдөр архи уусан халамцуу явж байгаад Хатгал тосгоны Соёлын төв онгорхой хөгжим дуугараад байхаар нь ороход хөгжмийн багш Б.Б- тоглож байсан ба чи ноднин жил эхнэрээсээ болоод Үржинсүрэнтэй зодолдоод байсан биз дээ гээд дахин дахин хэлээд байхаар чамд ямар хамаатай юм. Чи миний амьдралыг мэддэг юм уу гээд түлхэхэд Б.Б- хариуд нь намайг нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Би буцаагаад Б.Б-ийг 2-3 удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон юм. Тэгээд Б.Б- манай өрөөнд оръё гээд намайг дагуулаад өрөөндөө оруулаад би уг нь үнэнийг чинь хэлсэн гэхээр нь дахин маргалдаад харилцан зодолдсон юм. Би Б.Б-ийг арай илүү зодсон юм. Тухайн үед Б.Б-ийн хамраас цус гарсан байсан. Б.Б-ийг хамраа дараад сандал дээр сууж байхад нь сандлаас нь түлхэн цохисон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би Б.Б-ийн хамраас гарсан цусыг угааж өгсөн. Тэр үед хэн хэнийхээ буруугаас боллоо гээд зохицоод салсан. Би маргааш нь Б.Б-тэй очиж уулзаад хохирол болох 300.000 төгрөгийг өгөөд гомдол саналгүй гээд салсан... гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...2017 оны 03 сарын 29-ний орой Хатгал тосгоны Соёлын төвд ажил дээрээ байж байтал гаднаас П.Б- гэдэг зүс таних залуу согтуу соёлын төв рүү орж ирээд агсам тавиад намайг зодсон юм. П.Б- бид хоёр харилцан маргалдаад би П.Б-ыг түлхэхэд намайг зөрүүлж цохиж зодож гэмтээсэн. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандсан юм. П.Б-д зодуулснаас хойш толгой байнга хатгаж өвддөг болсон ба хамраас байнга цус гараад байгаа. Миний хамар хугарч муруйсан, үүдэн шүд хөдөлсөн, дотор жавьж тасарч гэмтсэн. Мөн гарын буглаг мултарч гэмтсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч П.Б-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би Мөрөнд амьдардаг болохоор болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. П.Б- ах Хатгал тосгонд бүжгэнд очоод нэг хүн өдөөд муудалцаад зодолдсон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 235 дугаартай:
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээ, улсын яллагчийн "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Эрүүгийн 201722000215 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР