| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2020/00326/И |
| Дугаар | 140/ШШ2020/00770 |
| Огноо | 2020-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 140/ШШ2020/00770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******ын нэхэмжлэлтэй Д.******* 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсэг ******* тоотод оршин суух, овогт ын ******* /РД:*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* миний бие Д. ах 500.000 төгрөгийн өртэй байсан. 2018 оны 11 сард нь дүү Д.тай цуг манайд ирээд чи нэг хуучны мөнгөн хазаар зарна гэлүү манай дүү Д. худалдаж авъя гэж байна би дундаас нь 500.000 төгрөгөө дүүгээсээ авчихъя гэсэн. Д. нь тэгээд худалдан авъя гэсэн. Би хуучны мөнгөн хазаар учраас бэлэн мөнгөнд 1.500.000 төгрөг, харин бэлэн мөнгөгүй дараа өгнө гэвэл мал оролцуулах юм бол 2.000.000 төгрөгөнд өгнө гэсэн. Тэрийг зөвшөөрөөд миний хазаарыг бэлэн мөнгө төлөлгүй аваад явсан. Мөнгөн хазаарын 2.000.000 төгрөгийн урьдчилгаанд Д. ах өгөх 500.000 төгрөгийг суутган тооцуулж би өргүй болсон. Ингээд миний бие өөрийн эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэтэй хуучны мөнгөн хазаараа Д.т худалдсан бөгөөд тэр өдрөө надаас аваад явсан. Тэгэхэд манай эхнэр , охин , Д. ах нар байсан. Тэгсэн ах ынхоо мөнгийг тооцуулж аваад хуучны мөнгөн хазаарын үлдэгдэл болох 1.500.000 төгрөгийг өгөөгүй өдий хүрлээ. Эхлээд өгнө өгнө гэсээр энэ намар болсон. Сүүлдээ мөнгө өгөхгүй удаад байхаар нь Д.******* эсвэл би мөнгөн хазаараа авъя 500.000 төгрөгийг нь өгчихье гэхээр надад хазаар чинь байхгүй би хүнд зарчихсан. Тэр хүнтэй уулзуулна гээд айлын гадаа аваачаад хүн нь байхгүй байна гээд байгаа юм. Өчигдрийн байдлаар миний зарсан хүнээс хазаараа ав гэсэн хариу өгөөд байгаа тул Д.иас хуучны мөнгөн хазаарын үлдэгдэл үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн сумын багийн иргэн овогт ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д. нь *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. *******аас хазаар авсан. ломбарданд тавьсан. 400,000 төгрөгөнд тавьсн. гэх залуу хазаар үзье ирэхээр нь д үзүүлсэн. 8-р сарын 29-ний өдөр би барьцааг сунгасан. Сунгасны дараа миний барьцаанд тавьсан хазаарыг надад хэлэлгүй ломбардны хүнтэй яриад 400,000 төлөөд аваад явсан байсан. Үүнийг мэдээгүй байж байгаад цагдаа дээр дуудагдаж хулгайн хазаар байсныг мэдсэн. Надад хазаар байхгүй. д байгаа тооцоо өгөлтэй 500,000 хийгээрэй. 500,000 төлөөд г хазаараа аваа гэж хэлсэн. Хулгай худал гээд зургийг нь үзүүлээд байсан. ******* минийх мөн гэсэн. Иймд ******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. 2019 оны 11 сард манайхаас ахтайгаа хамт ирээд мөнгөн хазаар авсан. Тухайн үед би ахаас нь ямааны үнэ гээд 800,000 төгрөг авсан байсан учраас тэр 300,000 төгрөгийг бэлнээр өгч, 500,000 төгрөгийг хазаар авсан мөнгөнөөс нь суутгаад мөнгөн хазаарыг авъя гээд 2,000,000 төгрөгт авсан. Одоо иас мөнгөн хазаараа авъя гэхээр чиний хазаарыг ломбардад тавьсан чинь хулгайн хазаар байсан гэдэг зүйл ярьдаг мөнгөн хазаарын үнийг өгөхгүй байгаа. Тухайн үед мөнгөн хазаараа 2.000.000 төгрөгөөр зараад 500,000 төгрөгийг ахдаа өгөхөөр болж, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг өгөхгүй өдий хүртэл явж байгаа учраас одоо мөнгөн хазаарын үлдэгдэл үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ж.*******ын нэхэмжлэлтэй Д.т холбогдох 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагч Д.т 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн байна.
Гэвч хариуцагч Д. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр, нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар болон баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ж.******* нь 1,500,000 төгрөгийг хариуцагч Д.иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...мөнгөн хазаараа Д.т 2,000,000 төгрөгөөр зарсаны үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн тайлбарыг гаргасан.
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...*******аас хазаар авсан. ломбарданд тавьсан. 400,000 төгрөгөнд тавьсн. гэх залуу хазаар үзье ирэхээр нь д үзүүлсэн. 8-р сарын 29-ний өдөр би барьцааг сунгасан. Сунгасны дараа миний барьцаанд тавьсан хазаарыг надад хэлэлгүй ломбардны хүнтэй яриад 400,000 төлөөд аваад явсан байсан. Үүнийг мэдээгүй байж байгаад цагдаа дээр дуудагдаж хулгайн хазаар байсныг мэдсэн. Надад хазаар байхгүй. д байгаа тооцоо өгөлтэй 500,000 хийгээрэй. 500,000 төлөөд г хазаараа аваа гэж хэлсэн. Хулгай худал гээд зургийг нь үзүүлээд байсан. ******* минийх мөн гэсэн. Иймд *******ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна... гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Д. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ буюу мөнгөн хазаарыг зээлээр өгч, авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.******* нь биет байдлын доголдолгүй мөнгөн хазаарыг хариуцагч Д.т шилжүүлэх, худалдан авагч Д. нь мөнгөн хазаарын үнийг Ж.*******ад төлөх үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба хариуцагч Д. нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.
Үүнээс харахад Ж.*******, Д. хоёрын хооронд аман хэлбэрээр байгуулсан гэрээнд нэхэмжлэгч нь хуучны мөнгөн хазаараа бэлэн мөнгөнд бол 1,500,000 төгрөгнд өгөх, бэлэн бус зээлээр бол 2,000,000 төгрөгнд өгч авахаар харилцан тохиролцсон үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,500,000 төгөргийг нэхэмжилсэн учир түүний шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нөгөөтэйгүүр, талууд дээрх тооцооны үлдэгдлийг баталгаат бичгийн хэлбэрээр хийгээгүй, харилцан аман хэлбэрээр тохиролцсон ба хариуцагч хазаар аваагүй талаар маргаагүй, мөн нэхэмжлэлийн мөнгөн хазаарын үнийн төлөх талаар маргаагүй, гагцхүү мөнгөн хазаарыг хулгайн хазаар байсан гэж маргаж хариу тайлбар ирүүлсэн боловч хулгайн хазаар байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна, хариуцагч нь энэ талаараа баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.
Гагцхүү хэргийн оролцогч болон нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх хугацааны дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бус хулгайн хазаар байсан гэдгээ нотлохын тулд холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулсан боловч дээрх үйл баримт хангалттай нотлогдохгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудын үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Д.иас 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 38950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.иас 38950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ