Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2021/00186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын баг хонхор ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн -ын ын холбогдох

Завхан аймгийн -ын ын төвийн даргын **** оны *** дугаар сарын ***-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

урьд эрхэлж байсан Завхан аймгийн -ын ын төвийн ын ын ажилд эгүүлэн тогтоолгох,

ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч В., гэрч С.*******, гэрч Б.******* /онлайнаар/, гэрч С.*******, гэрч Э.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би био хими клиникийн , бага эмч, сувилагч, ын мэргэжилтэй ... би Завхан аймгийн -ын ын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.******* даргын тушаалаар ажилд томилогдсон ... 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 7 жил тасралтгүй ажиллаж байна ...би 2020 оны 12 сарын 31-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан ... би нийтдээ 7 жил 6 сарын хугацаанд энэ байгууллагад ажиллахад хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөл маань үүснэ ... Нийгмийн даатгалын шимтгэлээ 20 жил төлсөн, 45 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах нөхцөл үүсэж байгаа ... гэтэл намайг ажилд орсон цагаас эхлээд л болохгүй байна, бүтэхгүй байна, хамт олон дотор хэрүүл гаргаж, хов зөөдөг гээд яриад байдаг ... би уг нь тэгж яваад байдаггүй ... намайг ажилд орсон цагаас хойш манай дарга над руу би чамайг ажилд авсан шүү, би чамайг халж чадна шүү, чи надад баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэхгүй байна гэж хэлдэг байсан ... 2018 онд манай байгууллагын бэлтгэмэлч хийдэг ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад дарга Г.******* намайг дуудаад чи ын ын курст сураагүй юм чинь бэлтгэмэлчийн ажлыг хий гэхээр нь даргаа би юу гэж бэлтгэмэлч хийх вэ, би , бага эмч мэргэжилтэй хүн учраас юу гэж бэлтгэмэлч хийх вэ гэж хэлсэн ... Бэлтгэмэлч гэдэг нь лабораторийн үйлчлэгчийн ажлыг хийдэг юм. Тэгээд би энэ ажлыг хийхгүй гэдэг байдлаа хэлэхэд дарга бид хоёрын хооронд маргаан үүссэн ... тэгээд бид хоёрыг маргалдсаны улмаас надад 2 сарын цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авчихсан ... 2019 оны 3, 4 дүгээр улиралын тайлангаа хугацаанд нь гаргаж өгөөгүй гээд сануулах арга хэмжээ авагдсан ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын хамт олон нийлээд барьсан гражийнхаа будгийг хийгээд байж байтал өндөр настан гэдэг хүн нэг шил, чихэр авчирч өгсөн. Тэгээд намайг гадаа байж байтал эгч гарч ирчихээд та хэд орооч нэг шил архи задалсан байна, би хоёр, гурав татчихаад гараад ирлээ, гээд амаа үлээгээд байсан ... тэр үед ажлын цаг тарж байсан болохоор ажлаа дуусгаад бүгд хойшоо ороход нэг шил архи дуусаад дахиад нэгийг задалсан байсан ... тэгээд тэнд байсан хүмүүс архи уух нь уугаад уухгүй нь уухгүй байсан ... би тэр үед архи огт уугаагүй ... намайг хүн ирж авах ёстой байсан учраас би үлдсэн юм ... Тэгээд байж байтал за бүгдээрээ байгууллагын гал тогооны өрөөнөөс гарцгаая гээд зэргэлдээх хаалганд нь манай байгууллагын сахиул Ж. амьдардаг байсан учраас Ж.ын орцгоосон ... гэтэл тэр үед С.******* нэлээн архи уусан байсан тэгээд над руу Ч. та хоёрын бах чинь ханаж байна уу, та хоёр миний цалинг хасуулаа биз дээ гэсэн ... тэгээд С.******* бид хоёрын дунд маргаан үүссэн ... тэр үед С.******* над руу би чамайг мэднэ ш дээ, чи хөгшин хүнтэй явалддаг биз дээ, би чамайг дүү Г.*******даа хэлэхэд л манай дүү чамайн ажлаас халж чадна гээд байсан ... тэр үед би С.*******г цохиогүй, гэтэл дараа нь намайг С.*******г цохьсон, мөн ыг самардсан гээд байгаа юм ... тэр үед С.*******тэй маргалдаж байхад Ж. та хоёр болохгүй шүү дээ гээд намайг түлхэхэд би санамсаргүй хойшоо унахдаа Б.ын хацрыг урчихсан юм ... би тэр бүгдийг мэдэж байгаа, тэр үед би архи уугаагүй, эрүүл байсан ...... Тэгээд байж байтал С.*******, Б., өндөр настан 3 явсан ... дараа нь би Ж.оос та намайг таксины буудал дөхүүлээд өгөөч гээд гарч явсан ... тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллага шуурхай хурал дээр энэ асуудал яригдсан ... тэр өдрөө байгууллагын Ёс зүйн хороо болон даргын дэргэдэх удирдлагын зөвлөл хуралдсан гээд яриад байгаа юм, гэтэл тэр ёс зүйн хороо болон даргын дэргэдэх удирдлагыг зөвлөл хуралдаагүй ... намайг 2018 оноос хойш ажлаас хална гэсэн байдлаар явсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халаад 2021 оны 01 сарын 05-ны өдөр надад ажлаас халагдсан тушаалыг гардуулсан юм ... Би ажилдаа эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны тэтгэмж болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... Б.*******ын гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан 2 нөхцөлийг хангаж байгаа учраас манай байгууллагын удирдлагын зөвлөл, ёс зүйн хэсгийн хороо хуралдаж хурлын шийдвэрийн дагуу эрх бүхий албан тушаалтан ажлаас халах тушаал гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан ... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан 2 үндэслэл гэж юуг хэлж байгаа вэ гэхээр Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын дотоод журам зөрчсөн болохыг байгууллагын удирдлагын дэргэдэх зөвлөл хуралдаж тогтоосон ... тэгээд 2019 оны 12 сарын 16-ны өдөр Б.*******д сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл оногдуулсан ... дээрх сахилгын шийтгэл дуусаагүй байхад буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлын байран дээр архи ууж, танхайрсан зөрчил гаргасан болохыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын хурал дээр тогтоогдсон ... Б.******* өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч манай байгууллагын ажилтан С.*******гээс уучлалт гуйсан тухайгаа хэлсэн ... мөн энэ талаар хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн ... Б.******* нь ажлын байран дээр архи ууж байгууллагын хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон ... дээрх 2 нөхцөл бүрдсэн учраас байгууллагын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж Б.*******ыг ажлаас халах тушаал гаргасан ... Би Б.*******д чамайг ажилд авсан юм чинь ажлаас халж чадна гэж хэлж байгаагүй, Б.******* худлаа гүтгэж байна, үүнийгээ яаж нотлох юм бэ, хамт олонтойгоо таарахгүй, ажлаа хийж чадахгүй, хамт олны дунд таагүй уур амьсгал төрүүлдэг ... Би Б.*******д ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах өргөлдлөө өг гэж нэг удаа хэлж байсан ... Би Б.*******ыг ялгаварлан гадуурхаж байгаагүй, би хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй, би бүх хүнд адил тэгш боломж олгодог ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Улаанбаатар хотод томилолттой байсан ... намайг ирсний дараа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурал дээр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.******* архи ууж, агсам тавьсан гэх асуудал илэрсэн ... уг хурал дээр Б.******* тиймээ ийм асуудал болсон, би С.******* ахаас уучлалт гуйсан гэдгээ хэлсэн ...тухайн үед Б.*******тай хамт архи уусан хүмүүс нь гэрчийн мэдүүлэг өгсөн, энэ талаараа тайлбарлаж ярьж зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан ... гэхдээ би Б.*******д ямар нэгэн алдаа дутагдал гаргах юм бол ажлаас хална шүү гэж заналхийлсэн байдлаар ямар нэгэн үйлдэл гаргаж байгаагүй ... Б.******* 2018 онд сахилгын шийтгэлтэй байсан, түүний дараа 2019 онд тайлангаа өгөхгүй явсан байсан. Байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх ёстой тушаал байдаг, уг тушаал дээр тайланг хэдний хугацаанд өгөх ёстойг зааж өгсөн байдаг ... Б.******* энэ асуудлаараа ажлаас халагдсаныхаа дараа хүний эрхийн үндэсний хороо, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн Баярсайхан, мөн -ын ын үндэсний төвийн захирал Цогбадрах, Эрүүл мэндийн газрын дарга Дэмчигсүрэн нарт өргөдөл гомдол гаргасны дагуу шат шатны байгууллагаас өргөдлийн хариуг ирүүлсэн байх гэж ойлгож байна ... Б.*******ын гаргасан гомдлын дагуу хүний эрхийн үндэсний хороо манай байгууллага дээр ажиллаж манай байгууллагын хүмүүстэй уулзаж, холбогдох бичиг баримтыг шалгаж үзсэн, мөн надаас тайлбар мэдүүлэг авсан ... Хүний эрхий хорооноос ирүүлсэн зөвлөмж дүгнэлт дээр гомдолд дурдагдсан ажилтан Б.******* гэдэг хүнд бэлгийн дарамт болон ажлын байрны дарамт үзүүлж байсан нь тогтоогдохгүй байна гэсэн зөвлөмжийг ирүүлсэн.... нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Гэрч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай хамт олон 2020 оны 10 сарын 22-ны өдөр архи уусан гэж маргааш нь сонсогдож байсан ... би 2020 оны 9 сард хагалгаанд орж эмчилгээ хийлгэж байсан учраас архи уугаагүй ... би бусдаас арай эрт ажлаасаа гарсан байх ... Тэр өдөр юу болсон талаар сайн мэдэхгүй байна ... гэв. 

Гэрч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... 2020 оны 10 сарын 22-ны өдөр би байгаагүй ... тухайн үед би Улаанбаатар хотод сургалттай байсан ... манай байгууллагын Ёс зүйн хэсгийн хороо 2018 он билүү, 2019 онд байгуулагдсан 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ... Ёс зүйн хэсгийн хорооны гишүүдийг томилохдоо хугацаагүй томилдог ... 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдөр ёс зүйн хэсгийн хороо хуралдахад хэн хэн гэдэг гишүүд оролцсон талаар нарийн сайн санахгүй байна ... тухайн өдрийн хуралд дээр энэ талаар яригдсан, дарга уг асуудлыг ёс зүйн хэсгийн хороо авч хэлэлц гэсний дагуу хуралдсан ... тэр үед дарга бичгээр мэдээлэл гаргасан санагдаж байна ... ер нь ёс зүйн хэсгийн хороонд бичгээр хандсан тохиолдолд уг асуудлыг заавал хэлэлцэж дүгнэлт гаргана ... гэв.  

Гэрч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Тухайн өдөр манай ажлынхан бүгд ажил дээрээ аж ахуйн ажил хийгээд байж байсан, орой 18 цагийн үед өндөр настан гэдэг хүн 1 шил архи, идэж уух юмтай ажил дээр ирсэн ... тэгээд орой нь Б., Б.*******, сахиул Ж., өндөр настан бид хэд үлдсэн ... Б.******* архи уусан, маргааш нь С.******* ахаа намайг уучлаарай, би тасарсан байна лээ гэж уучлалт гуйсан. Тэр өдөр бид 4 хамт байж байгаад архи уусан, тэгээд архи ууж сууж байгаад над руу чи Г.*******д шургадаг шүү дээ гэж архины шил барьж босож ирсэн ... гэв. 

Гэрч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... 2020 оны 10 сарын 22-ны өдөр манай хамт олны ихэнх нь гадаа ажиллаж байсан чинь өндөр настан ах та хэд ороод ирээч гэж дуудсан, тэгээд гал тогоо руу орсон чинь нэг шил архи задалсан байсан ... би өндөр настан Ганзориг ахтай хоёулхнаа суугаад юм яриад 4, 5 хундага архи уусан ... тухайн үед манай ажлынхан 12, 13-лаа байсан байх ... Б.*******тай хамт суугаад архи уугаагүй, архи ууж байхыг нь хараагүй ... нэлээн харанхуй болсон байсан ... үйлчлэгч гийн хүүхэд нь ээжийгээ авах гэж ирэхэд манай нөхөр намайг явах уу гээд тэгээд бид хоёр явсан ... маргааш нь манай хамт олон гражийн ажилтай байсан ... Б.******* чи өчигдөр намайг аваад явахгүй яасан юм бэ гэж надаас асуухаар нь би таныг байтугай өөрөө гэртээ яаж харьснаа сайн санахгүй байна гэж хэлсэн... Б.******* надад би тасарчихсан байна, чи намайг аваад явахгүй яасан юм бэ гэж хэлээгүй ... гэв.  

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Завхан аймгийн -ын ын холбогдуулан Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн -ын ын төвийн ын ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч Б.*******ыг Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай Ажилд авах тухай тушаалаар ын аар авч ажиллуулсан байна. /хх-ийн 170/  

Нэг талаас Завхан аймгийн -ын ын төвийг төлөөлж дарга Г.*******, нөгөө талаас ын Б.******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ-г бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 10-13/  

Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/14 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар ын Б.*******ыг ажлаас нь халсан байна. /хх-ийн 3/  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.  

Нэхэмжлэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзээд Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/14 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.

Нэхэмжлэгч Б.******* 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд хандсан байна.  

Хариуцагч Завхан аймгийн -ын ын төвийн дарга нь нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас халах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, 131.3-т заасныг үндэслэл болгожээ. /хх-ийн 3/  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилжээ. 

Нэхэмжлэгч Б.*******ыг Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2 байгууллагын ажилтан албан хаагч нь ажлын болон ажлын бус цагаар байгууллагын байр болон ажлын байранд архидан согтуурч, танхайрах, бусдын бие махбодид гэмтэл учруулах зэрэг үйлдэл гаргасан тохиолдол мөн согтууруулах ундаа мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглож зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож ажлаас халах хүртэл арга хэмжээ авах, 10.1.4 Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, хамт олны дунд таагүй байдал бий болгох, ажилтны хувийн амьдралын нөхцөл байдлаар илэрхий гутаан доромжилсон бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, гүтгэх зэрэг тохиолдолд сахилгын арга хэмжээ авна, 10.1.5 Эмнэлэгийн болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь эрүүл мэндийн салбарын болон байгууллагын дэргэдэх ёс зүйн хороогоор нотлогдвол хариуцлага тооцож даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авах бөгөөд давтан зөрчил гаргавал хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, мөн Хөдөлмөрийн гэрээний 8.5.3 ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд, албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж заасныг зөрчсөн байна гэж үзжээ.  

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байсан ... манай хамт олныг гадаа гражийн ажилтай байхад өндөр настан гэдэг хүн нэг шил архи, чихэртэй ирсэн ... түүнийг нь эгч хамт олонд хувааж тараасан ... тэр үед манай хамт олны ихэнх нь байсан ... тэгээд гадаа ажиллаж байсан бид хэд ажлаа дуусгаад орсон ... тэгээд архи хэрэглэх нь хэрэглээд, хэрэглэхгүй нь хэрэглэхгүй байсан ... би тэр үед архи уугаагүй ... Намайг хүн ирж авах ёстой байсан учраас би тэр хүнийгээ хүлээгээд байж байсан ... Тэр үед С.******* ах намайг янз бүрийн үгээр хэлээд байсан учраас бид хоёр хоорондоо маргасан ... С.******* ах бид хоёрыг маргаж байхад Ж. намайг хойшоо түлхээд тэгээд би хойшоо ор руу унахдаа Б.ын нүүрийг хумсаараа урсан байсан ... гэхдээ би санаатай Б.ын нүүрийг нь ураагүй ... намайг ирж авах хүн маань хөдөө явчихсан гээд ирээгүй тэгээд би таксины буудал руу хүргүүлээд гэртээ харьсан ... тэр үед надтай хамт байсан хүмүүс л намайг архи уусан, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж яриад байгаа ... гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод байсан хэд хоногийн дараа ирсэн ... ирээд байгууллага дээр ийм зүйл болсон талаар мэдээгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хамт олны хурал дээр яригдаж энэ талаар мэдсэн ... тэгээд энэ асуудлыг ёс зүйн хороо шалгаж хуралдахаар болсон гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Б.*******ыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бөгөөд түүний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг тусгай багажаар тогтоосон, холбогдох байгууллагад мэдэгдэж шалгуулсан эсэхээс үл хамааран хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын өгсөн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр хөдөлбөргүй тогтоох боломжтой байна гэж үзлээ.  

Байгууллагын ажлын байранд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болсон үйл явдлын талаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгууллагын Хамт олны хурал дээр гэрч дүн бүртгэгч, бага эмч ажилтай С.*******, гэрч ажилтай Т. нар тайлбарлаж ярьснаар Ёс зүйн хороо, Удирдлагын зөвлөл хуралдахаар болсон байна. /хх-ийн 56- 57/ 

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн -ын ын төвийн Ёс зүйн хэсгийн хороо хуралдаж, дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтэд:

Б.*******ыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын 8.5, 8.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн, Ёс зүйн хэсгийн хорооны ажиллах журмын 6.2 дугаар заалтыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын 4.4-т заасны дагуу хариуцлага тооцох нь зүйтэй гэж дүгнэлт гаргав гэжээ. /хх-ийн 59-63/ 

Өөрөөр хэлбэл Ёс зүйн хэсгийн хороо нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаартай Эмнэлгийн мэргэжилтны ёс зүйн дүрэм батлах тухай тушаалын 8 дах хэсгийн 8.5-д Эмнэлэгийн мэргэжилтэн өөрийн гаргасан алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч, бусдаас уучлалт гуйх чадварыг эзэмшинэ гэж, 8.9-д Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтанд оруулахгүй байна гэж, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 4.4-т Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэж тус тус заасныг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан байна.  

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн -ын ын төвийн Ёс зүйн хэсгийн хороо нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, дээрхи дүгнэлтийг гаргасан бөгөөд тус хэсгийн хорооны бүрэлдэхүүнд:

Ёс зүйн хэсгийн хорооны дарга Б.*******,

Ёс зүйн хэсгийн хорооны гишүүн Д.,

Ёс зүйн хэсгийн хорооны гишүүн Т. нар байлцаж хурлын тэмдэглэл болон дүгнэлтэнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 59-63/  

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн -ын ын төвийн Удирдлагын зөвлөл хуралдаж, Ёс зүйн хэсгийн хорооны хурлын тэмдэглэл болон дүгнэлтийг үндэслэн, гишүүдийн саналаар Б.*******ыг ажлаас халахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 64-65/  

Удирдлагын зөвлөл нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй, тус бүрэлдэхүүнд удирдлагын зөвлөлийн дарга Г.*******, гишүүдэд Д., С.*******, Б.*******, Д. нар байлцаж, шийдвэрлэсэн байна.  

Завхан аймгийн -ын ын төвийн Ёс зүйн хэсгийн хороо болон Удирдлагын зөвлөлийг хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, ямар хугацаатай ажиллахаар заасан нь тодорхойгүй, ямар албан тушаалтан, хэзээ томилж албажуулсан эсэх нь ойлгомжгүй, тухайн томилсон тушаал, шийдвэрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул Ёс зүйн хэсгийн хороо, Удирдлагын зөвлөл нь томилогдсон хууль ёсны бүрэлдэхүүнээрээ санал нэгдэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Ёс зүйн хэсгийн хорооны дарга Б.******* нь Удирдлагын зөвлөлийн 5 гишүүний нэг нь болж Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оролцож, шийдвэр гаргахад байлцаж байгаа нь хэр зөв зүйтэй эсэх нь мөн ойлгомжгүй байна.  

Иймд Завхан аймгийн -ын ын төвийн Ёс зүйн хороо болон Удирдлагын зөвлөлийн гаргасан дүгнэлт, шийдвэр нь хууль, журамд заасны дагуу гарсан эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэхээр байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******гийн хүсэлтээр гэрчээр амьтан судлалын Б., ариутгагч Г.*******, С.*******, жолооч Д.Даваасамбуу, үйлчлэгч М., шимэгч судлагч М.Цэгмид, бэлтгэмэлч Д.Бадмаанямбуу, амьтан судлагч Д., халдвар судлаач эмч Б.*******, сахиул Ж., нярав, архивч Ч., Т., нян судлагч Э.*******, нягтлан бодогч Д., дүн бүртгэгч, бага эмч С.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. /хх-ийн 90-109/  

Дээрхи гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс гэрч Т.ийн өгсөн мэдүүлгийн ... 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 21, 22-ны үеэр манай байгууллага гарж барьж байхад манай байгууллагын өндөр настан бид нар дээр эргэлтээр ирлээ гээд 1 шил архи, чихэр аваад ирсэн, тэгээд бид нар тэр зүйлийг нь хэрэглэчихээд тараад явсан. Тэгээд намайг орой гэртээ байж байхад манай нөхөр С.*******, Б., байгууллагын өндөр настан гурав хамт орж ирээд Б.*******д алуулангаа алдлаа гэж хэлсэн. Тэгээд юу болов гэж Б.оос асуухад Б.******* миний нүүрийг самардаад, С.******* ах руу шилтэй архиа шидээд гэж хэлсэн гэж /хх-ийн 103/,

Гэрч Б.ын өгсөн мэдүүлэгийн: ... 2020 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрийн хавьцаа Б.*******, С.******* ах бид нар хамт архи ууж байгаад Б.******* эгч, С.******* ах хоёр муудалцахад Ж. ах салгасан. Тэгээд намайг орон дээр сууж байхад Б.******* эгч чи ч гэсэн бас гэж хэлээд намайг самардсан. Тэгээд С.******* ах бид хоёр гараад явсан ... гэж /хх-ийн 90/,

Гэрч Ж.ын өгсөн мэдүүлэгийн: ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгууллагынхаа гал тогоонд архи уусан ... би тухайн үед байсан боловч архи уугаагүй ... орж гараад явж байсан ... намайг багажаа хугаагаад орж ирэхэд С.******* ах, Б.******* хоёр муудалцаад байсан ... Тэгснээ Б.******* ууж байсан архины шилээр С.******* ахыг цохих гэхээр нь би араас нь тэврээд авсан ... тэгээд С.******* ах явсан, Б.******* намайг таксины зогсоол хүргээд өгөөч гэхээр нь би хүргэж өгөөд гэртээ ирээд амарсан ... гэж /хх-ийн 100/,

Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгийн: ... би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байсан гэхдээ тэр өдөр юу болсон талаар сайн мэдэхгүй байна... гэж тус тус мэдүүлсэн байна.  

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн -ын ын төвийн албаны граш барих ажилд байгууллагын ажилчид хамрагдаж ажиллаж байх үед нь өндөр настан 1 шил архи, чихэр авч ирсэн, тухайн авч ирсэн зүйлийг байгууллагын ажилчид хувааж хэрэглэсэн, авч ирсэн архинаас зарим ажилчид уусан, зарим нь уугаагүй хэсэг хугацаанд байж байгаад тарцгаасан. Хамгийн сүүлд С.*******, Б., Ж., Б.******* нар үлдсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон гэрчүүдийн өгсөн мэдүүлэгээр нотлогдож байна гэж үзлээ.  

Тухайн үед хамт байсан гэх гэрч С.******* шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд ... Б.******* архи уусан ... гэж мэдүүлсэн, гэрч Б. ... Б.*******, Б.******* ах бид нар хамт архи ууж байгаад ... гэж мэдүүлсэн,

харин гэрч Ж. ... би тухайн үед байсан боловч архи уугаагүй, орж гараад явж байсан ... Б.******* ууж байсан архины шилээрээ С.******* ахыг цохих гэж байсан ... гэж мэдүүлсэн боловч тэрээр Б.*******ыг тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи уусан, согтуу байсан гэж мэдүүлээгүй,

мөн бусад гэрчүүд нэхэмжлэгч Б.*******ыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, танхайрсан гэсэн мэдүүлэг огт өгөөгүй юм.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ... Б.*******ыг архи уусан талаар түүнтэй хамт архи уусан Ж., С.*******, Б., Т., нян судлаач Э.*******, Ч. нарын мэдүүлэг байдаг ... гэрчийн мэдүүлгээс өөр баримт байхгүй ... гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.  

Учир нь: гэрч С.*******, Б., Ж. нарын өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад бичгийн нотлох баримтаар давхар тогтоогдоогүй, ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасаныг хангалттай нотлоогүй, мөн Б.******* нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын биед гэмтэл учруулсан, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй,

гэрч Т., гэрч нян судлаач Э.*******, гэрч Ч. нар нь Б.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, архи уусан, танхайрсан гэж шууд зааж гэрчилсэн мэдүүлэг өгөөгүй болно. /хх-ийн 101, 103, 105/  

Түүнчлэн нэхэмжлэгч Б.*******ыг тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, шалган тогтоох ажиллагаа хийгээгүй, шалтгаан нөхцлийг тодруулаагүй, түүнээс тайлбар аваагүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа огт хийгээгүй байхад зөвхөн хамт байсан гэх С.*******, Б., Ж., Т., Э.*******, Ч. нарын өгсөн тайлбараар Б.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан байна гэж түүний эрх зүйн байдлыг дордуулан хийсвэр дүгнэлт хийх боломжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. 

Зөвхөн гэрч С.*******, гэрч Б., гэрч Ж. нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгч Б.*******ыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан гэж үзэн түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэхээр байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заажээ.  

Завхан аймгийн -ын ын төвийн дарга Г.******* нь С.*******, Б., Ж., Б.******* нарт арга хэмжээ авсан эсэх талаараа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:

С.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа учир түүнд Сануулах арга хэмжээ авсан гэж,

Б. нь байгууллагын граж барихад хамгийн их тус нэмэр оруулсан, нэг алдаа гаргасны төлөө түүнийг ажлаас халах шаардлага байгаагүй, манай сайн ажилчдын нэг учир Сануулах арга хэмжээ авсан гэж,

сахиул Ж. нь архи уугаагүй боловч хамт байсан учир Сануулах арга хэмжээ авсан гэж,

Б.******* нь өмнө нь сануулах сахилгын шийтгэл мөн үндсэн цалинг 2 сар 20 хувь хасах сахилгын шийтгэл авч байсан учир Ажлаас халах арга хэмжээ авсан, би хүмүүсийг адилтгаж үзэж арга хэмжээ авсан гэж тус тус тайлбарлаж байна.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* нь С.*******, Б., Ж. нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч тэдэнд сануулах арга хэмжээ авсан тушаалуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, сануулах арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдоогүй болно.  

Мөн Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар лобарант С.*******д үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /хх-ийн 77/  

Өөрөөр хэлбэл лобарант С.******* нь сахилгын зөрчил гаргаж 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шийтгүүлж, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан боловч байгууллагын даргын зүгээс энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж ойлгогдохоор байна.  

Завхан аймгийн -ын ын төв 17 ажилтантай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******гийн хүсэлтээр 14 албан хаагчаас хуульд заасан үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй болохыг сануулан гэрчийн мэдүүлэг авч, гэрчүүдээс Г.******* болон Б.******* нартай ах дүү, садан төрлийн холбоотой эсэхийг тодруулахад нэхэмжлэгч Б.*******тай ах дүү, садан төрлийн холбоотой гэрч байгаагүй бөгөөд харин хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******тай:

Гэрч ажилтай С.******* би Г.*******гийн авга ах нь буюу аавынх нь төрсөн дүү нь юм гэж /хх-ийн 92/

Гэрч шимэгч судлагч ажилтай М.Цэгмид дарга манай нөхрийн аав талын холын хамаатан гэж /хх-ийн 95/,

Гэрч ажилтай Т. Г.******* дарга манай нөхөр С.*******гийн төрсөн ахынх нь хүүхэд юм гэж /хх-ийн 103/,

Гэрч дүн бүртгэгч, бага эмч ажилтай С.******* дарга манай нөхрийн авга талын төрөл гэдэг юм гэж /хх-ийн 107/ тус тус тайлбарлаж мэдүүлсэн болно.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******гийн хүсэлтээр С.*******гээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хууль сануулан гэрчийн мэдүүлэг авахад би Г.*******тай төрөл садан учир мэдүүлэг өгөхгүй гээд мэдүүлэг өгөөгүй /хх-ийн 92/ бөгөөд дахин хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******гийн хүсэлтээр С.*******, Э.******* нараас шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулан гэрчийн мэдүүлэг авахад

Гэрч С.*******: ... Тухайн өдөр манай ажлынхан бүгд ажил дээрээ аж ахуйн ажил хийгээд байж байсан, орой 18 цагийн үед өндөр настан гэдэг хүн 1 шил архи, идэж уух юмтай ажил дээр ирсэн ... тэгээд орой нь Б., Б.*******, сахиул Ж., өндөр настан бид хэд үлдсэн ... Б.******* архи уусан, маргааш нь С.******* ахаа намайг уучлаарай, би тасарсан байна лээ гэж уучлалт гуйсан ... гэж,

Гэрч Э.******* ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай ажил дээр өндөр настан эргэлтээр ирсэн чихэр, архи авч ирсэн, архийг тойруулсан зарим нь уусан, зарим нь уугаагүй ... манай ажлынхан ихэнх нь байсан ... би тойруулсан архинаас уусан ... Б.*******тай хамт суугаад архи уугаагүй, архи ууж байхыг нь хараагүй ... гэж мэдүүлсэн болно.  

Мөн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт Б.******* архи уусан үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн ... Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хамт олны хурал дээр ийм зүйл болсон би С.******* ахаас уучлалт гуйсан шүү дээ ... гэж хэлсэн тухай тайлбарлаж байна.  

Гэвч нэхэмжлэгч Б.*******ын хамт олны хурал дээр ийм зүйл болсон би С.******* ахаас уучлалт гуйсан шүү дээ гэж хэлснийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрсөн байна гэж түүнийг буруутган дүгнэх нь учир дутагдалтай байна.  

Харин Завхан аймгийн -ын ын төвийн дээрхи хамт олны хурлын тэмдэглэлд: Ингээд Б.******* хийсэн үйлдэл, ёс зүйгүй авир ааш гаргасан тухай буруугаа хүлээж, хамт олонтойгоо ойлголцсонгүй гэж тэмдэглэгдэн тусгагдсан байна. /хх-ийн 57/  

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: ... 2018 оны 9 сард Г.******* дарга намайг бэлтгэмэлч хий гэсэн, би бэлтгэмэлчийн ажил хийхгүй гэсэн үүнээс болоод маргаан үүссэн ... би , бага эмч мэргэжилтэй хүн учраас юу гэж бэлтгэмэлч хийх вэ гэж хэлсэн ... бэлтгэмэлч гэдэг нь лабораторийн үйлчлэгчийн ажлыг хийдэг юм ... намайг бэлтгэмэлчийн ажлыг хийхгүй гэж хэлэхэд дарга чи тэгвэл өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гар, ажлаас халагдах өргөдлөө бичиж өг гэхээр нь би үгүй гэж хэлсэн учраас надад арга хэмжээ авсан байх ... тэр үед намайг ёс зүйгүй үйлдэл гаргасан гээд арга хэмжээ авсан юм ... 2019 оны 12 сард намайг 2019 оны 7, 8 саруудын тайлангаа бичиж өгөөгүй гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан ... тэр үед би тайлангаа өгөөгүй байсан юм ... гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: ... Манай байгууллагын ажилчид миний хүүхэд шиг л байдаг ... би бүх ажилчдадаа адил тэгш ханддаг ... би зөвд зөөлөн, бурууд хатуу зарчмыг баримталдаг, гэхдээ би ганцаарчилсан шийдвэр гаргадаггүй, удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж хамтаараа шийдвэр гаргадаг ... Б.******* сахилгын шийтгэлтэй байх хугацаа дуусаагүй байх үедээ дахин зөрчил гаргасан ... 2019 оны 12 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн дотоод журам зөрчөөд сахилгын арга хэмжээ авагдсан байсан ... энэ хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2020 оны 10 сарын 22-ны өдөр архи ууж, танхайрч зөрчил гаргасан болох нь тогтоогдсон ... мөн өөрөө энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, энэ талаар нь байгууллагын хурлын тэмдэглэлд бичигдсэн байсан ... мөн Б.******* байгууллагын ажлын байранд архи ууж хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчиж зөрчил гаргасан гэдэг 2 үндэслэлийг хангасан учраас удирдлагын зөвлөлийн хурал хуралдсан ... Мөн байгууллагын дотоод журмын 10.1.4, 10.1.2, 10.1.7, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад заалтыг зөрчсөн учраас ажлаас халах тушаалыг гаргасан ... гэж тайлбарлаж байна.  

Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/10 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ын лобарант Б.*******д үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /хх-ийн 71/  

Мөн Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ын лобарант Б.*******д сануулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /хх-ийн 74/  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнэс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заажээ.  

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сануулах арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хугацаанд сахилгын шийтгэлгүйд тооцохоор байна.  

Гэтэл нэхэмжлэгч Б.*******ыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, танхайрсан, бусдын биед гэмтэл учруулсан эсэхийг шалгаагүй, нотлоогүй, тогтоогоогүй, нотлох баримт бүрдүүлэх, шалган тогтоох ажиллагааг хийгээгүй байж зөвхөн гэрч С.*******, Б., Ж. нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн Б.*******ыг ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн түүний эрх зүйн байдлыг дордуулан дүгнэж ажлаас халсан нь ажилтаны хөдөлмөрлөх эрх ашгийг зөрчсөн байна гэж үзэхээр байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заажээ.  

Нэхэмжлэгч Б.*******ыг 2018 онд хамт олны дунд ёс зүйгүй харилцаа хандлага гаргасан гэх үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар хасах, мөн 2019 онд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд нь тайлагнаагүй гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байсан. /хх-ийн 71, 74/ 

Гэтэл нэхэмжлэгч Б.*******д дээрхи сахилгын арга хэмжээ ногдуулснаас хойш хугацаанд удирдлагаас дахин ямар үүрэг даалгавар өгсөн, тухайн үүрэг даалгаварыг тэрээр хэрхэн яаж биелүүлээгүй, хамт олны дунд дахин ямар таагүй уур амьсгал бүрдүүлж, таагүй байдал гаргасан нь нотлох баримтаар мөн нотлогдоогүй болно.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******гийн нэхэмжлэгч Б.*******ыг ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад дахин давтан зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хамт олны дунд таагүй уур амьсгал бүрдүүлсэн гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэхээр байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.  

Иймд Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.*******ыг Завхан аймгийн -ын ын төвийн ын ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.  

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлын нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заажээ.  

Нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход ажлын 68 өдөр тоологдож байна.

Нэхэмжлэгч Б.*******ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сүүлийн гурван сарын цалингийн дундаж буюу 2020 оны 9, 10 11 дүгээр сарын цалин болох 1.136.915 + 935.703 + 1.054.605 = 3.127.223 ч 3 = 1.042.407 нэг сарын дундаж цалин, 1.042.407 ч 21.5 = нэг өдөрт 48.484 төгрөг х 68 хоног/ нийт 3.296.917 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн -ын ын төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй байна.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд шимэгч судлагч М.Цэгмидийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болно.  

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.*******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Facebook-ээр бичсэн зурвас /хх-ийн 119-125, 141-142/, 2 ширхэг /хүрэн өнгийн хавтастай, хар хөх өнгийн хавтастай/ тэмдэглэлийн дэвтэрийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд энэхүү 2 ширхэг тэмдэглэлийн дэвтрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгчид буцаан өгөх нь зүйтэй байна гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйллийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн -ын ын төвөөс 67.700 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар Завхан аймгийн -ын ын төвийн даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч овгийн *******ын ******* /РД:*******/-ыг Завхан аймгийн -ын ын төвийн ын ын ажилд эгүүлэн тогтоосугай.  

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Завхан аймгийн -ын ын төвөөс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.296.917 /гурван сая хоёр зуун ерэн зургаан мянга есөн зуун арван долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.  

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрхи олговороос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн -ын ын даалгасугай.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйллийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн -ын ын төвөөс 67.700 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.  

5.  Нэхэмжлэгч Б.*******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн 2 ширхэг /хүрэн өнгийн хавтастай, хар хөх өнгийн хавтастай/ тэмдэглэлийн дэвтэрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч Б.*******д буцаан олгохыг шүүгчийн туслах /Т.Чулуунхүү/-д үүрэг болгосугай.  

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ