Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 140/ШШ2021/00197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Г.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******д холбогдох Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаартай, мөн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/10 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, ******* сумын захирлын ажлын хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, тус захирлын ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл цалинг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүргийн хорооны иргэн овогт гийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Засаг даргын 2020 оны 07 сарын 09-ны өдрийн Б/02 дугаартай Ажил хавсран гүйцэтгэх захирамжаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж эхэлсэн.

Гэтэл 2020 оны 12 сарын 30-ны өдөр Б/08 дугаартай сумын Засаг даргын захирамжаар "багаа бүрдүүлж ажиллана, хамтран ажиллах боломжгүй, нутгийн хүн гэж ямар нэг ажлын хариуцлага алдаагүй, зөрчил гаргаагүй байхад шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

******* сумын нэр бүхий иргэд бид боловсролын байгууллагын улс төржилтөөс үүдэлтэй төрийн байгууллагын халаа сэлгээ нь бидний үр хүүхдийн сурч, боловсорч, хөгжих эрхэд халдаж байна гэж үзэж байна. Байгууллагын удирдлагын тогтворгүй байдал нь сургуулийн сургалтын чанарын үзүүлэлт, хүүхдийн хөгжил, төлөвшил, багш нарын чадварыг дээшлүүлэх болон бусад үйл ажиллагаа хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж байна.

Тус сургууль 1980-1993 онуудад 420 гаруй хүүхэд суралцдаг Улсын тэргүүний" хамт олноор шалгагдаж байсан түүхтэй. 2016 он хүртэл суралцагчдын тоо 70-80 болтлоо буурсны гол шалтгаан бол удирдлагын удирдан зохион байгуулах чадваргүй байдал, багш нарын заах арга барил сул, сургалтын чанар, орчин нөхцөл, хүүхдийн хөгжлийн талаар дорвитой арга хэмжээ, ажил явуулж байгаагүй, сургуулийн зорилго, зорилтыг ханган ажиллах талаар дутмаг, өөрчлөлт шинэчлэлт, шинэ арга барилыг нэвтрүүлэхэд санаачилга гаргадаггүй, нэгэн хэв маягт баригдсан, ах дүү, төрөл садан, найз нөхдийн хүрээнд хэт автсан, зөв, шударга, зарчимч шаардлагыг бие биедээ тавьж чаддаггүй зэрэг нь сургуулийн өрсөлдөх чадвар, нэр хүндгүй болсонтой шууд холбоотой юм. Эдгээрээс үүдэлтэй ихэнх иргэд хүүхэддээ чанартай боловсрол олгохын тулд аймгийн төвийн сургуулиудыг сонгодог буюу тойргийн хамран сургах хувь дөнгөж 40 орчим хувь байна.

Сургууль бол сумын хөгжлийн төв, оршин тогтнох үндэс юм. Сургууль оршин тогтнох гол зүйл сургалтын чанар. Сургуулийн сургалтын чанарыг хариуцагч хүн бол багш, багшийн хөгжил байдаг. Багш өөрөө хөгжихөөс гадна, удирдлагын зөв бодлого, зөвлөн туслах, чиглүүлэх явдал хамгийн чухал билээ.

******* сумын -нь сүүлийн 20-иод жил өрсөлдөх чадвар, нэр хүнд унаж, ирээдүй болсон хүүхэд багачууд маань бага, суурь боловсролыг цаг хугацаандаа чанартай эзэмшиж чадахгүй, энэ байдлын үр дүн цаашлаад нутаг орны эрх ашиг ирээдүй хойч үе маань олон жил хохирсон байна гэж харж байна. Жишээ нь: одоо оюутан болоод их сургуулиа төгсөн нутагтаа ирж ажиллаж байгаа залуусыг харахад ажлын байран дээр болон фэйсбүүк орчинд залуучууд маш их алдаатай бичдэг, нэг ангид 6-хан хүүхэдтэй өнөөдрийн 4 дүгээр ангийн хүүхдүүд 1 минутад 40 хүрэхгүй үг уншиж байгаа, мөн, төгсөөд явсан хүүхдүүд эргээд бид сурах үедээ сураагүй одоо ичмээр юм болж байна гэж сумын удирдлагуудад гомдол хүртэл гаргаж байсан зэрэг олон асуудлыг нэрлэж болж байна.

Манай сумын хүүхдийн тоо цөөрсөн сургалтын чанар муу, анги дүүргэлт байхгүй, сурган хүмүүжүүлэгч зарим багш, ажилчид нарын ухамсар, чадвар сул, харьцаа хандлага нь доголдолтой, өөрөөрөө үлгэрлэх байдал байхгүй, ёс зүйгүй харьцаатай, хүүхдүүдийг зоддог, зардаг дээрэнгүй харьцдаг, орон нутагт хэт их намчирхсан байдлууд нь бидний үр хүүхдүүд, ирээдүй маргаашаараа хохирч эрх нь зөрчигдөж байна.

Хөдөө орон нутагт амьдардаг бидэнд сумын сургуулийн сурлагын чанар хангалтгүй байдгаас аймгийн сургуулийг сонгоход хүрдэг байдал нь санхүүгийн болоод гэр бүл тусдаа амьдрах хүртэл хохиролтой олон сөрөг үр дагавартай байдгийг хэлэх хэрэггүй гэж бодож байна.

2020 оны 07 дугаар сараас багш Г.******* захирлаар томилогдсоноос хойш олон жил нуугдмал бугшсан зөрчилтэй зүйлүүд, бодит байдал, үнэн царайг илчлэн ажиллаж өмнө нь 80-аад сурагчтай байсан сургуулийг 100 гаруй сурагчтай болгож байранд 12-оос дээшгүй сурагчтай байсныг 31-т хүргэсэн, боловсролын чанар, төсвийн зарцуулалт, ил тод, шударга байдлыг сайжруулж, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, байрны хүүхдүүдийн хоолны чанар, орчин нөхцөл, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, тусламж дэмжлэг үйлчилгээг зохих ёсонд нь хүргэж, шударга ажиллаж байсан ба сургуулийн олон ажилд өөрчлөлт гарч байгаагаас гадна, сургалтын чанарт анхаарч, багш нарын үзэл бодол, хандлагад өөрчлөлт хийх гэж мэрийж, үлгэрлэж ирсэн.

Г.******* нь мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай, боловсролын удирдлагаар мэргэшсэн магистр, Солонгос, Нидерланд, Монгол 3 улсын хамтарсан "IСАLT-MONGOLIA улсын багт 3 удаагийн сургалтаар суралцан Хичээл ажиглалтын шинжээч" сертификаттай, байгууллага, дүүрэг, нийслэлийн шилдэг багшаар шалгарч байсан хувь хүний харьцаа хандлага сайтай, шударга хүн гэж өөрийгөө боддог.

Захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан Г.******* миний бие нь энэ ажилд ороод хэдхэн сарын дотор сурагч эцэг эхчүүдийн сэтгэл санаанд нийцсэн маш олон ажлуудыг эхлүүлээд байгаа нь нүдэнд бэлхэн харагдана. Жишээ нь:

-Аймгийн төвийн сургуулиудаас сумын сургуульдаа шилжих хөдөлгөөн наашилсан, энэ захирлыг тогтвор суурьшилтай ажиллавал ахин хүүхдээ шилжүүлэн ирж сумандаа сургах малчид байдаг.

-Байрны хүүхдүүд гэр лүүгээ ирэх сургуульдаа суух дургүй байсан бол одоо амралтын өдрүүдэд байрнаасаа ирэх дургүй, сургууль хичээлдээ дуртай болсон.

-Багш нарын ур чадвар, заах арга барилыг өөрчлөх гэж хичээж, эцэг, эхчүүдтэй ч нягт хамтран ажиллаж буй

-Байгууллагын багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд бодит дэмжлэг болох цалин урамшуулал, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн тооцоо зэрэг олгогдох ёстой нэмэлтүүд олгогдож энд ажиллаж буй залуу багш ажилчдын урам зориг идэвх сайжирч байгаа бөгөөд ажиллах эрч хүч нь нэмэгдсэн.

Сургуулийн доторх багш ажилчид, суралцагч хүүхдүүд, дотуур байрны хүүхдүүдийн эрх зөрчигдөж байсан олон асуудлуудыг таслан зогсоож байсан.

-2010 оноос хойш огт ашигладаггүй байсан "Б" корпусыг халаалтад холбуулан сургуулийн төсвөөс боломжит хэмжээгээр зарцуулан сурагчдыг 1 ээлжээр оруулан үдээс хойш сонгон, дугуйлан, секц, давтлага оруулах нөхцөл бололцоог бий болгож байсан нь бидний итгэл үнэмшлийг ихэд төрүүлж байгаа бөгөөд өөрөө хот, суурин газар олон жил багшилсан туршлагатай.

Г.******* миний бие аймгийн сумын 10 жилийн сургуулийг 1990 он, Архангай аймгийн Багшийн сургуулийг 1993 онд төгсөн хотын жилд бага боловсролын багшаар 2000 он хүртэл, 2001-2002 онд дүүргийн сургууль, 2004-2018 онуудад ******* хотын ЕБ-н сургуульд нэр хүнд сайтай багшилж байсан. Мөн Завхан аймгийн , сургуулиудад багшилж байсныг тухайн үеийн удирдлагууд, хамт олон, эцэг, эхчүүд өндрөөр үнэлж байсан билээ.

2016-2018 онуудад МУБИС-ийн Боловсролын Удирдлага-ын магистрын ангид суралцан амжилттай төгссөн.

Заах Боловсролын байгууллагад 25 дэх жилдээ үр бүтээлтэй ажиллан, аргач", "Тэргүүлэх зэрэг болон Ахлах багш, Дэлхийн хаан хүүхдийн төлөө медаль, Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны Жуух бичиг, Монгол Улсын Засгийн газрын шагнал "БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН тэмдгээр шагнагдсан.

1993-2016 онуудад боловсролын салбарт багш мэргэжлээр ажилласан ажлын амжилтуудаас: Орхон аймгийн 5-р дунд сургууль 1996 онд залуу багш нарын ур чадварын аварга, 1998 онд сургуулийн ур чадвар 2 байр, 1999 онд сургуулийн ур чадварын аварга, СХД-ийн сургууль 2000 онд сургуулийн ур чадварын тусгай байр, УБ хот сургууль 2004 онд сургуулийн ур чадвар тусгай байр, 2006 онд сургуулийн ур чадвар 2 байр, 2011 онд нэгж хичээлийн уралдаанд шагналт байр, 2013 онд Монгол хэл хичээлийн Заах арга ур чадварын уралдаанд Дүүргийн дэд байр, 2014 онд МУБИС-иас зохион байгуулсан нэгж хичээлийн уралдаанд тусгай байр, 2015 онд сургуулийн ур чадварын уралдаанд тусгай байр, 2016 онд Цахим хичээл Нийслэлийн шилдэг-9 хичээлд шалгарсан, 2010 онд сургуулийн илтгэлд 3-р байр, 2014 онд сургуульд илтгэл тусгай байр.

Дээрх үзүүлэлтүүдээс гадна Төрийн албаны Ерөнхий шалгалтад тэнцсэн. овогтой ******* миний бие 1993 оноос хотын 5-р 10 жил, УБ хотын ЧД-н бүрэн дунд сургууль, Завхан аймгийн ЕБ-н , зэрэг сургуулиудад 25 жил Боловсролын тэргүүн, тэргүүлэх зэрэгтэй, Боловсролын Удирдахуйн магистраар мэргэшсэн, эцэг, эх, олон нийтийн хүндэтгэлийг хүлээн, нэр хүндтэйгээр ажиллаж ирсэн.

Энэ хугацаанд 2014-2015 онд 2 ч удаа удирдлагад /сургалтын менежер/ ажиллах санал ирж байсан боловч удирдлагаар суралцаж бэлтгэгдэх ёстой гэсэн өөрийн үзэл баримтлал, даасан ангийн суралцагчдын эрх ашиг зэргээс шалтгаалан боломжийг хойшлуулсан. МУБИС-н Боловсролын Удирдлагын Магистрт 2016 оноос суралцсан, удирдлагын онол, туршлага, хууль, эрхзүйн талаар 5 жил судлан суралцаж байгаа билээ.

2018 онд ар гэрийн шаардлагаар Завхан аймагт шилжин суурьшиж, ******* сумын ЕБ-н сургуулийн захирлын орон тоонд ажиллах боломж байсан ч, миний нөхөр ИХТ-н даргаар ажиллаж байсан тул цааргалаад томилоогүй. Мөн 2019 онд захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтад орох боломжийг минь олгоогүй, 2020 онд 2 ч удаа сонгон шалгаруулалтад орох эрх хойшилсон. 2019 оны 11 сард тус сургуулийн НТБ-н багшаар ажиллаж байх хугацаанд ******* Ц. захирлын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэх талаар 2 удаа санал тавьснаар 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар томилогдон ажилласан.

Тус сургууль 1980-1993 онуудад 420 гаруй хүүхэд суралцдаг Улсын тэргүүний сургууль-р шалгагдаж байсан түүхтэй. 2016 он хүртэл суралцагчдын тоо 70-80 хүртэл буурсан шалтгаан нь Сургалтын орчин нөхцөл, сургалтын чанар, багш нарын заах арга барил дутмаг, хүүхдийн хөгжлийн талаар дорвитой тогтмол үйл ажиллагаа сул, сургуулийн зорилго, зорилтыг ханган ажиллах талаар хангалтгүй, өөрчлөлт шинэчлэлт, шинэ арга барилыг нэвтрүүлэхэд санаачилга гаргадаггүй, ах дүү төрөл садан, найз нөхдийн хүрээнд хэт автсан, улстөржиж, зөв шударга зарчимч шаардлагыг бие биедээ тавьж чаддаггүй, удирдлагын удирдан зохион байгуулах, чадвар, сэтгэл, багаар хамтран ажиллах чадамжгүй байдал зэрэг нь сургуулийн нэр хүнд, өрсөлдөх чадваргүй болсонтой холбоотой юм. Сургалтын чанарын үзүүлэлт хангалтгүйн улмаас ихэнх малчид, иргэд хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд аймгийн төвийн сургуулиудыг сонгон, тойргийн хамран сургах хувь дөнгөж 40 орчим хувь байна.

Сургууль бол сум оршин тогтнох үндэс, хөгжлийн төв билээ. Сургуулийн оршин тогтнох чухал нь суралцагчдын сурлагын чанар. Сургалтын чанарыг хариуцагч хүн бол багш бид буюу багшийн хөгжил. Багш нар өөрсдөө хөгжихөөс гадна, удирдлагын зөв бодлого, зөвлөн туслах, чиглүүлэх, манлайлах чадвар хамгийн чухал.

....ЗД С.******* ажлаас чөлөөлөх 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/08 тоот захирамжийн үндэслэлүүд:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т ....хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана....гэсэн болохоос...багаа бүрдүүлнэ, иргэнийг ялгаварлан гадуурхаж захирамж гаргах нь хууль бус юм.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн -н захирал, цэцэрлэгийн ийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн БГ-н саналыг үндэслэн чөлөөлөх гэсэн заалтыг баримтлаагүй. БГ-аас хамаарал бүхий хүн утсаар 2 хоногийн өмнө ярьснаас өөрөөр албан харилцаагаар холбогдоогүй, Сургуулийн захирлын хувьд Боловсролын газар бол хянан шалгаж, заавар зөвлөмж өгч, хамтран ажиллах дээд байгууллага, Сургуулийн захирлыг солих, чөлөөлөх нь маш их хамаатай. Гэтэл аймаг, сумгүй нийлэн намчирхаж, зохион байгуулалттайгаар хийсэн ажил гэж хардаж байна.

Боловсролын хуулинд огт байхгүй 37, 38-р зүйл заалт оруулж үндэслэсэн. Мөн уг захирамж гарсантай холбоотой ард иргэд, эцэг, эхчүүд эсэргүүцэн сумын ЗД, ИТХ-н дарга нартай биечлэн уулзахад: Би багаа бүрдүүлнэ гэж эхнээсээ хэлсэн, хамтран ажиллаж болохгүй хүн байна лээ, нутгийн боловсон хүчнээ дэмжихэд яагаад болохгүй байгаа юм бэ, энэ хүнд хамт олноос нь гомдол ирсэн, ёс зүйгүй гэх зэргээр нэр хүндэд халдсан ба гомдлын талаар лавлан асуухад: Тэр бид 2-н хувийн нууц гэсэн нь учир битүүлэг, миний нэр хүндийг унагасан. ЗД-н энэ намын бодлого баримталсан, боловсролын байгууллагыг хэт улстөржүүлсэн увайгүй шийдвэрээс болж олон олон хүүхдүүд аймгийн төв рүү шилжин суурьших болж, сум орон нутагтаа сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. Уг асуудлаар иргэд гарын үсэг цуглуулан аймгийн ИХТ-н дарга, ЗД-т ч хандахад мөн намын бодлогоор энэ асуудалд анхаарал хандуулахгүй хайцаалж хамгаалсаар байгаад харамсалтай байна.

...2021 оны 01 сарын 18-нд Аймгийн *******д хууль бус захирамжийг хүчингүй болгох талаар өргөдөл хүргүүлсэн. Аймгийн ******* 2021 оны 02 сарын 16-ны А/203 тоотоор хариу хүргүүлэхдээ: Боловсролын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.12 дах заалтын дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлтэй гэдэгт санал нийлэхгүй байна. БГ-тай ямар ч зөвшилцсэн, хамтарсан зүйл байгаагүй.

Иймд 2020 оны 12 сарын 30-ны өдөр Б/08 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн А/10 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засах тухай захирамжийн хүчингүй болгуулах, захирлын хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсөө гаргуулан, ЭМД, НД-н дэвтэрт бичилтийг бүрэн хийлгүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Г.******* нь ******* сумын үндсэн ажилтан бөгөөд насан туршийн боловсролын багшийн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг.

******* сумын захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч М.Мөнх-Эрдэнэ нь 2020.07 сард амаржиж улмаар амаржсаны чөлөөтэй байх хугацаанд ******* сумын Засаг даргын 2020.07.09-ны өдрийн Б/02 тоот захирамжаар Г.******* захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдсон байдаг.

захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдал хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийр зохицуулахаар Төрийн албан тухай хуульд заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил албан тушаал хавсран гүйцэтгэж болно гэж заасан.

******* сумын ******* нь Г.*******д үндсэн ажлын зэрэгцээ захирлын үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж Ерөнхий боловсроын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр Г.*******г томилсон байдаг.

Г.******* нь ******* сумын захирлын үүргийг хавсран гүйцэтгэх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж улс төрийн шинжтэй олон үйл ажиллагаа явуулж тус сургуульд ажиллаж байгаа жирийн ажилчдыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, улс төрийн ухуулга явуулга хийж, ардчилсан намыг дэмжиж ажиллахыг үүрэг болгож, ардчилсан намыг дэмжсэн албан хаагчид давуу байдал олгохоор амлаж, өөрийн нөхөр, сумын ИТХ-ын дарга Л. болон нөхрийн төрсөн эгч Л. нарын албан тушаалын байдлыг ашиглаж хяналт шалтаглын ажиллагааг хууль бусаар гүйцэтгүүлж улмаар нэг ажилтнаа ажлаас халах тушаал гаргаж, иргэний /ажилчдын/ үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхэд халдаж, нөхөр Л.д санал өгөхгүй бол ажлаас хална гэж сүрдүүлж дарамталж, сургуулийн эд хөрөнгийг /7293 ЗАА автомшин, байгууллагаас шатахуун гаргуулж/ хувьдаа ашиглаж, Увс аймаг руу цэрэгт явсан хүүхдээ эргэхээр явж ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байгаа талаар сургуулийн ажилтан С., Б., Д., Б., М. нараас гомдол мэдээлэл ирсэн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагт Г.******* сургуулийн захирлын зөвлөлийг хуралдуулж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа нэг ажилтнаа /сургалтын менежер М.ийг/ ул төрийн зорилго агуулж ажлаас халах гэж байна гэх мэдээллийг багш аас авч дахин хууль бус шийдвэр гаргаж иргэний цаашлаад байгууллагын сурагч хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхөөс сэргийлж хамгаалах зорилгоор 2020.12.30 өдөр Б/08 дугаартай захирамжийг гаргаж Г.*******г захирлын үүргийг хавсарч гүйцэтгэх үүргээс чөлөөлсөн.

******* сумын Засаг даргын Б/08 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн хуулийн гэдэг үг хаягдаж бичигдсэн бичилтийн алдааг гаргасан байсныг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар актын утга агууллагыг алдагдуулахгүйгээр зөвтгөж засах тухай ******* сумын ******* 2021 оны А/10 дугаартай захирамжийг гаргаж Б/08 дугаартай захирамжийн илэрхий алдааг зассан юм.

Г.******* нь захирлын үүргийг хавсран гүйцэтгэх 5 сарын хугацаанд сургуулийн үйл ажиллагааг сайжруулсан, хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч сургуулийн статистик тоо мэдээнээс харахад энэ тайлбар нь үгүйсгэгдэж байгаа юм.

Мөн Г.******* 2020.07 сард захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш халдварт өвчний улмаас 2020.09 сараас 2020.11 сар хүртэл 2 сарын хугацаанд сурагчид танхимаар хичээллэсэн. Энэ богино хугацаанд сургуульд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлсэн гэх бодит байдалд нийцэхгүй тайлбар өгсөн байна.

Харин Г.******* нь 5 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ хамт олныг хагаралдуулан бутаргаж, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамт үзүүлж хална шүү гэдэг үгээр сүрдүүлж байсан нь төрийн албан хаагчийн ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх урам зоригийг мохоож байсан. Энэ нь тус сургуулийн ажилтан албан хаагчдын сумын *******д ирүүлсэн өргөдөл гомдлоос харагдана.

******* сумын Засаг даргын Б/08 дугаар захиармж нь Г.*******гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, Г.******* нь насан туршийн боловсролын багшийн байнгын ажлын байранд үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Энэ албан тушаалдаа хэвээр ажиллаж байгаа.

******* сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар ******* сумын захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр тус сургуулийн биеийн тамирын багш Б.ыг томилсон. Ингэхдээ сургуулийн нийт багш ажилчдын саналыг харгалзан шийдвэр гаргасан.

Мөн ******* сумын захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлуулахаар сул орон тооны захиалга Завхан аймаг дахь д хүргүүлсэн байгаа. Төрийн албаны зөвлөлд мөн сул орон тооны захиалгаа хүргүүлсэн байгаа. Иймд төрийн албаны зөвлөлөөс зарлах ******* сумын захирлын сул орон тооны сонгон шалгаруулалт орж, тэнцэн захирлын албан тушаалд томилогдох эрх Г.*******д мөн нээлттэй байгаа.

Иймд Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг үүргээр мэдэгдэж байна гэжээ.  

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. ******* хотод багшилж байгаад ар гэрийн асуудлаар Завхан аймагт ажиллаж амьдрахаар ирсэн. Завхан аймагт ирээд сургуульд багшилж байгаад Завхан аймгийн ******* сумын сургуульд насан туршийн боловсролын багшаар багшлахаар очиж ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед тус сумын тухайн үеийн ******* сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх саналыг тавьсан. Энэ талаар нөхөртэйгөө ярилцахад манай нөхөр хэл аманд өртөх байх хэрэггүй гэсэн учраас би хэд хоног уг саналыг нь зөвшөөрөхгүй явж байсан. Дараа нь ******* дахин надад санал тавьж манай сургуулийн асуудал хэцүү байна, та олон жил багшилсан юм чинь та л захирлын ажлыг хавсарч хийгээч гэдэг саналыг тавьсан. Тэгэхээр нь би бодож үзэж байгаад ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх юм чинь хийж байя гээд уг саналыг нь хүлээн зөвшөөрсөн. 2020 оны 07 сарын 09-ний өдрөөс 2020 он 08 сарын сүүлч хүртэл тэй уулзаад ажлынхаа талаар зөвлөгөө авсан. Үүний дагуу хүний нөөц санхүү, өмч хөрөнгө гээд сургуулийнхаа ажилтай танилцсан. Ингэж танилцаж байх явцад сургуулийн олон жилийн зөрчлүүд илэрсэн. Уг зөрчлүүдийг арилгах талаар сумын *******д албан бичиг өгөөд Засаг даргын дэргэдэх санхүүгийн алба манай сургууль дээр ажилласан. Намайг 2020 оны 12 сарын 20 хүртэл сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байх хугацаанд шинээр томилогдсон ******* П.******* ажлаа хүлээн авсан өдрөө бүх байгууллагын дарга нарыг дуудаж уулзсан. Уг уулзалтын дараа П.******* дарга сургуулийн захирал үлдэж байгаарай гэхээр нь би үлдсэн. Би тэр үед П.******* *******тай тэр өдөр л анх уулзсан. П.******* ******* өмнө ******* сумын сургуульд багшилж байсан учраас сургуулийн үйл ажиллагааны талаар ярилцах гэж байна гэж бодтол багш т аймгийн ЗД-ын захирамжаар сарын цалингийн урамшуулал өгөх ёстой та урамшууллыг нь өгсөн үү, өгөөгүй бол та бичиг баримт нуун дарагдуулсан гэж арга хэмжээ авна гэдгийг мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Би тухайн үед багш т 10 хувийн цалингийн урамшуулал өгсөн байсан. Тэгээд би П.******* даргад би багшид цалингийн урамшуулал өгсөн, гэхдээ би үүнийг ахин судалъя, надад дээд газраас ямар нэгэн бичиг ирээгүй гэхэд П.******* дарга чатаар ирсэн өөр сумын бичиг Засаг даргын нарийн бичгээс ирсэн. Би уг асуудлыг сургуулийн төсвийн хүрээнд шийдэгдсэн асуудал гээд үлдээсэн. Дараа нь ******* байгууллагын дарга нартай уулзахдаа уг хурал дээр та багш ын асуудлыг шийдэж болж байна уу, шийдэх үү гэж тулгасан. Мөн сумын Иргэдийн хуралтай өдөр ******* надад албан бичиг өгсөн. Би уг асуудалтай холбоотой баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Үүний дараа ******* П.******* 2020 оны 12 сарын 30-ны өдөр намайг дуудсан. Тэгээд өрөөнд нь оронгуут та цүнх утсаа гадаа үлдээгээд зөвхөн дэвтэр балтай орж ир гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь би та яагаад надтай ингэж харьцаж байгаа юм бэ гэсэн чинь тантай шууд яръя, таныг ажлаас чинь чөлөөлж байна, би анхнаасаа хэлсэн, би багаа бүрдүүлж ажиллана гэдгээ хэлсэн. Та бол ёс зүйгүй, танай хамт олноос гомдол ирсэн гэхээр нь би манай хамт олноос ямар гомдол ирсэн юм гэсэн чинь ямар нэгэн өргөдлийн талаар надад танилцуулаагүй. Тэгээд би Засаг даргын өрөөнөөс гараад ажил дээрээ очоод байж байтал араас ажил хүлээлцэх комисс гэсэн хүмүүс орж ирсэн. Уг комисст багш , түүний хамаатан Хажидмаа гэсэн хамаарал бүхий хүмүүс орж ирсэн. Тэр үед надад ажлаа цэгцлэх боломж өгөөгүй, байгаагаар нь хүлээж авна, ажлаа цэгцлээд хүлээлгэж өг гэсэн. Намайг ажлаа цэгцлээд хүлээлгэж өгөх гэж байтал багш эхлээд надад тамгаа өг гэсэн. ******* өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд намайг ажлаас чөлөөлөх боломжтой ч гэсэн боловсролын байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй бодлогын түвшинд явж байх ёстой ажлыг хэн нэгэн нь гарч ирээд солиод байх шаардлагагүй. ******* үнэхээр сургуулиа бодож байгаа бол сонгон шалгаруулалтыг зарлах ёстой байсан. *******д сонгон шалгаруулалт зарлах хугацаа байсан боловч сонгон шалгаруулалт зарлаагүй. Сонгон шалгаруулалт зарлаж тэнцсэн хүнийг нь аваад сургуулийн үйл ажиллагааг тогтворжуулах боломжтой байсан боловч үүнийг харгалзан үзээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтын дүнг үндэслэнэ гэсэн үг өгүүлбэр байсан. Боловсролын газартай ажлын үр дүнг харгалзан үзнэ гэсэн, үүнийг бас харгалзаж үзээгүй. /Боловсролын хуулийн 3.1/ Боловсролын газартай харилцан тохиролцсон, боловсролын газраас надад ямар нэгэн албан бичиг ирээгүй учраас Засаг даргыг боловсролын газрын үйл ажиллагааг болж байна уу, үгүй юу гэдгийг нягталж үзээгүй гэж үзэж байна. Би сургуулийн захирлын ажлыг хавсран хийж байх явцдаа сонгон шалгаруулалтанд ороод сонгон шалгаруулалтанд тэнцэх юм бол би захирлаар жинхлэх ёстой, сонгон шалгаруулалтанд тэнцэхгүй юм бол би захирлын ажлаа өгөх ёстой байсан. П.******* ******* надтай хамтарч ажиллаж үзээгүй, ажлаа аваад удаагүй, намайг ямар арга барил туршлагатай хүн бэ гэдгийг мэдээгүй байж зөвхөн хүмүүсийн үгээр, намын бодлого, багаар ажиллана гэдэг үүднээс намайг ажлаас чөлөөлсөн. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэвэл Завхан аймгийн ******* сумын ******* П.*******н гаргасан 2 захирамжийг хүчингүй болгуулах захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгох, захирлын үүргийг хавсран гүйцэтгэж байсан үеийн цалин хөлсийг гаруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Г.******* нь анх Завхан аймгийн ******* сумын захирлын үүрэгт ажилд томилогдохдоо харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харилцан тохиролцохдоо захирлын сонгон шалгаруулалт хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хариуцагч тал тайлбартаа Г.*******гийн хөдөлмөрлөх эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж байна. Г.*******гийн хөдөлмөрлөх эрх ашиг нь зөрчигдсөн. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны эрх ашиг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаж байгаа. Улсын дээд шүүхийн зөвлөмж дээр байнгын ажлын байр гэдгийг тухайн ажилтны ажил үүргийг дордуулахгүй гэж заасан байдаг. Байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээнээс өөр гэрээ байгуулахыг хориглосон. Г.******* ******* сумын *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа юу тохиролцсон бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэж заасны дагуу харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулж, хугацаагаа тохиролцсон, үүний дагуу Г.******* ажил үүргээ гүйцэтгэж байсан. Харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээн дээр захирлын сонгон шалгаруулалт явагдаад дүн гартал хүртэл хугацаанд Г.*******г тус сургуулийн захирлын ажлыг хавсран ажиллуулахаар харилцсан тохиролцсон. Улсын дээд шүүхийн 2006 оны тайлбар дээр ажил олгогчийн өмчлөл, харьяалал солигдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Үүний дагуу захиргааны ерөнхий хуулиар явсан ч гэсэн эрх залгамжлалын талаар зохицуулалттай. П.******* гэдэг хувь хүний талаар яригдаагүй, ******* сумын ******* гэдэг албан тушаалтай холбоотой. Тийм учраас хариуцагчаар хэн байх нь хамаагүй. Эрх залгамжаараа П.******* гэдэг хүн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэсэн заалттай. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг үндэслэлийг баримтална. Хариуцагч тал тайлбартаа нэхэмжлэгчийг ажлаас халах болсон шалтгаанаа зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа. Хэрвээ зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлөх ёстой. Гэтэл Г.*******г ажлаас чөлөөлсөн захирамжийг агуулга болон үндэслэх хэсэг дээр энэ талаар заагаагүй байна. Ажилтны өргөдөл гомдлыг үндэслэн ажлаас чөлөөлөх боломжгүй. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын дээд шүүхийн тайлбар дээр хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэх болон агуулга ижил байх ёстой гэж тайлбарласан байдаг. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн тусгайлан заасан заалтуудыг зөрчсөн байна. Хариуцагч тал тайлбартаа Г.******* захирлын ажилд жинхлээгүй байсан гэж байна. Өнөөдрийн энэ маргаанд жинхлэх асуудал огт яригдаагүй. Жинхлэх асуудал нь Г.*******г тухайн ажлын байран дээр туршилтын хугацаагаар авсан бол яригдана. Туршилтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хавсран гүйцэтгэх 2 хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжтой талаар заасан заалт. Өөрөөр хэлбэл өөр байгууллагад зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болохыг заасан. Г.******* өөр ажлыг хавсран гүйцэтгэх боломжтой, үүнийхээ дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаад захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Хавсран гүйцэтгэгчийг ажлаас чөлөөллөө гэхэд Боловсролын тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтаар томилогдсон, мөн Боловсролын газраас өөр ажилтныг томилох санал ирсэн юм уу гэхээр үгүй, дахин өөр ажилтныг захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ нь Г.*******гийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж ойлгож болохоор байна. Хавсран гүйцэтгэх асуудал бол зөвхөн энэ ажил дээр яригдахгүй бүхэл ажил албан тушаал дээр яригдана. Жишээ нь сахиул, жижүүр, сантехникч жижүүр гэж байдаг. Адилхан хавсран гүйцэтгэх боломжтой, хавсран гүйцэтгэснийхээ цалин хөлсийг авах бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгох гэсэн шаардлага гарч ирээгүйгээр шүүх хуралдаан дуусгавар болж байна. Тийм учраас Г.******* болон ******* сумын ******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ одоо болтол хүчин төгөлдөр байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.******* багштай 20-иод хоногийн хугацаанд хамтран ажилласан. Г.*******г Завхан аймгийн ******* сумын захирлын ажлыг хавсран гүйцэтгэх ажлаас 3 шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Намайг ******* сумын Засаг даргын ажлыг хүлээж авснаас хойш сургуулийн багш ажилчидаас удаа дараа гомдол санал ирж байсан. /амаар болон бичгээр/ Би Г.******* багшийг тухайн үед харж ажиглаад ажиллаж байсан. Г.******* ******* сумын насан туршийн боловсролын багш гэх үндсэн ажлаа хийж байгаа, мөн тус сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэсний 40 хувийн цалин авч байсан. 2020 оны 07 сарын 09-ний өдөр ******* сумын өмнөх Засаг даргын тушаалаар Г.******* багш тус сумын сургуулийн захирлын ажилдаа томилогдож 5 сарын хугацаанд захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан юм байна лээ. Г.******* намайг миний ажлын ур чадвар, туршлага, арга барилыг хараагүй гэсэн зүйл ярьж байна. Би Г.******* багшийн талаар мэднэ, би ******* сумд байсан, мөн сумандаа олон жил багшилсан учраас хэн ямар ур чадвартай гэдгийг мэднэ. Г.******* багш захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа 3, 4 хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Г.******* дээрх хүмүүст дарамт шахалт үзүүлэх, мөн улс төрийн захиалгаар тус сургуулийн багш, ажилчдыг ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.*******гийн нөхөр нь ******* сумын Ардчилсан намын дарга, тухайн үед хурлын дарга байсан. Бүх томилгоо, халаа сэлгээг дээрээс нь удирдаж Г.*******гээр дамжуулж хийдэг байсан гэж үзэж байгаа. Г.******* хамгийн эхэнд сургуулийн нягтлан бодогч г улс төрийн захиалгаар ажлаас нь чөлөөлсөн. г ажлаас чөлөөлсөн учраас нягтлан шүүхэд хандаж буруугүй гэдэг нь тогтоогдож эргээд ажилдаа томилогдсон. Г.******* захирлын буруутай шийдвэр г ажлаас халсан учраас д учирсан хохирлыг тухайн байгууллага уг хохирлыг барагдуулж байна. Мөн байрын багш , нярав нарыг ажлаас халахдаа ардчилсан намыг дэмжих ёстой, манай нөхрийг дэмжих ёстой гэдэг үүднээс улс төрийн үзэл бодлоос болж ажлаас чөлөөлсөн. Төрийн албан хаагч, удирдах албан тушаал эрхэлж байгаа хүн ажлаа хийж байгаа энгийн албан хаагчийг улс төрийн үзэл бодлоор шахаж, өөрийн үзэл бодлоо тулгаж ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна. Мөн Г.******* сургалтын менежер, нийгмийн ажилтан гэх захирлын зөвлөлд ажилладаг хүмүүстэй учраа олдоггүй, үзэл бодлоор нь дарамталж ажлаас нь хална гэж дарамталдаг зэргээс нь харахад Г.******* тухайн байгууллагыг удирдах ёс зүй байхгүй байна гэж үнэлсэн. Мөн дээрх ажилтнууд маань аймгийн Боловсролын газарт удаа дараа гомдол гаргаж байсан. Энэ асуудлаар би аймгийн Боловсролын газрын холбогдох хүнтэй ярилцаж байсан. Мөн би өөрийнхөө ажил үүргийн эрхийн дагуу захирлын ажлын үүргийг хавсран гүйцэтгэгч Г.*******гийн гэрээг авч үзсэн. Уг гэрээ тухайн үеийн ******* н гарын үсэг тамгатай, Г.*******гийн гарын үсэгтэй байсан. Уг гэрээн дээр хүүхдийн цэцэрлэгийн гэсэн албан тушаалтай гэрээ байсан. Манай сумын цэцэрлэгийн гэдэг хүн байдаг. Г.******* уг гэрээг хуурамчаар үйлдэж нүүрийг нь сольсон гэдэг нь тодорхой. Дээрх үндэслэлүүдээс үүдэж би өөрийн санаачилгаар Г.*******г цаашид сургуулийн захирлын ажлыг хийх шаардлага алга гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Г.*******гийн оронд захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр тухайн үед /2019 онд/ байгууллагын ажилчдын 100 хувийн саналаар дэмжигдэж байсан биеийн тамирын багш магистр зэрэгтэй олон жил багшилсан ыг ******* сумын захирлын ажлыг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон. 2019 онд багш байгууллагынхаа багш ажилчдын саналаар дэмжигдэж байсныг тухайн үеийн Иргэдийн хурал нуун дарагдуулж байсан юм байна лээ. 2019 онд Мөнх-Эрдэнэ гэдэг хүн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож түүний дараа Г.******* багшийг захирлын ажлыг хавсран гүйцэтгэгчээр томилогдож байсан юм байна лээ. Манай сумын сургууль 4 жилийн дотор 3 захирал сольсон юм байна лээ. Миний хувьд боловсролын байгууллагынхаа чанар хүртээмжийг сайжруулах, уг байгууллагыг эзэнтэй болгохын тулд төрийн албаны сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүнийг томилох эрх үүргийн дагуу уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах захиалгаа өгсөн. Аймгийн зүгээс корона вирустай холбогдуулж төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байгаа талаараа мэдэгдсэн. өөс нийтийг хамарсан хөл хорионы дараа хамгийн түрүүнд манай сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлана гэсэн хариу өгсөн. Ийм учраас Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж тайлбар хийж байна.

Нэгдүгээрт: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой, ойлгомжтой байх ёстой. Шүүхэд ямар зорилгоор ханддаг юм бэ, шүүх ямар зорилгоор явагддаг юм бэ, шүүхийн шийдвэр ямар зорилготой явагддаг юм бэ гэхээр Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хууль, Иргэний хуулиудад заасан байдаг. Юу гэж заасан байдаг вэ гэхээр Үндсэн хуульд Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Мөн шүүхэд мэдүүлэх эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан байдаг. Монгол улсын хууль, Монгол улсад нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх эрх чөлөө хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа эрх, уул эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл хүсэлт, гомдол гаргах эрхтэй хэлбэрээ биелүүлэх эрхтэй. Гэтэл та өнөөдөр нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийнхөө ямар эрх зөрчигдсөн юм бэ гэдгийг тодорхойлж хэлж чадахгүй байна. Би хүүхдүүдийн төлөө, хүүхдүүдийн эрх ашгийн төлөө гэдэг зүйлийг л тайлбарлаж байна. Нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргах тусгайлсан субъектүүд байдаг. Нийтийн эрх ашгийн төлөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд захиргааны болон иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Гэтэл танд ийм эрх олгогдоогүй учраас таныг өөрийнхөө эрх ашгийг зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаад байгаа юм байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуухад энэ талаараа тайлбарлахгүй байна. Уг асуултанд юу гэж хариулсан бэ гэхээр удирдах албан тушаал хаших эрх маань зөрчигдсөн гэсэн. Гэтэл Үндсэн хууль болон бусад хуульд заасан хүний үндсэн эрх дээр удирдах албан тушаал хаших эрхтэй гэсэн заалт байхгүй, харин хөдөлмөрлөх эрхтэй, хөдөлмөрийн аятай нөхцөлөө хангуулах эрхтэй, цалин хөлсөө авах эрхтэй, амрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл таны үндсэн эрх бол ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн насан туршийн боловсролын багшийн ажил албан тушаал байна. Та уг ажилд 2019 оны 10 сард томилогдсон талаарх шийдвэр таны нийгмийн даатгалын дэвтэр дээр байна. Уг ажлаас таныг чөлөөлөөгүй байна. Таны шүүхэд мэдүүлж байгаа тайлбараас харахад уг албан тушаалдаа өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, 856.000 төгрөгийн цалин авч байгаа гэж мэдүүлж байна. Гэтэл таны хөдөлмөрлөх эрх яаж зөрчигдсөн юм бэ, хүн болгон заавал захирлын удирдах албан тушаал гүйцэтгэх, удирдах албан тушаалын цалин авах эрхтэй байдаггүй. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн Б/08 дугаартай захирамж өөрөө таны эрхийг зөрчөөгүй. Тэгэхээр уг захирамжийг хүчингүй болгуулах асуудал байхгүй. Уг захирамжаар зөвхөн таны хавсран гүйцэтгэж байсан ажлаас л чөлөөлсөн. Тухайн үед олон хүн ажлаасаа халагдах гээд байна, олон хүнд арга хэмжээ авагдах гээд байна, нэг хүн ажлаасаа халагдсан байна, дахиад ийм асуудал гарвал тухайн байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гарах юм гэдэг асуудал гарах учраас таныг хавсран гүйцэтгэж байсан захирлын албан тушаалаас чөлөөлсөн.

Хоёрдугаарт: Хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилдаа эгүүлэн томилуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захирлын албан тушаалд томилсноор таны ямар эрх сэргэх юм бэ, өнөөдөр таны хөдөлмөрлөх эрх хэвээр хадгалагдаж байна. Хүн болгон захирлын албан тушаал эрхлэх үндсэн үүрэгтэй байдаггүй юм. Захирлын албан тушаал эрхлэх эрхтэй гэдгийг хуульд заагаагүй. Та төрийн албанд шударгаар өрсөлдөх эрхтэй, уг эрхийнхээ дагуу та өрсөлдөж ажиллана. Хэрвээ та ажлаа хийж чадахгүй байвал таныг ажлаас чөлөөлөх эрх нь Засаг даргын эрх хэмжээний асуудал.

Гуравдугаарт: Та цалин хөлс гаргуулна гэж байна. Өнөөдөр таны нийгмийн даатгалын дэвтрээр цалин хөлс орж байгаа гэдэг нь нотлогдож байна. Мөн та цалин хөлсний асуудлаа тодорхой болгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд юу гэж заасан байдаг вэ гэхээр ажлаас үндэслэлгүй халагдсан мөн өөр албан тушаалд үндэслэлгүй шилжүүлсэн үеийн олговор гэж олгодог. Гэтэл хавсран гүйцэтгэж байх үеийн нэмэгдэл гэж ажил албан тушаалын цалин шаардах эрх хуулиар олгогдоогүй. Мөн тухайн ажлыг хавсран гүйцэтгэж байсан нэмэгдэл нь тодорхойгүй. Хуульд зааснаар хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулах уу гэвэл байгуулна. Гэхдээ Г.*******гийн хувьд 2 хөдөлмөрийн гэрээ байна, хэргийн материалд гаргаж өгөөгүй болохоос биш насан туршийн боловсролын багшийн албан тушаал хөдөлмөрийн гэрээтэй явж байгаа. Хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёсгүй, хэрвээ таны сумын ******* хуульч ажиллагаатай байсан бол 2 хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй. Та өөрөө үндсэн ажлын зэрэгцээ өөр ажил албан тушаал эрхэлж байгаа бол үндсэн ажил өдрийн 8 цагийн ажил албан тушаал гүйцэтгэж байгаа бол хэдэн цагийн хугацаанд ямар хугацаагаар захирлын албан тушаалыг хийх вэ, ингэж хийхдээ ямар хэмжээний цалин хөлс авах, өдрийн 8 цагийн ажлын хэдэн цагийг нь захирлын албан тушаалын ажил үүргийг хавсарч гүйцэтгэхдээ зориулах юм, уг ажлыг хийхдээ захирлын ямар ямар үүргийг хийж гүйцэтгэх юм, /ажилтныг ажлаас халах юм уу, шинээр хүн ажилд авах юм уу, авахгүй юм уу, эсхүл төсвийн орлого зарлага дээр гарын үсэг зурж наад захын үүргийг гүйцэтгэх юм уу гэх мэтчилэн/ хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Түүнээс биш 2 хөдөлмөрийн гэрээ байгуулчихаад аль гэрээгээр нь үүрэг гүйцэтгэж, аль гэрээгээр нь 8 цагийн үүрэг гүйцэтгэх юм, аль гэрээгээр нь цалин хөлс авах ёстой юм гэдгийг ойлгохгүй байж хөдөлмөрийн гэрээгээр эрхтэй гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Хоёр гэрээ байгуулсан нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохирох ёстой. Үүнд юу гэж заасан бэ гэхээр ажлын байрны тодорхойлолтгүй, цалин зэргийг тодорхой заах ёстой. Та захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байх хугацаандаа журамд заасны дагуу 40 хүртэлх хувийн хэдэн хувиар нь цалинжих нь тодорхой байх ёстой. Гэтэл хөдөлмөрийн гэрээгээр цалинг тодорхойлоогүй, үндсэн цалинг хууль журамд заасны дагуу олго гэж үүрэг болгосон. ******* нь хууль журмын дагуу цалин олгохыг нягтландаа үүрэг болгосон. Тэгээд хууль журмын дагуу олгож байгаа, цалин нь 30 хувиар яваад байгаа юм уу, 40 хувиар олгоод байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Нягтлан юуг үндэслэж 300.000 гаруй мянган төгрөгийн цалинг олгоод байгаа нь ойлгогдохгүй, нягтланд ийм эрх үүрэг байхгүй, нягтлан тодорхой болсон гэрээ журмын дагуу цалин олгоно. Хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл нь Хөдөлмөрийн хуульдаа нийцээгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй байна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэнэ гэж байна. Гэтэл таны нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрүүд бичилттэй байгаа. Таны ажилласан жил тасраагүй, ажилласан жил тасарсан тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийдэг. Цалин хөлс дээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруу шилжүүлсний олговор гэж байгаа, түүнээс биш хавсран гүйцэтгэх үеийн нэмэгдэл олгох гэсэн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуульд зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирал төрийн үйлчилгээний албан тушаалтан. Төрийн үйлчилгээний албан тушаалтны эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хууль дээр ямар маргааныг шүүх хэлэлцэх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхийн хянан шийдвэрлэх маргааны төрлүүд гэж. Үүнд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлыг хэлэлцэх нь өнөөдрийн энэ маргаантай ойролцоо ойлгогдохоор байна. Гэтэл таны хувьд ажлаас халагдсан зүйл байхгүй байна. Таны хавсран гүйцэтгэж байсан ажлыг болиулсан болохоос биш таныг үндсэн ажлаас халсан буюу өөр ажилд шилжүүлсэн зүйл байхгүй. Ажилд эгүүлэн тогтоолгох энэ маргаан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-128.1.11 дэх хэсэгт заасан маргаан бол огт хамаарахгүй. Шүүхийн харьяаллаас бусад маргааныг үүссэн бол хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх ёстой, хөдөлмөрийн маргаан таслах комисс буруу шийдвэрлэсэн байна гэж үзэх юм бол шүүхэд хандах боломжтой. Гэтэл шүүхийн харьяалах маргаан биш байхад шүүхэд хандсан асуудал байна. Мөн Иргэний хуулийн 36 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний үндсэн зохицуулалтын талаар заасан байдаг. Нарийвчилж зохицуулахдаа хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцож чадаагүй учраас хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байна. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрхийг хамгаалах талаар заасан байдаг. Шүүх ямар тохиолдолд иргэний эрхийг яаж хамгаалдаг юм бэ гэхээр эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсооно гэж заасан байдаг. Гэтэл эрх зөрчсөн гээд байгаа үйлдэл шийдвэр нь Засаг даргын Б/08, Б/10 гэсэн захирамж байгаа. гэтэл уг шийдвэрээр таны хөдөлмөрлөх ямар эрх зөрчигдсөн бэ гэхээр удирдах албан тушаал эрхлэх эрх зөрчигдсөн гээд тайлбарлаад байгаа. Мөн хөөн хэлэлцэх асуудлын тухай ярихад Б/08 дугаартай тушаал 2020 оны 12 сарын 31-ний өдөр гарсан. Уг тушаалыг 2020 оны 12 сарын 31-ний өдөр гардан аваад тухайн өдрөө ажлаа хүлээлцсэн байдаг. Б/10 дугаартай тушаал 2021 оны 01 сарын 22-ны өдөр гарсан, уг тушаалыг тухайн өдөр хүргүүлсэн тухай бичиг хэргийн ажилтны тайлбар хэргийн материалд байдаг учраас уг тушаалыг 2021 оны 01 сарын 22-ны өдөр гардан авсан гэсэн үг. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой байдаг. Ямар учраас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа вэ, таны зөрчигдсөн эрх аль вэ, дээрх актуудыг хүчингүй болгосноор таны ямар эрх сэргэх юм бэ гэдэг талаар тодорхой байх ёстой. Гэтэл энэ талаар нэхэмжлэлийн үндэслэх хэсэг дээр байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг үндэслээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг удирдлага болгоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т юу гэж заасан бэ гэхээр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хууль заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж заасан байдаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч захиргааны актын алдааг ярьж байна. Юу вэ гэхээр зөрчлийг шалгасан юм уу, өргөдөл гомдлыг бүртгэсэн юм уу, аймгийн Боловсролын газартай зөвшилцсөн юм уу, ёс зүйгүй байна гэдгийг яаж тогтоосон юм бэ гэх асуудлыг ярьж байна. энэ асуудал зөрчлийг шалгахтай холбоотой. Үндсэн ажлаас чөлөөлөх, ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа, зөрчил шалгаж байгаа нөхцөлүүд хамаарна. Гэтэл энэ маргаан бол үндсэн ажил үүргээс чөлөөлөхгүй, хавсарч гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор зөвхөн хавсарч гүйцэтгэсэн ажил үүргээс таныг чөлөөлсөн. Шүүх хүний эрхийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн чиг үүрэгтэй. Эрх зөрчөөгүй актын тухайд актын алдаа бүр дээр ач холбогдол өгөөд шүүхээс актыг хүчингүй болж шийдэх юм бол шүүх шүүхийн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй, дээд шатны захиргааны байгууллагын чиг үүрэг болж хувирна. Дээд шатны байгууллага тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгана. Шүүхэд нэхэмжлэл гаргах юм бол хүний эрх заавал зөрчигдсөн байхыг шаардана. Гэтэл таны хөдөлмөрлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Ийм учраас таны хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж тайлбарлаад байгаа чинь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, ямар цалин хөлс авдаг нь ойлгомжгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэл гаргах шаардлагагүй байсан байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :  

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******д холбогдуулан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаартай, мөн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/10 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, ******* сумын захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, тус захирлын ажлыг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Нэхэмжлэгч Г.******* нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ын сургуульд насан туршийн боловсролын багшаар томилсон байх бөгөөд үндсэн ажлын зэрэгцээ 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ******* сумын захирлын ажлыг хавсран гүйцэтгэж байсан болох нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2011 онд нээлгэж бичилт хийлгэсэн 0480395 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар нэхэмжлэгч Г.*******г Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугартай захирамжаар ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон нь зохигчдын тайлбар болон Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугартай захирлын хавсран гүйцэтгэх ажлаас чөлөөлөх тухай захирамжаар тогтоогджээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаартай захирамжийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэн гаргасан байна.

Түүнчлэн дээрх 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаартай захирлын хавсран гүйцэтгэх ажлаас чөлөөлөх тухай захирамжийг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/10 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засах тухай гэсэн захирамжаар зассан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.*******г ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлд заасныг зөрчиж ажилтныг ажлаас халах үндэслэлээ буюу ажилтан ямар зөрчил гаргасны улмаас ажлаас халах болсон талаар тушаалдаа тодорхой дурьдаагүй, мөн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн алийг нь баримталсан болохыг заагаагүй байна.

Өөрөө хэлбэл хариуцагч тал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Г.******* нь 5 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ хамт олныг хагаралдуулан бутаргаж, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамт үзүүлж хална шүү гэдэг үгээр сүрдүүлж байсан нь төрийн албан хаагчийн ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх урам зоригийг мохоож байсан. Энэ нь тус сургуулийн ажилтан албан хаагчдын сумын *******д ирүүлсэн өргөдөл гомдлоос харагдана. ...мөн хөдөлмөрийн гэрээг давхар байгуулаад насан туршийн боловсролын багшийн ажлыг хийж байгаа, үндсэн ажлаас чөлөөлөөгүй, хавсарч гүйцэтгэж байсан захирлын ажлаас чөлөөлсөн, түүний эрх ашгийг хөндөөгүй.. гэж байгаа боловч энэ байдлаа Засаг даргын ажлаас чөлөөлөх захирамждаа тусгаагүй, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлд заасныг зөрчиж ажилтныг ажлаас халах үндэслэлээ буюу ажилтан ямар зөрчил гаргасны улмаас ажлаас халах болсон талаар тушаалдаа тодорхой дурьдаагүй байна.

Мөн хариуагч нь нэхэмжлэгч Г.*******г ажлаас чөлөөлөх захирамждаа Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасныг баримталсан байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй бол хавсарч гүйцэтгэж байгаа ажлыг өөр хүнд хавсруулах үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нь уг ажлыг хавсарч гүйцэтгэхдээ давхар гэрээ байгуулж ажилласныг буруутгах үндэслэл болохгүй. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулан захирлын ажлыг хавсарч ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээний заалтыг нэгэн адил баримтална.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.*******г Завхан аймгийн ******* сумын захирлын ажлыг хавсран гүйцэтгэх ажилд эгүүлэн томилох нь зүйтэй байна.

Түүнчлэн 2019 оны Засгийн газрын 1 дүгээр сарын 09-ний өдрийн 09 тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмын 2 дугаар зүйлийн 2.1-т ...Төрийн албаны тухай хуулийн 42-р зүйлийн үндэслэлээр эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн төрийн жинхэнэ албан хаагчид цалингийн зөрүүг үүргийг түр орлон гүйцэтгэсэн төрийн жинхэнэ албан хаагчид цалингийн зөрүүг олгох гэж зааснаар ажил түр орлон гүйцэтгэсэн цалингийн зөрүүг болон хавсран ажилласны нэмэгдэл хөлс авах эрхтэй байна.

Зохигчдын тайлбараар 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчид сар бүр үндсэн цалингийн 40 хувиар нэмэгдэл хөлс олгохоор тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүйг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажил хавсарч гүйцэтгэсний 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 95 хоног нийт нэмэгдэл хөлсийг 40 хувиар тооцож нийт 1,876,995 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан харуицагч байгууллагаас 44981 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******г Завхан аймгийн ******* сумын захирлын ажлыг хавсран гүйцэтгэх ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын ын сургуулиас 1,876,995 төгрөгийг гаргуулж нхэмжлэгч Г.*******д олгож, дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг тус сургуулийн санхүүд үүрэг болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан харуицагч байгууллагаас 44981 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ