Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2021/00224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багт байрлалтай ******* ХХК-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын баг хэсэг ******* тоотод оршин суух овгийн *******ийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Завхан аймгийн сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/ нарт холбогдох

зээлийн төлбөр 3.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 2.198.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 286.100 төгрөг нийт 5.484.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.*******, Б.******* нар нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай хашаа байшин барьцаалж зээл олгосон. Зээлдэгч нар зээлээ төлөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2.210.600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 262.500 төгрөг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны сарын 05-ны өдөр хүртэл зээлийн нэмэгдэл хүү бодоогүй. Зээлдэгч нар зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийт 5.484.100 төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа гэв. 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг авсан нь үнэн. Ар гэрийн боломж бололцоогоосоо болж зээлийн хугацааг хэтрүүлсэн. Би хүүхэд харах чөлөөтэй ажилгүй гэртээ байсан, манай нөхөр сарын 300.000 төгрөгийг цалин авдаг учраас зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Би одоо ажилдаа орчихсон байгаа. Би Завхан банк бус санхүүгийн байгууллагаас 2018 онд авто машинаа барьцаалж зээл аваад уг зээлээ хаасан байхад бид одоо болтол машинаа шилжүүлж аваагүй байгаа. Машинаа шилжүүлж авъя гээд Т.д хэлэхээр завгүй байна гэж өдий хүрсэн. Машиныхаа татвар оношилгоог хийлгэх гээд Авто тээврийн газар очихоор шилжүүлж байж хийлгэ гэж хэлдэг. Завхан банк бус санхүүгийн нэгдлийн захирал Т. эхнэртэйгээ манай гэрт ирж элдэв үгээр хэлж доромжлоод зээлээ төлж байж машинаа шилжүүлж аваарай гэсэн. Нэгэнт машин барьцаалсан зээл дууссан учраас би машинаа шилжүүлж авмаар байна. Машиныхаа татвар даатгалыг төлж чадахгүй алдагдалд ороод яваад байгаа. Би машинаа зараад 5.000.000 төгрөгийн зээлээ төлнө. 5.000.000 төгрөгийн барьцаанд 20.000.000 төгрөгийн хашаа байшингаа өгнө гэхэд хэцүү. Би ажилдаа эргэж орсон учраас зээлээ төлж хашаа байшингаа суллаж авна гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******, Б.******* нараас зээлийн төлбөр 3.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 2.198.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 286.100 төгрөг нийт 5.484.100 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: бид 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК-иас 3.000.000 төгрөгийн зээл авсан. Ар гэрийн боломж бололцоогоосоо болж зээлийн хугацааг хэтрүүлсэн. Одоо нэхэмжилж байгаа 5.484.100 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.*******, Б.******* нар нь ******* ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээл авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 7-8/  

Хариуцагч Б.*******, Б.******* нар нь ******* ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ байгуулан, зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд:

Завхан аймгийн сумын баг ийн ******* тоот хаяг байршилтай, улсын бүртгэлийн , дугаартай, талбайтай, хувийн сууц,

Завхан аймгийн сумын баг ийн ******* тоот хаяг байршилтай, улсын бүртгэлийн , дугаартай, талбайтай, өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь барьцааны гэрээний хуулбар болон талуудын тайлбараа нотлогдож байна. /хх-ийн 9/

******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.*******, Б.******* нар нь:

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 80.000 төгрөг,

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 70.000 төгрөг нийт 150.000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Б.*******, Б.******* нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Б.******* нь ******* ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-нд зээлдэгч Б.*******ын нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран зээлдэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа маргаагүй болно.  

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар ******* ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран зээлдэгч Б.******* нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл тэдний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.  

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь зээлийн гэрээ-ний үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр үргэлжилнэ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ-ний эргэн төлөлтийн хувиар болон Балансын гадуур бүртгэсэн зээлийн картаас үзвэл хариуцагч Б.*******, Б.******* нар нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээл болон зээлийн хүү төлөөгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний эргэн төлөлтийн хувиараас үзвэл хариуцагч Б.*******, Б.******* нар нь үүргээ гүйцэтгээгүй хугацааны зээлийн хүүнд нийт 2.221.600 төгрөгийн хүү төлөхөөр байна. /хх-ийн 28/ 

Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ.  

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******, Б.******* нараас нэмэгдүүлсэн хүү 286.100 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэхээр байна.  

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.*******, Б.******* нар нь 2020 оны сарын 05-ны өдрийн байдлаар зээл болон зээлийн хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна.  

Иймд хариуцагч Б.*******, Б.******* нараас зээлийн төлбөр 3.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 2.198.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 286.100 төгрөг нийт 5.484.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 2.5-д Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс, мөн гэрээний 4.2-т заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд цуцалсан өдрөөс эхлэн барьцааны зүйлийг үл маргах журмаар Банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй гэж, Барьцааны гэрээ-ний 1.10-т Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хуваарьт хугацаа зөрчигдсөн өдрөөс эхлэн зээлийн барьцааны эд зүйлийн эзэмших эрхийг Банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх болон худалдан борлуулахад хамтран ажиллана гэж заажээ. /хх-ийн 7, 9/  

Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар зохицуулсан байна.  

Үүрэг гүйцэтгэгч хариуцагч Б.*******, Б.******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.  

Иймд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.*******, Б.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа үл биелүүлсэн тохиолдолд Барьцааны гэрээ-ний барьцаа хөрөнгө болох:

Завхан аймгийн сумын баг ийн ******* тоот хаяг байршилтай, улсын бүртгэлийн , дугаартай, талбайтай, хувийн сууц,

Завхан аймгийн сумын баг ийн ******* тоот хаяг байршилтай, улсын бүртгэлийн , дугаартай, талбайтай, өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Б.*******д шүүх хуралдааны товыг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 25/

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Б.******* нар нь хариуцагч Б.*******г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.*******г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно 

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.  

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.696 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Б.******* нараас 102.696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 45 зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч овгийн *******ийн ******* /РД:*******/, хариуцагч овгийн *******ын ******* /РД:*******/ нараас зээлийн үлдэгдэл төлбөр 5.484.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.  

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Б.*******, Б.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:

Завхан аймгийн сумын баг ийн ******* тоот хаяг байршилтай, улсын бүртгэлийн , дугаартай, талбайтай, хувийн сууц,

Завхан аймгийн сумын баг ийн ******* тоот хаяг байршилтай, улсын бүртгэлийн , дугаартай, талбайтай, өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.696 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Б.******* нараас 102.696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ