Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 59

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Хохирогч Д.Дашдорж

Гэрч Б.Золжаргал

Шүүгдэгч Б.Даваадагва нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Базарын Даваадагвад холбогдох эрүүгийн 201711000066 дугаартай хэргийг 2017 оны 4 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1974 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг “Чандан ухаа” гэдэг газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1995 оны 12 сарын 29-ний өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 19 жилийн хорих ялаар шийтгэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс 11 жилийн хорих ял болгон өөрчилж, 2004 оны 1 сарын 29-ний өдөр суллагдсан, бие эрүүл, ЖА74121690 регистрийн дугаартай, Цагаангууд овогт Базарын Даваадагва.

Шүүгдэгч Б.Даваадагва нь 2017 оны 02 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ханангийн өвөр” гэх газарт оршин суух иргэн Б.Золжаргалын гэрт согтуугаар танхайн сэдэлтээр иргэн Д.Дашдоржийн цээжин тус газарт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, мөн цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөн зүүн талын 1, 2 дугаар хавиргыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Даваадагва шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.Даваадагва мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... Дашдорж бид хоёр үлдсэн архиа хувааж уусан, тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байгаа бөгөөд ямарч л байсан би шүүгээнээс хутга аваад Дашдоржийн цээж хэсэг рүү нэг удаа хатгасан. Тэгэхэд Золжаргал та Дашдорж ахыг хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь харахад Дашдоржийн цээжнээс цус гарч байсан, тэгэхээр нь цусыг нь тогтоох гээд цээжин дээр нь дарахад миний гар цус болсон. Тэр үед Дашдорж надад хэлэхдээ ” Та намайг хатгачихлаа” гэж хэлсэн. Тэгээд Золжаргал дуудсан уу, эхнэр нь дуудсан уу, мэдэхгүй ямарч л байсан эмнэлэг болон цагдаагаас хүмүүс ирсэн. ...Бид хоёрын хооронд хэрэлдэж маргалдсан болон өс санасан асуудал байхгүй. ...Ямар шалтгааны улмаас Дашдоржийг хутгаар хатгах болсон талаар сайн санахгүй байна. Сүүлд Золжаргал надад хэлэхдээ “Та гэрт бие засахад Дашдорж ах таныг боль” гэж хэлсэн, тэгэхэд нь та өөдөөс нь нэг юм хэлж байснаа хутгалсан гэж хэлсэн, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ийм зүйл боллоо, би яг ямар хутга байсныг сайн санахгүй байна. ...Би аймгийн төвд Дашдоржийг эмнэлэгт байхад нь уулзсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дашдоржийг хутгалж биед нь гэмтэл учруулсан өөрийн буруугаа хүлээж байна, өөрийн буруугаа маш сайн ойлгож байна. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 68/

Хохирогч Д.Дашдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 сарын 02-ны өдөр сумаас ирэх үедээ 2 шил архитай Золжаргалынд очсон. Тэгээд нэг шил архиа гадаа гурвуулаа уусан. Нөгөөг нь Даваадагватай хоёулаа уусан. Нэг мэдэхэд би гэрийн баруун хойно унтаж байгаад сэрэх үед Даваадагва гэрийн хойд орон дээр унтаж байгаад сэрээд шээж байсан. Тэгэхээр нь би “та гараад шээ” гэсэн чинь гэрийн урт нь гараад дахиад шээсэн. Тэр үед би “ та гараад шээ” гэхэд Даваадагва ах “би чамайг ална шүү” гэж хэлэхээр нь би “алахгүй юу” гэж хэлээд орон дээр суугаад хувцасаа тайлаад унтах гэж байтал Даваадагва ах шууд ирээд миний цээжний зүүн хэсэгт хутгалахад миний цээжнээс цус олгойдоод гарсан. Би цусаа хараад ухаан алдсан. Нэг хэсэг ухаан алдаад сэргэх үед эмч, цагдаа ирээд намайг аваад явсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.

Хохирогч Д.Дашдорж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 2 сарын 2-ны өдөр ...Даваадагва ах бид хоёр Золжаргалын гэрийн гадаа юм ярьж сууж байгаад үлдсэн архиа бүгдийг нь уугаад би тасарчихсан байсан. Нэг сэрээд харахад Золжаргалын гэрт орчихсон баруун орон дээр унтаж байсан бөгөөд Даваадагва ах Золжаргалын гэрийн хойд талд пийшингийн хойд талд шээж байхаар нь би Даваадагва ахыг “Та гараад шээ” гэсэн чинь Даваадагва ах урагш болоод хаалганы хажууд шээхээр нь би дахиад гараад шээ гэж хэлсэн чинь Даваадагва ах чамайг ална гэж хэлэхээр нь би алахгүй юу гэж хэлээд санаанд ороогүй орон дээр суугаад гутлаа тайлаад дараа нь өмдөө тайлах гээд сууж байтал Даваадагва ах хажууд ирээд шууд миний цээжний зүүн хэсэгт хутгаар хатгахад цээжнээс цус олгойдох үед би ухаан алдсан.  Ингээд нэг сэрэхэд Золжаргал миний цээжээр даавуу уяад цус тогтоох гээд байсан бөгөөд энэ үед хэсгийн төлөөлөгч, эмч нар ирсэн байсан. Даваадагва ахыг ямар хутгаар хутгалсан талаар мэдээгүй, дараа нь төлөөлөгч Золжаргалаас ямар хутгаар хутгалсан гэж асуухад шар бариултай урт хутга гаргаж өгч байсан. Би Даваадагва ахыг айлд битгий шээ гэж хэлсэн, тэрэнд Даваадагва ах уурласан юм шиг байсан. Даваадагва ахтай би урьд өмнө нь маргаж байгаагүй, тэр орой ч гэсэн хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Цээжний зүүн хэсэгт хутгаар зүсэгдсэн, зүүн талын 2 хавирга хугарсан өөр гэмтэл байхгүй. Миний бие өмнөхөө бодвол сайжирсан, хутганы шарх бараг эдгэрсэн, одоо цээжээр хавирга хөндүүрлээд байгаа. Би хавирга яагаад хугарсан талаар мэдээгүй. Золжаргал ярихдаа таныг Даваадагва ах хутгалсны дараа газарт унахаар нь хэд хэдэн удаа өшиглөсөн гэж хэлж байсан, тэр үед л хавирга хугарсан байх. …Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардал болох 470000 төгрөг өгч хохиролгүй болгосон… ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 29-30/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 97 тоот дүгнэлтэд: "1. Д.Дашдоржийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 1, 2-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд ир үзүүртэй болон мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-д зааснаар зүүн 1, 2-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" гэжээ. /хх-ийн 57/

-Эд мөрийн баримт: Эд  мөрийн  баримтаар  хураагдаж  ирсэн цэнхэр эрээн өнгийн ноосон майк 1 ширхэг, саарал өнгийн футболка 1 ширхэг, хөх эрээн өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн хутга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг,

-Бичгийн баримт:

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8/

-Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /9-10/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14/

-Гэрч Б.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 31-35/

-Гэрч Б.Дагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 36-37/

-Гэрч Ц.Ганчимэгийн мэдүүлэг /хх-ийн 38-39/

-Гэрч Б.Мөнхтуулын мэдүүлэг /хх-ийн 42-43/

-Гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 44-45/

-Гэрч Р.Базарын мэдүүлэг /хх-ийн 46-47/

-Гэрч Х.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 50-51/

-Гэрч Б.Биндэръяагийн мэдүүлэг /хх-ийн 52-53/

-Гэрч Г.Дашмаагийн мэдүүлэг /хх-ийн 54-55/

-Зарлагын баримтууд /хх-ийн 88-90/

-Шүүгдэгч Б.Даваадагвын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 68-74/

-Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь Б.Даваадагва нь согтуугаар, танхайн сэдэлтээр 2017 оны 02 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар багийн “Ханангийн өвөр” гэх газарт оршин суух иргэн Б.Золжаргалын гэрт “айлын гэрт битгий шээ” гэж хэлсэн хохирогч Дашдоржийг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан түүний цээжин тус хэсэгт хутгалж, цээжний хөндий нэвтэрсэн шарх буюу бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн хөлөөрөө өшиглөн хохирогчийн зүүн 1, 2 дугаар хавиргыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь  хохирогч Д.Дашдоржийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Золжаргал, Б.Дагвадорж, Ц.Ганчимэг, Х.Ганцэцэг, Б.Биндэръяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 97 тоот дүгнэлт, хохирогч Д.Дашдоржийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Даваадагвын үйлдсэн хэрэг нь ахуйн шинжтэй, хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Даваадагва нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан  болох нь хохирогч Д.Дашдоржийн: "…Даваадагва ах Золжаргалын гэрийн хойморт пийшингийн хойд талд шээж байхаар нь би Даваадагва ахыг та гараад шээ гэсэн чинь Даваадагва ах урагш болоод хаалганы хажууд шээхээр нь та гараад шээгээч гэж дахин хэлсэн чинь Даваадагва ах “чамайг ална шүү” гэж хэлэхээр  нь би алахгүй юу гэж хэлээд санаанд ороогүй орон дээр суугаад гутлаа тайлаад дараа нь өмдөө тайлах гээд сууж байтал Даваадагва ах хажууд ирээд шууд миний цээжний зүүн хэсэгт хутгаар хатгахад цус олгойдож гарахаар нь тэрийг нь хараад би ухаан алдсан. Ингээд нэг сэрэхэд Золжаргал миний цээжээр даавуу уяад цус тогтоох гээд сууж байсан..." гэх мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт эх сурвалжаа зааж удаа дараа тогтвортой өгсөн /хх-ийн 24-30/ мэдүүлэг, хохирогчийн энэ мэдүүлгийг давхар нотолсон:

Гэрч Ц.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:  ”...Даваадагва ах пийшингийн хойд тал, гэрийн хаалганы баруун талд шээсэн чинь Дашдорж ах Даваадагва ахад хандаж “Чи айлд шээдэг нь яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Ингээд би хүүхдээ хөхүүлээд байж байгаад эргээд харсан чинь Даваадагва ах хутга барьчихсан баруун орны наад талд зогсож байсан. Тэгэхээр нь би нөхөр Золжаргалд хандаж “Даваадагва ах хутга барьсан байна” гэж хэлэхэд манай нөхөр очиж Даваадагва ахаас хутгыг нь авахад аль хэдийн Дашдорж ахыг хатгасан байсан. Тэгээд Даваадагва ах Дашдорж ахыг орон дээрээс татаж унагаад 2 удаа өшиглөж байсан, яг аль хавьд нь өшиглөсөн талаар би харж чадаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч Б.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...Даваадагва ах босч ирээд гэрийн пийшингийн баруун хойд талд шээснийг Дашдорж ах хараад Даваадагва ахад хандаж “Чи дүүгийнхээ гэрт шээдэг нь яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Даваадагва ах юу ч дуугаралгүй шээсээ таслаад хаалганы баруун талд очиж дахин шээчихсэн. Ингээд би гал түлэх гээд сууж байтал Даваадагва ах миний ар талаар гараад явсан. Удалгүй манай эхнэр Ганчимэг “Даваадагва ахыг хутга барьсан байна” гэж хэлэхээр нь харсан чинь Даваадагва ах гэрийн пийшингийн хойд талд хутга барьчихсан зогсож байсан. Ингээд би гүйж очоод хутгыг нь авсан чинь Даваадагва ах би Дашдоржийг хатгачихлаа гэж хэлэхээр нь очоод харахад Дашдорж ахын цээжний зүүн хэсгээс цус гарсан орон дээр хэвтэж байсан. Ингээд зогсож байтал Даваадагва ах хажуугаар орж ирээд Дашдорж ахыг орон дээрээс татаж унагаагаад гүйцээнэ гэж хэлээд Дашдорж ахын цээж хэсгээр нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Даваадагва нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал, шүүгдэгч Б.Даваадагвын согтуугаар айлын гэрт хүмүүст мэдэгдэхүйц байдлаар бие засаж /шээж байгаа нь/ байгааг нь болиулах гэсэн хохирогч Д.Дашдоржийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүний биеийн цээжин хэсэгт хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, хүмүүсийн амгалан тайван байдал, тав тухтай амарч амьдрах нөхцөлийг алдагдуулсан, ичгүүр сонжуургүй догшин авирлан танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Танхайрах сэдэлт нь ямар ч шалтгаангүй эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг үл тооморлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах гэж ичгүүр сонжуургүй, догшин хэрцгий авирлаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн дотор тогтсон дэг журам, ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн санаатай үйлдлээр илэрдэг.

Иймд танхайн сэдэлтээр бус хувийн сэдэлтээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй байх тул хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Даваадагвын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Даваадагвыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэргийнх нь шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид эмчилгээний зардалд 470000 төгрөгийг өгсөн бөгөөд одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Даваадагва нь  2017 оны 02 сарын 14-ны өдрөөс 05 сарын 02-ны өдөр хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс “Хонгор зүсмийн шүдлэн гүүг” битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр эрээн өнгийн ноосон майк 1 ширхэг, саарал өнгийн футболка 1 ширхэг, хөх эрээн өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг устгаж, баримт бичгээр ирсэн ялтан Б.Даваадагвын иргэний ЖА74121690 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаангууд овогт Базарын Даваадагвыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн  551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Базарын Даваадагвыг 4 /дөрөв/ жил 10 /арав/ сарын хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар ялтан Б.Даваадагвад оногдуулсан 4 жил 10 сарын хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Б.Даваадагвын цагдан хоригдсон нийт 77 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн цэнхэр эрээн өнгийн ноосон майк 1 ширхэг, саарал өнгийн футболка 1 ширхэг, хөх эрээн өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг устгаж, баримт бичгээр ирсэн ялтан Б.Даваадагвын иргэний ЖА74121690 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Ялтан Б.Даваадагва нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид эмчилгээний зардалд 470000 төгрөг өгсөн/ болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Даваадагвын эзэмшлээс “Хонгор зүсмийн шүдлэн гүүг” битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Даваадагвад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ                            Б.ЭНХБААТАР

                                  ШҮҮГЧИД                   Ү.ОДГЭРЭЛ

                                                                             Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ