Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2016/ШЦТ/180

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян

Улсын яллагч Н.Ганболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа

Шүүгдэпн П.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г-т холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч П.Г нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.С-той маргалдаж улмаар бие махбодид нь санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Г нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Стой маргалдаж, улмаар түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд:

 Шүүгдэгч П.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 02- ний өдөр 23 цагийн үед хохирогчтой таараад согтуу байсан учир үл ойлголцох байдал үүссэн. Эхлээд миний баруун хөл рүү хавирсан. Тэгэхэд л унасан. Хөл гар луу нь цохиод байсан юм бол байхгүй. Би санаатай гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө цаашаагаа ганцаараа явахдаа гэмтсэн юм болов уу гэж бодож байна. Би өөрөө хөл дээр нь санаатай гишгээгүй болохоор би гомдолтой байна.

Хохирогч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед байхаа найз Б.Атайгаа хамт “Оранж“ дэлгүүрээс архи авчихаад явж байхад “Ноён” дэлгүүрийн үүдэнд Г.Г найз А.Атайгаа хамт архи уугаад юм яриад сууж байсан. Тэгээд Б.А бид хоёр А.А Г.Г нартай нийлж архи уусан. Уг архийг уугаад талдаа орж байхад Г.Г агсараад пизда чамайг ална гээд нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би гэрлүүгээ явж ороод охиндоо хүнд зодуулчихлаа гээд хоёр охиндоо зааж өгөхөөр явсан. Тэгэхэд Г.Г “Зөөлөн” буйдангийн яг урд талд явж байсан. Тэгээд түүн дээр очоод хоёр охиндоо энэ ах нь намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд хоёр охин маань та яагаад аавыг маань зодож байгаа юм бэ гэхэд би чамайг гичийнүүдтэй чинь цуг ална шүү гээд намайг хавсараад унагаачихсан. Тэгж унахад миний баруун хөл эвгүй болчихсон. Тэгээд байж байхад цагдаа нар ирээд Г.Гыг аваад явсан. Би тэгээд доголсон хөлөөрөө хальт гишгээд зөөлөн буйдангийн арын сүүдэрт очоод суучихсан. Тэгээд явж чадахгүй байж байхад охин маань усны тэрэг авчирч намайг гэрлүүгээ түрч оруулсан. Тэгээд би гэртээ байж байгаад орой хөл өвдөөд байсан учир эмнэлэг явж үзүүлэхэд хөлийг маань хугарсан байна гэж байсан. Тэгээд би хөлөө шохоодуулаад гэр лүүгээ харьсан. Тэгээд би гэртээ хоёр хоноод эхнэрийгээ Улаанбаатар хотоос ирсэний дараа нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч С.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед байхаа миний төрсөн аав  Г.Г гэдэг зодсон байсан. Аавыг маань Г.Г гэдэг хүн зодсоныг яаж мэдсэн бэ гэвэл би тухайн үед захаас гэр л үүгээ ирээд хашаа руугаа орох гээд явж байхад аав С.Д маань гудамжныхаа үзүүрээс ирж байсан. Аавыгаа ирэхэд нь харахад амнаас нь цус гарчихсан уруул нь сэтэрчихсэн хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Тухайн үед би аавынхаа царайны харагдах байдлыг өөрийнхөө гар утасны апратаар зургийг нь авсан байгаа. Шаардлагатай бол уг зургийг таньд угаалгаж өгч болно. Тэгээд би ааваасаа та хаана хэнд зодуулчихваа гэхэд аавыг нь энэ талд нэг хүн зодчихлоо гэж байсан. Тэгээд би ааваараа нөгөө хүнийх нь байгаа газар луу заалгуулан очсон. Аавыг маань зодсон залуу “Батхүлэг” дэлгүүрийн урд талд ганцаараа зогсож байсан. Тэгээд очоод та яагаад аавыг маань зодчихсон юм бэ гэхэд хуц чамд ямар хамаатай юм бэ гичий минь гэж байсан. Тэр үед аав маань уурлаад нөгөө Г анхуяг гэдэг хүнтэй барилцаад авсан. Тэр хоёрыг барилцаад авахаар нь би шууд цагдаа дуудаж дуудлага өгсөн. Эхэндээ аав маань тэр залуутай барилцаад зогсоод байсан. Тэр үед би тэр хоёроос жоохон холдоод зогсож байхад нөгөө Г.Г гэдэг залуу аавыг гараараа цохиод ацтай шонгийн петон руу унагаачихсан. ...Тэгээд аавыгаа босгоод гэрлүүгээ оруулах гэсэн чинь явж чадахгүй байсан. Тэгээд би хашаанаас усны тэргээ гаргаж ирээд аавыгаа гэрлүүгээ түрч оруулсан. Тэгээд гэртээ оруулаад аавынхаа гутлыг нь тайлаад хөлийг нь харахад шагай нь хавдчихсан байсан гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

      Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Улаанбаатар хотруу эмчилгээнд явж байгаад 06 дугаар сарын 29-ний өдөр Мөрөн суманд ирсэн. 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр манай ажлын Г.Г намайг эргэж гэрт маань ирсэн. Г.Г манай гэрт ирээд намайг бие хаа чинь гайгүй юу гэж байсан. Тэгээд гэртээ түүнтэй хэсэг ярьж суусан. Тэгээд түүнтэй гэртээ хэсэг ярьж суусан. Тэгээд байж байхад Г.Гявахаар болсон. Тэгэхээр нь би түүнийг хашаанаасаа гаргаж өгөөд гудамжныхаа “Ноён” дэлгүүрийн хажуу талд байж очиход Г.Г нэг шил архи авчихсан тэрийгээ ганцаараа уух гээд гаргаж ирээд байхад С.Д ирсэн. С.П ирсэнээ Г.Гтай хэрэлдэх гээд муудалцаад унасан. Тэгэхээр нь бие өвдөөд байсан болохоор энэ хоёрыг маргалдаж магадгүй гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

     Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 385 дугаартай дүгнэлтэд: “ Д.Сын биед гэмтэл тогтоогдлоо. Д.Сын баруун хөлний тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 25 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдов.

        Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

       Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед хохирогчтой таараад согтуу байсан учир үл ойлголцох байдал үүссэн. Эхлээд миний баруун хөл рүү хавирсан. Тэгэхэд л унасан. Хөл гар луу нь цохиод байсан юм бол байхгүй. Би санаатай гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө цаашаагаа ганцаараа явахдаа гэмтсэн юм болов уу гэж бодож байна. Би өөрөө хөл дээр нь санаатай гишгээгүй болохоор би гомдолтой байна.” гэж мэдүүлж байх боловч хохирогч Д.Сын “Тэгж унахад миний баруун хөл эвгүй болчихсон. Тэгээд байжбайхад цагдаа нар ирээд Г.Гыг аваад явсан. Би тэгээд доголсон хөлөөрөө хальт гишгээд зөөлөн буйдангийн арын сүүдэрт очоод суучихсан. Тэгээд явж чадахгүй байж байхад охин маань усны тэрэг авчирч намайг гэрлүүгээ түрч оруулсан. Тэгээд би гэртээ байж байгаад орой хөл өвдөөд байсан учир эмнэлэг явж үзүүлэхэд хөлийг маань хугарсан байна гэж байсан.”, гэрч С.Пын “Тэр үед аав маань уурлаад нөгөө Г.Г гэдэг хүнтэй барилцаад авсан. Тэр хоёрыгбарилцаад авахаар нь би шууд цагдаа дуудаж дуудлага өгсөн. Эхэндээ аав маань тэр залуутай барилцаад зогсоод байсан. Тэр үед би тэр хоёроос жоохон холдоод зогсож байхад нөгөө Г.Г гэдэг залуу аавыг гараараа цохиод ацтай шонгийн петон руу унагаачихсан. ...Тэгээд аавыгаа босгоод гэрлүүгээ оруулах гэсэн чинь явж чадахгүй байсан. Тэгээд би хашаанаас усны тэргээ гаргаж ирээд аавыгаа гэрлүүгээ түрч оруулсан”, гэрч Ц.А “С.Д ирсэнээ Г.Гтай хэрэлдэх гээд муудалцаад унасан. Тэгэхээр нь бие өвдөөд байсан болохоор энэ хоёрыг маргалдаж магадгүй гээд яваад өгсөн” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

      Мөн хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан талаарх шинжээч, эмчийн тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэсэн дүгнэлтийг хэрэгт хамааралтай нотлох баримтад үнэлсэн болно.

      Шүүгдэгч нь хохирогчтой 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

      Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.

   Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Гт эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.

   Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөхтөлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Д.Сын рентген зургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бэхжүүлээгүй байх тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдлаа.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Г.Гийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Шүүгдэгч Пүрэвжавын Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Г-д тоногдуулсан 1/нэг/жил 1/нэг/сарын хугацаагаар хорих ялыгжирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан 1/нэг /жил 1/нэг/сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж,1/ нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

    5. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

    6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР