| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2026/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/173 |
| Огноо | 2016-08-06 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2016/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийнбуян,
Улсын яллагч Б.Болд,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Р.П, Т.Ннарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.П, Т,Н нарт холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Р.П.Т.Н нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт Ө.Б А.А П.О нарыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.П, Т.Н нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт Ө.Б биед дээд эрүү, уруулд шарх бүхий гэмтэл, А.А биед уруулын дотор салстанд язарсан шарх, хүзүүний булчингийн чангарал бүхий гэмтэл, П.О биед баруун зовхинд цус хурапт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний нэгдүгээр зэргийн ганхалт бүхий гэмтэл тус тус учруулсан болох нь
Шүүгдэгч Р.П-ийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын сүүлийн нэг өдөр голын зах дээр архи ууж байгаад гэртээ хүргүүлэхээр Б.Л ахыг машинтай нь дуудсан. Голын зах дээр А.а, Н.Р бид гурав хоёр шил архи уугаад Н.Р нь Б.Л ахаар хүргүүлэхээр дуудсан юм, Тэр үед бид нарын хажууд гурван залуу ирсэн. Тэд нартай хальт маргалдаад байсан. Нэг мэдсэн би явган эргийн байрны тийшээ гурван залуутай барилцаж авсан юм уу яасан юм нэг мэдэхэд дээшээ өгсөж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна... Бид нар голын зах дээр архи уугаад байж байтал 3 залуу ирээд архи нэхсэн. Манай дошин дээр та нар юу хийж яваа юм бэ гэж хэлсэн. Үүнээс болж барилцаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,
Шүүгдэгч Т.Н.Рын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед байхаа голын эргийн байрны тушаа голын зах дээр А.а, П.И нарын хамт 1 шил 0.75 литр Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд байж байхад бид нар дээр зүс таних гурван залуу согтуу ирсэн. Тэр гурван залуу ирээд манай дошин дээр юу хийж байгаа юм бэ? гэж байсан. Тэгэхээр нь би энэ газрыг та нарт өмчлөөд өгчихөө юу гээд тэр гурван залуутай маргапдаад би бор савхин куртиктэй залуутай барилцаж аваад цохилцсон. Тэгээд тэр гурван залуутай маргапдаж дуусаад Б.А ахаар өөрийн гэр лүүгээ хүргүүлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон.
Хохирогч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим О.О байрныхаа гадаа тамхи татаад сууж байтал Б.Т 1 шил тал архитай ганцаараа ирсэн. Тэгээд гурвуулаа Эргийн байрны тушаа голын эрэг дээр очиж архи уухаар голын эрэг рүү уруудаж орсон. Уруудаж явтал манай байрны - А.а гэдэг эгчтэй танихгүй гурван залуу машиндаа архи уугаад голын захад байж байсан. Энэ хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө А.а эгчтэй таараад архи гуйхад А.а эгч байраа зарна зарчихвал байрныхаа дүү нарт архи авч өгнө гэж хэлсэн. Тухайн үед А.А эгчийг голын эрэг дээр сууж байхаар нь байраа зарсан юм байх гэж бодоод яваад очсон. Би А.а эгчтэй уулзаад зогсож байгаад эргээд хартал Б.Т нэг танихгүй залуутай нь барьцалдаад авч байсан. Эхпээд О.Б-д салгах гэж очсон. А.а эгч надад наад хоёрыгоо аятайхан сапгаад аваад яв гэхээр нь би салгах гээд тэд нар дээр яваад очиход О.Д Б.Д салгаад дээшээ өгсөөд яөж байсан. Б.Т 3 залуугийн майктай жижиг биетэй залуутай нь анх маргапдаж барилцаж авсан. Тэгээд тэр залуу Бямбацоггтой барилцаад авахад нөгөө 2 запуу болон А.а эгч гурав голын ширэг дээр сууж байснаа машиндаа суугаад бид нарын хажууд ирж зогсоод машин дотроос 2 залуу нь гарч ирээд Б.Т руу гурвуулаа дайрсан. Улаан ягаан фудволькгой залуу нь Б.Тын баруун талын хацар луу цохьсон. Тэгэхээр нь О.О бид 2 сапгах гээд дундуур нь ороход нэг нь О.Н уруул руу цохиход О.Н уруулнаас нь цус гоожоод Оюунболд цусаа гоожуулаад гол руу явсан. Намайг улаан фудвольктой залуу нь заамдаж аваад би мөргөдөг гээд урдаас мөргөсөн. Тэгэхэд миний хамраас цус гоожихоор нь хувцасаа цус болгохгүй гээд доошоо тонгойгоод суухад дахиад мөргөсөн. Тэгэхэд араас толгой тархигүй цохихоор нь эргээд хартал жижиг намхан майктай залуу байсан ...намайг ямар ч байсан улаан фудвольктой залуу, намхан залуу 2 хоёулаа зодсон... гэх мэдуүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,
Хохирогч П.О-ынмөрдөн байцаалтанд өгсөн: “...яваад очиход А.а эгчтэй хамт байсан танихгүй 3 залуугийн майктай мөнгөн гинжтэй саравчтай малгайтай намхан жижиг биетэй запуу нь Б.Ттой хэрэлдэж маргалдаад зодоон цохион хийнэ гэхээр нь би Б.Г тэлээн дээрээс нь чирээд холдуулсан. Тэгж байтал Б.Ттой маргалдсан жижиг биетэй залуу нь зам дээрээс алганд багтах хэмжээний боржуур /бетон/-ын хагархай аваад ардаа нуугаад Б.Т бид хоёрын араас ирсэн. Тэгээд тэр залуу Б.Ттой барилцаж авахад нөгөө 2 залуу болон манай байрны А.а эгч нар голын ширэг дээр сууж байснаа машиндаа суугаад бид нарын хажууд ирээд зогсоход машин дотроос 2 залуу бууж ирээд Б.Т руу гурвуулаа дайрсан. Улаан ягаан фудвольктой байсан залуу нь Б.Тын баруун хацар луу цохисон. Тэгэхээр нь Алтанбагана бид 2 сапгах гээд дундуур ороод салгах гээд байж байтап хажуу талаас миний баруун дээд уруул руу нэг нь цохьсон. Цусаа угаах гээд гол руу явж байхад улаан фудвольктой байсан залуу нь ирээд миний хамар луу мөргөсөн. Тэр үед бор савхитай залуу нь наадах чинь яагаа ч үгуй салгаж гэж байсан гэж хэлтэл ягаан фудвольктой залуу нь чам шиг бацааныг ална шүү өвдөг сөгд гэхээр нь би өвдөг сөгдөж байж арай хийж салаад гол руу очиж цусаа угаасан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
Хохирогч Ө.Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хамгийн эхэнд тэр залуусын улаан фудвольктой залуу нь миний баруун хацар луу гараараа цохиход А.А, О.Д 2 салгах гээд дундуур орсон. Тэгээд тэр хоёрыг тэнд байсан 2 залуу зодсон. ...гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-33 дугаар хуудас/,
Гэрч Ё.Б.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...эргийн байрны тэндээс 3 залуу ирсэн. Баяа, Шоомоо хоёр тэр 3 залуутай голын зах дээр зодолдсон. Н.Р маргалдаад түүнийг цохьсон. Тэгээд тэнд зодоон эхэлсэн. Тэд нарын хажууд ирээд зогсоход П,И машинаас бууж ирээд мөн тэд нартай зодолдсон. Бор залууг цохиход тэр залуу унасан. Нөгөө шар залууг нь П.И, Н.Р хоёр лав хоёулаа цохьсон. Би нэгийг нь салгахаар нөгөө нь очиж зодолдоод болохгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 229 тоот дүгнэлтэд:
1. П.О-ынбиед гэмтэл тогтоогдлоо. П.О-ынбиед дээд эрүү, уруулд шарх, хамарт зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
2. Дээрх гзмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь 1 бус удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүдийн эрүү, уруулд шарх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамарт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 45 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 228 тоот дүгнэлтэд:
1. А.А биед гэмтэл тогтоогдлоо. А.А уруулын дотор салстанд шарх, хүзүүний булчингийн чангарал, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь 1 бус удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүдийн уруулын дотор салстанд язарсан шарх, хүзүүний булчингийн чангарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгг хамаарахгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 50 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 230 тоот дүгнэлтэд:
1. О.Б.Тын биед баруун зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний нэгдүгээр зэргийн ганхалт бүхий гэмтэл учирсан байна.
2. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой.
3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон нийтдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 55 дугаар хуудас/, Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
Шинжээч томилох тогтоол /хх-ийн 44, 49, 54, 59-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул
шүүгдэгч Т.Н.Р, Р.П нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч П.О, А.А, Ө.Б.Т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Н.Р, Р.П нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 92,102-р хуудас/-аар тогтоогдож байна.
Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н.Р, Р.П нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Р, Р.П нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Төмөрбаатарын Н.Р, Р.П нарыг тус бүр 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Н.Р, Р.П нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч Н.Р, Р.П нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н.Р, Р.П нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэххуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хүуль ёсны талеөлөгчид шийтгэхтогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН