| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2021/00209/И |
| Дугаар | 140/ШШ2021/00290 |
| Огноо | 2021-07-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 140/ШШ2021/00290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* *******т холбогдох 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ******* сумын хуулийн дагуу шинээр томилсон өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* би 2018 онд Завхан аймгийн Д.ы Б/09 дугаар захирамжаар Завхан аймгийн ******* сумын ******* томилогдон ажиллаж байгаад ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын ******* огцруулах тухай 72 дугаар тогтоол, аймгийн ******* 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Б.*******ийг огцруулах тухай Б/39 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11б/ШШ2020/0008 дугаартай Завхан аймгийн ******* сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сумын огцруулах тухай 72 дугаар тогтоол, аймгийн ******* 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* сумын Б.*******ийг огцруулах тухай Б/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.******* намайг ******* сумын ******* ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 6,039,817 төгрөгийг ******* сумын -аас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр 2020 оны 12 сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийгдэж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох явцад Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу ******* сумын шинээр томилогдон ажилласан.
Иймд Б.******* миний бие Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11б/ШШ2020/0008 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш ******* сумын хуулийн дагуу шинээр томилсон өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж сумын ар ажиллаж байсан Б.*******ийг огцруулахаар шийдвэр гаргаж тухайн үед аймгийн ар ажиллаж байсан Д.д хүргүүлснээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/39 дүгээр захирамж гарч Б.*******ийг ажлаас халсан байна.
Б.******* нь албан тушаалдаа эгүүлэн томилуулах, мөн ажилгүй байсан үеийн цалинг гаргуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Сумын ******* огцруулах тухай 72 дугаар тогтоол, Завхан аймгийн ******* 2019 оны 12 сарын 31-ний Б/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.*******ийн ажилгүй байсан хугацааны цалинг эгүүлэн олгохоор Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байна.
Үүний дагуу Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ******* сумын ******* *******, Завхан аймгийн нарт мэдэгдэл ирүүлсэн. Б.*******ийн цалинг нөхөж олгох талаар сумын ******* *******т санхүүжилт байхгүй, үүнтэй холбоотой зардлын эх үүсвэр байхгүй, ******* шууд шийдвэр гаргахад нөлөөлөөгүй гэж үзэж байгаагаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбараар хүргүүлсэн.
Шүүхээс ирсэн удаа дараагийн мэдэгдлийн дагуу ******* сумын ******* ******* нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхгүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэсэн хуулийн дагуу 6,039,817 төгрөгийг Завхан аймаг дахь гэсэн ХААН банкны данс руу 2021 оны 6 дугаар сарын 16-нд хийж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.
Гэтэл 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 11б/ШШ2020/0008 дугаартай Завхан аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ******* сумын хуулийн дагуу шинээр томилох хүртэлх ажилгүй байсны цалинг гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ, Иргэний тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу шийдвэр гаргаж ажлаас чөлөөлүүлэхээр болон халсан шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас хохирлоо буцаан гаргуулахаар шүүхэд хандахаар болсон.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хурал, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсэн хуулийн заалтын дагуу захиргааны байгууллага өөрөө гаргаагүй бусдын илт санатай, ашиг сонирхлын зөрчилтэй, улс төр, албан тушаалын хамааралтай гаргасан хууль бус шийдвэрийн өмнөөс бид дахин цалин олгох нь зүйд нийцэхгүй байна. Б.******* нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш албан тушаалдаа тавигдах болон шүүхийн шийдвэр биелүүлэх талаар аймгийн д хандаж шийдвэр юу гэж тусгасан эсэх, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар аймгийн д хандаж шийдвэр гаргуулах нь нээлттэй байсан. Аймгийн ******* шийдвэрт юу гэж тусгасан эсэх, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар ямар арга хэмжээ авсан эсэх нь тодорхой бус байна. Шийдвэр гарснаас хойш бүтэн нэг жилийн дараа дахин 2021 оны 5 дугаар сарын 7-нд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, 23.2-д заасан Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэсэн заалтын дагуу Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллаж байсан байна. Аймгийн д томилох, эс томилох эрх нь байхад сумын ******* ******* нь энэ нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдах ёсгүй юм гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 онд аймгийн ы Б/09 дүгээр захирамжаар Завхан аймгийн ******* сумын ар томилогдон ажиллаж байсан. 2019 оны 12 сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 72 дугаар тогтоол, аймгийн ******* 2019 оны 12 сарын 31-ний өдрийн Б/39 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнийг би хууль бус гэж үзээд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр авч хэлэлцээд ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 72 дугаар тогтоол, аймгийн ******* 2019 оны 12 сарын 31-ний өдрийн Б/39 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож намайг ******* сумын ******* ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 6,039,817 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараа Завхан аймгийн засаг дарга, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Давж заалдах шатны шүүх болон Дээд шүүх гэж явсаар байгаад 2020 оны 12 сарын 23-ны өдөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Энэ хооронд аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу орон нутгийн сонгууль явагдаж ******* сумын шинээр томилогдон ажилласан. Ийм учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ******* сумын шинэ томилогдох хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхээр тогтоолгож гаргуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 сарын 22-ны өдөр гарсан. Энэ өдрөөс хойш шүүхийн шийдвэр бичмэлээр гараад талууд гардаж авч хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Аймгийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч ******* сумын , гуравдагч этгээд гэсэн хүмүүс бүгд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 сарын 11-ний өдөр хуралдаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэж дүгнэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр бичмэлээр гарч талуудын гар дээр ирэх гэсээр байгаад 2020 оны 10 сар нэлээн гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр талууд гардаж аваад хариуцагч ******* сумын , гуравдагч этгээд нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Улсын дээд шүүх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж үзээд захирамжаар буцаасан боловч хариуцагч тал захирамжид гомдол гаргаж явсаар байгаад 2020 оны 12 сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Ингэж Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар 2020 оны 12 сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шүүхээс хэрэг иртэл тодорхой цаг хугацаа /бүх нийтийн хатуу хөл хориотой холбоотой/ алдагдсан. 2021 оны 03 сард хэрэг ирсний дараа ******* сумын ******* тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч Б.******* Захиргааны хэргийн шүүхэд тавьж, ингэхдээ ажилд эгүүлэн томилох нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан. Яагаад татгалзсан бэ гэхээр энэ хооронд хэрэг хүчин төгөлдөр болох шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох цаг хугацаанд 2020 оны 10 сарын 15-нд орон нутгийн сонгууль хуулийн дагуу явж өнгөрсөн. Энэ сонгуультай холбоотой Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу шинээр томилогдсон байсан учраас хуулийн дагуу явагдсан хууль ёсны үйл ажиллагааг хүндэтгээд шинээр ******* томилогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Урьд гаргасан нэхэмжлэлийнхээ дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар зөвхөн ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэсэн. ар томилуулах ажиллагааг хийлгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэсний дараагаар нэгэнт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдэж ирсэн учраас Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 05 сарын 22-ны өдрөөс ******* сумын хуулийн дагуу шинээр томилогдсон өдөр буюу 2020 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ар ажиллавал зохих ажилгүй байсан хугацааны цалинг ******* сумын ******* Тамгын газраас гаруулахаар шаардсан. 2020 оны 5 сарын 22-ны өдрөөс хойш аймгийн д яагаад хандаагүй юм бэ гэдэг асуудлыг ярьж байна. Энэ үед шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан, Аймгийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан учраас ажилд томилогдох хүсэлт гаргах боломжгүй байсан. Яагаад ******* сумын ******* Тамгын газраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо гаргуулахаар нэхэмжлээд байна вэ гэхээр ******* ажлын албан ******* ******* байдаг. ******* цалин хөлс ******* тамгын газрын цалин хөлсний санхүүжилтэд багтдаг учраас энэ байгууллагаас гаргуулах гэж нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд 2 хуудас тайлбар гаргаж өгсөн байгаа, уг тайлбарын дагуу шинээр томилогдсон ИТХ маань 2020 оны 11 сарын 30-нд хуралдаж 2020 оны 12 сарын 15-нд сумын маань албан ёсоор томилогдсон. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнө 2020 оны 5 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилсний дагуу 6.000.000 төгрөгийг төлсөн. Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан аймгийн д өргөдөл өгсөн юм уу, одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнө шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд нэхэмжилсэн мөнгийг нь ажилчдынхаа цалингаас хасаж олгосон. Сумын шийдвэр гаргаж эгүүлэн ажил нь томилох эрхгүй. Тийм учраас 2020 оны 05 сарын 22-ны өдрөөс хойш аймгийн өргөдлөө өгч шийдвэрээ гаргуулах байсан байх гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ийн Завхан аймгийн ******* сумын ******* *******т холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ******* сумын хуулийн дагуу шинээр томилогдох өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 118/ШШ2020/0008 дугаартай шийдвэрээр Б.*******ийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 6,039,817 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 481 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 636 дугаартай захирамж, Монгол Улсын дээд шүүхийн танхимын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцэхээс татгалзсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс Завхан аймгийн ******* сумын шинээр томилогдох өдөр хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцоход 141 хоног болсон байх бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 3,799,638 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 141 хоногоор тооцон /3,799,638 төгрөг : 3 сар = 1,266,546 төгрөг : 21.5 хоног = 58909 төгрөг х 141 хоног/ нийт 8,306,169 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардалга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 147,849 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8,306,169 /найман сая гурван зуун зургаан мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг Завхан аймгийн ******* сумын ******* Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,000 төгрөгийг улсын төсвийн орлого буюу 100090000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговорт 147,849 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ