Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 140/ШШ2021/00291

 

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Борх-Эрдэнэ овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Нэхэмжлэгч Н.*******ийн дундын эд хөрөнгө болох хашаа байшин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч Б.******* нэхэмжлэгчийн нэмэгдүүлэн гаргасан шаардлага болох хамтран зээлсэн зээлийн гэрээний үүрэгт 19,135,072 төгрөгийн 50 хувь болох 9,567,536 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин П.*******, 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр охин П.*******, 2011 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүү П.******* нарыг эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1,41.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2004 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин П.*******, 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр охин П.*******, 2011 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүү П.******* нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аас тэтгэлэг гаргуулсугай.

5. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.*******д даалгасугай.

6. Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

7. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

8. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар Б.******* нь хүүхдүүдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

11. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 783196 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 783196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

12. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

13. Завхан аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 831 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

14. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

14. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ