| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/179 |
| Огноо | 2016-09-07 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Ц.Л,
Шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Ө холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 17- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Д.Өнь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд иргэн Б.Цгэрээс О.М-ийн эзэмшлийн нөтбүк хулгайлж
900.000 /есөн зуун мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Д.Ө нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд иргэн Б.Ц-ээс О.М-ийн эзэмшлийн нөтбүк хулгайлж 900.000/есөн зуун мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Ц хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Хатгал тосгоны иргэн Ө.Х гэж хүн телевизийн антены дурангийн боолт тайлаад утсыг нь тас татсан зогсож байсан. Би яагаад байгаа юм бэ болиоч гэхэд үүдээ онгойлгож өгөхгүй болохоор чинь тэгсэн юм гэсэн. Тэгээд би гэртээ орсон араас Ө.Х орж ирээд баруун талын орон дээр суусан. Тэгээд удаагүй гараад явсан. Тэгэж байтал гаднаас манай охин намайг байхгүйд гэртээ очоод надаас эмээ орон дээр байсан нөтбүк хаана байна. Байхгүй байна гэхээр нь манайд Ө.Х орж ирсэн өөр хүн орж ирээгүй. Тэр аваад явсан байх гэж хэлсэн. Тошиба маркын 2016 ошны 2 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос 1.500.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. Одоо охин маань хичээлээ хийхэд нь нөтбүк маш их хэрэгтэй байгаа гэх мэдүүлэг
Гэрч О.М-ийнхэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... Намайг гэртээ харихад гэр гаднаас цоожтой хүн байхгүй байсан. Гэртээ ороод орон дээрээ суусан нөтбүк байхгүй байсан. Би өглөө гарахдаа орон дээрээ орхиод явсан байсан. Тэгээд эмээ рүү нөтбүк байхгүй байна яасан юм бол гэж асуусан чинь манайд эмээг байхад Ө.Х гэж хүн ирээд антенн, дуранг авч байхад нь харж болиулсан. Тэгээд гэрт ороод явсан тэр нөхөр авсан байх гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/
Насанд хүрээгүй гэрч О.Б хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би эмээгийнд очсон чинь эмээ Ө.Х орж ирээд гарсан. Өөр хүн орж ирээгүй гэсэн. Тэгээд эгч бид гурав Ө.Х гэж хүнийг хайж гэрт нь очиход байхгүй байхаар нь урагшаа явж байгаад Ө.Х-той тааралдсан. Унадаг дугуй унасан согтуу явж байхаар нь нөтбүк яах гэж авсан юм бэ? Хаана байна гэсэн чинь аваагүй гээд архи авч өгтэгвэл хэлнэ гээд байсан. Эмээ гэрээс архи авч өгнө гээд гэр лүүгээ бид гурав явсан араас Ө.Х дагаад гэрт ирсэн. Нөтбүк хаана байна гэсэн нойлд байгаа гэхээр нь эгч нойлд үзсэн байхгүй байсан. Хаана байгаа юм бэ? гэсэн чинь байшингийн гадна үүдний модон довжоон доогуураас Ө.Х өөрөө гаргаж өгөөд эмээгээс архи нэхээд байсан. Ө.Хыг хашаанд байхад Б.Э цагдаа ирсэн. Тэгээд нөтбүкээ аваад орсон. Бид хоёр нөтбүкээ асаасан чинь дэлгэц нь харлаад хэсэг газар нь хагарсан харлаад дүрс нь гарахгүй болсон байсан гэх мэдүүлэг/хх-ийн 15-16-р тал/
Шүүгдэгч Д.Ө.Х-ын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр согтуу явж байгаад Ц.Л гэж эмэгтэйгийнд очоод хаалгыг нь нүдсэн онгойлгож өгөхгүй байсан. Цонхоор нь харсан Ц.Л гэртээ байсан архи өг гэсэн хаалгаа онгойлгохгүй болохоор нь антенны дурангийн боолтыг тайлсан зурагт нь гарахгүй болохоор Ц.Л гэрээсээ гарч ирэхээр нь архиа авъя гэсэн Ц.Л байхгүй уучихсан гэсэн. Тэгээд архи байна уу гэсэн байхгүй гэсэн миний суусан орон дээр хар өнгийн нөтбүк тухайн үед би согтуу байсан болохоор ямар маркын нөтбүк хаяг нэр бичгийг нь уншаагүй. Ц.Л-ийг утсаар ярьж байхад нь нөгөө нөтбүкийг хэлээгүй гэрээс нь авч гараад довжоон доогуур хийж нуугаад урьд нь архи ууж байсан газартаа очсон... Тэгээд би Ц.Лтэй хэрүүл хийгээд гэрийнх нь үүдэнд очоод довжоон доороос нь нөтбүкийг нь гаргаж тэр охинд өгсөн гэх мэдүүлэг хх-ийн 23-24, 27-28-р тал /,
Гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 34-р тал/
Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 35-р тал/
ТОЗНИВА маркын нөтбүкт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Ө.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Д.Ө нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Ц.Л-д нөхөн төлөөгүй байна.
Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичигбаримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй болохыгдурьдах ньзүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ө.Х-д бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Ө.Х-ыг 200 /хоёр зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Д.Ө-нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Ө.Х-оос 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд оршин суух,Ц.Л-Д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө.Х-ын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээгхэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН