Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2021/00315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод оршин суух овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдох

- зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 11.119.968,34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 424.813,26 төгрөг, нийт 11.544.781,60 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 199.666,50 төгрөг гаргуулах

- Барьцаат зээлийн гэрээ-нд заасан барьцаа хөрөнгө, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч Б.******* нь 2018 оны 1******* сарын 06-ны өдөр гэрээт цалингийн нэмэгдэл зээл 4632018 тоот гэрээ байгуулан 13.984.000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

2020 оны 1******* сарын 22-ны өдөр үндсэн зээлдэгч Ц.Ганбаатар нь ажлаа хийж яваад нас барсан. Хамтран зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээний 3.2, 3.4 дүгээр заалтуудыг үндэслэн уг зээлийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. 2021 оны 05 сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 11.114.968 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 424.815 төгрөг, нийт 11.544.781,60 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199.666 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв. 

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банк Завхан салбараас анх 2018 оны 07 сард 12.500.000 төгрөгийн зээл, 2018 оны 12 сарын 06-ны өдөр 2.400.000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай нөхөр цалингийн зээл авахаар хамтран зээлдэгч хэрэгтэй юм байна. Чи зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зураадах гэхээр нь би гарын үсэг зурсан. Би ямар зээлийн гэрээн дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй, манай нөхөр цалингийн зээл авсан, би хамтран зээлдэгч гэдэг дээр гарын үсэг зурсан. Манайх оюутан хүүхдүүдтэй байсан учраас оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөхөөр л зээл авч байсан.

Би 2021 оны 01, 02, 03 сарын зээлийн эргэн төлөлтийг төлж байтал манай оюутан хүүхдийн хагас жилийн төлбөр нь нэхэгдээд тэгээд уг зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Би өндөр насны тэтгэвэр гэж сард 300.000 төгрөг авдаг, тэр мөнгө манай амьдрал хүрэлцдэггүй. Би зээлээ төлж чадахгүй байгаа талаараа ******* банкны Завхан салбарт өргөдөл өгч үзсэн, гэтэл ******* банк шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 4 хүүхэдтэй, 3 хүүхэд маань тусдаа гарч өөрсдийн гэсэн ажил амьдралтай боловч надад мөнгө төгрөг илүүчлэх боломж байдаггүй. Манайх айлын хашаанд амьдардаг. Манай гэрийн орлого гэх юм бол миний тэтгэврийн орлого болох 300.000 төгрөг л байдаг гэв.  

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 11.119.968,34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 424.813,26 төгрөг, нийт 11.544.781,60 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 199.666,50 төгрөг гаргуулах, Барьцаат зээлийн гэрээ-нд заасан барьцаа хөрөнгө, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Нэг. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 11.119.968,34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 424.813,26 төгрөг, нийт 11.544.781,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:  

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: үндсэн зээлдэгч Ц.Ганбаатар, хамтран зээлдэгч Б.******* нар нь банктай 2018 оны 1******* сарын 06-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 13.984.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд хөлдөөгч 2 ширхэг, угаалгын машин, цалинг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ц.Ганбаатар нь 2020 оны 1******* сарын 22-ны өдөр нас барсан. Хамтран зээлдэгч Б.*******гаас зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банкны Завхан салбараас манай нөхөр цалингийн зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт хэрэглэсэн. Би одоо тэтгэвэрийн 300.000 төгрөгийн орлоготой өөр орлого байхгүй, энэ нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байгаа гэж тайлбарлаж байна.  

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь үндсэн зээлдэгч Ц.Ганбаатар, хамтран зээлдэгч Б.******* нартай 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 12.500.000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэхээр,

Мөн 2018 оны 1******* сарын 06-ны өдөр №1724/ГЦНЗ/463/2018 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл 11.584.000 төгрөг дээр 2.400.000 төгрөгийг нэмж зээлдүүлэн нийт 13.984.000 төгрөгийг, жилийн 16.80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар-ын хуулбараар тус тус нотлогдож байна./хх-ийн 14-19/  

Мөн үндсэн зээлдэгч Ц.Ганбаатар, хамтран зээлдэгч Б.******* нар нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 1******* сарын 06-ны өдөр №1724/ГЦНЗ/463/2018 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний барьцаанд:

Завхан аймгийн ******* сумын ******* баг Алтан хэсэг ******* тоотод байрлах хөлдөөгч 2 ширхэг, угаалгын машин, цалинг тус тус барьцаалсан болох нь Барьцааны гэрээ, Барьцааны зүйлийн жагсаалт-ын хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 16, 19 хуудасны ард/ 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар, Ц.Ганбаатар, Б.******* нарын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.  

Хамтран зээлдэгч Б.******* нь Барьцаат зээлийн гэрээ-нд зээлдэгч Ц.Ганбаатарын нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүлээн зөвшөөрч, гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.  

Барьцаат зээлийн гэрээ-ний үндсэн зээлдэгч Ц.Ганбаатар нь 2020 оны 1******* сарын 22-ны өдөр нас барсан болох нь №0000259596 дугаартай нас барьсны гэрчилгээгээр нотлогдож байна.  

Иргэний хуулийн 24******* зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар ******* банкны Завхан салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд хамтран зээлдэгч Б.******* нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.  

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол гэж зааснаар үүрэг дуусгавар болохоор зохицуулсан байдаг.

Энэхүү үүрэг дуусгавар болох хуулийн зохицуулалт нь ******* банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэг гүйцэтгэгч буюу үндсэн зээлдэгч Ц.Ганбаатар нь нас барснаар түүний гүйцэтгэх үүрэг дуусгавар болохоос бус хамтран зээлдэгч Б.*******гийн гэрээний үүрэгтэй хамааралгүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэхээр зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан хамран зээлдэгч Б.*******г зээлийн гэрээнд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь ******* банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний үүргийг хамтран гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч хүлээсэн хамтран зээлдэгчийн үүрэг нь хэвээр үргэлжилнэ.  

Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.******* нь 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 424.813,26 төгрөгийн хүү төлөх байтал тус үүргээ зөрчиж зээлийн төлбөр болон түүний хүүг гэрээнд зааснаар зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.  

Иргэний хуулийн 24******* зүйлийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж, мөн хуулийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.  

Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч Б.******* нь ******* банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба ******* банкны Завхан салбар нь зээлийг хариуцагч Б.*******гаас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.  

Мөн талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний 3.2.4-т Монгол улсын иргэн хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж, 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж хамтран зээлдэгчийн үүргийг тодорхой заасан байна.  

Иймд хариуцагч Б.*******гаас зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 11.119.968,34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 424.813,26 төгрөг, нийт 11.544.781,60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд би банкны нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг төлөх боломжгүй, оюутан хүүхэдтэй, сард 300.000 гаран мянган төгрөгийн тэтгэвэрийн орлоготой өөр өрхийн орлого байхгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй, мөн зээлийн төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Хоёр. Үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээ-нд заасан барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн тухайд:

Үүрэг гүйцэтгэгч хариуцагч Б.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсчээ.  

Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэртүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.  

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцаат зээлийн гэрээ-ний барьцаа хөрөнгө болох:

Завхан аймгийн ******* сумын ******* баг Алтан хэсэг ******* тоотод байрлах хөлдөөгч 2 ширхэг, угаалгын машин зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199.666,50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 199.666,50 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч овгийн *******ын ******* /РД:*******/-гаас зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 11.119.968,34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 424.813,26 төгрөг, нийт 11.544.781,60 /арван нэгэн сая таван зуун дөчин дөрвөн мянга долоон зуун наян нэгэн төгрөг жаран мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгосугай.  

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Б.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:

Завхан аймгийн ******* сумын ******* баг Алтан хэсэг ******* тоотод байрлах хөлдөөгч 2 ширхэг, угаалгын машин зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсуай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199.666,50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 199.666,50 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ