| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/22 |
| Огноо | 2016-07-20 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2016/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг Улсын яллагч Л.Отончимэг,
Хохирогч М.Ч, Х.Д, Ч.Р
Насанд хүрээгүй хохирогч Ө.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч М.У,
Хохирогч нарын өмгөөлөгч В.Энхболд, Б.Амаржаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох Эрүүгийн *********** тоот хэргийг 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Б.З нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 6 дугаар багийн нутагт байрлах Арвин булаг дэлгүүрийн урд засмал зам дээр эксэл маркийн машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэгт заасан Жолооч зүүн гар тийш буюу эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн иргэн М.Ч-ын бие махбодид "баруун дунд чөмөг ясны сэтэрсэн далд хугарал, тархи доргилт, зүүн өвдөгт шарх, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл, ирэн Ч.Р бие махбодид дагзанд хатуу хальсан дээрхи цус хуралт, зүүн чамархай ясны цууралт, баруун зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, баруун мөр, дух эрүүнд цус хуралт" бүхий хүнд гэмтэл, иргэн Ө.Ц-ын бие мах бодид дагз ясны цөмөрсөн хугарал, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тенториумд цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.З нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 6 дугаар багийн нутагт байрлах Арвин булаг дэлгүүрийн урд засмал зам дээр эксэл маркийн машин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэгт заасан жолооч зүүн гар тийш буюу эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн иргэн М.Чын бие махбодид баруун дунд чөмөг ясны сэтэрсэн далд хугарал, тархи доргилт, зүүн өвдөгт шарх, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл, ирэн Ч. Р бие махбодид дагзанд хатуу хальсан дээрхи цус хуралт, зүүн чамархай ясны цууралт, баруун зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, баруун мөр, дух эрүүнд цус хуралт бүхий хүнд гэмтэл, иргэн Ө.Цын бие мах бодид дагз ясны цөмөрсөн хугарал, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тенториумд цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Б.Зын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байсан санагдаж байна. Тухайн өдөр би өөрийн 12-60 ХӨВ улсын дугаартай эксель маркийн машинаар төв дотор таксинд явж байсан. Тэгээд таксинд явж байгаад оройн 24 цагийн үед Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах захын урд талын 9 дүгээр хорооны чиглэлд явдаг засмал зам дээрээс нэг хүүхэд дагуулсан эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод машиндаа суулгасан. Тухайн үед миний машинд суусан эмэгтэй арын суудал дээр суусан. Тэгээд би хүүхэд, эмэгтэй хоёрыг суулгаад замын уулзвар дээр ирээд баруун гар тийш эргээд Мөрөн сумын 6 дугаар хороо руу уруудаад замын баруун талын зорчих хэсгээр явж байгаад Мөрөн сумын 12 -р багийн 7-р гудамж руу зүүн гар тийшээ эргэх гээд гэрэл дохио өгөөд замын голын цагаан зураас даваагүй зогсож хүн гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийгээд маш хурдтай мөргөсөн. Тухайн үед маш хүчтэй чимээ гарсан бөгөөд миний машин хойшоогоо эргээд харчихсан байсан. Хүүхэд эмэгтэй хүн хоёрыг харахад хүүхэд нь машины урд талын хоёр суудлын дундуур урагшаа унасан. Харин 50 орчим насны эмэгтэй нь машины жолоочийн эсрэгталын урд суудлын хойно уначихсан байсан. Тухайн үед хүүхэд ээжтэйгээ хоёулаа л ухаангүй байсан бөгөөд Арвинбулаг гэх дэлгүүрийн эзэн үл таних хүн машинаас гаргасан. ... Би ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч хохирогч Р.Д 500 000 төгрөг өгсөн. Осол гарахад миний буруутай үйл ажиллагаа байхгүй учир хохирогч нарын хохирол төлбөрийг төлөхгүй гэж бодож байгаа гэв.
Хохирогч М.Ч ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Замын уулзвар дээр очиход замын гэрэл дохио ажиллахгүй баруун зүүн гарынхаа дүрмээр зохицоод явж байсан. Тэгээд би уулзвар дээр түр зогсоод зам чөлөөтэй байхаар нь чигээрээ зам нэвтэрч гараад явж байтал миний урдаас гэрэл тусгаад машин ирж яваа харагдсан. Би хурдаа хасаагүй дүрмээрээ тэр машин надад зам тавьж өгөх ёстой учир хөдөлгөөнөө үргэлжлүүлж байтал огцом урдуур эргэх хөдөлгөөн хийж машин зогсоох арга хэмжээ авах завдалгүй мөргөлдсөн. Тэгээд нэг сэрсэн чинь намайг машин дотроос хүн гаргасан бололтой би машиныхаа хажууд сууж байсан. Тухайн үед миний бүх бие янгинаад нуруугаар хатгаад хөдөлж болохгүй байсан. Мөн зүүн хөлийн өвдөгнөөс цус гарч байсан. Үүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэх /хх-ийн 23- 25-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хоёр жолоочыг буруутай гэж гарсан хохирлоо эд нараар төлүүлж авмаар байна. Эмчилгээнд маш их мөнгө зарсан одоо манайх орон гэрээ зараад маш хүнд амьдарч байна. Манай дүү дахин хагалгаанд орох ёстой байтал одоог хүртэл орж чадахгүй байгаа маш их гомдолтой байна. Хохирлоо хурдан төлүүлж авмаар байна энэ хоёр хүн огт бид нарыг юу болж байна гэж асууж сургалдаггүй сэтгэлгүй хүмүүс. З.Р анх хот эмчилгээнд явахад 500 000 төгрөг өгснөөс өөр хохирол төлбөр төлөөгүй гарсан зардлаа бүрэн төлүүлж цаашид гарах зардлаа нэхэмжилнэ.
Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би Ө.Ц гэх хүүхдийн ээжийн төрсөн дүүгийн эхнэр нь байгаа юм. Ц.Н биед учирсан гэмтэл нь хүнд гэмтэл байгаа учраас та нар ямар ч байсан. Улаанбаатар хот руу авч яваад хагалгаа хийлгэхгүй бол болохгүй гэж зөвлөгөө өгсөн. Ц.Рын хувьд аав байхгүй ээжийнхээ хамт амьдардаг ээж Р.Д нь зам тээврийн ослын улмаас биедээ гэмтэл авсан учраас Ц.Рыг Улаанбаатар хот руу авч явах хүнгүй болчихоод би Ц.Рыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн оройн нислэгээр Улаанбаатар хот руу авч яваад гэмтлийн эмнэлэгт аваачиж хэвтэн эмчлүүлж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Р толгойдоо мэс засал хийлгэсэн. Ө.Цын биеийн байдал тааруу орчинтойгоо харьцаж чадахгүй босож явж чадахгүй байгаа. Би хоёр жолоочид хоёуланд нь гомдолтой байна... Би хэрэг гарахад буюу 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгаагүй. 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Жаргал сумаас ирсэн. Ирсэн өдрөө эмнэлэг дээр ирээд л дүүгээ сахиж хоноод маргааш мөрдөн байцаагч Энхтүвшинтэй уулзсан. Миний дүүг эмчилж байсан эмч нь хүүхэд найдваргүй байна, Улаанбаатар хот руу аваад яв гэж хэлсэн. Мөрдөн байцаагч нь 2 жолоочтой уулзаад хүүхдийн бие муу байна, хүүхдэд эмчилгээний зардалд мөнгө өгөөрэй гэж хэлсэн байсан. Ч.Н тухайд бид нартай нэг удаа ч уулзаагүй. Шүүгдэгчийн талаас Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад 500 000 төгрөг өгсөн. Улаанбаатар хотод очоод маш хүнд хагалгаанд орсон. Бид нар 20 гаруй хоног 2 ээлжээр сахиж байсан. Намайг эмнэлгээр явж байхад Ч.Цын талаас нэг удаа ч над руу ярьж байгаагүйд гомдолтой байна. Тухайн хоёр жолооч мөргөлдөж осол гаргаагүй байсан бол бид нар ийм хүнд байдалд орохгүй, миний дүү эрүүл саруул байх байсан. Ц.Рыг мөн дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэж эмч нар хэлсэн. Ингээд нийт гарсан зардал 6 800 000 төгрөгийг баримтаар хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс гадна баримтгүй маш их зардал гарсан. Баримт үйлдэх боломжгүй учир зарим нэг гарсан зардлаа нэхэмжилж чадахгүй байна. Баримттай нийт гарсан зардал 6 800 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Ч.Ц, З.Р гэх хоёр жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж миний хүүхэд хохирсон гомдолтой байна гэх /хх-ийн 37-38-р хуудас/, Хохирогч Х.Дгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би машинаа унаж яваад хамт ажилладаг хүмүүстэйгээ явж байгаад Ноёд караокед орсон тэнд нилээн удахаар болохоор Ч.Г ирээд машинаа авчих гэж хэлсэн юм. Тэгсэн Ч.Ц ирээд надаас машины түлхүүр аваад машин аваад явсан. Тэгсэн удаа ч үгүй машин аваад явснаас хойш 20-30 орчим минутын дараа манай охин Н.Э миний байсан газарт очоод ах зам тээврийн осолд орлоо гэж хэлсэн тэгэхээр нь зам тээврийн осол болсон газарт цагдаа нар ирчихсэн хэргийн газрын үзлэг хийж байсан. Намайг очиход 12-60 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон манай машин хоёр нэг талын урсгалдаа орчихсон ар араасаа харчихсан зогсож байсан. Би хүүгээсээ яагаад ямар учраас зам тээврийн осол гаргасан талаар асуухад би гэр лүүгээ харих гээд засмал замаар өгсөөд явж байтал урдаас хурц гэрэлтэй машин ирж явснаа ямар нэгэн гэрэл дохио өгөлгүйгээр миний урдуур орчихсон. Тэгээд би юу болсон талаар сайн санахгүй байна гэж хэлж байсан...миний машин одоо авах юмгүй болсон байна лээ урд талын бүх эд ангиуд нь эвдэрсэн засал авахааргүй болсон байсан. Тийм учраас би машинаа бүтнээр нь тэр чигт нь нэхэмжилнэ. ... Энэ ослоос бид бүгд бүгдээрээ хохирсон. Хэн хэн нь хохирсон учраас би энэ осол хохирлын талаар яримааргүй байна. Миний хүү Ч.Ц нь Энэтхэг улсад суралццаг энэ жил төгсөх ёстой байтал энэ ослоос болоод сургуульдаа явж чадаагүй. Миний хүүхдийн амьдрал ч мөн ирээдүйгүй болсон. Би энэ хэрэгт маш хүлээцтэй хандсан. Би Ц.Р хүүгийн биеийн байдлыг асууж байсан. Мөрдөн байцаагч Э.Н биш өөр нэг эмэгтэй хүн намайг дуудахад би хүүхдээ ганцаараа эмнэлгээр авч явж байгаа талаараа хэлсэн, манай өмгөөлөгчтэй уулз гэж хэлсэн. Тухайн үед манай өмгөөлөгч завгүй байсан учир би очих боломжгүй гэдгээ мөн хэлсэн байсан. Шүүгдэгч яагаад ослын дүгнэлтээр осол түүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан гэж байхад өөрийгөө буруугүй гээд байгааг ойлгохгүй байна. Би тухайн машиныг 5 000 000 төгрөгийн урьдчилгаа төлөөд 10 000 000 төгрөгийн банкны зээлээр авсан. Одоо би Хас Банканд 10 000 000 төгрөгийн зээлээ төлж байгаа. Би шүүгдэгчээс банкны зээлд төлөх 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед хүү Ч.Цыг эрхээ хасуулсан талаар мэдээгүй байсан бөгөөд хэрэв түүнийг мэдсэн бол яалаа гэж машинаа авхуулахаар дуудах билээ. Хүүхэд л юм хойно тэр талаар надад хэлэлгүй нуусан байсан өмнө нь машин унаад яваад байхаар нь огт санаанд ороогүй. /хх-ийн 32-33-р хуудас/,
Хохирогч Ч.Рын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагөнгөрч байхад би хүргэн Отгон-Эрдэнийн гэрт очих гээд хүү Ц.Рын хамт гэрээсээ гараад такси барьсан. Зам тээврийн осол болоход би уг тээврийн хэрэгслийн хойд талын суудлын жолоочийн ард сууж явсан. Манай хүү Ц.Р нь надтай зэрэгцээд хойд талын суудалд сууж явсан. Нэг машин яах ийхийн завдалгүй хурдтай ирээд мөргөчихсөн. Миний толгой байнга өвдөнө. Хүү Ц.Р нь 2015 оны 8 дугаар сарын 26-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд толгойн хагалгаанд орсон. Одоо биеийн байдал хүнд, босч чадахгүй байгаа мэдүүлэг өгөх чадваргүй байгаа. Энэ хоёр авто машины жолоочид гомдолтой байна. Хүү Ц.Р нь цаашдаа яах нь тодорхойгүй байна. Сургуульдаа явахгүй байгаа. ... Би маш их гомдолтой байна. Тухайн үед машинд суугаад л 12 дугаар багийн 7 дугаар гудамны 46 тоотод очно гэж хэлсэн. Хаягаа хэлэхдээ төөрч будилж, буруу хэлсэн зүйл байхгүй. Одоо миний хүүгийн бие муу байгаа. Миний хүүг хөл дээр нь босгож өгөөч гэж хүсэж байна. Хохиролдоо 6 800 000 төгрөгийг төлүүлэх саналтай байна гэх /хх-ийн 35-37-р хуудас/,
Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Оргил халуун усны тэндээс такси аваад 13-р хороонд байх гэр лүүгээ хүргүүлэхээр захын урдуур тавьсан засмал замаар зүүн тийшээ яваад 12 дугаар хороо болон 6 дугаар хороонд тавьсан засмал замаар урагшаа уруудаад явж байтал гэнэт айхтар юм дэлбэрэх шиг чимээ гарахаар нь харсан чинь 6 дугаар хороонд байдаг “Арвин булаг" нэртэй дэлгүүрийн урд тушаа засмал зам дээр хоёр машин мөргөлдчихсөн хоёр машиных нь урд хэсгээс утаа манараад байсан. Тэгсэн миний сууж явсан машин тэр машины хажууд очоод зогссон. Тэгэхэд нь харахад хоёр машин ертөнцийн зүгээр зүүн талын ^эгнээнд хоёулаа ороод зогсчихсон хоёулаа ар араасаа хараад зогсчихсон байсан. Тэр байдлыг хараад яаж мөргөлдөхөөрөө ингээд нэг зүгт хараад зогсчихдог байна аа гэж ярилцаж байсан. Тэгсэн хоёр танихгүй хүн явж байснаа урьд нь зогсож байсан машинаас нэг жаахан хүүхэд гаргаж ирээд сэгсэрхээр нь битгий хөдөлгө би түргэн болон цагдаа дуудъя гээд түргэн болон цагдаад дуудлага өгсөн гэх /хх-ийн 43-44-р хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..."Арвин булаг” дэлгүүрийн эзэн болох М.Э хамт тэдний гадаа хашааны буланд тэдний нохойг салхилуулаад зогсож байтал доороос нэг машин өгсөж яваа харагдсан бид хоёрыг дөнгөж өнгөрсөн л тас хийсэн хүчтэй дуу чимээ гарсан тэгэхээр нь хашааны булан тойроод харсан чинь хоёр машин мөргөлдчихсөн байсан. Тэр хоёр машин нэг шугаманд ороод ар араасаа хараад зогсчихсон ертөнцийн зүгээр хойд зүгт харчихсан зогсож байсан. Тэр хоёр машины хамаг тос масло нь гоожчихсон ер нь их эвдрэлтэй байсан М.Н бид хоёр тэр байдлыг харж зогсож байгаад доороос өгсөж ирсэн машин дээр яваад очтол машин дотор нэг залуу жолоочийн суудал дээр ёо ёо гэж дуугарч байхаар нь хаалгыг нь онгойлгоод машинаас нь гаргасан. Түүний дараа урд талын эксэл маркийн машин дээр очиход жолооч нь жолооны хүрд болон суудал хоёрын завсар хавчигдчихсан бас өөр нэг ^эмэгтэй хүн болон хүүхэд хоёр ухаангүй хэвтэж байсан тэгэхээр нь эмнэлэг дуудаарай гэсэн тэгтэл нэг эмэгтэй хүн эмнэлэг цагдаа дуудсан байх гэх /хх-ийн 45-46-р хуудас/,
Гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нохойгоо салхилуулах гээд зүүн урд талын хашааны гадна буланд буюу таксины зогсоолын тэнд найз Болдоогийн хамт тоогсож байсан юм. Болдоо бид хоёрыг зогсож байхад ертөнцийн зүгээр доороос нэг машин нилээн хурдтай хааз өндөртэй дээшээ өгсөөд ирж явсан тэр машин Б.О бид хоёрыг өнгөрөөд явсан тас хийсэн хүчтэй дуу чимээ гарсан тэгэхээр нь хашааны булан тойроод хартал доороос өгсөж явсан машин хойд зүгт, өөр нэг эксель машин өгсөж явсан машины урд талд мөн адил хойд зүгт харсан байдалтай зогсож байсан. Тэр хоёр машины хамаг тос масло нь гоожчихсон ер нь их эвдрэлтэй байсан Б.О бид хоёр тэр байдлыг харж зогсож байгаад доороос өгсөж ирсэн машин дээр яваад очтол машин дотор нэг залуу жолоочийн суудал дээр ёо ёо гэж дуугарч байхаар нь хаалгыг нь онгойлгоод машинаас нь гаргасан. Түүний дараа урд талын эксэл маркийн машин дээр очиход жолооч нь жолооны хүрд болон суудал хоёрын завсар хавчигдчихсан, бас өөр нэг эмэгтэй хүн болон хүүхэд хоёр ухаангүй хэвтэж байсан тэгэхээр нь эмнэлэг дуудаарай гэсэн тэгтэл нэг эмэгтэй хүн эмнэлэг цагдаа дуудсан байх гэх /хх-ийн 47-48-р хуудас/,
Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Арвинбулаг дэлгүүрийн арагшаа байдаг "Баянгол" нэртэй дэлгүүрийн тушаа явж байхад урдаас дээшээ өгсөөд нэг цагаан өнгийн машин өгсөж ирж яваа харагдсан намайг анх харахад тэр машин 6-р хороонд байдаг Аянчин дэлгүүр өнгөрөөд ирж явсан. Тэгээд явж байсан чинь миний урд талд явсан эксел Арвинбулаг дэлгүүрийн урд тушаа байх гарц руу орох гэсэн бололтой гэнэт зүүн гар тийшээгээ эргэтэл л урдаас өгсөж ирж явсан цагаан өнгийн машин ирээд мөргөчихсөн тэгсэн уруудаж явсан эксель маркийн машин мөргүүлсэндээ тэгдэг юм уу яадаг юм мэдэхгүй ирж явсан зүгрүүгээ хараад зогсчихсон. Би яг юунаас болж зам тээврийн осол гарсныг мэдэхгүй байна. Би бодохдоо эксель маркийн тээврийн хэрэгслийн жолооч урдаас ирж явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүйгээр урдуур нь ороод зам тээврийн осол гаргачихлаа гэж бодсон. Миний харсан өнцгөөс эксель зам тавьж өгөхгүйгээр нөгөө машины урдуур орчихсон гэх /хх- ийн 51-52-р хуудас/ мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 470 дугаартай дүгнэлтэнд:
1 .Р.Н биед дагзанд хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархай ясны цууралт, баруун зүүн шилбэнд цус хуралт зулгаралт, баруун мөр, дух, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
2.Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал зам тээврийн осолд орох үед үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт/хх- ийн 53-54-р хуудас/,
/9
Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 489 дугаартай дүгнэлтэнд: 1 .Ө.Цын биед гэмтэл тогтоогдлоо.
2.Ө.Цын биед дагз ясны цөмөрсөн хугарал, дагз хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тенториумд цус харвалт бүхий гэмтэл учирсан байна.
3.Дээрх гэмтлүүд нь 2015.08.21-нд ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4.Дээрх гэмтэлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5.Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт, / хх-ийн 59-60-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны эмч шинжээч Р.Ням-Осорын хохирогч М.Чын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 471 дугаартай дүгнэлтэнд:
1.Ч.Цын биед баруун дунд чөмөг ясны сэлтэрсэн далд хугарал, тархи доргилт, зүүн өвдөгт шарх, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
2.Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал ослын үед үүсгэгдэх боломжтой.
З.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1- т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Ц гэж хаягласан цус мэт хүрэн улаан өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцсэн ба спиртийн агууламж илэрсэнгүй гэх дүгнэлт /хх-ийн 65-66-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/-р хуудас/, хэргийн газрын схем зураг /хх-ийн 8-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэгхийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-р хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 79-р хуудас/, захиргааны арга хэмжээ авсан тухай материал /хх-ийн 114-115-р хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг Шинжилгээ хийсэн тухай дүгнэлт /хх-ийн 322-323-р хуудас/, гэрч нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 317-320-р хуудас/,Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, автомашины хохирол үнэлсэн тайлан /хх-ийн 76, 325, 332-р хуудас/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох оаримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт зам тээврийн осолд мэргэжлийн шинжээч дахин томилуулж М.Чын жолоодож явсан тээврийн хэрэгслийн Мхурдыг тогтоолгох, хохирогчын өмгөөлөгч Б.Амаржаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлснээс дээрх гэмт хэрэг гарсныг шалгаж хохирогчид учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлэх шаардлагатай гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 05 сарын 08-ны өдрийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “ 4. ...Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоохын тулд тухайн замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцпог тээврийн хэрэгслийн тоормозны мөр, тоормозны зам зэрэг үзүүлэлэлтийг харгалзаж тогтоодог. Уг осол дээр тоормозны мөр байхгүй байгаа учраас тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй.
5. Хавтаст хэргийн 115 дугаар талд 2015-08-15ны өдрийн 00.21 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ /драйгерь 0.60%/ тээврийн хээргсэл жолоодсон зөрчил гаргаж 2015-08- 16-ны өдрөөс эхлэн 06 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаар байгаа учраас Т.Примо маркын 2090 ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч М.Ч нь МУ-ын ЗХД-ийн 2.2.а-р зүйлд заасан “Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөний тухай Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэх тээврийни хэрэгслийн гэрчилгээтэй байна." гэсэн заалтыг зөрчсөн, ХХ-ийн 96-р хуудсанд сэжигтэн Б.Зын .... би зам тээврийн осол гарахын өмнө зүүн гар тийш эргэх гээд зогссон байсан. ХХ-ийн 52-р хуудсанд гэрч Т.М ...миний урд талд явсан эксел Арвинбулаг дэлгүүрийн урд тушаа байх гарцруу орох гэсэн бололтой гэнэт зүүн гар тийшээ эргэтэл урдаас өгсөж явсан цагаан өнгийн машин ирээд мөргөчихсөн....гэх мэдүүлгүүд, зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт зэргээс Х.Эксел маркын 1260 ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.З нь МУ-ын ЗХД-ийн 7.12-р зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ ирж яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн байх тул өмгөөлөгч нарын дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй, хохирогч М.Ч нь гэм буруугүй байх тул гэмт хэргийн улмаас Ө.Ц, Ч.Р нарт учирсан хохирлыг жолоо шилжүүлсэн гэх Х.Д, М.Ч нараас гаргуулах үнэдслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.З нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 105- р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 84 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч Б.З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Р, насанд хүрээгүй хохирогч Ө.Ц, хохирогч М.Ч, Х.Д нарын өмгөөлөгч В.Энхболд / төг/, Б.Амаржаргал /960.000 төг/ нарт төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан төр хариуцан гаргах "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал”-д хамаарахгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн хохирогч Х.Бгаргаж өгсөн хх-ийн 213, 214, 215, 217, 221-р талд авагдсан зорчигчын тасалбар нь огноо засвартай, 225 дугаар хуудсан дахь зорчих тасалбар зорчигын нэр тайлагдахгүй, хх-ийн 202 дугаар хуудсанд хохирогч Ч.Рын орон сууц хөлслөх гэрээ ноториатаар батлуулаагүй, төлбөрийг хэрхэн төлсөн талаар баримтгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Заас насанд хүрээгүй хохирогч Ө.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч М.У нар нь 6 800 000 төгрөг, хохирогч Ч.Р нь эмчилгээний зардал 209.440 төгрөг, хохирогч Х.Д 8 670 000 төгрөг, М.Ч 2 760 000 төгрөгийг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч Б.Зын төлсөн 500 000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч Б.Заас 3 340 212 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ө.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч М.Ут, хохирогч Ч.Рад Улаанбаатар хот руу ирэх очиж замын зардал, эмчилгээнд зарцуулсан эмийн үнэ 209 440 төгрөгийг, хохирогч М.Чад 747.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Д-д машины үнэ болох 8 670 0 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин насанд хүрээгүй хохирогч Ө.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б, М.У, хохирогч Ч.Р, хохирогч М.Ч, иргэний нэхэмжлэгч Х.Д нар нь цаашид гэмт хэргийн улмаас гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б.З-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Б.З-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаан/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.З-ын цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Заас 3 340 272 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ц.Р, түүний хууль ёсны төлөөлөгч М.У-т, хохирогч Ч.Р-д 209 440 төгрөгийг, хохирогч М.Ч-д 745 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Дд 8 670 000 төгрөгийг тус тус гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Ө.Ц-ын хууль ёсны төлөөлөгч М.У, хохирогч Ч.Р, М.Ч, иргэний нэхэмжлэгч Х.Д нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
б.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.
б.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.