| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
2024 09 06 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч Б.П******нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х***** овогт Б*****ын П*********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.П***** нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.О******тай фейсбүүк чатаар холбогдон жолооны үнэмлэх гаргаж өгөхөөр тохиролцож Хаан банкны ********* тоот данс руу 450,000 төгрөг авч, Б.О*********ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П******* мэдүүлэхдээ: “...Би амжилтын алхам гээд сургалтын төвд 2022 оноос 2023 онд ажилладаг байсан юм. Ажилгүй байхдаа ********* хотод ирээд хүнд машин механизмын сургалтыг манай сургалтын төвөөс зохион байгуулаад, О******** гээд залуутай сургалтаар танилцаж байсан. Би сургалтын төвдөө 2023 оны 04 сар хүртэл ажиллаж байгаад өөр үндэсний академи сургалтын төв рүү шилжиж ороод тэр явцдаа *********гэдэг хүнтэй танилцсан юм. Жолооны багш хийдэг. Ах аа, танд хоёулаа хэдэн хувиар тохироод явъя гээд. Би О********аас мөнгийг нь аваад тийм байдалд хүрчихсэн юм. Өөрөө завших гэмт хэрэг, эд мөнгийг дундаас нь авчихсан” гэв.
Улсын яллагч Т.Солонго гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго, би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 19 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35.24.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.П**********д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Х********** овогт Б*********ын П******** нь фейсбүүк чатаар холбогдон 2023 оны 10 сарын 18-ны О*********т жолооны үнэмлэх гаргаж өгөхөөр тохиролцож, Хаан банкны **********тоот данс руу 450.000 төгрөг авч О*********ыг хуурч, зохиомол бодит байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуун далдлах замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэс журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон өнөөдөр хэрэг хянан хэлэлцэн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан О********ын Манлай сумын цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл, хохирогч О********ын мэдүүлэг, О*********ын Хаан банкны дансны хуулга, яллагдагч Б.П***********ын мэдүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч Б.П**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
**************** сумын цагдаагийн хэсэгт гаргасан Б.О***********ын өргөдөл /хх-н 4-р хуудас/,
Хохирогч Б.О***********ын “...Би ********** суманд ажиллаж амьдардаг. Над руу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Б.П********** гэх хүн жолооны үнэмлэх гаргаж өгнө гээд чат бичиж эхэлсэн. Тэгээд би тухайн үед
жолооны үнэмлэх байхгүй байсан болохоор Б.П******* гэх хүнд итгээд 550.000 (Таван зуун тавин мянган төгрөг ***********дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн хүн анх ярихдаа 14 хонгийн дотор жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд жолооны үнэмлэх гаргах өгөхгүй олон сар болсон тэгээд утсаар чат бичих болгонд одоохон нэг хүнтэй уулзаад бүтээнэ" гэх зэрэг үг хэлээд өнгөрдөг байсан. Тэгээд би жолооны үнэмлэх гаргаж өгөхгүй болохоор нь мөнгөө авъя гэсээр байгаад 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэж байгаад 100,000 төгрөг авсан тэрнээс хойш үлдэгдэл 450,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй одоо хүртэл явж байна. Утсаар залгахаар одоо өгнө гэж хэлээд над руу дансаа явуул гэдэг байсан. Тэгээд мөнгө хийхгүй алга болдог. Би маш олон удаан дансаа явуулчих гэхээр нь дансаа явуулдаг байсан. Тэгээд өглөө хийчий, одоохон хийчий гэх зэрэг үг хэлээд яваад өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Би 2022 онд Хүнд машин механизмын жолооны сургалтад сууж байсан тэгээд тухайн үед П**********гэх хүн жолооны багшаар ажиллаж байсан. Тэгээд тухайн жолооны сургалт орж байхдаа жолооны үнэмлэх гаргаж өгнө гэдэг байсан. Тэгээд холбоо байхгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сараас эхлээд өдөр болгон жолооны үнэмлэхийг чинь гаргах өгий гээд утсаар залгаад чат бичээд гуйгаад байсан. Өөр холбоо хамаарал байхгүй. Би ******** сумын төв дээр байхдаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
2024.06.19-ний өдрийн дахин өгсөн “...цагдаад мэдэгдсэний дараа миний өөрийн **********дугаартай данс руу 400.000 төгрөг П*******аасгэж бичээд шилжүүлсэн байсан...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-р хуудас/,
Б.О**********ын Хаан банкны *********** тоот дансны хуулга /хх-н 27-р хуудас/,
Яллагдагч Б.П**********ийн “...Би уг тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолтой санал нийлж байна...би жолооны үнэмлэх гаргадаггүй юмаа таньдаг жолооны сургалтын төв байсан юм тэгээд гаргаж өгнө гээд мөнгийг нь үрээд дуусгасан юм. Тэгээд гаргаж өгч чадаагүй юм...Би Одбаярын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.П******** нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.О**********тай фейсбүүк чатаар холбогдон жолооны үнэмлэх гаргаж өгөхөөр тохиролцож Хаан банкны *********** тоот данс руу 450,000 төгрөг авч, Б.О*********ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.П**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.П********* нь хохирогч Б.О*********рт хохирол төлбөрт 450,000 төгрөг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.П**********г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлсөн болох нь хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүний зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суудаг газар буюу албан ёсны бүртгэлтэй хаяг буюу ********** сумаас гарахгүй байхаар хязгаарлагдах таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.П*********** нь цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно” гэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа хаяг нь тодорхой биш зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х********* овогт Б********ын П*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П**********г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П**********д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Б.П********** нь хохирогч Б.О************ хохирол төлбөрт 450,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П***********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА