| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2021/00215/И |
| Дугаар | 140/ШШ2021/00400 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 140/ШШ2021/00400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ө.*******ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын *******д холбогдох ******* аймгийн ******* сумын *******ийн даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сумын эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 01 саоыг 12-ны өдрийн Б/04 тоот тушаалаар тус төвд нярвын албан тушаалд 3 сарын хугацаатай томилогдож, мөн тус төвийн даргын 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Б/13 тоот тушаалаар нярвын албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах болсон.
Гэтэл ******* аймгийн ******* сумын *******ийн даргын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн Б/07 тоот ажлаас чөлөөлөх тушаалаар хууль бусаар чөлөөлсөн байна.
Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, сумын 2021 оны 01 сарын 20-ны А/05 дугаар захирамжийг үндэслэж байгууллагын ар батлуулсан 2021 оны ажиллах орон тоонд нярвын орон тоо хасагдсан гэх утгаар чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.
Шинээр томилогдсон сумын Ю.******* нь манай байгууллагын орон тоог батлахдаа зөвхөн миний ажлын байрны орон тоог хасаж байгаа нь улс төрийн зорилготой гэж үзэж байна. Учир нь миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар сумын нэр дэвшсэн МАН-н өрсөлдөгч ардчилсан намаас МАН-тай өрсөлдөн нэр дэвшин сонгогдсон юм.
Мөн миний бие 2020 оны орон нутгийн сонгуулиар ******* аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөн ******* аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгч, тэргүүлэгч болсон ба тухайн байгууллага нь миний төлөөлөгчийн нийгмийн баталгааг зөрчсөн. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т , эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэснийг зөрчсөн. Миний бие өөрөө тухайн шатны буюу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч ба сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд намайг орон тооны цомхотголоор чөлөөлөх талаар танилцуулсан, зөвшилцсөн удаа байхгүй, ажлаас чөлөөлөхөөс өмнө надад ямар нэгэн мэдэгдэл өгч, танилцуулсан зүйл байхгүй юм.
Миний бие анх нэхэмжлэлээ ******* аймгийн ******* сумаас /цар тахалын хөл хорио тавьсантай холбогдуулан Улиастай сум руу орох хөдөлгөөнийг хорьсон/ 2021 оны 04 сарын 15-ны өдөр нэхэмжлэл болон холбогдох баримтуудаа ******* аймгийн шүүхийн тамгын газрын [email protected] гэсэн шүүхийн албан ёсны мэйл хаяг руу явуулсан ба шүүхийн уг хаягнаас таны мэйлийг хүлээн авлаа гэсэн хариу ирсэн.
Гэтэл шүүхээс нэг хувь нэхэмжлэл дутуу, хавсаргасан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн хариу ирснийг хүлээн авч дахин нэхэмжлэлээ гаргаж байна.
******* аймгийн ******* сумын *******ийн даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын 2021 оны 01 сарын 20-ны А/05 дугаар захирамжаар батлагдсан бүтэц орон тоогоор нярвын орон тоо хасагдаж ирсний дагуу нярваар ажиллаж байсан Ө.*******ид 2021 оны 02 дугаар сарын 08-нд байгууллагын 11 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж удирдлагын багийн хурлаар хэлэлцэн танилцуулж, ээлжийн амралтыг олгож, үргэлжлүүлэн 2021 оны 03 сарын 15-ны Б/07 дугаар халагдах тушаалыг гаргаж өгсөн.
Тус ******* нь сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажилалгаа МNS 5081:2013 стандартын дагуу тай зөвшилцөн, сумын нь өөрийн биеэр очиж уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээний ажилтныг түлхүү ажиллуулах чиглэл өгсний дагуу манай орон тоог баталж өгсөн. 2020 оны орон тооны захирамжаар жирэмсэний амралттай байсан сувилагчийг хасч, нярвыг ажиллуулж байсан. Миний хувьд ямар нэг нам эвсэлд хамааралгүй, энэ ажлыг хийхэд болон уг тушаалыг гаргахад улс төрийн зорилго агуулаагүй болно.
Ө.*******ид өгсөн мэдэгдэл болон сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн зүгээс ******* аймгийн ******* сумын *******ийн даргын 2021 оны 3 сарын 15-ны өдөр Б/07 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын *******ийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч Ө.*******ийг ажлаас чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдэл өгөөгүй, мөн орон тооны цомхотголоор ажлаас халагдсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2020 онд сонгогдож тэргүүлэгч болсон байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч буюу тэргүүлэгчийг ажлаас чөлөөлөхдөө зайлшгүй хурлын тэргүүлэгч нартай зөвшилцсөн байх ёстой байдаг. Гэтэл хурлын тэргүүлэгч нартай зөвшилцөхгүйгээр шууд ажлаас чөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар маргаж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 1 сард ******* сумын бүтэц орон тоог батлах талаар захирамж гаргадаг. Үүний дагуу манай байгууллага орон тооныхоо саналыг хүргүүлсэн. 2020 онд жирэмсний амралттай байсан ахлах сувилагчийн орон тоо хасаад нярвын ажилд хүн оруулсан юм байна лээ. тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тооноос болж эмнэлгийн бүтэц орон тоонд өөрчлөлт ордог. 3000 дээш хүн амтай газарт 3 эмчийн орон тоо батлах стандартад заасны дагуу 3 эмчийн орон тоог баталсан байдаг. Манай байгууллагын батлагдсан ажилчдын орон тоо бол 22 орон тоо байдаг. Би 2021 онд 23 ажилчдын орон тоотойгоор ажиллах саналаа д хүргүүлсэн. Түүний дагуу аймгийн Эрүүл мэндийн газартай зөвшилцөж биеэр очиж уулзсан байдаг. Бүтэц орон тоо, стандарт талаараа эмнэлгийн мэргэжилтэнгүүдээ илүү авах талаар зөвлөмж өгсний дагуу зүгээс нярвын орон тоог хассан. Үүний дагуу захирамж ирсэн өдөр удирдлагын баг нярав Ө.*******ийг дуудаж оруулж ирээд удирдлагын багийн хурлаар бүтэц орон тоо хасагдсан байна, тийм учраас эхний ээлжинд ээлжийн амралтаа ав гэж хэлээд амралтыг нь авахуулаад ээлжийн амралт нь дууссанаас хойш 7 хоногийн дотор ажил хүлээлцэх хугацаа өгөөд орон тоо хасагдсан гэсний дагуу Ө.*******ийн ажлаас чөлөөлөх тушаалыг нь гаргасан. Удирдлагын багийн хурлаар Ө.*******ид нярвын ажлын орон тоо хасагдсан талаар мэдэгдсэн. Сумын аймгийн тай уулзахдаа надтай утсаар ярьсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар бусад сумдын эрүүл мэндийн төвүүд бүтэц орон тооны хувьд нярвын ажлыг хавсран гүйцэтгүүлдэг. Нярвын орон тоотой сумын эмнэлэг гэж байдаггүй гэдэг чиглэлийг сумын д хэлсэн байдаг. Жирэмсний амралттай байсан сувилагч маань 2020 оны бүтэц орон тоо батлагдсаны дараа ажилдаа орж ирсэн байдаг. Мөн тэр үед нэг ээлжийн сувилагч байхгүй байсан учраас 22 орон тоондоо багтаагаад 2020 ондоо ажилласан. Би 2020 оны 11 сард энэ ажлыг авсан. Сумын ас бүтэц орон тоо баталж өгсний дагуу би Ө.*******ийг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ******* аймгийн ******* сумын *******д холбогдуулан ******* аймгийн ******* сумын *******ийн даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан, орон тоо хасагдсантай холбоотой хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд өгсөн, орон тоог дахин бий болгоогүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн, мөн нэхэмжлэгч хуульд заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ө.******* нь ******* аймгийн ******* сумын *******тэй 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр няравын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төийн даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажилтны ажил, албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 4дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 140/ШЗ2021/00702 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан байх ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 140/ШЗ2021/00717 дугаартай захирамжаар мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүлээн авсаны дараа тус шүүхэд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдэврлэсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтад Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь заалтад зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжлэх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, мөн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолоход уг хугацаа 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр дуусах байсан, нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.
******* аймгийн ******* сумын *******ийн даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг Б/07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушааалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтыг баримталсан байх ба мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, сумын 2021 оны 01 сарын 20-ны А/05 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж заасан бөгөөд ******* аймгийн ******* сумын ******* даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд дээрх хуулийн заалтад заасан үндэслэлээс орон тоо хасагдсан үндэслэлийг баримтлан Ө.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар дурдсан байна.
Хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно, 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байх бөгөөд ******* аймгийн ******* сумын ******* нь Ө.*******ид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаараа 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэлээр мэдэгдсэн байх тул ******* аймгийн ******* сумын Эрүүл мэнздийн төвийг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
******* аймгийн ******* сумын *******ийн даргын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд сумын 2021 оны 01 сарын 20-ны А/05 дугаар захирамжийг үндэслэсэн гэсэн байх боловч уг ******* аймгийн ******* сумын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/05 дугаартай захирамжаар Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог батлах тухай тушаал, түүний 4 дүгээр хавсралтад ******* сумын *******ийн бүтэц, орон тоо-г нийт 22 орон тоотойгоор баталсан байна.
******* аймгийн ******* сумын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/05 дугаартай захирамжийн 4 дүгээр хавсралтад заасан ажил, албан тушаалын орон тоог хасах, тодорхой албан тушаалд ажиллаж байгаа ажилтнуудын тоог цөөрүүлэх замаар ******* аймгийн ******* сумын *******ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр баталсан байх ба уг захирамжийн 4 дүгээр хавсралтаар Орон тоо хасагдсан, ажил, албан тушаал-ын жагсаалтад нярвын ажлын байрны тоо хасагджээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* аймгийн ******* сумын *******д 2021 онд ажиллах ажиллагсдын орон тоог Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МNS5081:2013 стандартын дагуу батлуулахаар ******* сумын д хүсэлт хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн ******* аймгийн ******* сумын *******ийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот албан бичгийг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн бөгөөд уг албан бичиг нь хаана, хэнд хандаж хүсэлтээ гаргаж байгаа нь ойлгомжгүй баримт хэрэгт хавсаргадсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Ийм учраас хариуцагчийн төлөөлөгчийн ******* аймгийн ******* сумын *******д 2021 онд ажиллах ажиллагсдын орон тоог Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МNS5081:2013 стандартын дагуу батлуулахаар ******* сумын д хүсэлт гаргаагүй байхад тус сумын ******* сумын *******ийг төлөөлж бүтэц орон тоог батлах эрх бүхий этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй, түүнчлэн ******* ******* сумын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/05 дугаартай Төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог батлах тухай захирамжийг гаргахдаа ******* аймгийн ******* сумын ******* болон Аймгийн *******тэй зөвшилцөөгүй байдал харагдаж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын санал хүсэлтгүйгээр, мөн Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын тогтоол шийдвэргүйгээр ******* аймгийн ******* сумын *******ийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрх ******* аймгийн ******* сумын д олгогдсон гэх байдал нотлогдоогүй гэж үзнэ.
Мөн хэрэгт ******* аймгийн ******* сумын ******* нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 23 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд ******* аймгийн ******* сумын *******ийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах эрх олгогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Ө.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад нийцээгүй гэж үзэх бөгөөд хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* нь нэхэмжлэгч Ө.*******ийг ажлаас буруу халсан гэж үзэж, Ө.*******ийг өмнө эрхэлж байсан няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
Урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэснийг баримтлах бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан Ө.*******ийн нийгмийн даатгалын цалингийн жагсаалтад бичигдсэн сүүлийн 3 сарын бүрэн олгогдсон цалин хөлс буюу 2021 оны 1 сард 567509 төгрөг, 2 сард 699850 төгрөг, 3 сард 365814 төгрөг, нийт 1,633,173 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход 544,391 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин хөлсийг сарын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцоход 25320 төгрөг, үүнийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын 159 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 4,025,880 төгрөг болж байх тул хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмцлэгч Ө.******* нь ******* аймгийн ******* сумын *******ийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг Б/07 дугаартай Ажлаас чөлөөлөтэй тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох ******* аймгийн ******* сумын *******өөс 79364 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт *******ийг ******* аймгийн ******* сумын *******ийн няравын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 4,025,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******ид олгосугай.
3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 4,025,880 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг ******* аймгийн ******* сумын *******д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох ******* аймгийн ******* сумын *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 79364 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ