| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0141/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
2024 09 09 2024/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ц.Шагдар /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Д*********,
Шүүгдэгч Д.У*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З*********** овогт Д********ийн У************ холбогдох **************дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.У********** нь нийтийн албан тушаалтнаар буюу *********** 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/123 тоот тушаалаар ****************** ажиллаж байхдаа хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт (албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах), 7.1.5 дахь хэсэгт (албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах), 7.1.7 дахь хэсэгт (албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх)-т гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг (ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх), мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт (албаны эрх мэдлээ хэтрүүлэх) гэснийг, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлпау 273.4 дэх хэсэгт (Гаалийн улсын байцаагч нь Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ) гэснийг мөн хуулийн 274 дүгээр зүйл (Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг)-ийн 274.2 дахь хэсэгт (Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ) гэсний 274.2.2 дахь заалтад (гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх), 274.2.5 дахь хэсэгт (гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах) гэснийг,
Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дахь хэсгийн 2.1.4 дэх заалтад (бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх) гэснийг,
Гаалийн улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын ажлын байрны зорилго (гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлд суурилсан гаалийн хяналт, шалгалт хийх), ажлын байрны нэгдүгээр үндсэн зорилтын 1.2-т (гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох арга хэмжээ авах), 1.4-т (Гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсэд дэглэм, журмыг сахиулах) гэж заасныг тус тус зөрчиж, Хахууль өгөгч Ж.Э************ийн ************* ХХК-ийн нүүрс ачилт буулгалтын талбайгаас нүүрс ачих үедээ дэмжлэг авах гэсэн ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хамтран амьдрагч А.А************ийн Хаан банканд эзэмших ************ дугаарын дансаар 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийн хахуулийг Ж.Э**********аас авсан,
Үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч М.С**********ын ************** ХХК- ийн нүүрс ачилт буулгалтын талбайгаас нүүрс ачих үедээ дэмжлэг авах гэсэн ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд М.С************аас өөрийн эзэмшлийн Хаан банкны ***************тоот дугаарын дансаар 2020 оны 8 дугаар 16-ны өдөр 400,000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг, мөн хамтран амьдрагч А.А*************ийн Хаан банканд эзэмших ************ дугаарын дансаар 2020 оны 5 дугаар 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус авч М.С****************аас нийт 1,600,000 төгрөгийн хахуулийг авч, 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2,100,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Д.У************* нь нийтийн албан тушаалтнаар буюу ********** 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/123 тоот тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт (албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах), 7.1.5 дахь хэсэгт (албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах), 7.1.7 дахь хэсэгт (албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олжавах, давуу эрх эдлэх)-т гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг (ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх), мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт (албаны эрх мэдлээ хэтрүүлэх) гэснийг,
Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4 дэх хэсэгт (Гаалийн улсын байцаагч нь Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ) гэснийг мөн хуулийн 274 дүгээр зүйл (Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг)-ийн 274.2 дахь хэсэгт (Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ) гэсний 274.2.2 дахь заалтад (гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх), 274.2.5 дахь хэсэгт (гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах) гэснийг,
Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 2 дахь хэсгийн 2.1.4 дэх заалтад (бусдын нөлөөнд үл автах, албан тушаалыг нь урвуулан ашиглахыг санаархсан аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх) гэснийг,
Гаалийн улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-ын ажлын байрны зорилго (гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдэлд суурилсан гаалийн хяналт, шалгалт хийх), ажлын байрны нэгдүгээр үндсэн зорилтын 1.2-т (гаалийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, холбогдох арга хэмжээ авах), 1.4-т (Гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсэд дэглэм, журмыг сахиулах) гэж заасныг тус тус зөрчиж,
Хахууль өгөгч Ж.Э*********ийн ************ХХК-ийн нүүрс ачилт буулгалтын талбайгаас нүүрс ачих үедээ дэмжлэг авах гэсэн ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хамтран амьдрагч А.А**********ийн Хаан банканд эзэмших ********* дугаарын дансаар 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийн хахуулийг Ж.Э**********аас авсан,
Үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч М.С**********ын ********** ХХК- ийн нүүрс ачилт буулгалтын талбайгаас нүүрс ачих үедээ дэмжлэг авах гэсэн ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын байцаагчийн “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд М.С**********аас өөрийн эзэмшлийн Хаан банкны **********тоот дугаарын дансаар 2020 оны 8 дугаар 16-ны өдөр 400,000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг, мөн хамтран амьдрагч А.А***********ийн Хаан банканд эзэмших ********* дугаарын дансаар 2020 оны 5 дугаар 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус авч М.С***********аас нийт 1,600,000 төгрөгийн хахуулийг авч, 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2,100,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар
Б.Т*********ийн эрүүгийн *********дугаартай хэрэгт үзлэг хийж, баримт, бичиг
хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 11-р хуудас/,
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний
өдрийн Б/123 дугаартай “Д.У**********ийг ажилд эгүүлэн томилох тухай” тушаал
/1-р хх-н 34-р хуудас/,
Гаалийн ерөнхий газраас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 01-
2/2023 дугаартай албан бичгээр ирүүлсэн ********** ХХК-ийн гаалийн
хяналтын бүсийн талаарх баримт, бичиг /1-р хх-н 49-62-р хуудас/,
Гаалийн ерөнхий газраас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 01-
2/2024 дугаартай албан бичгээр ирүүлсэн ********** ХХК-ийн гаалийн
хяналтын бүсийн талаарх баримт, бичиг /2-р хх-н 65-74-р хуудас/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар
Б.Т********ийн Д.У**********, А.А********нарын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны
данснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 132-136-р хуудас/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар
Б.Т******ийн Д.У**********ийн ажлын хуваарьт үзэг хийж, холбогдох баримтуудыг
хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 137-1362-р хуудас/,
Гаалийн ерөнхий газраас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
01/2/2021 дугаартай албан бичгээр ************ХХК-ийн эзэмшлийн
гаалийн хяналтын бүсээс 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12
дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн экспортын гаалийн
бүрдүүлэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг файлаар ирүүлснийг хүлээн авч, үзлэг
хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-н 94-128, 130-р хуудас/,
Гэрч О.Т***********ийн дахин өгсөн “...Би дансныхаа хуулгыг харлаа. ********* дугаарыг тухайн үед санахгүй байсан. Дансны хуулгыг авч, *********ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б*********оос асууж тодруулахад ******** дугаарыг тус компанийн тээврийн жолоочоор ажиллаж байсан ************* гэдэг хүн ашиглаж байсан байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 92-р хуудас/,
Гэрч О.Т********ээс хэрэгт тусгуулахаар өгсөн түүний Хаан банкны
*********дугаартай дансны хуулга /1-р хх-н 93-100-р хуудас/,
М.С********ын ажилд томилогдож, чөлөөлж байсан ***********
ХХК-ийн тушаал, шийдвэр /2-р хх-н 131-139-р хуудас/,
Гэрч А.Алтанбекийн “...Би ************ дугаарын данснуудыг эзэмшдэг. Хаяадаа манай эхнэр карт аваад гүйлгээ хийдэг. Манай эхнэр У************ гэж байгаа. Гэрлэлийн баталгаа байхгүй, хамтран амьдардаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 72-73-р хуудас/,
Гэрч Ж.Э********** "...Гаалийн байгууллагаас аж ахуй буюу Нүүрс ачилт буулгалтын талбайн үйл ажиллагааны чиглэлийг зөрчилтэй гэж үзээд 3 удаа акт тавьсан тохиолдолд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл цуцалдаг. Тахидаг хайрхан ХХК-ийн ачилт буулгалтын талбай дээр Д.У********** нь тухайн цаг хугацаанд шалгалтаар ирээд ачиж буулгахыг хориглосон акт тавих гээд лац олголгүй аваад явсан. Нүүрс ачил буулгалтын талбай нь 8-10 метр хашаатай байх ёстой байдаг. Манай талбай нь хашаа барьж эхлээд дуусаагүй зөрчилтэй байсан.Тэгэхээр нь би Д.У********тэй уулзаад битгий акт тавиач ээ надад боломж бололцоо нь 500,000 төгрөг л байна аргалаад өгөөч дансаа өгчих гэсэн. Тэгээд дараа нь утсаар ярьж дансыг нь авсан. Тухай үед Д.У*********ийн ********** дугаараас мессежээр ирж байсан. Тэгээд манай миний хариуцаж буй ажлыг зөрчилтэй гэж үзэн акт тавиагүй...’ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88-р хуудас/,
Гэрч М.С*********ын “...А********** хувьд У************ нөхөр нь гэж сонсож байсан, би гэхдээ таньж мэдэхгүй юм. 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Алтанбек руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Уг гүйлгээний хувьд У********** л хэлж шилжүүлсэн байх... намайг ажиллаж байх хугацаанд хяналын байцаагчаар ажилладаг байсан... өөрийнх нь данс руу 2020.08.16-ны өдөр 400,000 төгрөгийг, 2020.8.26-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ нь түүний мөнгө шаардсаны дагуу л шилжүүлж байсан юм... ер нь дээрх гүйлгээнүүд нь манай компанийн гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд саад учруулахгүй, хурдан шуурхай үйлчилгээ авах зорилготой юм, тэгээд л гаалийн байцаагчийн албан тушаалтай нь холбогдуулан тусалж дэмжих гээд д мөнгө шилжүүлсэн юм..." гэсэн мэдүүлэг /4-р хх-н 223-224-р хуудас/,
Яллагдагч М.С*********ын “...Прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг (5-р хх-н 109-110-р хуудас),
Яллагдагч Ж.Э***********ны “...Тогтоолтой танилцлаа. Хахууль өгсөн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /5-р хх-н 120-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.У********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.У*********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Д.У**********ийг “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.У*********ийн Авлигатай тэмцэх газрын Барьцаа хохирлын Төрийн банкин дахь ************ тоот дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 2,100,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Ц.Шагдар эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.У********ийн холбогдсон гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 зүйлийн 2 дах хэсэг, 2.2 зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах мөн шүүгдэгч У**********ийн зүгээс өөрт холбогдох хэргийг сайн дур хүлээн зөвшөөрч хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасны дагуу хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байсан. Иймээс шүүгдэгч У*********** мөн зүйл хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 зүйлийн 1,3 хэсэг, 5.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу урд ************* шүүхийн шүүхийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 15.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Мөн шүүгдэгч Д.У*********ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 2.100.000 төгрөг авлигатай тэмцэх газрын холбогдох төрийн банкны дансанд тушаасан байгаа дээрх мөнгийг мөн 7.5-д заасны дагуу улсын орлого болгуулах тус тус саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй шүүгдэгч Удвалцэцэгт цагдан хоригдсон болон биечлэн баривчилсан хоноггүй хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Д*********: “...Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч О.Д******** би тус шүүхэд шилжин ирсэн Д.У********** холбогдох хэрэгт 35.24.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлтийг гаргаж байгаа. Д.У********* нь хавтаст хэрэгт тусгагдсан байдлаар өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1,2-т заасан хохирлыг төлсөн болох нь 5 дугаар хавтаст хэргийн 136 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдоно. Гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгч дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4 дэх зааснаар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг өмгөөлөгч болон улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг гардуулах, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг шийдвэрлэх үед танилцуулсан. Үүнийг ойлгоод хүлээн зөвшөөрсөн байна. Гагцхүү саналын тухайд гэх юм бол улсын яллагчийн зүгээс 18 сар гэж байгаа 5.400.000 төгрөгөөр торгох, үүнийг төлөх асуудал байгаа. Урьд нь 2,5 жилээр хэсэгчлэн төлөхөөр тогтоол дээр заасан. Үүн дээр нэмэх нь 24 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх нөхцөлөөр зааж өгөөч гэсэн ийм саналтай байгаа. Нэгэнт шүүхэд шилжиж ирсэн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 34.14.1 дэх зааснаар прокурорт шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана, 17.4.5 дахь зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхэд заасан байх учраас 5.400.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Тийм учраас Д.У***********ийн хувийн байдал болоод гэмт хэргийн шинж, шилжүүлсэн хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг үндэслээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 6.7-д зааснаар торгох шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ийнхүү оногдуулахдаа шүүхээс 24 сарын хугацаанд эцэслэн төлөх нөхцөл байдлыг харгалзан үзээч гэсэн хүсэлт байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.У***********эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З********** овогт Д********ийн У**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У***********ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ****************** шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт нийтийн албан томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 15,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У**********т оногдуулсан 15,400,000 төгрөгийн торгуулийн ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.У**********т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.У**********ийн Авлигатай тэмцэх газрын Барьцаа хохирлын Төрийн банкин дахь *********** тоот дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 2,100,000 төгрөгийг улсын орлого болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.У***********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.У*********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА